Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/881

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

 

 

                                  

 

 

 

 

   2022        06          13                                     2022/ШЦТ/881

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч Н.Өнөрбаяр,

           шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Б холбогдох эрүүгийн 220 600 000 1645 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 08-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Алдархаан суманд 1975 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 47 настай, халх,эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ хувиараа  мал малладаг  байсан, ам бүл-5, эхнэр,  07-21   насны 3 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцат хэсэг бага хуанда гудамжны 89 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1825 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Ч.Б /РД:ИА7/,

                                         Холбогдсон хэргийн талаар:

 

Ч.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Майхан толгойн задгай тоотод хохирогч Л.Б үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь гар болон хөлөөрөө өшиглөж зүүн хөмсөг, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд шарх бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ:  Хэргийн талаар нэмж ярих зүйлгүй. Хохиролд  150.000 төгрөг төлсөн  гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 2 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Л.Б өгсөн:…2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 17 цагийн үед малаа хашчихаад гэрээсээ тамхи авах гээд Туул голоор гараад дүүрэн дэлгүүр лүү явах замдаа Мягаагийнд орсон. Тэгсэн Мягаа, түүний эхнэр бас Магнай, Магнайгийн эхнэр, тэгээд Мягаагийн ээж тавуулаа байсан. Тэд нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Тэгэхээр нь би Мягаатай уулзчихаад гарах гэсэн чинь Магнай гэдэг залуу намайг хайчих гэж байгаа юм чи баяжиж дуусаж байгаа юм бишүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би юунд нь баяжих билээ дээ хэдэн малаа маллаад адилхан явж байна шүү дээ гэсэн. Надаас танай хатагтай Отгонжаргал байгаа юу гэсэн. Манай эхнэрийг асуусан тэгэхээр нь байхгүй, морьтой явж байна гэж хэлсэн. Тэгсэн надаас нэг юм уунаа гэхээр нь би дэлгүүр ороод 0.75 литрийн Экс нэртэй архи, 2 хайрцаг тамхи аваад буцаад Мягаагийнд очсон. Бид хэд 0.75 литрийн Экс нэртэй архиа уугаад сууж байхад Магнай миний толгой руу гараараа нилээн хэдэн удаа цохисон. Дараа нь миний нуруу, бөөр хэсэг рүү өшиглөж дэвссэн, хөлөөрөө миний нүүр рүү 2 удаа өшиглөсөн. Тэгсэн Мягаагийн эхнэр хүн аллаа шүү дээ Магнай чи боль гээд намайг гэрээсээ гаргасан. Тэгээд миний хамарнаас цус гараад Мягаагийн гэрийн гадаа удаан хэвтсэн.Тэгсэн Мягаа түргэн дууд гэж хэлсэн чинь Мягаагийн эхнэр арай үхээгүй байна, түргэн битгий дууд гэсэн. Удалгүй би морио унаад гэрлүүгээ явсан. Миний зүүн нүд хавдсан юм харахгүй байна бас баруун хавирга хүндүүртэй, толгой дийлдэхгүй, бие тэр чигээрээ өвдөж байна.Би шүүх эмнэлэгт үзүүлнэ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.О өгсөн:… 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 16 цагийн үед ажлаа тараад гэртээ ирэхэд манай гэрт Баярмагнай, эхнэртэйгээ ирсэн байсан. Тэгээд орой 23 цаг өнгөрч байхад Батжаргал согтуу ирсэн. Орой болсон байсан учир би унтах гээд хэвтэж байсан. удалүй Батжаргал, Баярмагнай хоёр юм ярьж сууж байгаад маргалдах шиг болсон. Тэгэхээр би ганцаараа гэрт нялх хүүхэд байхад гэж хэлсэн. Тэгсэн Х.О хоёр гэрээс гарч яваад байж байгаад буцаад  ороод ирсэн. Гаднаас тэр орж ирээд удалгүй Батжаргал ганцаараа гэрлүүгээ яваад өгсөн.Х.О хоёр манай гэрт байхдаа зодолдсон зүйл байгаагүй. Зууралдаад гэрээс гараад явсан. Гадаа гараад юу болсоныг нь мэдэхгүй байна. Би Баярмагнайг 4 жилийн өмнөөс таньдаг болсон. Батжаргалыг би бол сайн танихгүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/,

