| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2014/0112/э |
| Дугаар | 2016/ШЦТ/46 |
| Огноо | 2016-07-26 |
| Зүйл хэсэг | 181.1., |
| Улсын яллагч | Ж.Бүрэнжаргал |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2016/ШЦТ/46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Отгонжаргал, З.Адьяадулам, Б.Уранцэцэг нарт холбогдох 201501070119 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Д.Оргил
Улсын яллагч Ж.Бүрэнжаргал
Шүүгдэгч Ч.Отгонжаргал, З.Адьяадулам, Б.Уранцэцэг
Шүүгдэгч Ч.Отгонжаргал, З.Адьяадулам нарын өмгөөлөгч Л.Ганганбарс
Шүүгдэгч Б.Уранцэцэгийн өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш нар оролцов.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд даацын машин механизмын оператор мэргэжилтэй, Завхан аймгийн Дөрвөлжин сумын “Баян айраг” ХХК-д оператор мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр Ганчимэг, 4 хүүхдийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, 49 дүгээр байрны 4 тоотод оршин суух /иргэний үнэмлэхний хаяг: Багануур дүүргийн 2 дугаар хороо, Уурхайчин гудамжны 21 тоот/, 2001 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн 128 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Баргачууд овгийн Чойжилжавын Отгонжаргал /РД:УГ78061312/,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1969 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, вагон үзэгч мэргэжилтэй, Багануур дүүргийн Төмөр зам өртөөнд вагон үзэгч ажилтай, ам бүл 3, 2 хүүгийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 147 дугаар байрны 60 тоотод оршин суух /иргэний үнэмлэхний хаяг: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хороолол, 41 дүгээр байрны 1 тоот/, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овгийн Зундуйн Адьяадулам /РД:УГ69032307/,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хэсэгт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Баттөмөрийн Уранцэцэг /РД:УГ85030207/,
Ч.Отгонжаргал нь 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр оройн 22 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо, “Ирмүүн дэлгэрэх” караоке бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн Н.Пүрэвдоржийг хүч хэрэглэн зодож, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж танхайрсан,
З.Адъяадулам нь 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр оройн 22 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо, “Ирмүүн дэлгэрэх” караоке бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн Д.Түвшинтөгсийг хүч хэрэглэн зодож, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж танхайрсан,
Б.Уранцэцэг нь 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр оройн 22 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо, “Ирмүүн дэлгэрэх” караоке бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн Н.Намжилмааг хүч хэрэглэн зодож, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж, танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Отгонжаргалын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр оройн 21 цагийн үед би Багануур дүүргийн 3 дугаар хороо, 49 дүгээр байрны 4 тоотод гэртээ унтаж байсан чинь найз Тодбаяр утасдаад “Ирмүүн дэлгэрэх бааранд байна, хүрээд ир, би эхнэр Уранчимэгийн 2 найзтай хамт байна” гэхээр нь би бааранд яваад очсон. Намайг бааранд ороход Тодбаяр, Уранчимэг эхнэрийнх нь найз гээд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн дөрвүүлээ сууж байсан. Тэр үед манай бэр эгч Адъяадулам бааранд орж ирчихсэн явж байхаар нь бүжгийн талбай дээр ”та юу хийж яваа юм бэ, гэр рүүгээ харь” гээд ойр зуурын юм ярьж байтал нэг залуу “чамд хамаагүй” гээд ойртсон. Тэгэхээр нь намайг цохих гэж байна гэж бодоод толгойн хэсэг рүү нь нэг удаа цохьсон. Яг хаана нь цохьсоноо мэдэхгүй байна. Тэгэхэд хүмүүс бид хоёрыг салгасан. Тэр залуу, бид хоёрыг салгаж байсан хүмүүстэй зууралдаж унасан, тэр залууг газарт унасан байхад нь би 2 удаа цохьсон, тэгэхэд нөгөө залуу нүүрээ гараараа хаасан байсан. Би тэр залуугийн гар руу 2 удаа цохьсон…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 117 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шүүгдэгч З.