Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 356

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот //РД:2055856/ итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******/ нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, Цагаан-Эрэг, 2 дугаар хэсэг, гудамж, 19-44 тоотод оршин суух Тугчин овогт *******ийн *******д /*******/холбогдох Дулааны төлбөр, алданги нийт 728.859 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ энерго орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Сүхбаатар сумын 6 дугаар баг 3 дугаар хэсгийн 218 оршин суух иргэн С.Нямсүрэн нь хувийн орон сууцныхаа 2016-2018 оны дулааны төлбөр 455,537 төгрөгийг төлөхгүй манай байгууллагын санхүүд хүндрэл учруулж байна. Манай байгууллагын зүгээс иргэн *******гээс дулааны төлбөрийг барагдуулах талаар шаардахад төлнө гэсэн хариу өгдөг боловч төлөлгүй өдийг хүрлээ. Иймд... *******гээс дулааны төлбөр 455537 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданга 273,322 төгрөг, нийт 728,859 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гаргасан хүсэлтдээ:

******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын зүгээс иргэн *******д холбогдуулан дулааны төлбөр 455.537, хугацаа хэтрүүлсэн алданги 273.322 төгрөг нийт 728.859 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь хариуцагч *******д холбогдууланДулааны төлбөр, алданги нийт 570,105 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлтээр нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 21244 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот //РД:2055856/ итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******/ нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, Цагаан-Эрэг, 2 дугаар хэсэг, гудамж, 19-44 тоотод оршин суух Тугчин овогт *******ийн *******д /*******/холбогдох Дулааны төлбөр, алданги нийт 728.859 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 21244 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Л.СОЁЛМАА