 

     Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Ч.Бгийн өгсөн:... Би 2022 оны 04 дүгээр сарын 15-ний өдөр 20 цагийн үед Мягмартулгынд Батаа бид хоёр юм яриад сууж байгаад маргалдаж эхэлсэн. Тэгээд Батаа миний дээр гараад ирсэн тэгээд намайг цохих шиг болохоор нь би босоод ирсэн чинь Батаа бид хоёр унтаж байсан Мягмартулга дээр давхралдаад унасан чинь Мягмартулга сэрээд та хоёр гар гэсэн. Тэгэхээр нь Батаа бид хоёр гэрээс гарах гэж байгаад зуухны хойно дахиад давхралдаад ноцолдоод унасан яаж унасныг би санахгүй байна. Бас Батаа бид хоёр зууралдаад гэрээд гараад гэрийн үүдэнд өнхрөлдөөд унасан. Мягаа, Магнай гэдэг хүнийг би 3 жилийн өмнөөс таньдаг болсон. Би Батааг цохиж зодсон зүйл болоогүй. Бид хоёр хоорондоо ноцолдоод унахдаа санаандгүй цохисон байж магадгүй, би сайн санахгүй байна. Би Батааг гэрлүүгээ явахдаа голоор гарах болохоор бага уугаарай гэж хэлсэн чинь Батаа чи надаас архи харамлалаа гээд бид хоёр маргалдаж эхэлсэн....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-р тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 5937 дугаартай:

 

1. Л.Б биед зүүн хөмсөг, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Шинжээч эмч Г.Ханхүү гэх дүгнэлт /хх-н 18-19 дэх тал/,

 

-Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

 

-Шүүгдэгч Ч.Бн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 33-р тал/,

-Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 904 дугаартай оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 32-р тал/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34-р тал/,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1825 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 36-39-р тал/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ч.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Майхан толгойн задгай тоотод хохирогч Л.Б үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь гар болон хөлөөрөө өшиглөж зүүн хөмсөг, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд шарх бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар 5 нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

 

 Шүүгдэгч Ч.Бгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан,  хохирогч нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Ч.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан:  ...шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно  гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Ч.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Майхан толгойн задгай тоотод хохирогч Л.Б үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь гар болон хөлөөрөө өшиглөж зүүн хөмсөг, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд шарх бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хохирогчийн мэдүүлэг,Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 5937 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн  нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

                                                                                                

Иймд шүүгдэгч Ч.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Зодох гэдэг нь хүний бие махбодид халдсан байхыг ойлгох бөгөөд хүний бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэрэг хэлбэртэй байж болно.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  зааснаар шүүгдэгч Ч.Б нь гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэнд хөнгөн хохирол учруулсан байна.

 

              Хохирогч Л.Б эрүүл мэндэд учирсан хохирол нь Ч.Бн гэм буруугийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5  дугаар зүйлийн 1 дэх   хэсэгт: ... энэ хуулийн тусгай ангид заасан  гэмт хэргийн улмаас  хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон  үндэсний эрх  ашиг сонирол, аюулгүй байдалд  шууд учирсан үр дагаврыг  гэмт хэргийн  хохиролд тооцно,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.

 

Хохирогч Х.О нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, зохих ёсны хохирол барагдуулсан нь хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хавтаст хэргийн 46 дахь тал/

                                              

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ч.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Ч.Бд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх  болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:..  согтуурсан мансуурсан үедээ  гэмт хэрэг үйлдсэн  бол  эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй  гэж хуульчилжээ.

 Шүүгдэгч Ч.Б нь энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн бөгөөд согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна

Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна.

 

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй гэж хуульчилжээ.

 

 Шүүгдэгч Ч.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид баримтаар төлөх төлбөргүй зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

             Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Б нь бусдад баримтаар төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Шүүгдэгч Ч.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

 

1. Ч.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.О 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар  Ч.Бд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг  шийтгэх  тогтоол хүчинтөгөлдөр  болмогц 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.О оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т зааснаар шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, бүрэн төлж барагдуулах үүрэгтэй болохыг Х.О мэдэгдсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  Ч.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