Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2020/0769

      2020 он  12 сарын14-ний өдөр       Ду         128/ШШ2020/0769        

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш.Э

Хариуцагч : УБЕГ, НЗД,

Гуравдагч этгээд: “Я п” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “НЗД-ын 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/5*  дугаар захирамжийн “З и” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, НЗД-ын 2002 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1** дугаар захирамжийн  “З и” ХХК -д холбогдох хэсэг , НЗД-ын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 18.. дугаар захирамжийн “Я п” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, “Я п” ХХК-д Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр олгогдсон 000320.. ..  дугаар гэрчилгээ / Ү-2204011.0..  дугаар/ гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Э, хариуцагч НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М , Б.Т , хариуцагч УБЕГ-ын  итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Л , гуравдагч этгээд “Я п” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н , түүний өмгөөлөгч Н.М нар оролцов.

    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Эрх залгамжлагч Ш.Э би 2010 оны 08 дугаар сард Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах одоогийн “Я п” ХХК-ийн  өмчлөлд байгаа дэлгүүрийн барилгыг  тус  компанийн  захирал  Х.Н  нь хууль бус бичиг баримтыг үндэслэн

УБЕГ т эд хөрөнгө бүртгүүлэх хүсэлт гаргасан. УБЕГ  нь Х.Н-ын   бүрдүүлж өгсөн хууль бус бичиг баримтуудыг үндэслэж, өмчлөх эрхийн бүртгэл хийгдсэнийг шалгуулах нэхэмжлэл гаргасан юм.

 Улмаар Захиргааны хэргийн 3 шатны шүүх “Я п” ХХК-ийн  үл хөдлөх хөрөнгийн бүртгэл нь хууль бус бичиг баримтыг үндэслэн хууль зөрчин хийгдсэн болохыг тогтоож, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 20..  дугаар шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болсон.

Уг шүүхийн шийдвэрийг үндэслэн Y-2204.. бүртгэл түүнийг үндэслэн олгосон эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийг бусад эрхийн улсын бүртгэлийн 0001..  дугаар гэрчилгээг дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, хариуцагчид бүртгэлийг зөвтгөн шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байсаар байтал Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэс нь “Я п” ХХК-ийн  захирал Х.Н-ын   хууль бусаар бүрдүүлж өгсөн баримтуудыг мэдэж, харсаар байж “Я п” ХХК-ийн  хүсэлтээр Сүхбаатар дүүргийн шүүхийн иргэний хэргийн 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1116 дугаар шийдвэрийг үндэслэж дахин “Я п” ХХК-ийн  нэр дээр бүртгэл хийгдсэн тухай 2015 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн  00 дугаар албан бичгээр хариу ирүүлсэн байна.

“Я п” ХХК  нь 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 00 дугаар албан бичгээр бүртгэл хийхийг хүссэн хүсэлтийг УБЕГ-т гаргажээ. Уг хүсэлтийн дагуу 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн .. ..  дугаар гэрчилгээ бичигдсэн байна.

Эрх залгамжлагч Ш.Э би 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 20..  дугаар шийдвэр, Сүхбаатар дүүргийн шүүхийн иргэний хэргийн 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1116 дугаар шийдвэрүүдийг одоогийн байдлаар хэрхэн биелэгдэж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийн хариуг 2015 оны 02 дугаар сарын 24-ны өдөр 8/187 дугаар албан бичгээр “Я п” ХХК-ийн  нэр дээр бүртгэл хийгдсэн тухай хариу өгсөн. Үүнээс өмнө энэ асуудлаар өөр байгууллагад хандаж байгаагүй болно.

          Нэхэмжлэгч Ш.Э нь 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн тодруулсан тодруулсан шаардлагадаа: “НЗД-ын 2000 оны 04 дүгээр сарын 05-ны А/5*  дугаар захирамжийн “З и” ХХК -д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, НЗД-ын 2002 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 11. дугаар захирамж, 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 18* дугаар захирамжийн “З и” ХХК , “Я п” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, “Я п” ХХК-д Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр олгогдсон 000320****  дугаар бүхий /Y-*/ гэрчилгээг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

1. НЗД-ын 2000 оны 04 дүгээр сарын 05-ны А/5* дугаар захирамжийн “З и” ХХК -д холбогдох хэсгийг илт хууль  бус болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 “М” ХХК-ийн захирал С.Б нь “М” ХХК-ийн захирал С.М тай Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 1* дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ** тоот хаягт байрлах 701.84 м.кв талбайтай бүхий үйлдвэр, үйлчилгээний барилгыг зарахаар тохиролцсон боловч бодитоор үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ зэрэг ямар нэгэн бичгээр хийсэн хэлцэл байгаагүй болно.

Харин иргэн С.М  нь энэхүү нөхцөл байдлыг буруугаар ашиглаж 1997 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн огноотой “Нэр шилжүүлэх, хөрөнгө бүртгүүлэх тухай” гэрээ, 1997 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн огноотой “Дэлгүүрийн бараа худалдах ба худалдан авах тухай” гэрээг тус тус  хуурамчаар үйлдсэн байдаг.

Дээрх “Нэр шилжүүлэх хөрөнгө бүртгүүлэх тухай” болон “Дэлгүүрийн байр худалдах худалдан авах гэрээ”-г хуурамчаар үйлдсэн гэж С.Б гомдол гаргасныг цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 48** дугаар тогтоолоор “...С.М  нь төлбөр тооцоо дуусгаагүй байхдаа худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар үйлдэж, уг дэлгүүрийн барилгыг хууль бусаар эзэмшиж, улмаар “З и” ХХК -ийн захирал Х.Н нь худалдан, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч дээрх гэмт хэрэг үйлдсэнээс хойш 10 жил өнгөрсөн...” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2010 оны 01 дүгээр сарын 25-ны 331 дугаар шинжээчийн дүгнэлт, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 135* дугаар шинжээчийн дүгнэлтээр “1997 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн огноотой “Нэр шилжүүлэх хөрөнгө бүртгүүлэх тухай”, 1997 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн

 огноотой “Дэлгүүрийн байр худалдах ба худалдан авах тухай” гэрээнүүдэд зурагдсан С.Б гэх гарын үсэг нь хэвлэмэл гарын үсэг байна” гэж тогтоосон үйл баримт байгаатай хэн ч маргах боломжгүй юм.

