| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 176/2017/0060/Э/ |
| Дугаар | 2017/ШЦТ/153 |
| Огноо | 2017-05-15 |
| Зүйл хэсэг | 211.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2017/ШЦТ/153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл
Улсын яллагч Т.Нансалмаа
Шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан шүүх хурапдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-ын Э, Н-ийн Г нарт холбогдох 201619000843 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 198.. оны 05 дугаар сарын 03-нд төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, 3.. настай, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр .... дугаар багийн Өгөөмөр 2-.......... тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Төв аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 66 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жил, 03 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан С овгийн Н-ийн Г РД/.................../
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 198... оны 11 дүгээр сарын 12-нд төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, .... настай, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр .... дугаар багийн Салхитын 7-...... тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Б овгийн Б-ын ЭРД/............../
Холбогдсон хэргийн талаар: / Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/
Шүүгдэгч Н.Г нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг ойн бүс бүхий “Хоолтын ам" гэх газарт цахилгаан хөрөө хэрэглэн, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 3.422 метр/куб нойтон нарс мод бэлтгэн 1 570 698 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Э нь 2016 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих
шөнө Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг, ойн бүс бүхий
“Хоолтын ам” гэх газраас шүүгдэгч Н.Г-ийн зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 3.422 метр/куб нойтон нарс модыг Г.Б-ын эзэмшлийн 30-...УНН улсын дугаартай “Ниссан кондор" маркийн тээврийн хэрэгслийг хэрэглэн зохих зөвшөөрөлгүйгээр буюу гарал үүслийн гэрчилгээгүйгээр Улаанбаатар хот руу тээвэрлэн 1 570 698 хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Г шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 11 дүгээр сарын 03-нд "Хоолтын ам" гэх газраас 5 ширхэг нойтон нарс мод тайрч 1,90 см-ээр 29 ширхэг болгож бэлтгээд Э-д худалдахаар болж Э-ын барьж ирсэн 30-... УНН улсын дугаартай “Ниссан кондор"маркийн машинд Улаанбаатар хот руу ачуулсан. Би тухайн үед мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй байсан. Гэмт хэртйн улмаас учирсан 4 713 000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн гэв.
Шүүгдэгч Н.Г-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Хоолтын ам” гэх газарт 5 ширхэг нойтон нарс мод унагаж 1,9 метрээр хувааж 29 хэсэг болгоод бэлтгэсэн газраа орхисон. 2016 оны 11 дүгээр сарын 08-ны орой 19 цагийн үед Б.Э-ын хамтаар 30-99 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж төмс хучдаг хучлагаар хучиж Б.Э-ын хамт ачаад явсан.Тэгээд явж байгаад Төв аймгийн Жаргалант сумын замын салдаг уулзвар дээр явж байгаад цагдаад баригдсан гэх мэдүүлэг /хх-ийн 66, 71 хуудас/
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 11 дүгээр сарын 08- ны шөнө Г-ийн бэлтгэсэн модыг Хоолтын амнаас Б-ын эзэмшлийн 30- 99 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот руу тээвэрлэж яваад Төв аймгийн Баянбулаг сумын цагдаад баригдсан. Гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо байгаль орчны тухай хуульд зааснаар гурав нугалснаар буюу 4 713 000 төгрөгийг Г бид хоёр хувааж төлсөн гэв.
