| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжамцын Буянтогтох |
| Хэргийн индекс | 176/2017/0171/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/145 |
| Огноо | 2022-05-04 |
| Зүйл хэсэг | 216.2., |
| Улсын яллагч | Ю.Батсүх |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 2017/ШЦТ/145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,
улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ю.Батсүх,
шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн Б-д холбогдох 201719000168 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авснаар 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, .... оны 03 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, эрэгтэй, ....настай, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, ам бүл-5, эцэг, эх, ах дүү нарын хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хороо 31-.....тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-ийн Б /РД:..................../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн нутагЖирмийн цагаан нуур гэх газар 33-... УНН улсын дугаартай “Тоёота Алион” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад гэрлийн бетонон шон мөргөж, зам тээврийн осол гарган ослын газрыг санаатай орхиж явсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд
Шүүгдэгч Б.Б-д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 02 сарын 23-ны өдөр Улаанбаатар хотоос гараад хадам аавын гэр рүү явж байгаад Жирмийн- цагаан нуур" өнгөрөөд шороон зам руу ороод явж байхад машин халтир^ад замын хажуу талын шонг мөргөсөн. Машинаа замын машинаар чирүүлээд хадам аавыЧгэрийн гадаа хүргүүлсэн юм гэв.
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 5 дугаар хуудас
Осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-11 дүгээр хуудас хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /XX- ийн 12-15 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Ц.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд байрлах "Хос ..." ХХК-ний эзэмшлийн гэрлийн шонг Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодож яваад мөргөж гэмтээсэн байсан. Би “Хос....”ХХК-ийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Бетонон шонг засч дуусгасан, нийтдээ 2.000.000 гаруй төгрөгөөр засварласан. Гэм буруутай этгээдээр учирсан хохирлоо бүрэн барагдуулж дууссан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/
Гэрч Х.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотоос Баянцогт сум руу аав Х-ын гэрт очихоор нөхөр Б.Б-ын хамт 33-50 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Төв аймгийн Аргалант сумын Жирмийн цагаан нуур гэх газрын засмал замаас шороон зам салаад явж байгаад зам халтиргаатай байсан болохоор машин шарваж замын хажууд байсан гэрлийн бетонон шонг мөргөсөн. Б.Б засмал зам руу гарч саарал өнгийн Субура маркийн машиныг зогсоож өөрийн машинаа чирүүлээд аав Х.Х-ын гэрийн гадна хүргүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/
Гэрч Х.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд хониндоо явж байтал манай хүргэн Б.Б, охин Х.Б нар Улаанбаатар хотоос ирнэ гээд утсаар ярьсан. Манай хүргэн Б.Б, охин Х.Б нар 33-... УНН улсын дугаартай Тоёота Апион маркийн машинаа саарал өнгийн машинаар ® чирүүлээд гэрт ирсэн. Гэрлийн шон мөргөөд машиных нь хамар нь чихэгдсэн байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/
2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн 018 тоот дүгнэлт: “Тоёота Аллион" маркийн 33-50 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. Б.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дэх хэсэгт зааснаар “Жолооч хөдөлгөөд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг мөн дүрмийн 2.5 дахь хэсэгт зааснаар “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3 дахь хэсэгт зааснаар шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бухий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” гэснийг тус тус зөрчсөн байна. Зам тээврийн осол болоход зам болон үзэгдэх орчин нөлөөлөөгүй. Жолооч Б.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэв. Шинээр илэрсэн нөхцөл байдал байхгүй...гэх п дүгнэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/
2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хохирол төлбөр төлсөн баримт.../хх ийн 57 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжпэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.
Шүүгдэгч Б Б нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн нутаг "Жирмийн цагаан нуур" гэх газар 33-.. УНН улсын дугаартай “Тоёота Алион" маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад гэрлийн бетонон шон мөргөж, зам тээврийн осол гаргаж, ослын газрыг санаатай орхиж явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
иргэний нэхэмжпэгч Ц С-ын... Төв аймгийн Аргалант суманд байрлах "Хос бэрс” ХХК-ний эзэмшлийн гэрлийн шонг Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодож яваад мөргөж гэмтээсэн. Нийтдээ 2.000.000 гаруй төгрөгөөр засварласан. Гэм буруутай этгээдээр учирсан хохирлоо бүрэн барагдуулж дууссан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 33/
гэрч Х.Б-ийн...Төв аймгийн Аргалант сумын “Жирмийн цагаан нуур" гэх газрын засмал замаас шороон зам салаад явж байгаад зам халтиргаатай байсан болохоор машин шарваж замын хажууд байсан гэрлийн бетонон шонг мөргөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 34/
гэрч Х.Х-ын...манай хүргэн Б.Б, охин Х.Б нар 33-...УНН улсын дугаартай Тоёота Алион маркийн машинаа саарал өнгийн машинаар чирүүлээд ирсэн. Гэрлийн шон мөргөөд машиных нь хамар нь чихэгдсэн байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35 /, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн 018 тоот дүгнэлт, хохирол төлсөн баримт болон шүүгдэгч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл хэсгээр Б.Базарсадад ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна
Шүүгдэгч Б.Б-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3 дахь хэсэгг зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болох шүүгдэгч Б.Б-ын эзэмшлийн №881897 дугаартай жолооны үнэмлэх болон 014386.. дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Б.Б-д буцаан олгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б-ын эзэмшлийн саарал өнгийн Ак1га маркийн 21 инчийн телевизор, 5по\л^Яак маркийн саарал өнгийн хөргөгч зэргийг 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох, шүүгдэгч Б.Б нь "Хос бэрс” ХХК-нд учирсан хохирол болох 2.279 750 төгрөгний хохирлыг барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Б-ыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Базарсадад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Б-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар топгоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Б-д хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дах хэсэгт зааснаар ялтан Б.Б-д нь тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэх хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.
7. Энэ хэрэгт ялтан Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болох ялтан Б.Б-ын эзэмшлийн №...........дугаартай жолооны үнэмлэх болон 01438..... дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Б.Б”д буцаан олгосугай.
8. Ялтан Б.Б нь хохиролд 2 607.800 төгрөг төлсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, ялтан Б.Б-д бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авагдсан болохыг тус тус дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Б-ын эзэмшлийн саарал өнгийн Ак1га маркийн 21 инчийн телевизор, 5по\л/Яак маркийн саарал өнгийн хөргөгч зэргийг 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304,1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тоггоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Б.Б-д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
|
|
|
|