С.М  нь 1996 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Газрын харилцаа, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн албанд “М” ХХК-ийн 56 дугаар албан бичгээр газар эзэмших хүсэлт гаргахдаа:

“М” ХХК-ийн гэрчилгээ гэх 2 хуудас баримтыг хавсаргаж, үл хөдлөх хөрөнгө болох 701.84 м.кв барилгыг нуусан байх бөгөөд Монгол Улсын Их Хурлаар 1994 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр батлагдсан Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй нотлох баримтыг үндэслэн “М” ХХК-ийн газар эзэмших хүсэлтийг Нийслэлийн Газрын алба хүлээн авахаас татгалзаж шийдвэрлээгүй байхад дахиад  “З и” ХХК -ийн 1999 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/5* дугаар албан бичгээр газар баталгаажуулах хүсэлтийг хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Нийслэлийн Газрын харилцаа, үл хөдлөх хөрөнгийн албаны даргын цохолтыг үндэслэж, бүрдэл дутуу баримтаар НЗД-ын 2000 оны 04 дүгээр сарын 05-ны А/5**  дугаар захирамж гаргуулж, “З и” ХХК -д 2257 м.кв газар олгосон байгаа нь илт хууль бус үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл “М” ХХК-ийн бүрдэл дутуу хуурамч баримтуудыг үндэслэн газар олгож болохгүй байсан учир дахин “З и”  ХХК-иар хүсэлт гаргаж, улмаар хуурамч баримтууд болон бүрдэл дутуу бичиг баримтыг үндэслэн, хууль зөрчин байж, НЗД-ын 2000 оны 04 дүгээр сарын 05-ны А/5*  дугаар захирамжаар “З и” ХХК -д газар эзэмшүүлсэн байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1.6-д заасныг зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

НЗД-ын 2000 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/5*  дугаар захирамжийн “З и” ХХК -д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэг үндэслэл нь тус А/5..  дугаартай захирамжийн хоёрдугаар заалтад 65 аж ахуй нэгж нь барилга байгууламжтай газрыг шилжүүлэх гэсэн байх бөгөөд “З и” ХХК -д газар олгоход дэлгүүрийн 701.84 м.кв барилга саад болж байсан тул 1999  оны 09 дүгээр сарын 29-ний өдөр А/5* дугаар албан бичгээр “З и” ХХК  нь 2700 м.кв хоосон газар хүссэн нь /1 дүгээр хавсралтад заагдаж 33 дугаар мөрөнд дурдагдсан/ 1994 оны Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дэх хэсэгт заасныг бүхэлд нь зөрчсөн илт хууль бус үйлдэл юм.

Мөн энэхүү хууль бус үйлдлийг Нийслэлийн Захиргааны шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 20*  дугаар шийдвэр, Захиргааны давж заалдах шатны шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2* дугаар тогтоолуудаар тус тус маш тодорхой шийдвэрлэсэн.

2. НЗД-ын 2002 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1**  тоот захирамж, 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 18* тоот захирамжийн “З и” ХХК , “Я п” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.1.6-д зааснаар бүрдүүлэх ёстой баримтыг “М” ХХК, “З и” ХХК -иуд бүрдүүлж өгөөгүй байхад хууль зөрчиж захирамж гарган, 1990 онд үл хөдлөх хөрөнгө  худалдаж авсан С.Б-ын эрхийг ноцтой зөрчсөн учир НЗД-ын 2000 оны 04 дүгээр сарын 05-ны А/5..  дугаар захирамжийг илт хууль бус гэж үзэж байгаа тул “З и” ХХК -ийн газраа нэмэгдүүлэн авсан НЗД-ын 2002 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1...  дугаар захирамж, 2005 оны 04 дүгээр сарын 29-ний 18* дугаар захирамжийн “З и” ХХК , “Я п” ХХК-иудад холбогдох хэсгүүд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болох үндэслэлтэй гэж үзэж байна.

3. “Я п” ХХК-д Улсын бүртгэлийн газраас 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр олгогдсон 000320.. ..  дугаар бүхий /Y-20204011.00**/ дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

 “З и” ХХК  нь 701.84 м.кв үл хөдлөх хөрөнгө болох дэлгүүрийн барилгыг огт байхгүй юм шиг нууж, шинээр газар хүссэн хүсэлт гаргаж, улмаар Нийслэлийн Газрын алба нь шинээр хоосон газар “З и” ХХК -д олгож буй мэтээр НЗД-ын 2000 оны 04 дүгээр сарын 05-ны А/5*  дугаар захирамж гаргуулж, 2257 м.кв газрыг “З и” ХХК  эзэмших эрх олж авсан нь С.Б-ын шударга хөдөлмөрөөр бий болгосон хөрөнгөөрөө худалдаж авсан үл хөдлөх хөрөнгө болох 701.84 м.кв дэлгүүрийн барилга нь одоо Монгол Улсын Дээд шүүхэд шинээр илэрсэн нөхцлөөр хянагдаж байгаа шүүхийн шийдвэрээр “З и” ХХК -д шилжих үндэслэл болсон байгаа нь “Я п” ХХК-д Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр олгогдсон 000320.. ..  дугаар бүхий Y-20204011.00** дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах үндэслэл болж байгаа болно.

УБЕГ  нь Иргэний шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг  үндэслэн  “Я п”  ХХК-д  2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр олгосон 000320.. ..  дугаар бүхий /Y-20204011.00**/ дугаартай гэрчилгээг олгосон гэх боловч энэхүү гэрчилгээ нь олгогдсон үйл явдлаас хойш “З и” ХХК , “Я п” ХХК-иудын захирал Х.Н-ыг шүүхэд хуурамч баримт бичиг гарган өгч, иргэний шүүхийн шийдвэрүүд гаргуулсан хэмээн эрх бүхий этгээдэд шалгуулсан ба цагдаагийн байгууллагаас шинжээч томилж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 135* дугаар шинжээчийн дүгнэлт гарч 1997 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн огноотой “Нэр шилжүүлж, хөрөнгө бүртгүүлэх тухай” албан бичиг хуурамч болохыг тогтоосон нь өмч хөрөнгө хууль ёсны зарчмаар “З и” ХХК -д шилжих боломжгүй байсны нотолгоо учир үл хөдлөхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй гэж үзэж байна” гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “УБЕГ  2001 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хуурамч бичиг баримтыг үндэслэн улсын бүртгэлийн Ү-2204011.0..  дугаартай үл хөдлөх хөрөнгийг анхны бүртгэлээр бүртгэж, 00325** дугаартай гэрчилгээг “З и” ХХК -д олгосон. Улмаар 2005 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Я п” ХХК-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн бүртгэж, 00014106***  дугаарын гэрчилгээ олгосон. Хуурамч гэдгийг 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт үзлэг, шинжилгээ хийхэд С.Б, С.М  нарын хооронд хийгдсэн гэх 1997 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дэлгүүрийн байр худалдах, худалдан авах гэрээ, нэр шилжүүлэх, хөрөнгө бүрдүүлэх тухай баримтууд нь тус байгууллагын архивд хуулбар хувиар байсныг тогтоосон.

Тус шүүхийн шүүгчийн захирамжаар томилсон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 33* тоот шинжээчийн дүгнэлтээр, Дэлгүүрийн байр худалдах, худалдан авах гэрээн дэх С.Б-ын гэх гарын үсгийг ердийн төхөөрөмж, гэрчилгээнд хийсэн ором, мөрийг нь хар болон цэнхэр өнгийн будагч бодисоор шалгахад давхардуулж зурсан гэж дүгнэсэн.

  Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа Ш.Эгийн нэхэмжлэлтэй, УБЕГ т холбогдох хэрэгт “Я п” ХХК гуравдагч этгээдээр оролцож байгаа. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 20**  дугаартай шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Уг шийдвэрээр бүртгэлийн байгууллагын буруутай үйл ажиллагааг бүрэн тогтоосон.

