Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/171

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч П.Шижиртуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,

шүүгдэгч Д.Б******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б*******д холбогдох эрүүгийн 2215001280134 дугаартай, 163/2022/0153/Э индекстэй хэргийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б******* овогт Д******* Б*******, Булган аймгийн Булган суманд 1983 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, автомашины засварчин мэргэжилтэй, малчин, ам бүл 3, хамтран амьдрагч хүүхдийн хамт амьдардаг,

урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, /......./.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 09, 19-ний өдрүүдэд Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.А******* зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Мөн 2019 оны 03 дугаар сарын 22, 2019 оны 12 дугаар 11-ний өдөр, 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хамтран амьдрагч Б.А******* гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэврүүд болон 2022 оны 04 дүгээр сарын 09, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Б.А******* зодож, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.А******* байнгын шинжтэй бие эрх чөлөөнд нь халдан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт 2 хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б*******гийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215001280134 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.Б******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 09, 19-ний өдрүүдэд Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.А******* зодож зүүн нүдний ухархай, хамар ясны хугарал, баруун чамархай, зулайн хуйханд шарх, хоёр нүдний алимд цус харвалт, хоёр нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, шилбэ, баруун даланд цус хуралт, баруун бугалга, шуу, баруун сарвууны долоовор хуруу, дунд хурууны ард зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн дээрх үйлдлээс гадна 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бие давхар байсан хамтран амьдрагч Б.А******* Улаанбаатар хот руу биеэ үнэлж яваад ирлээ гэх шалтгаанаар гэдэс хэсэгт тийрч унагааж, газарт унамагц бөгс рүү нь өшиглөж зодсон,

- 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Б.А******* хүүхэд загналаа гэх шалтгаанаар нүд рүү нь өшиглөж биед нь халдсан,

- 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хамтран амьдрагч Б.А******* шөл нь буцлаагүй байхад будаа хийлээ гэх шалтгаанаар толгой болон хөл рүү нь цохиж зодсон,

- 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Б.А******* зодож, зүүн нүдний ухархай, хамар ясны хугарал, баруун чамархай, зулайн хуйханд шарх, хоёр нүдний алимд цус харвалт, хоёр нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, шилбэ, баруун даланд цус хуралт, баруун бугалга, шуу, баруун сарвууны долоовор хуруу, дунд хурууны ард зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.А******* байнгын шинжтэй бие эрх чөлөөнд нь халдан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б*******гийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд: А. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн талаар:

1. Хохирогч Б.А*******ийн өгсөн: "... сүүлд 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Бугат сумын 3 дугаар багт хөдөө гэрт байхад хажуу айлын 2 хөрш болох Б, Н нартай Б******* гэртээ согтуу ирээд намайг будаатай хуурга хийж байхад ийм хоол идэхгүй гээд тавагтай хоол над руу авч шидсэн. Тэгээд над руу хүрч ирээд нүүр амгүй өшиглөөд, дараа нь 100-тай аккумулятор над руу авч шидсэн, мөн 2 гарын эрхий хуруугаа ам руу хийгээд амыг чинь урна гэж хэлсэн. Зодуулсны дараа баруун нүднээс 3 шөнөжингөө цус, нулимс гарч байгаа юм шиг гарсан. Үүний дараа 2022 оны 04 сарын 19- ний өдөр би Б*******тай хөдөөнөөс сумын төв рүү орж ирсэн... Б******* Г гэдэг айлд очъё гэхээр нь хамт явсан. Замдаа дэлгүүрээс 1 шил архи авсан. Тэрийгээ Г гуайн гэрт хувааж уугаад ахиад нэг шил архи дэлгүүрээс авч уугаад байж байтал Г гуай үхэртээ явах боллоо та 2 яваарай гэсэн. Тэгээд Б******* бид хоёр Г ахын гэрээс гарсан. Гэрээс гараад Х гэх айл руу чиглээд очих гээд явсан. Замд Б******* гэнэт хойноос өшиглөөд зодоод эхэлсэн. Тэгээд үснээс зулгаагаад нүүр амгүй маш олон удаа өшиглөсөн. Намайг зодож байхад гэнэт би юм харж чадахгүй болоод Б*******д юм харахгүй байна болиоч гэж хэлэхэд Б******* бүүр сохлоод өгье гээд хуруугаа 2 нүд рүү чихээд байсан. Ахиад алаад өгье гэж хэлээд багалзуурдсан. Тэгж байтал гэнэт толгойноос цус гарсан... Г гуайн гадаа очоод цус тогтооно гэж толгой руу ус хийж өгч байгаад гэнэт машины эд анги бололтой юмаар толгой руу цохиод толгой хагалсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 19-21 дэх тал/

