| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжамцын Буянтогтох |
| Хэргийн индекс | 176/2017/0172/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/151 |
| Огноо | 2017-05-08 |
| Зүйл хэсэг | 122.1., |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2017/ШЦТ/151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан, Б.Энхтуяа,
шүүгдэгч Я.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Я-ийн Э-д холбогдох 201719000133 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авснаар 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны 03 дугаар сарын өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 40 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Төв аймгийн Баян..... сумын Эрдэнэ 3 дугаар баг "Бага хонгор" гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Ховд аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгуүлж, Ховд аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 6 тоот шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 04 сар 27 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, О овогт Я-ийн Э /РД:..../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Я.Э нь 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Баян..... сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг “Бага хонгор” гэх газар өөрийн гэртээ 14 нас 11 сар 11 хоногтой буюу 16 насанд хүрээгүй Н.М-той хурьцал үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Я.Эрхэмбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэртээ эхнэрийн дүү болох хохирогч
Н.Мөнгөндолгионтой бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед манай эхнэр гадаа
үнээ саахаар гарсан. Би эхнэрийнхээ араас гарч тугал татах гэхэд бага хүүхэд уйлаад байхаар нь унтаж байсан Н.М-ны өвөрт хүүхдээ хийх гээд сэрээх гэтэл сэрэхгүй байсан. Хүүхдээ Н.М-ны өвөрт хийгээд хүүхдийнхээ хажууд хэвтэж байгаад унтчихсан. Хүүхдээ унтсаны дараа өөр орон дээр тавьж байгаад Н.М-ны сэрээж, гуйж байгаад бэлгийн харьцаанд орсон. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.
Насанд хүрээгүй хохирогч Н.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 08 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд эгч Э-ийн Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ ... дугаар баг Бага хонгор гэх газар хөдөө гэрт ирсэн. Эгч Э үнээгээ саах гээд гэрээс гарсан хойгуур эгнийн 3 настай хүүхэд, мөн эпнийн нөхөр Я.Э ах үлдсэн. Намайг гэрийн баруун талын орон дээр унтаж байхад хүргэн ах Я.Э"дүүгээ хараад хэвтэж байгаач гээд миний хөнжил дотор 1 настай Х-ыг хийсэн. Я.Э ах дүү Х-ын хажуугаар орж хэвтэж байснаа Х-ыг өөр орон дээр тавихад нь би сэрж байгаа дүр үзүүлсэн. Тэгтэл Я.Э нь миний хажууд ирж суугаад надаас гуйж “хоёулаа хамт унтах уу" гэх хэлэхэд нь би зөвшөөрч толгойгоо дохисон. Бид хоёр өөр өөрсдөө хувцасаа тайлаад 1 удаа бэлгийн харилцаанд орсон. Би 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хичээлдээ явж байгаад жирэмсний тест аваад үзэхэд 2 зураастай жирэмсэн болсон гэдгээ мэдсэн. Мөн 10 сард дахиад үзэхэд үнэхээр жирэмсэн болсон байсан. Миний дотор муухайраад биеийн байдал хэцүү болохоор нь ээж Б.Б-д хэлэхээс айсаар байгаад 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ээж Б-д хэлж ярилцаж байгаад өөрийн сайн дурын дагуу хүүхдээ авахуулахаар шийдэж эгч Эрдэнэчимэгийн хамт Улаанбаатар хот орж эмнэлэгт авахуулсан. Би өмнөх байцаалтанд айж сандарсандаа хүргэн ах намайг хүчиндсэн гэж худал мэдүүлсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралдаанд оролцохгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/
Гэрч Э.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 12 дугаар сард Н.М нь төрсөн эгчийн хамт манай эмнэлэгт ирээд “манай дүү жирэмсэн юм, одоо 1 дүгээр курсын оюутан, хүүхэд гаргавал сургууль завсардах гээд байна, ээж нь хэвтэрт байдаг, амьдрал ядуу болохоор хүүхэд гаргах боломж алга" гэж хэлээд надад охины биеийг үзүүлсэн. Охины биеийг үзэхэд үтрээнээс цус гарч байсан, савны амсар нь нээгдсэн байсан тул яаралтай тусламж үзүүлж, ургийг соруулж авсан...тухайн үед Н.М нь 3 сар гарантай жирэмсэн байсан. Надад ярихдаа хүчиндүүлсэн гэж яриагүй, найз банди байдаг гэж ярьж байсан. Н.М нь өөрийн сайн дурын үндсэн дээр эгчтэйгээ ярилцаж байгаад эмчилгээ хийлгүүлсэн...гэх мэдүүлэг /хх- ийн 22-23 дугаар хуудас/