Бүртгэлийн  байгууллагын   ажилтан    нягталж   шалгах   үүргээ  биелүүлээгүй буруутай үйл ажиллагаа тогтоогдож, “Я п” ХХК, “З и” ХХК -иудын гэрчилгээ гарсныг шүүхээс хүчингүй болгох шаардлагагүй гэж үзсэн. Шүүхээс уг гэрчилгээг зөвтгөж бичихийг даалгасан. 3 шатны шүүхийн шийдвэр хүчин  төгөлдөр болсон. “Я п” ХХК-ийн  хуурамч баримтаар бүртгэл хийсэн бүртгэлийг үндэслэж гарсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь үнэн, зөв биш байна. Бүртгэлийг зөвтгөж, дахин шинэ акт гаргахыг даалгасан. Зөвтгөж бичих нэг үндэслэл байсан. “Я п” ХХК-ийн  захирал Х.Н нь бүртгэлийг хийхдээ “З и” ХХК -ийн захирал С.М тай гэрээ хийсэн.

С.Б-ын гарын үсэг хуурамч гэдгийг тогтоосон дүгнэлт гарсан. Хуурамч бичиг баримтыг үндэслэж, НЗД-ын 2004 оны 04 дүгээр сарын 25-ны А/5*  дугаар захирамж, бүртгэлийн гэрчилгээ гарсан. Хэргийн оролцогчид өмчийн маргаантай асуудлаа шийдвэрлэсний дараа буруу бүртгэлийг зөвтгөж бичихийг даалгаж, өмчийг нь тогтоолгож байж, бүртгэлийг бичнэ гэсэн байдаг. Х.На, С.Б хоёрын хооронд өмчийн маргаан байгаагүй. Бүртгэлийн байгууллага өмчийг тогтоосон.

Бүртгэлийн маргааныг захиргааны хэргийн шүүх, өмчийн маргааныг иргэний хэргийн шүүх шийдвэрлэдэг. Өмчийг тогтоох асуудалд буруутай үйл ажиллагаа харагдахгүй байгаа хэдий ч хуурамч бичиг баримтыг үндэслэж өмчийг тогтоох боломжгүй. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 20**  дугаартай шийдвэр байгаа. Х.Н өмчлөх эрхийг тогтоолгох боломжгүй. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 134 дугаартай захирамжийг гаргуулж байсан. Тухайн өмчийн анхны өмчлөгч С.Б байсан. ”Яп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбараас харахад уг хөрөнгийн өмчлөгч өмнө нь болон одоо ч байгаагүй гэж ярьдаг.

Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших хөрөнгийн өмчлөгч хэвээрээ байгаа. Тухайн үед ч эд хөрөнгийн өмчлөгч байсан одоо ч байгаа. 1994 оны хуулиар үл хөдлөх эд хөрөнгийг тухайн орон нутгийн Засаг дарга бүртгэж, баталгаажуулдаг байсан. Уг хөрөнгийг хэнд ч шилжүүлж өгөөгүй.

Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үл хөдлөх хөрөнгө, дэлгүүрийг Өмч хувьчлах комиссын үед буюу 1990 онд худалдаж авсан. Барилгын үнийг бүрэн төлсөн бөгөөд С.Б-ын өмч болсон. Өмч болсон баримт нь 2 дугаар хавтаст хэргийн 132 талд бий. 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн акт байгаа. Уг актаар хүлээн авч, завсар үйлчилгээ хийж, үйл ажиллагаа явуулж байсан. 1995 оны 04 дүгээр сарын 26-ын өдрийн 2/40 тоот тодорхойлолтоор кино үйлдвэрийн баруун  талд  байгаа  хөрөнгө  нь  мөн  болохыг  тодорхойлж,  Засаг дарга гарын үсэг

зурсан байдаг. Уг тодорхойлолтод тамга, тэмдэг байхгүй байсан.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хэргийг шийдвэрлэж байх үед гэрчийг дуудаж, “энэ таны хийсэн тодорхойлолт мөн үү” гэхэд “мөн С.Б-с хойш хэнд шилжсэнийг мэдэхгүй гэж хариулсан. Энэ тодорхойлолтыг 1997 оны Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-т зааснаар олгосон. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийг 1997 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн. Энэ хуулийн өмнөх хууль үйлчилж байсан үе буюу 1994 онд  бүртгэлийг бүртгэсэн. 

1996 оны 12 дугаар сард аман гэрээгээр уг үл  хөдлөх эд  хөрөнгийг С.М д хүлээлгээд өгчихсөн байсан. Бүртгэлийн байгууллага 1997 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хуулийн дагуу хэрэгжүүлж ажилласан. 1995 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2/140 тоот тодорхойлолтоор бид хөрөнгө бүртгүүлсэн. “М” ХХК-ийн захирал С.Б-ын хөрөнгө гэдгийг нотолж байна. 5 дугаар хавтаст хэргийн 188 дугаар талд байгаа.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1116 дугаар шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлдвэр, үйлчилгээний зориулалттай, 701.84 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь 1997 онд “М” ХХК нь болох хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон. Энэ шийдвэрт дээрх нөхцөл байдлаас үзэхэд 1994 оны Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ хуулийн хүрээнд бүрэн мэдэж, эзэмших, ашиглах захиран зарцуулах эрхтэй гэж заасны дагуу “М” ХХК-ийн захирал С.Б нь “М” ХХК-д 1994 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээгээр худалдсан гэж дүгнэсэн. С.Б нь 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нас барсан. Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 241 дүгээр шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул “М” ХХК-ийг эрх залгамжлагч гэж дүгнэсэн.

“М” ХХК нь 50,567,000 төгрөгийн дүрмийн сантай, 1996 онд нэг үүсгэн байгуулагчтай байгуулагдсан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2572 дугаар шийдвэрээр татан буугдсан боловч, Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.9-т заасан зохицуулалтын дагуу эд хөрөнгийг шилжүүлэн авах эрх бүхий этгээд нь С.Б гэж үзэх үндэслэлтэй байхад С.Б-ыг нэхэмжлэх эрхтэй этгээд гэж үзнэ.

Дээрх  нөхцөл  байдлуудаас  харахад  үл  хөдлөх  хөрөнгийн   өмчлөгч  С.Б

байна. 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаарын акттай. С.Б нь “М” ХХК-ийн нэрээр үл хөдлөх хөрөнгө дахин зарцуулсан тухай баримтуудыг Х.Н гаргаж өгснийг үнэлж, 70184 м.кв талбай бүхий барилга байгууламжийг “Зо  и”  ХХК –ийг  өмчлөх  эрхийн 22040100** дугаарт бүртгэж, 2001 оны 04  дүгээр  сарын  05-ны  өдөр  үл  хөдлөх  хөрөнгийн  003258*  дугаарын  бүртгэлийн гэрчилгээг олгосон...” гэв.