2. Гэрч Ц.Гын өгсөн: “...манай гэрт авсан архиа 3-уулаа хувааж уусан, 2 дахь шил архи 17 цагийн үед дууссан. Сүүлчийн шил архинаас би 4 хундага уусан. Архи дуусахаар нь би Б*******, Ариунаа 2-т “ах нь үхэртээ явлаа, одоо та 2 яв даа” гэж хэлээд би үхэртээ яваад нөгөө 2 хойд зүг рүү яваад өгсөн. Эргээд 1 цаг гарангийн дараа гэртээ ирэхэд гэрийн гадаа Б*******, Ариунаа хоёр хоорондоо зодолдож байгаад больсон бололтой газар сууж байсан. Б*******гийн биед ил харагдах гэмтэл харагдаагүй, харин А*******ийн нүд хавдаад юм харахгүй байна гэж хэлээд мөн толгойноос нь цус гоожоод хатчихсан байж байсан... гэрт анх орж ирэхдээ Ариунаа хар нүдний шилтэй орж ирсэн. Гэрт байхдаа нүдний шилээ авахад 2 нүд нь хоёулаа хавдчихсан, хөх няц болсон байсан. Би А*******аас яагаад нүд нь хавдаж хөх няц болсон талаар асуухад хэлэхгүй байсан” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 26-28 дахь тал/

3. Гэрч Л.О өгсөн: “2022 оны 04 сарын 19-ний 17 цагийн орчим дуудлагаар... би Б хамт Бугат сумын 3-р баг мухдаг хороонд Г гэх айлд ирсэн. Ирэхэд Б*******, Ариунаа гэх гэр бүлийн хүмүүс Гын хашаанд сууж байсан. Г хажууд нь зогсоод одоо явцгаа гэж байсан. Б******* А******* зодсон байдалтай Ариунаа толгойгоо барьчихсан нүүр нь хавдаад юм харахгүй байдалтай байсан. Намайг буугаад очиход Ариунаа дуугаар таниад надад хэлэхдээ “Толгойг маань Б******* төмрөөр цохиод толгой өвдөөд байна. Би юм харахгүй байна гэж хэлсэн. Тэгээд Б*******г загнахад би зүгээр л маргалдсан гээд байсан. Тэгээд Бугат сумын эмнэлэгт үзүүлчихээд явсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 30 дахь тал/,

4. Гэрч М.А өгсөн: “Ариунаа нь 2022 оны 04 сарын 20-ны 00 цаг 05 минутад ирж үзүүлсэн... үзлэг хийхэд нүүрний дух, хамар, хацар хэсгээр хавдсан байдалтай байсан. Хөхөрч няцарсан, гарын сарвуу хэсэгт дугуй хэлбэртэй зүйлээр зүсэгдсэн байсан. Толгойн баруун зулай хэсэгт хуйх нь язарсан байдалтай байсныг Бугат сумын эмч Пүрэвдорж 5 оёдол тавьсан талаар мэдэгдсэн...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 34 дэх тал/,

5. Гэрч Б.Ө өгсөн: “2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Булган аймгийн Бугат сумын нийгмийн бодлогын мэргэжилтэн О над руу утсаар 16 цаг өнгөрч байхад холбоо бариад эгч Ариунаа чинь сумын эмнэлэг дээр нөхөр Б*******д зодуулсан байдалтай байна. Одоо толгойдоо 5-н оёдол тавиулсан Орхон аймгийн нэгдсэн эмнэлэг рүү авч явж үзүүлэх хэрэгтэй байна, чи хүрч ирээд хамт явах хэрэгтэй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