Адъяадуламын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр би Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ирмүүн дэлгэрэх” караоке бааранд найз Пүрэвдорж, Намжилмаа, Нэргүй нарын хамт оройн 19 цагийн үед орсон. Бид нар караоке бааранд орж ирээд нэг их удаагүй байж байтал хэдэн хүмүүс орж ирээд сууж байгаа харагдсан. Тэгээд удалгүй гаднаас манай талийгаач нөхрийн дүү Отгонжаргал орж ирээд нөгөө хүмүүстэй нийлээд сууж байгаа харагдсан. Отгонжаргал орж ирээд тэк рүү явж байхдаа надтай таарсан. Бид хоёр хальт таараад өнгөрсөн. Удаагүй дахиад Отгонжаргалтай уулзах үед Пүрэвдорж уурласан. Тэгэхээр нь ширээн дээрээ суух үед Отгонжаргалын цуг явж байсан хүмүүс над руу жоохон эвгүйцэж, хүүхнүүд нь “балай авгай нар балиартаж явахаа боль” гэх зэргээр хэрүүл хайгаад байсан. Пүрэвдорж уурласан байхыг Отгонжаргал харчихаад “энэ хэн юм бэ?” гэж жоохон уурласан байдалтай байсан, тэгэхээр нь би “миний дүү битгий тэг” гэж хэлээд Отгонжаргалыг суулгахаар очоод тэвэрч авсан чинь тэр үед Пүрэвдорж миний үснээс татаж намайг холдуулах гэж түлхсэн. Тэгсэн чинь Отгонжаргал Пүрэвдоржийг “чи муу яахаараа манай эгчийг дээрэлхэж байдаг юм” гэж хэлээд Пүрэвдоржийг цохьсон. Тэгээд тэр хоёр хоорондоо зодолдож газарт унасан. Би тэд нарыг хараад зогсож байсан чинь нэг хүүхэн энэ хүүхнүүд дандаа ингэж балиартаж явдаг юм гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь нөгөө хүүхнийг газарт унахаар нь өшиглөөд, үснээс нь зулгааж татсан, тэгсэн чинь зөрөөд миний үснээс татаж зулгаасан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 114 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Б.Уранцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Ирмүүн дэлгэрэх бааранд Тодбаяр, найз Түвшинтөгс, түүний нөхөр Анхбаяр нарын хамт орой 20 цаг өнгөрч байхад орсон. Бид нар нэг хүний 3 шил Нийслэл пиво ууцгаагаад байж байтал манай нөхрийн найз Отгонжаргал ирээд 1 шил 0,5 граммын Улаанбаатар архи худалдаж аваад уугаад бүжиглээд байж байсан. Тэгтэл Отгонжаргал босоод өөр ширээн дээр сууж байсан хүүхэнтэй бүжиглэсэн юм уу, яасан юм нэг мэдсэн нөгөө хүүхний нөхөр нь хардаад Отгонжаргалтай муудалцсан. Тэгээд бид хэд наад талд нь бүжиглэж байгаад Отгонжаргалыг нөгөө залуугаас нь салгахаар очиж салгаад байж байгаад эргээд хартал тэкний хажууд байх баганын дэргэд манай найз хүүхэн Түвшинтөгсийг нэг эмэгтэй үсдчихсэн дээр нь гараад суучихсан байсан. Тэгэхээр нь би очиж нөгөө эмэгтэйгийн үснээс зулгааж, нөгөө эмэгтэйг үснээс нь татаж гараараа цохиж, нэг удаа өшиглөсөн. Би тэр эмэгтэйг танихгүй. Тэр залуучууд болон хүүхнүүд бид нарыг хэл амаар доромжлоод байсан болохоор очиж хэрүүл хийсэн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 206 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Д.Түвшинтөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн орой 20 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Ирмүүн дэлгэрэх” караоке бааранд нөхөр Анхбаяр, найз Тодбаяр, найз Уранцэцэг нарын хамт орсон. Бааранд ороод хүний хоёр, хоёр пиво авч уусан. Тэгж байтал Тодбаяр найз Отгонжаргалыгаа дуудсан. Отгонжаргал ирээд нэг их удаагүй байж байтал бас нэг эрэгтэй орж ирсэн. Тэр нь Уламбаяр гэх залуу байсан. ....Бүжгийн талбай дээр Отгонжаргал бүжиглэж байсан чинь нэг эмэгтэй Отгонжаргалыг тэвэрч аваад бүжиглэж байгаа харагдсан. Тэгсэн чинь нэг залуу Отгонжаргалыг түлхсэн. Отгонжаргал нөгөө залууг цохиж байгаа харагдсан. Тэр үед Отгонжаргал унаж байгаа харагдсан. Тэгэхээр нь би салгах гээд босоод явсан чинь намайг нэг хүн татаж унагасан, тэгээд босох гэсэн чинь нэг хүүхэн ирээд өшиглөөд, үснээс татаж доош дараад босгохгүй байсан. Тэр үед Уранцэцэг ирж нөгөө хүүхний үснээс татаж манай найзын үсийг тавь тэгэхгүй бол үсийг чинь тавихгүй гэж хэлсэн. Тэгж байтал баарны хамгаалагч нар салгасан. Намайг эрээн алаг цамцтай, богино юбкатай эмэгтэй үснээс татаж дараад тавихгүй нэлээн удсан. Намайг үсдэж дарсан байхдаа чирч, татаж байсан яг цохиж байхыг нь мэдээгүй.