Хариуцагч УБЕГ-ын  итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Л  шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 701.84 м.кв талбай бүхий үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилгыг 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэн С.Б, С.М  нарын хооронд байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”, 1999 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаар “М” ХХК болон “З и” ХХК -ийн хооронд байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”, НЗД-ын 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/5..  дугаар шийдвэрээр “З и” ХХК -д олгосон газар эзэмших 314/0012 дугаар гэрчилгээ, гэрээ, “А-Ж” ХХК-ийн хөрөнгө үнэлсэн тухай албан бичиг зэрэг нотлох баримтыг үндэслэн улсын бүртгэлийн Ү-2204011.0** дугаарт 2001 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр бүртгэж, өмчлөх эрхийн 000 тоот гэрчилгээг “З и” ХХК -д олгосон.

2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Я п” ХХК нь мэдүүлэг, үйлчилгээний хураамж, 184 дугаартай нотариатын гэрчилсэн “З и” ХХК , “Я п” ХХК-иудын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээ, бүртгүүлэхийг хүссэн албан бичиг, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн дүрмийн хуулбар зэргийг үндэслэн “Я п” ХХК-д шилжсэнийг бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг олгож, үнэн зөв бүртгэл хийсэн.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1116 дугаартай шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 5921 дугаартай магадлал, Улсын Дээд Шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 558 дугаартай тогтоол, Улсын Дээд Шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 09 дугаартай тогтоол зэргийг үндэслэн “Я п” ХХК-иас гаргасан 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн мэдүүлэг болон бусад нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн 20204011.00** дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000320*** дугаар гэрчилгээг “Я п” ХХК-д олгосон байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М  шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага нь НЗД-ын 2004 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/5*  дугаар захирамжийн “З и” ХХК -д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, НЗД-ын 2002 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1**  дугаар захирамжаар газар ашиглуулах, эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах, НЗД-ын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 18* дугаар захирамжийн “З и” ХХК , “Я п” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж  тодорхойлсон байгаа.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа Нийслэлийн Засаг даргад холбогдох хэсгийг тайлбарлаагүй. Бичгээр гаргасан тайлбарт дараах тайлбарын гаргаж байна.

НЗД-ын 2004 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/5**  дугаар захирамжаар “З и” ХХК -д анх газар эзэмших эрх үүссэн. НЗД-ын 2001 оны 1**  дугаар захирамжаар уг талбайн хэмжээг нэмэгдүүлж, 3020 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлсэн.

НЗД-ын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 18* дугаар захирамжид эрх шилжүүлэх тухай гэсэн байдаг. 3020 м.кв талбай бүхий газрыг “З и” ХХК , “Я п” ХХК-т шилжүүлсэн. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан бичиг баримтын хүрээнд хавсаргасан хүсэлтэд үндэслэж шилжүүлсэн. Нэхэмжлэгч НЗД-ын нэр бүхий 3 захирамжтай ямар үндэслэлээр маргаж байгаа нь тодорхойгүй. Тухайн үед “З и” ХХК , “Я п” ХХК-ийн  үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байсан. Нийслэлийн Засаг дарга нэр бүхий 3 захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг баримталсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Маргаан бүхий НЗД-ын захирамж нь нэхэмжлэгчийн ямар эрх ашгийг зөрчсөн талаар тайлбарласангүй. Нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг НЗД-ын нэр бүхий захирамжууд хөндөөгүй. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно” гэж заасан. Үүнд: 1. Хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан;

 2.  Бусад  этгээдийн  эрх,  хууль  ёсны  ашиг  сонирхол,   эсхүл   нийтийн  ашиг

 сонирхолд сөргөөр нөлөөлсөн;

3. Захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй;

4.Захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авилга өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн;

5.Нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан.

Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн  48.2.1,  48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасан. Өмнө гаргасан тайлбараа дэмжиж байна. Гуравдагч этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай хүсэлтийг дэмжиж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж заасан. Тиймээс нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш. НЗД-ын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 18* тоот захирамжийн “Я п” ХХК-д холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийн ямар хууль ёсны эрх ашгийг  хөндсөн нь тодорхойгүй. Нэхэмжлэгчид газар эзэмших эрх байсан уу гэвэл байгаагүй. Анх “З и” ХХК -д газар ашиглах эрх үүссэн.

Газрын тухай хуульд хүчингүй болгох үндэслэлийг заасан бөгөөд эдгээр үндэслэлүүдэд хамаарахгүй. “Я п” ХХК нь газар эзэмших эрхтэй, эзэмших эрхгүй гэдэг нь юугаар хязгаарлагдаж байгааг нэхэмжлэгч тайлбарлаагүй. Бичгээр гаргасан нэхэмжлэлдээ дурдаагүй. Хуурамч бичиг баримт бүрдүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь буруу гэж яриад байгаа. Нэхэмжлэгчийн хувьд газар эзэмших эрхтэй холбоотой хууль ёсны эрх нь үүсээгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар маргаан бүхий НЗД-ын 2000 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/5..  тоот захирамж нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй.

НЗД-ын 2001 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1... , 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 18* дугаар захирамжуудыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. НЗД-ын 2000 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/5**  дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох гэсэн байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:

1.Утга агуулгын илэрхий алдаатай;

2.Бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй;

3.Тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;

4.захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус;

5.хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан;

6.Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;

7.Түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж заасан. Нэхэмжлэгчийн ярьдаг нэг зүйл нь хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тухай. Хуурамч бичиг баримт гэдгийг тогтоосон баримт хавтаст хэрэгт байхгүй. Илт хууль бус захирамж анхнаасаа гараагүй. Хуулийн хүчин төгөлдөр захирамж гарсан...” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н  шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Гуравдагч этгээд “Я п” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байгаа ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж заасан.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно” гэж заасан зохицуулалтууд нь өмнө гарсан захиргааны актыг шүүх хянан шийдвэрлэхэд буцаж үйлчлэх талаар хуульд тусгайлан заагаагүй тул 2011 онд гарсан захиргааны актын хүрээнд захиргааны хэрэг үүсгэж, маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэглэгдэх хууль зүйн хүрээнд захиргааны хэрэг үүсгэж, маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэглэгдэх хууль зүйн зохицуулалт биш, талууд маргаж байхад шүүх маргаан бүхий захиргааны акт гарах цаг хугацааны буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /2002 он/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-т “...захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасныг шийдвэрийнхээ үндэслэл болгосон атлаа мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Иргэн, хуулийн этгээд дараах тохиолдолд энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэсний дагуу болон мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар нэхэмжлэгчээс 30 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргах ёстой байсан.

Захиргааны хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн  52.5.1-д  “Захиргааны  акт,  захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль

 бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж заасан байх бөгөөд иргэний журмаар өөр этгээдтэй мөнгө өгч, авч барилгаа худалдсан хэрэгт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргэх нь ойлгомжгүй нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна гэж үзэж байна.