6. Гэрч Б.У өгсөн: “Би Б******* ахын гэрт ороход А*******ийн дух хэсэг нь зулгарч халцарсан байдалтай Б******* ах загнасан 4 байдалтай сууж байсан... тэгээд хэд хоногийн дараа Бугат сумын төв рүү явсан. Хэд хоногийн дараа Б******* ах эхнэр А******* цохиж зодсон гэж сонсогдож байсан” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

7. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 54 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Б.А*******ийн биед зүүн нүдний ухархай, хамар ясны хугарал, баруун чамархай, зулайн хуйханд шарх, хоёр нүдний алимд цус харвалт, хоёр нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, шилбэ, баруун даланд цус хуралт, баруун бугалга, шуу, баруун сарвууны долоовор хуруу, дунд хурууны ард зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 68-69 дэх тал/,

8. 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Б.А******* хүлээж авч эмнэлгийн тусламж үзүүлсэн Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 200-202 дахь тал/,

9. Хохирогч Б.А*******ийн дүү Б.Ө .......... дугаарын дансанд хохирол төлбөрт 2,200,000 төгрөгийг шилжүүлсэн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Хаан банкны, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 235-236 дахь тал/,

Б. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн талаар:

1. Хохирогч Б.А*******ийн өгсөн: “Б*******тай гэр бүл болж хамт амьдраад 6 жил 6 сар болж байна. 2018 оноос хойш байнга намайг зоддог болсон. Хүү маань 2019 оны 08 сарын 10-нд нас барсан юм. Талийгаач хүүг гэдсэнд байхад нь Б******* миний хүүхэд биш гэх шалтгаанаар намайг зоддог байсан. Үүнээс болоод баруун хөлийн шилбийг хоолны тавгаар цохисон. Шилбэнд зүсэгдсэн шарх үүсгэгдэж, маргааш нь буюу 2019 оны 07 дугаар сарын 25-нд Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж оёдол тавиулсан. Дараа нь 2021 оны 08 дугаар сард яг хэдний өдөр гэдгийг нь хэлж мэдэхгүй байна Б******* Орхон аймагт О гэх айлын хашааны гадаа намайг гараараа нүүр лүү цохиж газарт унагаагаад газраас босохын хооронд баруун талын чих рүү баруун хөлөөрөө өшиглөсөн. Үүнээс болоод чих хэлбэрээ алдаж хугарч эдгэрсэн. Үүний дараа 2 хоноод байж байхад Бугат суманд О гэх эгчийнд Б******* намайг хэл амаар доромжлоод байхаар нь би урдаас нь үг хэлсэн. Тэгэхэд миний нүүр лүү нүүр нүдгүй цохисон. Энэ үйл явдал дээр цагдаагаас зөрчлийн хэрэг нээж шалгасан. Энэ хэрэг дээрээ 10 хоног баривчилгаанд явж ирээд Б******* намайг архи уусан байхдаа ахиж нүүр нүдгүй зөндөө цохиж зодсон. 2021 оны 12 дугаар сард Б******* намайг байнга зодоод байхаар нь зугтаагаад Орхон аймагт С эгчийнд очсон. Эгчийнд очихоос өмнө Б*******гийн таньдаг айл А байхад Б******* намайг цохиж, үсдэж, чирээд хавирга руу өшиглөж хугалсан... сүүлд 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Бугат сумын 3 дугаар багт хөдөө гэрт байхад хажуу айлын 2 хөрш болох Б, Н нартай Б******* гэртээ согтуу ирээд намайг будаатай хуурга хийж байхад ийм хоол идэхгүй гээд тавагтай хоол над руу авч шидсэн. Тэгээд над руу хүрч ирээд нүүр амгүй өшиглөөд, дараа нь 100-тай аккумулятор над руу авч шидсэн, мөн 2 гарын эрхий хуруугаа ам руу хийгээд амыг чинь урна гэж хэлсэн. Зодуулсны дараа баруун нүднээс шөнөжингөө цус нулимс гарч байгаа юм шиг гарсан. Үүний дараа 2022 оны 04 сарын 19- ний өдөр би Б*******тай хөдөөнөөс сумын төв рүү орж ирсэн. Б******* Г гэдэг айлд очъё гэхээр нь хамт явсан. Замдаа дэлгүүрээс 1 шил архи авсан. Тэрийгээ Г гуайн гэрт очоод хувааж уугаад ахиад нэг шил архи дэлгүүрээс авч уугаад байж байтал Г гуай үхэртээ явах боллоо та 2 яваарай гэсэн. Тэгээд Б******* бид хоёр Г ахын гэрээс гарсан. Гэрээс гараад Х гэх айл руу чиглээд очих гээд 5 явсан. Замд Б******* гэнэт хойноос өшиглөөд зодоод эхэлсэн. Тэгээд үснээс зулгаагаад нүүр амгүй маш олон удаа өшиглөсөн. Намайг зодож байхад гэнэт би о юм харж чадахгүй болоод Б*******д юм харахгүй байна болиоч гэж хэлэхэд Б******* бүүр сохлоод өгье гээд хуруугаа 2 нүд рүү чихээд байсан. Ахиад алаад өгье гэж хэлээд багалзуурдсан. Тэгж байтал гэнэт толгойноос цус гарсан. Г гуайн гадаа очоод цус тогтооно гэж толгой руу ус хийж өгч байгаад гэнэт машины эд анги бололтой юмаар толгой руу цохиод толгой хагалсан..., нөхөр Б******* нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хөдөө гэртээ согтуу ирээд над руу модон иштэй сүх шидэж толгойг маань хагалсан... одоо толгой дээр сорви байгаа, дээд уруул дээр мөн сорви үлдсэн. Мөн сандал авч шидэн уруулыг маань сэтэлсэн. Энэ үйл явдал болоход эргэн тойронд маань хүн байгаагүй... миний баруун чих хэлбэрээ алдаж мэс заслаар янзлуулмаар байна, мөн хамрын гэмтэлд хагалгаа хийх шаардлагатай байгаа. Мөн биед Б*******гийн үйлдлээс үүдэлтэй гэмтлийн соривуудыг арилгуулах эмчилгээ, эмийн төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-21,23-24 дэх тал/,