... Тухайн үед миний толгой 2 газарт хавдсан, цээжний зүүн талд хөхөрсөн, зүүн талын гуя, баруун талын бөөр хөхөрсөн, зүүн гарын бугуйнд 2 газарт маажсан сорви байсан. Одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Хохирогч Н.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2016 оны 01 дүгээр сарын 05-ны орой 20 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Ирмүүн дэлгэрэх” караоке бааранд найз Батжаргал, Адъяадулам, Адъяадуламын 2 найзтай, нийт тавуулаа орсон. Бид нар бааранд ганц нэг пиво уугаад дуу дуулчихаад байж байсан чинь нөгөө талын ширээн дээр байсан үл таних махлаг, кепгин малгайтай залуу надтай цуг явж байсан Адъяадуламыг очиж тэвэрч авахаар нь би очоод үснээс нь татаж тэвэрч аваад цааш эргэтэл хойноос нөгөө саарал ноосон цамцтай, махлаг кепгин малгай өмссөн залуу миний араас толгой руу 2-3 удаа цохьсон. Тэгэхээр нь тэр залуутай зууралдаж газарт унасны дараа намайг цохиж, өшиглөж байсан. Бид хоёрыг хүмүүс салгасан. Тухайн үед толгой жоохон өвдөж байсан өөр учирсан ямар нэгэн бэртэл, гэмтэл байхгүй. ...Намайг Отгонжаргалаас өөр зодож, цохьсон хүн байхгүй. ...Би тэр залуутай бааранд таарсан. Бид хоёр бие, биенээ танихгүй ээ. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/
З.Намжилмаагийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн:
“... Маргааныг Адьяадуламын дүү гэх залуугаас болж үүссэн гэж бодож байна. Нэг мэдэхэд бүжгийн талбайн зааланд хүмүүс бужигналдсан. Би Адьяадуламыг өмөөрч тэр хүмүүсээс салгаж авсан. Би тэр хүүхнийг “цаашаа яв” гэж хэлсэн чинь над руу дайрч эхэлсэн. Би одоо царай зүсийг нь санахгүй байна. Бор царайтай хүүхэн байсан. Тухайн үед намайг газарт унагаж дээрээс дарж байгаад үснээс татаж зулгааж хүзүүг маань гараараа маажсан байсан. Тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Эмнэлэгт үзүүлэхээр бэртэл гэмтэл шарх аваагүй. Одоо надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 196 дугаар хуудас/,
Гэрч М.Тодбаярын мөрдөн байцаалтын шатанд 4 дэх удаагаа өгсөн “... Бид нар бүгд босч бүжиглэсэн. Тэгж байтал Отгонжаргал дээр нэг хүүхэн ирж бүжиглэсэн, тэгсэн чинь нэг залуу ирээд үснээс нь зулгааж салгасан. Отгонжаргал нөгөө зүс таних залуутай зууралдаж эхэлсэн, тэгэхээр нь би араас нь очиж нөгөө залууг тэвэрч авсан чинь сандалд тээглэж газарт давхарлаж унасан, Отгонжаргалыг бид нар салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
Гэрч Э.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд 3 дахь удаагаа өгсөн “...Би 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн орой 20 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ирмүүн дэлгэрэх” караоке бааранд эхнэр Түвшинтөгс, найз Тодбаяр, Уранцэцэг нарын хамт орж нэг, нэг пиво авч уусан. Бид нар хоёр, хоёр пиво авч уугаад дуусахын алдад Отгонжаргал, Уламбаяр нар ар араасаа цуварч орж ирсэн. Тухайн үед Отгонжаргалыг, Тодбаяр дуудсан байсан. ...Би тухайн үед нэлээд халамцуу байсан болохоор болсон зүйлийн талаар нарийн сайн мэдэхгүй байгаа. Гэхдээ Отгонжаргалыг нэг залуутай муудалцаж, зодолдож байхад би салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