Захиргааны  ерөнхий  хуулийн  47  дугаар  зүйлд  захиргааны акт хууль бус гэж

заасан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс аль хэсэгт нь хамаарах талаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасны дагуу НЗД-ын захирамжийн тухайд шууд шүүхэд ханддаг тул нэхэмжлэл гаргах эрхээ алдаж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул дээрх захиргааны хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н  шүүх хуралдаанд гаргасан тайлбратаа: “Нэхэмжлэгчийн гаргасан 3 шаардлагын хүрээнд агуулгаар нь тайлбарлая. Нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх асуудал яригдана. 1997 онд “М” ХХК”-ийн захирал С. Б, “М” ХХК”-ийн захирал С.М  нар “Дэлгүүрийн барилга худалдах, худалдан авах гэрээ” амаар хийсэн. Нэхэмжлэгчийн зүгээс тодорхой хэмжээний төлбөрийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. “М” ХХК-ийн зүгээс “З и” ХХК -тай 1999 оны 12 дугаар сарын 01-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. “З и” ХХК -иас “Я п” ХХК-д дэлгүүрийн барилгыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байдаг.

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2572 дугаар шийдвэрээр  “М” ХХК-ийг татан буулгасан үйл баримт байдаг. Татан буугдснаар шаардах эрхээ алдсан, шүүхийн шийдвэрээр байгуулагдсан Үндэсний татварын ерөнхий газрын дэргэдэх хяналт шалгалтын татварын улсын ахлах байцаагчаар ахлуулсан татан буулгах комисс ажиллаж, тус компанийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж дууссан. “М” ХХК-ийн захирал асан С.Б нь 2011 оны 03 дугаар сарын 13-ны өдөр нас барсан бөгөөд эрх залгамжлагчаар Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 241 дүгээр шийдвэрээр Ш.Э-г тогтоосон. 2008 онд татан буугдсан компанийн хөрөнгийг нэхэмжлэх, эрх залгамжлагчаар Ш.Э-г тогтоогоогүй.

Энэ талаар шүүхийн үндэслэл бүхий шийдвэр байдаг. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1116 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 594 дүгээр магадлал, Улсын Дээд Шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 558 дугаар тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 241 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т “Тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн холбогдол бүхий бусад үйл явдал” гэж зааснаар С.Б-ын эрх залгамжлагчаар Ш.Э-г тогтоож шийдвэрлэсэн байна.

Ш.Э-гийн хувьд С.Б-ын эрх залгамжлагчаар тогтоосон. Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасан татан буугдсан “М” ХХК-ийн эрх залгамжлагчаар тогтоогдоогүй гэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр  байгаа. Хуурамч бичиг баримтын тухайд нэхэмжлэгчийн зүгээс Х.Н, Ц.А нарыг холбогдуулан эрүүгийн журмаар гомдол гаргасан бөгөөд Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны эрүүгийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 236 дугаар тогтоолоор шүүгдэгч Х.Н, Ц.А нарыг цагаатгасан.

Хөөн хэлэлцэх хугацаа яригдана. 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр С.Б-ын гарын үсэгтэй эрхээ шилжүүлсэн гэх хуурамч албан бичгийг үндэслэн олгосон НЗД-ын 2004 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/5*  тоот захирамж гарсан. Түүнийг үндэслэж маргаан бүхий захиргааны акт гарсан учраас илт хууль бус болохыг тогтоолгох гэж явж байгаа.

НЗД-ын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 18* дугаартай шийдвэрийн “Я п” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “Я п” ХХК-ийн  2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн өмчлөх эрхийн 000320**  дугаар гэрчилгээг бичсэн эд хөрөнгийн бүртгэлийн үйл ажиллагаа илт хууль бус болохыг тогтоож, түүнийг дагаж гарсан 000320**  дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах тухай гаргасан.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “Я п” ХХК-ийн  бүртгэлтэй холбоотой 218 хуудас баримтыг шүүхэд өгсөн. Нэхэмжлэгч тал 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр эдгээр баримттай танилцсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эрхээ зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд 30 хоногийн дотор гомдол гаргана.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасны дагуу сөрөх боломжгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Илт хууль бус, хүчингүй болсон ч гэсэн шинэ хуулиар хөөн хэлэлцэх хугацаа 30 хоног байсан. “З и” ХХК  нь НЗД-ын 2004 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/5..  дугаар захирамжаар газрыг 2 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар, 2001 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1...  дүгээр захирамжаар талбайн хэмжээг нэмэгдүүлж 3020 м.кв талбай бүхий газар болгож үйлчилгээний зориулалтаар эзэмшсэн.

2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 18* дугаар захирамжийн “З и” ХХК , “Я п” ХХК-д газар ашиглах гэрээ, гэрчилгээг шилжүүлсэн. Нэхэмжлэгч газар эзэмшиж байсан талаарх баримт байхгүй. Нэхэмжлэгч газар эзэмшээгүй учраас хүчингүй болгох гэж гаргасан нь буруу байна.

УБЕГ-ын  2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хариу тайлбар, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хариу тайлбаруудыг дэмжиж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш. Яагаад гэвэл эрх ашиг нь хөндөгдөөгүй. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн эхний шаардлага нь маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоолгох. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д  “Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан. Нэхэмжлэгч бичгийн хэлбэрт бичиж байгаа шаардлагынхаа үндэслэлд 1997 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хэлцлийг тодорхойлсон байгаа. Хуурамч бичиг баримт бүрдүүлж, “З и” ХХК -ийн захирал Х.Н залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Үүнээс хойш 10 жил болсон учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон.

“М” ХХК-ийн захирал С.Б холбоотой асуудалд нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй. Нийслэлийн Засаг дарга захирамж гаргахдаа нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй. Хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн шүүх хуралдааны 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 230 дугаар тогтоолоор энэ шаардлагад хамаарах хэсгийг шүүх

 шийдвэрлэсэн. Яаж шийдвэрлэсэн бэ гэвэл “Я п” ХХК-ийн  бүртгэлийг хүчингүй болгож, дахин шинэ акт гаргахыг даалгасан. Талуудын хооронд үүссэн өмчлөлийн маргааныг шийдвэрлэхэд энэ  тогтоол саад болохгүй. “Я п” ХХК-ийн  нэхэмжлэлтэй, “З и” ХХК , Ш.Э нарт холбогдох иргэний хэрэг үүссэн.

Тухайн иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага нь юу байсан бэ гэвэл маргаан бүхий актад дурдаад байгаа үл хөдлөх эд хөрөнгийг “Я п” ХХК-ийн  өмчийг тогтоолгохыг даалгах, Улсын бүртгэлийн байгууллагад өмчлөх эрхийн гэрчилгээ гаргах, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах гэсэн байгаа. Шүүхээр илэрхий тогтоосон үйл баримтыг өнөөдөр шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байдаг.

Нэхэмжлэгчийн гурван шаардлагын хоёр нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарна. Яагаад гэвэл 2005 оны маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах. Энэ хоёр шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.6-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 20*  дугаартай шийдвэр, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг ярьдаг. Тухайн үеийн процессын хуулиар захиргааны хэргийн шүүхэд хуулийн этгээдийн эрх залгамжлагчийг иргэнээр тодорхойлдог захиргааны эрх хэмжээ байхгүй. Шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзнэ үү. 2011 онд С.Б нас барсан. “М” ХХК нь 2008 онд шүүхийн шийдвэрээр татан буугдсан. Татан буугдсан хуулийн этгээдийн эрх залгамжлагчийг Ш.Э гэж хэлж болохгүй. Татан буугдсан тохиолдолд эрх залгамжлах эрх нь шүүхийн шийдвэрийн дагуу татан буулгах комисст шилждэг. Энэ комисс нь тухайн үеийн Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т зааснаар үйл ажиллагаа нь явагдаад дуусч, улсын бүртгэлээс хасчихсан. Нэхэмжлэгч 2000, 2005 оны захиргааны акттай маргах бололцоогүй болсон.