Шүүгдэгч Б.Э--ын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын 2 дугаар багийн Хоолтын ам гэх газраас Н.Г гэдэг хүнээс 29 ширхэг бэлтгэсэн нарс модыг би авч ашиглая гээд 30-.. УНН улсын дугаартай Ниссан Кондор маркийн тээврийн хэрэгсэлд 22 цагийн үед ачаад Төв аймгийн Жаргалант сумаас Улаанбаатар хотруу орох чиглэлийн салдаг уулзвар дээр замын цагдаа нарт баригдсан гэх мэдүүлэг /хх-ийн 60,71 хуудас/
Иргэний нэхэмжлэгч Г.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 10 дугаар сарын үед Э манайд ирээд машинаа түр хэрэглүүлээч, төмс ногоо зөөх, өвс хадланд хэрэглээд өгье гэхээр нь өгсөн. 2016 оны 12 дугаар сарын 08-ны
өдөр надруу Э залгаад таны машиныг мод ачиж яваад хураалгачихлаа гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/
Иргэний нэхэмжлэгч Н.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: Хууль бусаар бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцон 1 570 698 төгрөгийг Байгаль орчны хамгаалах тухай хуульд зааснаар 3 нугалж төлүүлмээр байна. Төв аймгийн Жаргалант сумын иргэдэд нойтон мод бэлтгэх зөвшөөрөл өгдөгтүй юм гэх мэдүүлэг/хх-ийн 20-21 хуудас/
Иргэний нэхэмжлэгч О.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн: Хэрэгт холбогдсон гэх Э, Г нар нь экологи эдийн засгийн хохиролыг бүрэн төлж барагдуулсан байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 177 хуудас/
Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-12 хуудас/
Эд мөрийн баримтаар тооцож хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16 хуудас/
Гэрч Т.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: Намайг эргүүл шалгалт хийгээд явж байхад Төв аймгийн Жаргалант сумын хотруу явахад салдаг уулзвар дээр 30-... УНН улсын дугаартай “Ниссан Кондор" маркийн тээврийн хэрэгсэл шөнийн 02 цагийн үед явж байхаар нь зогсоож шалгахад тэвшийг нь бүтээсэн бүтээлгийг сөхөхөд нойтон мод ачаад явж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/
Гэрч Б.Х-ын мөрдөн байцаалтанд өгсөн: 206 оны 11 дүгээр сарын 08- наас 09-нд шилжих шөнө эргүүл шалгалт хийгээд явж байхад 30-... УНН улсын дугаартай Ниссан Кондор маркийн тээврийн хэрэгсэл шөнийн 02 цагийн үед явж байхаар зогсоож шалгахад тэвшийг нь бүтээсэн бүтээлгийг сөхөхөд нойтон мод ачаад явж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/
Гэрч Г.М-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би нөхрийгөө мод бэлтгэж түүнийгээ Энхмандах хүнд зарах гээд ачиж яваад цагдаад баригдсан гэдгийг нь нөхөр Н.Г-ээс гэртээ ирсэн хойно мэдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/
Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 06 тоот:
-Н.Г, Б.Э нарын бэлтгэж тээвэрлэсэн мод нь хэрэглээний мод байна.
-Хэргийн материалд байгаа фото зураг болон бусад тайлбаруудаас үзэхэд нойтон мод болох нь батлагдаж байна.
-Хууль бусаар бэлтгэсэн 29 ширхэг буюу 3,122 мет/куб модны унэлгээ:3,422*255000*1,8=1 570 698, "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн
1. дэх хэсэгт заасны дагуу гурав дахин нэмэгдүүлж тооцоход 4 712 094 төгрөг болж байна гэх дүгнэлт /хх-ийн 50 хуудас/
Төв аймгийн Батсүмбэр сумын сум дундын ойн ангийн мэргэжилтэн Ш.Ц-ын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан Экологи эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 80-81 хуудас/
Шүүгдэгч Б.Э-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76 хуудас/
Шүүгдэгч Н.Г-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 77 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Н.Г нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг ойн бүс бүхий “Хоолтын ам” гэх газарт цахилгаан хөрөө хэрэглэн зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 3.422 метр/куб нойтон нарс мод бэлтгэж худалдан 1 570 698 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Э нь 2016 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг, ойн бүс бүхий “Хоолтын ам” гэх газраас шүүгдэгч Н.Г-ийн зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 3,422 метр/куб нойтон нарс модыг худалдан авч Г.Б-ын эзэмшлийн 30-99 УНН улсын дугаартай “Ниссан кондор" маркийн тээврийн хэрэгслийг хэрэглэн зохих зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар гарал үүслийн гэрчилгээгуйгээр Улаанбаатар хотруу тээвэрлэн бага бус хэмжээний буюу 1 570 698 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан...шүүгдэгч
