Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2018/ШЦТ/215

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүгдэгч М.Ц нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Цд холбогдох эрүүгийн 1825003340225 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1997 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж эгч, дүүгийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Уурайчин багийн 3-24-01 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бүргэд овогт Мөнх-Очирын Ц РД /УК97053112/

Прокуророос, шүүгдэгч М.Цийг 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 4-14 тоотод хойд эцэг Тыг эрүүн тус газарт нь цохиж эрүүний ясыг нь хугалан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 4-14 тоотод М.Ц хойд эцэг Тыг согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай орж ирж үгээр өдөж маргаан үүсгэж дух руу нь мөргөхөөр нь зөрүүлээд эрүү хэсэг рүү нь гараараа цохиж биед нь эрүүний ясны зүүн талын өнцөг хэсгийн хугарал, тархи доргилт бүхий хүндэвтэр хохирол учруулсан байна. Дээрхи үйл баримт нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: -хохирогч Д.Тын мөрдөн байцаалтад өгсөн .... “2018 оны 05 дугаар сарын 05-ны орой би гэртээ архи уучихсан байж байгаад хамтран амьдрагч Батхүлэгтэй маргалдсан, Батхүлэгийг хүү Ц нь өмөөрч надтай маргалдсан. 2 Тэгээд Ц миний зүүн талын эрүү хэсэг рүү гараараа цохиод хугалчихсан юм. Би хагалгаанд ороод удаагүй тул ярихад их хэцүү байна. Цээс өөр намайг цохиж зодсон хүн байхгүй” гэх мэдүүлэг, г -гэрч Д.Болортуяагийн өгсөн...”2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гадуур явж байгаад бага эмэгтэй дүү Мөнхцэцэг миний утас руу залгаад Т ах эмнэлэгт хэвтсэн байна гэж хэлсэн, би юу болсон талаар асуухад эрүү нь хугарчихсан шүднүүдээ авахуулж байгаа юм шиг байна гэхээр нь би эмнэлэг дээр очиход Т гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан. Тухайн үед Тын хажууд ямар нэгэн хүн байгаагүй. Тоос юу болсон талаар асуухад хамтран амьдрагч Батхүлэгийн том хүү Мөнх-Очирын Ц зодсон гэж хэлсэн. Өөр юм ярихгүй байсан. Би цагдаад хандахгүй яасан юм бэ гэхэд гомдолгүй яах гээд байгаа юм бэ гээд байсан...” гэх мэдүүлэг, -гэрч Б.Батхүлэгийн өгсөн...”2018 оны 05 дугаар сарын 05-ны орой Булаг багийн 4-14 тоотод хүү Ц бид хоёр байж байхад гаднаас хамтран амьдрагч Т нь нилээн согтуу орж ирээд хүү Цийг гөлөг минь гээд байсан. Хүү маань гэрээс гараад явах гэхэд араас нь Т гараад үзчих үү гээд мөрөөрөө түлхээд газар унагаасан. Би одоо болиочээ гэж хэлэхэд хүү маань газраас босож ирээд Тыг нүүрэн тус газарт нэг удаа цохиод гараад явчихсан. Т Цд цохиулсанаас хойш газарт унасан, мөн эрүү нь хавдсан. Тыг эмнэлэгт үзүүлэхэд эрүү нь хугарсан байж магадгүй гэхээр нь би хүү Цд энэ талаар хэлсэн. Өмнө нь Ц Т хоёр маргалдаж байгаагүй Т согтуу орж ирээд Цийг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байсан”гэх мэдүүлэг, -Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 15- ны өдрийн 393 дугаартай: ” ...Д.Тын биед доод эрүүний ясны зүүн талын өнцөг хэсгийн хугарал, тархи доргилт зэрэг гэмтэл үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь ГЗЗ-ийн 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Тархи доргилт нь ГГЗ-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Эрүүл мэднийг удаан хугацаагаар сарниулна. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт, -Шүүгдэгч М.Ций яллагдагчаар өгсөн....”Тэр өдөр Булаг багийн 4-14 тоотод байхад гаднаас Т ах согтуу орж ирсэн. Тухайн үед би гэрт ээж Батхүлэгийн хамт байсан. Т ах орж ирээд юм яриад агсан тваих гээд үгээр өдөөд байхаар нь би юм хэлэлгүйгээр гарах гээд хувцасаа өмсөөд гэрээс гарах гэтэл Т ах араас хүрч ирээд надтай маргалдсан. Би Т ахтай маргалдаж байхад миний дух руу мөргөөд авахаар нь би зөрүүлээд эрүү хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд би хашаанаас гараад зугатаачихсан юм.Тэрнээс хойш 2 хоногийн дараа Т ахын эрүү нь хугарчихсан байна гэдгийг ээжээсээ мэдсэн.Т ахтай маргалдсанаас хойш ерөөсөө уулзаагүй” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна. 3 Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Тэр өдөр согтуу орж ирэхээр нь би хувцасаа аваад гарах гэтэл янз бүрийн үг хэлж намайг мөрлөж түлхэхээр нь би нэг цохиод гараад зугатаасан. Гэмшиж байна. Энэ хэргээс үүдэн гарах зардлыг төлөх болно гэж мэдүүлжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Эдгээр нотлох баримтаар шүүгдэгч М.Ц нь 2018 оны 05 дугаар сарын 05- ны орой Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн 4-14 тоотод хойд эцэг Ттой маргалдан эрүүн тус газар нь нэг удаа цохиж доод эрүүний ясны зүүн талын өнцөг хэсгийн хугарал, тархи доргилт зэрэг гэмтэл үүсгэсэн, энэ гэмтэл нь хүндэвтэр зэргийн гэмтэл болох нь тогтоогджээ. М.Ций үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой байна. Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан “хүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн бөгөөд мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар тогтоовол зохих нөхцөл байдлууд тогтоогдсон,нотлох баримтууд зөрүүгүй байна. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.Цийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадварын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээн насанд хүрсэн байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 21-27-р хуудас/ зэргийг шинжлэн судлаж, гэм буруугаа хүлээсэн байдал, нийгмийн хор аюулын шинж байдал, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэв. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх үндэслэл тогтоогдоогүй болно. Хохирогч шүүх хуралдаанд оролцоогүй, хохирлын нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж дүгнэсэн болно. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй эд мөрийн баримтаар хураагдсан 4 зүйлгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овгийн Мын Цийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар М.Цд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд, сард 112,500 төгрөг төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