Анх энэ газар, үл хөдлөх хөрөнгө нь С.Б-д байсан бол маргах боломжтой байсан. Сая УБЕГ-ын  итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэн. Нэхэмжлэгч “М” ХХК-иас “З и” ХХК -д шилжсэн бүртгэлийг зөвшөөрдөг мөртлөө, “З и” ХХК -иас “Я п” ХХК-д шилжсэн бүртгэлтэй маргадаг. Яагаад маргаад байгаа нь ойлгомжгүй. Нэхэмжлэгчийн эхний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үлдсэн хоёр нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд, хөөн хэлэлцэх хугацаа яригдаж байгаа учраас нэхэмжлэлийг  хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ш.Э нь анх тус шүүхэд УБЕГ т холбогдуулан “Я п” ХХК-д 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өмчлөх эрхийн 000320**  дугаар гэрчилгээ олгосон эд хөрөнгийн улсын бүртгэлийн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож, өмчлөх эрхийн 000320.. ..  дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг гаргасан,  шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагаа  “2001 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр, 2005 оны 01 дүгээр сарын 13-ны өдрүүдэд хуурамч баримтаар бүртгэл хийсэн нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” гэж тодорхойлсон, улмаар нэхэмжлэгч нь Нийслэлийн засаг даргад холбогдуулан “ С.Б-ын гарын үсэгтэй эрх шилжүүлсэн гэх хуурамч албан бичгийг үндэслэн олгосон НЗД-ын 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/5*  дугаар захирамжийн “З и” ХХК -д холбогдох хэсэг, НЗД-ын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 18* дугаар захирамжийн “Я п” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан,  2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дахин өөрчилж, “2001 оны 04 дүгээр сарын 05, 2005 оны 01 дүгээр сарын 13-ны өдрүүдэд хийгдсэн “ З и” ХХК, “Я п” ХХК-д холбогдох бүртгэлүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох, НЗД-ын 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/5..  дугаар захирамжийн “З и” ХХК -д холбогдох хэсэг, НЗД-ын  2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 18* дугаар захирамжийн “Я п” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон,  нэхэмжлэгч нь 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дахин нэмэгдүүлэн, тодруулж, “ НЗД-ын 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/5..  дугаар захирамжийн “З и” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, НЗД-ын 2002 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1...  дугаар захирамжийн  “З и” ХХК -д холбогдох хэсэг , НЗД-ын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 18* дугаар захирамжийн “ Я п ” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, “Я п” ХХК-д Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр олгогдсон 000320.. ..  дугаар гэрчилгээ /Ү-2204011.0**  дугаар/ гэрчилгээг хүчингүй болгуулах” гэж эцсийн байдлаар тодорхойлон маргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Э өөрийн биеэр хүрэлцэн ирсэн, шүүх хуралдааныг хийлгэх талаар хариуцагч, гуравдагч этгээдийн гаргасан хүсэлт,  хэрэгт хангалттай нотлох баримт цугларсан болон энэ хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан удаа дараа хойшлогдож байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн  төлөөлөгчийг  оролцуулахгүйгээр  шүүх  хуралдааныг явуулсан болно. 

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргасан асуудлаар дүгнэлт хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэг:  “ НЗД-ын 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/5..  дугаар захирамжийн “З и” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, НЗД-ын 2002 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1...  дугаар захирамжийн “З и” ХХК-д холбогдох хэсэг , НЗД-ын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 18* дугаар захирамжийн “Я п” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно” гэж, 52 дугаар зүйлийн 5-.1.2-д “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд захиргааны актыг ... хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь  хамаарна” гэж зааснаас үзэхэд захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн өөрийнх нь субъектив эрх хөндөгдсөн байх, нэхэмжлэгчийн энэхүү субъектив эрх нь захиргааны үйл ажиллагааны улмаас хөндөгдсөн байх агуулгатай байна.

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн  20..   дугаар  шийдвэр, Багануур, Налайх дүүргийн  2012 оны 09 дүгээр сарын

 10-ны өдрийн 241 дугаар шийдвэрүүдээр тухайн маргаантай эрх зүйн харилцаанд  татан буугдсан “М” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авах этгээд нь С.Б гэж  үзэж, С.Б-ын эрх залгамжлагчаар Ш.Эг тогтоосон, Ш.Э нь эрх залгамжлагчийн хувьд  Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд “З и” ХХК , “Я п” ХХК-ийн  хооронд байгуулагдсан 2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, хуучнаар 000 дэлгүүрийн 701,84 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилга, байгууламжийн шударга бус эзэмшигчээр “Я п” ХХК-ийг  тогтоолгох” сөрөг нэхэмжлэлийг гаргаж маргасан, Нийслэл дэх  захиргааны хэргийн анхан шатны шүүхэд анх “Я п” ХХК-д 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өмчлөх эрхийн 000320.. ..  дугаар гэрчилгээ олгосон эд хөрөнгийн улсын бүртгэлийн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож, өмчлөх эрхийн 000320** дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг  гарган маргасан, Сүхбаатар дүүргийн 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1116 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны  шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 594 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны  2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 558 дугаар тогтоолоор маргааны зүйл болох Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, хуучнаар 000 дэлгүүрийн 701,84 м.кв талбай бүхий үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “ Я п ” ХХК-ийг тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгөтэй  холбоотой бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн газар даалгаж,   Ш.Эгийн  сөрөг  нэхэмжлэлийг  бүхэлд  нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,  уг  шүүхийн  шийдвэр  хуулийн  хүчин төгөлдөр болсон  үйл баримт тогтоогдож байна.

Дээрх маргааны үйл баримтаас үзэхэд маргаан бүхий НЗД-ын дээрх захирамжууд нь нэхэмжлэл гаргасан этгээдийн субъектив эрхтэй холбоогүй /хуульд заасан журмын дагуу өөрт үүсч бий болсон, баталгаажсан/ өөрөөр хэлбэл нэхэмжлэгч захиргааны байгууллагатай эрх зүйн харилцаа үүсгээгүй байхын зэрэгцээ энэхүү захирамжуудын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн  26.1-д  “ тухайн маргаантай эрх зүйн харилцааны хэргийн оролцогчийн аль нэг  нь  уг  маргаанаас  гарсан  /нас барсан.../  бол  шүүх  сонирхогч  этгээд болон эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр  эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно” гэж заасан,  нэхэмжлэгч Ш.Э нь тухайн маргаантай эрх зүйн харилцаа буюу газрын маргаантай захиргааны  хэрэгт эрх залгамжлагчаар томилогдоогүй , өөрөөр хэлбэл газар эзэмших эрх үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “...нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах”-аар заажээ.