2. Гэрч Ц.Гын өгсөн: “...А*******ийн нүд хавдаад юм харахгүй гэж хэлээд мөн толгойноос нь цус гоожоод хатчихсан байж байсан... гэрт анх орж ирэхдээ Ариунаа хар нүдний шилтэй орж ирсэн. Гэрт байхдаа нүдний шилээ авахад 2 нүд нь хоёулаа хавдчихсан, хөх няц болсон байсан. Би А*******аас яагаад нүд нь хавдаж хөх няц болсон талаар асуухад хэлэхгүй байсан” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 26-28 дахь тал/,

3. Гэрч Л.О өгсөн: “2022 оны 04 сарын 19-ний 17 цагийн орчим... би Б хамт Бугат сумын 3-р баг Мухдаг хороонд Г гэх айлд ирсэн. Ирэхэд Б*******, Ариунаа гэх гэр бүлийн хүн байсан... намайг буугаад очиход Ариунаа дуугаар таниад надад хэлэхдээ “Толгойг маань Б******* төмрөөр цохиод толгой өвдөөд байна. би юм харахгүй байна гэж хэлсэн. Толгой нь хагарсан байдалтай цус нь тогтоод нөжирсөн байсан. Нүүр нь хөх эрээн болоод хавдсан байсан... тэр 2 байнга л архи ууж хоорондоо маргалдаж гэр бүлийн асуудал гаргадаг байсан. Цагдаад ч их шалгагдаж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