Н.Г-ийн... Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг "Хоолтын ам” гэх газарт 5 ширхэг нойтон нарс мод унагаж 1,9 метрээр хувааж 29 хэсэг болгоод бэлтгээд дараа нь Б.Э-ын хамтаар 30-... УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж төмс хучдаг хучлагаар хучиж Б.Э-ын хамт ачаад явж байгаад цагдаад баригдсан гэх мэдүүлэг /хх-ийн 66, 71 хуудас/, шүүгдэгч Б.Э-ын ...Хоолтын ам гэх газраас Н.Г гэдэг хүнээс 29 ширхэг бэлтгэсэн нарс модыг би авч ашиглая гээд 30-... УНН улсын дугаартай Ниссан Кондор маркийн тээврийн хэрэгсэлд 22 цагийн үед ачаад замын цагдаа нарт баригдсан гэх мэдүүлэг /хх-ийн 60,71 хуудас/, иргэний нэхэмжлэгч Г.Б-ын .... Э манайд ирээд машинаа түр хэрэглүүлээч, төмс ногоо зөөх, өвс хадланд хэрэглээд өгье гэхээр нь өгсөн. 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр надруу Э залгаад таны машиныг мод ачиж яваад хураалгачихлаа гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/,...модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-12 хуудас/, эд мөрийн баримтаар тооцож хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16 хуудас/ гэрч Т.Б-ийн... 30-.... УНН улсын дугаартай “Ниссан Кондор" маркийн тээврийн хэрэгсэл шөнийн 02 цагийн үед явж байхаар нь зогсоож шалгахад тэвшийг нь бүтээсэн бүтээлгийг сөхөхөд
нойтон мод ачаад явж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/, гэрч Б.Х-ын ... 30-... УНН улсын дугаартай Ниссан Кондор маркийн тээврийн хэрэгсэл шөнийн 02 цагийн үед явж байхаар зогсоож шалгахад тэвшийг нь бүтээсэн бүтээлгийг сөхөхөд нойтон мод ачаад явж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн...Н.Г, Б.Э нарын бэлтгэж тээвэрлэсэн мод нь хэрэглээний мод байна. Хэргийн материалд байгаа фото зураг болон бусад тайлбаруудаас үзэхэд нойтон мод болох нь батлагдаж байна. Хууль бусаар бэлтгэсэн 29 ширхэг буюу 3,122 мет/куб модны үнэлгээ:3,422*255000*1,8=1 570 698, "Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн
2. дэх хэсэгт заасны дагуу гурав дахин нэмэгдүүлж тооцоход 4 712 094 төгрөг болж байна гэх дүгнэлт /хх-ийн 50 хуудас/, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчпэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Г-ийг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж худалдсанаас 1 570 698 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг, шүүгдэгч Б.Э-ыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модыг худапдан авч тээвэрлэснээс 1 570 698 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Г, Б.Э нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 3 422 метр/куб нойтон нарс модны /экологи эдийн засгийн үнэлгээгээр/ үнэ 1 570 698 төгрөгийн хохиролыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар Ойн санд учруулсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр тогтооно гэж заасны дагуу хохиролыг гурав нугалж 4 712 094 төгрөгийн нөхөн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирол төлсөн баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Г нь 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж 3 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар ялтайд тооцогдох хугацаа дууссан байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Э нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн болох нь түүний ял шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Г, Б.Э нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн
55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Н.Г, Б.Э нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан тэдгээрт оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлаггүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй байна.