З.Намжилмаагийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...Би 2016 оны 01 дүгээр сарын 05-ны орой 19 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ирмүүн дэлгэрэх” караоке бааранд найз Адъяадулам, Нэргүй, Пүрэвдорж нарын хамт орж, хүн тус бүр хоёр, хоёр пиво ууж дуулаад сууж байсан чинь Адъяадуламын нас барсан нөхрийнх нь дүү “Адъяа эгч ээ” гэж дуудаж байсан. Тэгсэн чинь Пүрэвдорж “яах гээд байгаа юм” гэж хэлж байгаа харагдсан. Тэгээд удаагүй босч бүжиглэж байхад Адъяадуламын дүү, Пүрэвдорж нар бүжгийн талбай дээр зодолдсон. Бааранд бөөн л юм болоод байсан, би Адъяадуламыг харсан чинь нэг хүүхний доор орсон байхаар нь би очиж салгасан. ...Харин камерийн бичлэгийг харахад Адъяадулам эхэлж тэр хүүхнийг өшиглөж, үсдэж байгаа харагдаж байна лээ…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,
М.Тодбаяр, З.Намжилмаа нарт Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар тус бүрийг 15 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан тогтоол, шийтгэвэрийн хуулбарууд /хх-ийн 11-14 дүгээр хуудас/,
Б.Уранцэцэгт захиргааны шийтгэл ногдуулсан шийтгэвэрийг хүчингүй болгох тогтоол /хх-ийн 218 дугаар хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “...20 цаг 31 минутанд Анхбаяр, Тодбаяр, Түвшинтөгс, Уранцэцэг нар гаднаас орж ирээд ширээн дээр суув. 22 цаг 56 минутад Тодбаяр, Анхбаяр, Отгонжаргал, Уламбаяр, Түвшинтөгс, Уранцэцэг нар бүгдээрээ бүжгийн талбай дээр бүжиглэж байхад эрээн өнгийн юбкатай хүүхэн Отгонжаргалтай юм ярихад цаанаас нь нэг хүүхэн ирж эрээн юбкатай хүүхнийг холдуулаад Отгонжаргалыг тэвэрч авангуут хажуу талд нь байсан үл таних залуу Отгонжаргалыг тэвэрсэн хүүхнийг татаж цаашаа холдуулахад Отгонжаргал уг залууг араас нь 2 удаа толгой руу нь цохиж зууралдаж авахад Анхбаяр араас нь очиж ноцолдож эхлэн салгахад талбайн дунд хэсэгт 2 эмэгтэй хүн хоорондоо үсдэлцэж шалан дээр унасан байсныг тэнд байсан хүмүүс салгаж байх ба цаад талд нь Тодбаяр хар өнгийн хүрэмтэй залуутай зууралдаж байгаад гадагшаа гарав. Уг камерын бичлэгийн гадна талын камерын цаг нь таарч байх ба дотор талын камер нь 25 минутаар түрүүлж явж байлаа...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,
Камерын бичлэгт 2 дахь удаагаа үзлэг хийсэн тухай “... Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барйлах “Ирмүүн дэлгэрэх” караоке баарны дотор талын үүдний хэсгээс бүжгийн талбай руу харуулж байрлуулсан камерын 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 22 цаг 55 минутаас 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 23 цаг 40 минут хүртэлх 45 минутын камерын бичлэгт үзлэг хийхэд Тодбаяр, Уранцэцэг, Анхбаяр, Отгонжаргал, Түвшинтөгс, Уламбаяр нар бүжгийн талбай дээр бүжиглэж байхад Отгонжаргалтай цоохор юбкатай эмэгтэй ирж яриа өдөхөд цаанаас нь цагаан, хар эрээн алаг хувцас дээгүүрээ өмссөн цайвар үстэй намхан эмэгтэй ирж цоохор юбкатай хүүхнийг холдуулж, Отгонжаргалыг бүсэлхийгээр нь тэврэх үед тэр хоёрын баруун гар талд цааш харж бүжиглэж байсан цайвар өнгийн куртка гуталтай эрэгтэй очиж цагаан, хар эрээн, алаг хувцас өмссөн хүүхнийг үснээс нь татаж цааш нь түлхэхэд Отгонжаргал хойноос нь 2 удаа цохиход нөгөө залуу голд нь эсэргүүцэл үзүүлэх үедээ газарт унахад Анхбаяр салгаж байх үед Тодбаяр хэрүүл маргаан хийж байгаа бололтой гараараа зангаж цоохор юбкатай хүүхнийг түлхэж байгаа байдал бичигдсэн байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд Отгонжаргалыг анх тэвэрч авсан хүүхэн наад талд нь