2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн 70 дугаартай дүгнэлт: Н.М-ны биед гэмтэл тогтоогдсонгүй. Н.М-ны охин хальс 5, 10 цагийн түвшинд хуучин урагдал, охин хальс хэзээ хөндөгдсөн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Н.М-ны биед бэлгийн замын халдварт өвчингүй байна...гэх дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Я.Э нь Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ ... дугаар багийн нутаг "Бага хонгор” гэх газар 2
өөрийн гэртээ 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 14 нас 11 сар 11 хоногтой буюу 16 насанд хүрээгүй Н.М-той хурьцал үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч Н,Мөнгөндолгионы....Я,Э нь миний хажууд ирж суугаад надаас гуйж “хоёулаа хамт унтах уу" гэх хэлэхэд нь би зөвшөөрч толгойгоо дохисон. Бид хоёр өөр өөрсдөө хувцасаа тайлаад 1 удаа бэлгийн харилцаанд орсон. Би 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хичээлдээ явж байгаад жирэмсний тест аваад үзэхэд 2 зураастай жирэмсэн болсон гэдгээ мэдсэн. Мөн 10 сард дахиад үзэхэд үнэхээр жирэмсэн болсон байсан. Миний дотор муухайраад биеийн байдал хэцүү болохоор нь ээж Б.Б-д хэлэхээс айсаар байгаад 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ээж Б-д хэлж ярилцаж байгаад өөрийн сайн дурын дагуу хүүхдээ авахуулахаар шийдэж эгч Э-ийн хамт Улаанбаатар хот орж эмнэлэгт авахуулсан. Би өмнөх байцаалтанд айж сандарсандаа хүргэн ах намайг хүчиндсэн гэж худал мэдүүлсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралдаанд оролцохгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 15-16/
Гэрч Э.Ц-ийн...2016 оны 12 дугаар сард Н.М нь төрсөн эгчийн хамт манай эмнэлэгт ирээд “манай дүү жирэмсэн юм, одоо 1 дүгээр курсын оюутан, хүүхэд гаргавал сургууль завсардах гээд байна, ээж нь хэвтэрт байдаг, амьдрал ядуу болохоор хүүхэд гаргах боломж алга” гэж хэлээд надад охины биеийг үзүүлсэн. Охины биеийг үзэхэд үтрээнээс цус гарч байсан, савны амсар нь нээгдсэн байсан тул яаралтай тусламж үзүүлж, ургийг соруулж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн 70 дугаартай дүгнэлт, болон мөрдөн байцаалтын шатанд Я.Э нь үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, бусад шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл хэсгээр Я.Э-т ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна,
Хохирлын талаар:
Шүүхэд насанд хүрээгүй хохирогч Н.М болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нар нь шүүгдэгч Я.Э-т гомдол саналгүй, нэхэмжпэх зүйлгүй гэсэн хүсэлтийг ирүүлжээ.
Шүүгдэгч Я.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндэвтэр гэмт хэргийг анх удаа үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй байдлыг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55,1.9, дэхь хэсгүүдэд заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад тооцлоо.
Шүүгдэгч Я.Э-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг биечлэн эдпүүлэх шаардпагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж, нэгээс таван жилийн хугацаагаар хянан харгалзахаар тоггоож болно гэж заасан байх тул шүүгдэгч Я.Э-т оногдуулах хорих ялыг тодорхой хугацаагаар тэнсэн хянан харгалзаж Цагдаагийн байгууллагын хяналтад байлгах нь түүний хувийн байдалд тохирно гэж үзлээ.
Эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд зүйлийн талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолоор 15 тооны 2 настай төлөг, цагаан зүсмийн монгол хонь зэргийг битүүмжилснийг хүчингүй болгож, хууль есны эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна
Энэ хэрэгт шүүгдэгч Я.Э нь бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Я-ийн Э-ыг арван зургаан насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Э-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй
3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Я.Э-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Я.Э-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Я.Э-т хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Баянчандмань сумын цагдаагийн хэсэгт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дах хэсэгт зааснаар Я.Э нь тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэх хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, насанд хүрээгүй хохирогч болон хууль ёсны төлөөлөгч нараас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолоор Я.Э-ын өмчлөлийн 2 настай 15 тооны хонь зэргийг битүүмжилснийг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгг зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Я.Э-т урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.