4. Гэрч Б.Ө өгсөн: “2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Булган аймгийн Бугат сумын нийгмийн бодлогын мэргэжилтэн О над руу утсаар 16 цаг өнгөрч байхад холбоо бариад эгч Ариунаа чинь сумын эмнэлэг дээр нөхөр Б*******д зодуулсан байдалтай байна. Одоо толгойдоо 5-н оёдол тавиулсан Орхон аймгийн нэгдсэн эмнэлэг рүү авч явж үзүүлэх хэрэгтэй байна, чи хүрч ирээд хамт явах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд би Булган аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан. Манай эгч Ариунаа над руу өөрөө залгаж хүчирхийлүүлсэн талаараа ерөөсөө хэлдэггүй, хажуугийн айл саахалтын хүмүүс нь над руу миний дугаарыг олоод хэлдэг байсан. Тэр болгонд нь би сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгддэг байсан. Эгч маань нөхрөөсөө айдаг учраас надад ерөөсөө зодуулсан талаараа хэлдэггүй, миний бодлоор охин нь бас ааваасаа айгаад юм хэлж чадахгүй байх гэж бодож байна. Би 2019 онд гадаадаас Монгол Улсад ирсэн. Намайг ирснээс хойш миний лавтай мэдэж байгаагаар 2019 оны 12 сард, 2021 оны 08 дугаар сард, 2022 оны 04 дүгээр сарын эхээр эгч маань нөхөртөө зодуулсан байсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

5. Гэрч Б.Бын өгсөн: “2021 оны намар Б*******, Ариунаа нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдаж муудалцаад Б*******г эхнэр Ариунаа нь орхиод явчихлаа гэж надад хэлээд маргааш нь Б******* эхнэр А*******ийн араас явдаг... Бугат сумын 3 дугаар баг Мухдаг гэх газарт Б******* нь эхнэр А******* зодсон гэж сонсогдож байсан” гэх мэдүүлэг 6 /хавтаст хэргийн 45-47 дахь тал/,

6. Гэрч Н.Нын өгсөн: “Б*******, Ариунаа нар хоёулаа архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Тэгээд архи уучихаад хоорондоо маргалдаж нөхөр Б******* нь эхнэр А******* цохиж зоддог... А*******ийн нүүр хэсэг нь байнгын хөхөрч хавдсан байдаг” гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

7. Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Д.Б*******д Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн зөрчилд шийтгэл оногдуулсан хүчин төгөлдөр шийтгэврүүд: 1) 2019 оны 03 дугаар сарын 22 өдөр Б.А******* гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон үйлдэлд нь 2019 оны 04 сарын 03-ны өдөр 100 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 10 цагийн албадан сургалтад хамруулж, 10 хоног баривчлах шийтгэл, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Б.А******* гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон үйлдэлд нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 350 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 10 цагийн албадан сургалтад хамруулж, 10 хоног баривчлах шийтгэл, 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Б.А******* гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон үйлдэлд нь 2021 оны 09 сарын 22-ны өдөр 449 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 24 цагийн албадан сургалтад хамруулж, 12 хоног баривчлах шийтгэл тус тус оногдуулсан шийтгэвэрүүд, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд баг 20-16 тоотод Б.Ариунаатай маргалдаж биед эрх чөлөөнд нь халдаж хөл рүү өшиглөсөн үйлдэлд нь Орхон аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Батжаргал нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан №0283510 дугаартай шийтгэлийн хуудас, /хавтаст хэргийн 148-150, 169-170, 179-180, 196 дахь тал/,

8. Б.А*******ийн “баруун талын 10-р хавирга хуучин хугаралтай, бүрэн бороолоогүй” цээжний рентген зураг гэх, /хавтаст хэргийн 204-206 дахь тал/,

9. Шинжээч эмч Г.Галиндэвийн “нэг хавирганы хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулдаг тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74-75 дахь тал,/

