| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2018/00369/И |
| Дугаар | 362 |
| Огноо | 2018-07-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 362
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би ******* Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн Газрын /РД:*******/ төлөөлөгч *******ын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, Цагаан-Эрэг, 2 дугаар хэсэг, 19 дүгээр байр, 34 тоотод оршин суух Торгууд овогт *******гийн *******д /МЛ:68010102/ холбогдох Усны төлбөр, алданги нийт 986,203 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ-Энерго ******* Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн Газрын төлөөлөгч *******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Сүхбаатар сумын 2 дугаар баг, 19 дүгээр байрны 34 тоотод оршин суух Ш.******* хувийн орон сууцныхаа 2016-2018 оны дулааны төлбөр 680,140 төгрөгийг төлөхгүй манай байгууллагын санхүүд хүндрэл учруулж байна.
Манай байгууллагын зүгээс иргэн Ш.*******ээс дулааны төлбөрийг барагдуулах талаар шаардахад төлнө гэсэн хариу өгдөг боловч төлөлгүй өдийг хүрлээ. Иймд Сүхбаатар 2 дугаар баг, Цэнхрийн 19 дүгээр байрны 34 тоотод оршин суух, иргэн Ш.*******ээс дулааны төлбөр 680.140 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги 306.063 төгрөг, нийт 986.203 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү!... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Наранханд 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гаргасан хүсэлтдээ: Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮ газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Наранханд би Ш.*******д холбогдуулан гаргасан дулааны төлбөр 986.203 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү!... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн Газрын хариуцагч Ш.*******д холбогдууланДулааны төлбөрт нийт 986.203 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь дулааны төлбөр 680.140 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Наранханд нь нэхэмжлэлийн шаардлагын алданги 306.063 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлтээр нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28.218 төгрөгийн тал хувь 14.109 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ******* Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн Газрын /РД:*******/ төлөөлөгч *******ын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, Цагаан-Эрэг, 2 дугаар хэсэг, 19 дүгээр байр, 34 тоотод оршин суух Торгууд овогт *******гийн *******д /МЛ:68010102/ холбогдох Усны төлбөр, алданги нийт 986,203 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28.218 төгрөгийн тал хувь 14.109 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.СОЁЛМАА