Нэхэмжлэгч Ш.Э нь маргааны бүхий газар /2257 м.кв, 3020 м.кв/-т байрлах /701,84 м.кв талбайтай/  үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилгын өмчлөгч биш болох нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон, түүнчлэн С.Б-ын газар эзэмших эрх, үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй байх тул  газрын энэхүү маргаантай хэрэгт нэхэмжлэгч Ш.Эг  нэхэмжлэл гаргах эрхгүй буюу маргах эрхгүй  этгээд гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хоёр: “Я п” ХХК-д Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр олгосон 000320**  дугаар гэрчилгээ /Ү-2204011.0** дугаар/ -г хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Ш.Э нь УБЕГ т холбогдуулан  “Я п” ХХК-д олгосон эрхийн улсын бүртгэлийн 000 дугаарт бүртгэсэн 000320.. ..  дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн үндэслэлээ “...хууль бус баримт бичгийг үндэслэж ... бүртгэл хийгдсэн. ...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1357 дугаар дүгнэлтээр ...  “Нэр шилжүүлж, хөрөнгө бүртгүүлэх тухай “ албан бичгийг хуурамч болохыг тогтоосон нь ... хууль ёсны зарчмаар “З и” ХХК -д шилжих боломжгүй байсны нотолгоо учир ...гэрчилгээг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй...” гэж, хариуцагч нь “ Бүртгэлийг хуурамчаар хийсэн гэж үзэхгүй. ... Шүүхийн шийдвэр болон мэдүүлэг, бусад нотлох баримтыг үндэслэн гэрчилгээг олгосон.  ... Бүртгэл хуулийн дагуу хийгдсэн ...  “ гэж тодорхойлон маргажээ.

Маргаан бүхий захиргааны акт болох Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000320.. ..  дугаар гэрчилгээгээр [1] “Я п” ХХК-ийг   Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 000 хаягт байрлалтай 701,84 м.кв талбайтай үйлчилгээ, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, эрхийн улсын бүртгэлийн 000 дугаарт бүртгэжээ.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай / 2003 он / хуулийн  19 дүгээр зүйлийн 19.1-д “Дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулна”, 19.1.1-д “ үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих”, 19.1.2-т “ эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх “ гэж, 19.2-д “Эрхийн бүртгэлд зохих нэмэлт өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна”, 24 дүгээр зүйлийн 24.4-д “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” , 24.8-т “ Энэ зүйлд заасан үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол ... эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулж, өмнөх гэрчилгээг хүчингүй болгож, шинэ өмчлөгчид эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно” гэж тус тус  заажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд анх иргэн С.Б нь УБЕГ-ын  Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдуулан  “ Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших/ хуучнаар 000 дэлгүүр /үйлдвэр, үйлчилгээний зориулалттай 701,84 м.кв барилга, байгууламжийг “З и” ХХК -ийн өмчлөлд бүртгэж олгосон 2001 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн 032580 дугаар гэрчилгээ, 2005 онд “ Я п” ХХК-д шилжүүлэн бүртгэж олгосон 00014106..  дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулахаар маргасан, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 05 дугаар зүйлийн 06-ны өдрийн 20..  дугаар шийдвэрээр   Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших/ хуучнаар ** дугаар дэлгүүр /үйлдвэр, үйлчилгээний зориулалттай 701,84 м.кв барилга, байгууламжийг “Я п” ХХК -ийн өмчлөлд бүртгэсэн өмчлөх эрхийн Ү-22040100** дугаар бүртгэл, түүнийг үндэслэн олгосон эрхийн улсын бүртгэлийн 00014106**  дугаар гэрчилгээг  дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, хариуцагчид бүртгэлийг зөвтгөн шинээр акт гаргахыг даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй   болгосон,  Улсын  Дээд  шүүхийн  хяналтын  шатны  захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 230 дугаар тогтоолоор “шийдвэрийн тогтоох” хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсэн,  Сүхбаатар дүүргийн 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1116 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 594 дүгээр магадлал, Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний шүүх хуралдааны 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 558 дугаар тогтоолоор  Иргэний хуулийн /2002 он/ 1...  дүгээр зүйлийн 1... .1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай  хуулийн 23 дугаар зүйлийн  23.1.3-т  заасныг  тус  тус  баримтлан  Баянзүрх  дүүргийн 5 дугаар хорооны нутаг   дэвсгэрт   байрлах,   улсын   бүртгэлийн   000   дугаарт   бүртгэгдсэн үйлдвэр, үйлчилгээний зориулалттай 701,84 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “Я п” ХХК-ийг тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой бүртгэл хийхийг УБЕГ т даалгаж шийдвэрлэсэн,  дээрх шүүхийн шийдвэр  хуулийн хүчин төгөлдөр болсон, энэхүү шүүхийн шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч “Я п” ХХК нь  2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст  Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 701,84 м.кв талбайтай үйлчилгээ, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр өргөдөл[2] гаргасан байх бөгөөд Нийслэлийн бүртгэлийн газар нь 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 000 хаягт байрлалтай 701,84 м.кв талбайтай үйлчилгээ, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр  “Я п” ХХК-ийг  эрхийн улсын бүртгэлийн Ү-22040100** дугаарт бүртгэж, 000320**дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон үйл баримт тогтоогджээ.

Дээрх хуулийн заалтыг маргааны үйл  баримттай холбогдуулан авч үзвэл хариуцагч УБЕГ  нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай / 2003 он / хуулийн  19 дүгээр зүйлийн 19.1-д “Дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулна”, 19.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх “ гэсний дагуу  Сүхбаатар дүүргийн 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1116 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 594 дүгээр магадлал, Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний шүүх хуралдааны 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 558 дугаар тогтоолыг үндэслэн   “Я п” ХХК-ийн 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан мэдүүлэг болон холбогдох нотлох баримтыг хянан үзээд  Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 000 хаягт байрлалтай 701,84 м.кв талбайтай үйлчилгээ, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр  “Я п” ХХК-ийг тогтоож, эрхийн улсын бүртгэлийн 000 дугаарт бүртгэж, 000320.. ..  дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон нь дээрх хуулиар тогтоосон журам, шаардлагатай нийцсэн, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг  бүртгэсэн хариуцагчийн үйл  ажиллагааг  хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхийн  шинжилгээний  үндэсний  хүрээлэнгийн  шинжээчийн  2016  оны 135*

