| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2018/00347/И |
| Дугаар | 355 |
| Огноо | 2018-07-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 355
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47, өөрийн байр-2, хаягт байрлах ******* ХХК-ийн /РД:*******/ нэхэмжлэлтэй хариуцагч Сэлэнгэ аймгийн Түшиг сум, 2 дугаар баг, Ар нуга, 3 дугаар хэсэг, гудамж, 78 тоотод оршин суух, Суваргачин овогтой *******гийн *******д /РД:*******/ холбогдох Гар утас зээлээр худалдан авах гэрээний төлбөрт 327.281 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэлийн утга: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22378685 тоот гэрээ байгуулан 99497217 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, тоног төхөөрөмж худалдах худалдан авах нэмэлт гэрээ байгуулан LG K4 /brown/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.
Харилцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээ худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдэлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.
Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт нийт зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 327.281 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү!... гэжээ.
Хариуцагч Л.Дунгаамаа 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Я.******* миний бие ******* ХХК-ийн нэхэмжилсэн 327.281 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тал хувийг төлөхийг ойлгосон. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү!...гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК Я.*******д холбогдуулан Гар утас зээлээр худалдан авах гэрээний төлбөрт 327.281 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Я.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан ...******* ХХК-ийн нэхэмжилсэн 327.281 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэх тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.468 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 5.234 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь 5.234 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ******* ХХК Я.*******д холбогдуулан Гар утас зээлээр худалдан авах гэрээний төлбөрт 327.281 төгрөг гаргуулах-ыг хүссэн иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.468 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 5.234 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь 5.234 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.СОЁЛМАА