10. Хохирогч Б.А*******ийн биед үзлэг хийсэн “Хохирогч Ариунаа нь 163 см өндөртэй, 65 кг жинтэй, гаднаасаа 35-40 орчим насны гэмээр харагдаж байна. Ариунаа нь нөхөр болох Б*******д зодуулснаас биед үүссэн шарх сорив байгаа гэж хэлж байсныг тэмдэглэлд тусгав. Толгойн хуйханд 1:0.5 см, орой дээр 1:03 см, 5:0.3 см, 4:0.3 см хэмжээтэй шинэ сорвитой. Духанд 7:5 см хүрэн шинэ сорив, зүүн хөмсөгний дээд талд 5:0.5 см шинэ сорив, 2 хөмсөгний дунд 5:1 см шинэ сорив, зүүн нүдний доод зовхи хүрэнтсэн сорвитой, баруун хацар 3:5 см шинэ хүрэн сорвитой, зүүн хацарт 4:0.3 см шинэ сорвитой, баруун чихний мөгөөрс хугарч гэмтсэн хуучин сорив, зүүн гарын бугуйн доод хэсэгт 3:0.5 см шинэ сорив, баруун гарын долоовор хурууны хойд хэсэгт 3:0.5 см шинэ сорив, дунд хуруунд 4:0.5 см шинэ сорив, баруун хөлийн шилбэнд 10:6 см хуучин сорив, 6:2 см хуучин сорив байсныг гэрэл зураг авч бэхжүүлэв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-15 дахь тал/,

11. Яллагдагч Д.Б*******гийн “би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа учраас ярих зүйл алга. Би Ариунаатай 2015 оны 11 дүгээр сараас хойш хамтран амьдарч байгаа. Албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй байгаа. Хардалтын улмаас А******* зоддог байсан. 2019 оны 07 дугаар сард санагдаж байна, яг хэдний өдөр гэдгийг 7 нь хэлж мэдэхгүй байна, би банкны зээл хийх гээд улаан халзан үнээгээ зарчихсан чинь Ариунаа хайртай үнээг маань зарчихлаа гээд бид хоёрын хооронд хэрүүл гараад би таваг шидээд А*******ийн шилбийг гэмтээсэн... одоогоор эмчилгээний зардал 2.200.000 төгрөг төлсөн байгаа" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 87-88 дахь тал/,

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэсэн хүндрүүлэх шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах... ...хүний бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас... ...бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульд заасан.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.9-д "Хамтран амьдрах" гэж гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй, эсхүл гэрлэлтээ цуцлуулсан ч эрэгтэй эмэгтэй хоёр харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгааг ойлгоно гэж зохицуулсан байх бөгөөд шүүгдэгч Д.Б*******, хохирогч Б.Ариунаа нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй боловч дундаасаа төрсөн нэг охинтой байх тул дээрх хуульд зааснаар хамтран амьдрагч болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Булган аймгийн Булган аймгийн Бугат сумын Гуравдугаар багийн засаг даргын 57 дугаартай албан бичиг зэргээр нотлогдож байна.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Ариунаа, гэрч Ц.Г, Л.О, М.Алтанзул, Б.Өнөрбаяр, Б.Уламбаяр, Б.Б, Н.Н нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Д.Б*******гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч Д.Б******* нь 2022 оны 04 дүгээр сарын 09, 19-ний өдрүүдэд Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.А******* зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2019 оны 03 дугаар сарын 22, 2019 оны 12 дугаар сарын 11, 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Б.А*******ийн бие эрх чөлөөнд халдаж зодсон үйлдэлдээ шүүхийн шийтгэвэрээр 10-12 хоногийн баривчлах шийтгэлээр шийтгүүлж байсан бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 09, 19-ний 8 өдрүүдэд гэр бүлийн харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.А******* үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.А******* байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Б******* нь тээврийн хэрэгслийн моторын эд анги болох хар төмөр хэрэглэж хохирогчийн бие махбодод гэмтэл учирна гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлаж ойлгох боломжтой бөгөөд тэрхүү гэмтлийг учруулах үйлдлийг санаатай хийснээрээ ухамсарласан үр дагавартаа өөрийн хүслээр хүргэж, уг үр дагаврын улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.А*******ийн бие эрх чөлөөнд байнга халдаж зодсон нь түүний бие махбод, сэтгэл санаанд хохирол учирсан нь гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн учир шалтгаан болно.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг ба шүүгдэгч Д.Б******* нь гэм буруугийн талаар маргаагүй, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Б.А******* зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.А******* байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн байнга зодсон гэх хүндрүүлэх шинжийг тус тус агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд болон сэтгэл санаанд хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч нь шүүгдэгч Д.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм бурууг хүлээн зөвшөөрч, ялыг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцсон болно.

Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Б******* хохирогч Б.А******* гэр бүлийн хүчирхийлэлд байнга байлгаж бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл давтагдаж даамжирсан, байнгын шинжтэй болсон нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн”-ийг байнга зодсон; харгис хэрцгий харьцсан, 9 догшин авирласан, тарчлаасан; хуваарьт болон дундын хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гэсэн 3 шинжийн аль нэгийг эсхүл хэд хэдэн шинжийг тус бүр байнга үйлдсэн байхыг шаардах бөгөөд шүүгдэгч Д.Б******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 сарын 09, 19-ний өдрүүдэд Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.А******* зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Мөн 2019 оны 03 дугаар сарын 22-ний өдөр, 2019 оны 12 дугаар 11-ний өдөр, 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хамтран амьдрагч Б.А******* гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэврүүд болон 2022 оны 04 дүгээр сарын 09, 2022 оны 04 сарын 19-ний өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Б.А******* зодож, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.А******* байнгын шинжтэй бие эрх чөлөөнд нь халдан зодож зөрчлийн хэргээр шийтгэл хүлээж байсан нь энэ гэмт хэргийн дээрх шинжийг хангаж байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.А******* байнга зодсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Б.А*******ийн биед зүүн нүдний ухархай, хамар ясны хугарал, баруун чамархай, зулайн хуйханд шарх, хоёр нүдний алимд цус харвалт, хоёр нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, шилбэ, баруун даланд цус хуралт, баруун бугалга, шуу, баруун сарвууны долоовор хуруу, дунд хурууны ард зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хүмүүжил, зан төлөв, шүүгдэгч, хохирогч нарын нийлж архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг зуршил, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллагын холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Б*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.А*******ийн биед зүүн нүдний ухархай, хамар ясны хугарал, баруун чамархай, зулайн хуйханд шарх, хоёр нүдний алимд цус харвалт, хоёр нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, шилбэ, баруун даланд цус хуралт, баруун бугалга, шуу, баруун сарвууны долоовор хуруу, дунд хурууны ард зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо гэх шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд хохирогч Б.Ариунаа нь эмчилгээний болон сорви арилгуулах төлбөрийг гаргуулна гэсэн боловч хохирол төлбөртэй холбоотой иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч Д.Б******* нь сайн дураараа хохирогчид 2,200,000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг Хаан банк, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн 2 удаагийн гүйлгээний баримтаар хохирогчийн дүү Б.Ө 5068040552 дугаарын дансанд шилжүүлсэн /хавтаст хэргийн 235-236 дахь тал/, хохирогч Б.Ариунаа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Б*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Б*******г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.А******* байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг 10 үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Д.Б*******гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Б*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчид хохирол төлбөрт 2,200,000 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэв.

Хавтаст хэргийн 89, 90, 91, 92, 93, 94, 95, 97-101, 103-104, 109-152, 154-180, 183-197 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй тухай лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөгүй талаарх лавлагаа, малын “А” дансны хуулбар, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол, зөрчлийн хэргийн хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.Б******* нь гэрлэж байгаагүй, ам бүл 3, хамтран амьдрагч, 1 хүүхдийн хамт Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багт мал маллан амьдардаг, нэр дээр үл хөдлөх хөрөнгөгүй, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.Б*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, бага насны охин хүүхэдтэй зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан нэмж нэгтгэн, шүүгдэгч Д.Б*******г нийт 9 сарын хугацаагаар Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирох бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Д.Б******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Б.Ариунаа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тээврийн хэрэгслийн моторын эд анги болох хар төмрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн 11 баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Энхзулд даалгаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б******* овогт Д******* Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Д.Б*******гийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 9 /ес/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б******* нь 9 /ес/ сарын хугацаагаар Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Д.Б******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тээврийн хэрэгслийн моторын эд анги болох хар төмрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Энхзулд даалгасугай.

8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Э.ЭНЭРЭЛ