дугаар дүгнэлтээр[3] “Шинжилгээнд ирүүлсэн “Дэлгүүрийн байр худалдах ба худалдан авах гэрээ”, “Нэр шилжүүлж, хөрөнгө бүртгүүлэх тухай” гэх  хуулбар баримтын С.Б  гэсний зүүн доод хэсэг, урд байрлах шинжилж байгаа гарын үсэг нь хэвлэмэл гарын үсэг байна” гэсэн  байх бөгөөд энэхүү нөхцөл байдал нь дангаараа шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйн зэрэгцээ  маргаан бүхий бүртгэл хийгдэх үндэслэл болсон иргэний хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт[4] “ ...барилга, байгууламжийг худалдах, худалдан авах талаар “ М ХХК болон  “М” ХХК-ийн хооронд 1997 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хэлцэл хийгдэж, худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн,  уг гэрээг хүчин төгөлдөр гэрээ байх тул түүнээс хойш “ М ХХК болон “З и” ХХК-ийн хооронд 1999 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан “Худалдах , худалдан авах гэрээ”, “З и” ХХК , “ Я п” ХХК-ийн хооронд 2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээгээр өөр, өөр өмчлөгчид шилжихдээ хуульд заасан нөхцөл, журмыг зөрчөөгүй ... ” гэж дүгнэсэн, мөн Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 236 дугаар тогтоолоор “ Нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж, шүүхэд гаргаж өгсөн” гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х.Н, Ц.А нарыг цагаатгасан,  энэ маргааны тохиолдолд  иргэний шүүхийн шийдвэрийн үндсэн дээр эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулсан байх тул нэхэмжлэгчийн “ ... хууль бус баримт бичгийг үндэслэж ...  бүртгэл хийгдсэн. ... Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1357 дугаар дүгнэлтээр ...  “ Нэр шилжүүлж, хөрөнгө бүртгүүлэх тухай “ албан бичгийг хуурамч болохыг тогтоосон  гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Нэхэмжлэгч Ш.Э нь урьдчилан шийдвэрлэх журмаар Нийслэлийн Баянзүрх бүртгэлийн хэлтэст хандахад тус бүртгэлийн хэлтсийн 2015 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 8/187 дугаар албан бичгээр [5] гомдолд хариу өгсөн, мөн Нийслэлийн газрын албанд хандахад тус газрын 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 03/2193 дугаар албан бичгээр[6] гомдолд хариу өгсөн, энэ хугацаанаас 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй.

Иймд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн “... хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн ...” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

 Дээрх хэргийн нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд маргаан бүхий улсын бүртгэл, түүний үндсэн дээр олгосон гэрчилгээний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Э-гийн Нийслэлийн засаг даргад холбогдуулан гаргасан “НЗД-ын 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/5*  дугаар захирамжийн “З и” ХХК -д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, НЗД-ын 2002 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1**  дугаар захирамжийн “З и ” ХХК-д холбогдох хэсэг, НЗД-ын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 18* дугаар захирамжийн “Я п” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай / 2003 он / хуулийн  19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.2,  24 дүгээр зүйлийн 24.4,  24.8-д заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч Ш.Эгийн Улсын бүртгэлийн  ерөнхий   газарт   холбогдуулан  гаргасан  “Я п” ХХК-д Улсын  бүртгэлийн  ерөнхий  газраас  2014  оны  04  дүгээр сарын 30-ны өдөр олгосон  000320**   дугаар  гэрчилгээ  /Ү-2204011.0**  дугаар/ -г хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д  заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Э-гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210660 төгрөгнөөс 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 140460 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

            4. Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр

зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

          ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.БАТСҮРЭН

[1] 2 дугаар хавтаст хэргийн 32 дугаарт

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 243 дугаар хуудсанд

[3] 3 дугаар хавтаст хэргийн №91 дүгээр хуудсанд

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 18-39 дугаар хуудсанд / 38 дугаар талд/

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд

[6]  3 дугаар хавтаст хэргийн 190 дугаар хуудсанд

      2020 он  12 сарын14-ний өдөр       Ду         128/ШШ2020/0769        

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш.Э

Хариуцагч : УБЕГ, НЗД,

Гуравдагч этгээд: “Я п” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “НЗД-ын 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/5*  дугаар захирамжийн “З и” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, НЗД-ын 2002 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1** дугаар захирамжийн  “З и” ХХК -д холбогдох хэсэг , НЗД-ын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 18.. дугаар захирамжийн “Я п” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, “Я п” ХХК-д Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр олгогдсон 000320.. ..  дугаар гэрчилгээ / Ү-2204011.0..  дугаар/ гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Э, хариуцагч НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М , Б.Т , хариуцагч УБЕГ-ын  итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Л , гуравдагч этгээд “Я п” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н , түүний өмгөөлөгч Н.М нар оролцов.

    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Эрх залгамжлагч Ш.Э би 2010 оны 08 дугаар сард Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах одоогийн “Я п” ХХК-ийн  өмчлөлд байгаа дэлгүүрийн барилгыг  тус  компанийн  захирал  Х.Н  нь хууль бус бичиг баримтыг үндэслэн

УБЕГ т эд хөрөнгө бүртгүүлэх хүсэлт гаргасан. УБЕГ  нь Х.Н-ын   бүрдүүлж өгсөн хууль бус бичиг баримтуудыг үндэслэж, өмчлөх эрхийн бүртгэл хийгдсэнийг шалгуулах нэхэмжлэл гаргасан юм.

 Улмаар Захиргааны хэргийн 3 шатны шүүх “Я п” ХХК-ийн  үл хөдлөх хөрөнгийн бүртгэл нь хууль бус бичиг баримтыг үндэслэн хууль зөрчин хийгдсэн болохыг тогтоож, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 20..  дугаар шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болсон.

Уг шүүхийн шийдвэрийг үндэслэн Y-22040100.. бүртгэл түүнийг үндэслэн олгосон эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийг бусад эрхийн улсын бүртгэлийн 00014106..  дугаар гэрчилгээг дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, хариуцагчид бүртгэлийг зөвтгөн шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байсаар байтал Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэс нь “Я п” ХХК-ийн  захирал Х.Н-ын   хууль бусаар бүрдүүлж өгсөн баримтуудыг мэдэж, харсаар байж “Я п” ХХК-ийн  хүсэлтээр Сүхбаатар дүүргийн шүүхийн иргэний хэргийн 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1116 дугаар шийдвэрийг үндэслэж дахин “Я п” ХХК-ийн  нэр дээр бүртгэл хийгдсэн тухай 2015 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн  8/187 дугаар албан бичгээр хариу ирүүлсэн байна.

“Я п” ХХК  нь 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 4/30 дугаар албан бичгээр бүртгэл хийхийг хүссэн хүсэлтийг УБЕГ-т гаргажээ. Уг хүсэлтийн дагуу 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000320.. ..  дугаар гэрчилгээ бичигдсэн байна.

Эрх залгамжлагч Ш.Э би 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 20..  дугаар шийдвэр, Сүхбаатар дүүргийн шүүхийн иргэний хэргийн 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1116 дугаар шийдвэрүүдийг одоогийн байдлаар хэрхэн биелэгдэж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийн хариуг 2015 оны 02 дугаар сарын 24-ны өдөр 8/187 дугаар албан бичгээр “Я п” ХХК-ийн  нэр дээр бүртгэл хийгдсэн тухай хариу өгсөн. Үүнээс өмнө энэ асуудлаар өөр байгууллагад хандаж байгаагүй болно.

          Нэхэмжлэгч Ш.Э нь 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн тодруулсан тодруулсан шаардлагадаа: “НЗД-ын 2000 оны 04 дүгээр сарын 05-ны А/5*  дугаар захирамжийн “З и” ХХК -д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, НЗД-ын 2002 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 11. дугаар захирамж, 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 18* дугаар захирамжийн “З и” ХХК , “Я п” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, “Я п” ХХК-д Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр олгогдсон 000320****  дугаар бүхий /Y-2204011.0**/ гэрчилгээг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.