Хэрэгт иргэний нэхэмжлэгч Г.Б-ын эзэмшлийн “Ниссан кондор" маркийн 30-... УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Б.Э-ын гэр бүлийн дундын өмчлөлийн Төв аймгийн Жаргалант сумын 2 дугаар баг, Салхитын ... дугаар гудамжны ..... тоотод байрлах Ү-14140005... дугаарын гэрчилгээ бүхий 110 м/кв бүхий амины орон сууц 1 ширхэг, Н.Г-ийн эзэмшлийн 14 инчийн улаан өнгийн телевизор 1 ширхэг, ДДЭШ тв сувгийн станц 1 ширхэг тус бүрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан "\Л/апд1опд” гэсэн бичиг бүхий 80 000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө 1 ширхэг, хууль бусаар бэлтгэсэн 1 570 698 төгрөгөөр үнэлэгдсэн 3.422 мет/куб нойтон нарс модыг битүүмжилсэн битүүмжлэлийг хэвээр үлдээж улсын орлогод оруулахаар Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр, шүүгдэгч нар нь урд цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Э нь иргэний нэхэмжлэгч Г.Б-ын эзэмшлийн 30-... УНН улсын дугаартай “Ниссан Кондор” маркийн тээврийн хэрэгслийг ногоо хураах, өвс хадпан бэлтгэх зэрэг намрын ажилд хэрэглэх зорилгоор түүнээс гуйж авсан, Г.Б нь тухайн тээврийн хэрэгслээр Б.Э-ыг зохих зөвшөөрөлгүйгээр мод тээвэрлэсэн болохыг мэдээгүй байх тул уг тээврийн хэрэгсэлийг 010238... дугаарын гэрчилгээний хамт эзэмшигч Г.Б-т буцаан олгож, Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнэ болох 2 350 000 /хоёр сая, гурван зуун тавин мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.Э-аас гаргуулан улсын орлого болгох үндэслэлтэй гэж үзэв.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
Шүүгдэгч С овгийн Н-ийн Г-ийг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, худалдсанаас бага бус буюу 1 570 698 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг, Б овгийн Б-ын Э-ыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модыг худалдан авсан, тээвэрлэснээс бага буюу 1 570 698 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дугаар зүйлийн 211.1 дэх хэсэгг зааснаар С овгийн Н-ийн Г, Б овгийн Б-ын Э нарыг тус бүр 1/нэг/жил, 8/найм/сарын хорих ялаар шийтгэсүгэй
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Н.Гансүмбэр, Б.Э нарт тус бүр оногдуулсан 1/нэг/жил, 8/найм/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Г, Б.Э нарт оногдуулсан 1 /нэг/ жил, 8 /найм/ сарын хорих ялыг ялыг тэнсэж, 1 /нэг/ жил, /8/ найм/ сарын хугацаагаар тус тус хянан харгалзсугай.
Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан Н.Г, Б.Э нарт тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгож, тэнсэгдсэн ялтан Н.Г, Б.Э нар нь хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг дурьдсугай.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Г.Б-ын эзэмшлийн 30-.... УНН улсын дугаартай “Ниссан Кондор" маркийн тээврийн хэрэгсэл, Б.Э-ын гэр бүлийн дундын өмчлөлийн Төв аймгийн Жаргалант сумын 2 дугаар баг, Салхитын ... дугаар гудамжны ... тоотод байрлах Ү-1414000.... дугаарын гэрчилгээ бүхий 110 м/кв бүхий амины орон сууц 1 ширхэг, Н.Гансүмбэрийн эзэмшлийн 150 000 төгрөгийн үнэлгээ бүхий 14 инчийн улаан өнгийн телевизор 1 ширхэг, 150 000 төгрөгийн үнэлгээ бүхий ДДиш тв сувгийн станц 1 ширхэг тус бүрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн, хууль бусаар бэлтгэсэн Төв аймгийн Жаргалант сумын Цагдаагийн хэсгийн журмын хашаанд байгаа 1 570 698 / нэг сая таван зуун далан мянга зургаан зуун ерэн найм / төгрөгийн үнэлгээ бүхий 29 ширхэг, 3.422 мет/куб нойтон нарс мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн "\Л/апд1опд” гэсэн бичиг бүхий 80 000 /наян мянга/ төгрөгөөр үнэлэгдсэн улаан шар өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг улсын орлого болгуулхаар Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 30-....УНН улсын дугаартай “Ниссан Кондор" маркийн тээврийн хэрэгсэлийг иргэний нэхэмжлэгч Г.Б-т буцаан олгож, уг тээврийн хэрэгсэлийн үнэ болох 2 350 000 /Хоёр сая, гурван зуун тавин мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.Э-аас гаргуулан улсын орлогод оруулсугай.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 7 дахь хэсэгт зааснаар 30-... УНН улсын дугаартай “Ниссан Кондор” маркийн тээврийн хэрэгслийн 01023888 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигч Г.Б-т буцаан олгохыг шүүгчийн туслах Б.Байгалмаад даалгасугай.
Энэ хэрэгт шүүгдэгч Н.Г, Б.Э нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгм Н.Г, Б.Э нарт авсан оршин суугаа газраасаа гадагш явжболохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш хоногийн дотор Төв аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгг зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Н.Г, Б.Э нарт авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг дурьдсугай.
|