Отгонжаргал, Пүрэвдорж нарыг маргалдаж байх үед цаад талд нь дээгүүрээ цайвар өнгийн цамц өмсөж, хар өнгийн ороолт хүзүүгээрээ ороосон саарал өнгийн өмдтэй, урт түрийтэй хар гуталтай эмэгтэй Уламбаярыг зодолдож байгаа хүмүүсээс холдуулж явахдаа газарт унах үед нь очиж хэвлийн хэсэгт нь нэг удаа өшиглөж үснээс нь 2 гараараа зулгааж цааш чирч байгаа бичлэг байх ба наад талд зодолдсон хүмүүс салснаас хойш 2 минут орчим үснээс нь зууралдаж газарт унаж хэвтсэн байдалтай бичлэг бичигдсэн байв. Маргааныг салгаснаас хойш Уранцэцэг, Пүрэвдорж, Адьяадулам нарын ширээн дээр байн байн очиж хэрүүл маргаан үүсгэж байхдаа Пүрэвдоржид түлхүүлж унасан ба Түвшинтөгс, Намжилмаа гэх эмэгтэйтэй зууралдаж газарт унаж цохиулж байхад Уранцэцэг, Намжилмааг үснээс нь зулгааж Уранцэцэг, Түвшинтөгс нар Намжилмааг цохих, өшиглөх оролдлого хийж байгаа нь бичигдсэн байв. Бичлэгийг үзлэгийн өмнө хохирогч, сэжигтэн яллагдагч, гэрч нарт үзүүлж өөрсдийг нь заалгахад бүгд өөрсдийгөө зааж байсан болохыг тэмдэглэв…” гэсэн тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,
Камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 10 дугаар хуудас/,
Ч.Отгонжаргалын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 144, 146 дүгаар хуудас/,
З.Адьяадуламыг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах “…З.Адьяадуламыг ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд ял шийтгэл бүртгэгдээгүй болохыг тодор хойлсон…” хуудас /хх-ийн 152 дугаар хуудас/,
Б.Уранцэцэгийг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах “…Б.Уранцэцэгийг ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд ял шийтгэл бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон…” хуудас /хх-ийн 162 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Ч.Отгонжаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр оройн 22 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо “Ирмүүн дэлгэрэх” караоке бааранд Н.Пүрэвдоржийн дагз хэсэгт нь баруун гараараа цохьсон, шалан дээр унасан хойно нь нүүрээ хаасан гар хэсэгт нь 2 удаа цохиж, эрх чөлөөнд нь халдан нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж танхайрсан,
Шүүгдэгч З.Адъяадулам нь 2016 оны 01 дүгээр сарын 05-ны шөнө 22 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо “Ирмүүн дэлгэрэх” караоке бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн Д.Түвшинтөгсийн хөл хэсэгт нь өшиглөж, үснээс нь зулгаан хүч хэрэглэн зодож, эрх чөлөөнд нь халдан, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж танхайрсан,
Шүүгдэгч Б.Уранцэцэг нь 2016 оны 01 дүгээр сарын 05-ны шөнө 22 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо “Ирмүүн дэлгэрэх” караоке бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн Н.Намжилмааг үснээс нь зулгааж, зүүн гараараа нуруу хэсэгт нь өшиглөн хүч хэрэглэн зодож, эрх чөлөөнд нь халдан, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж танхайрсан болох нь тус тус дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.
Хэргийн бодит байдлыг нотолж байгаа дээрх баримтуудыг үнэлэхэд шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй, эргэлзээгүй, хэрэгт цугларсан баримтууд нь тухайн хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадаж байна.
Иймд нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, эх сурвалж нь тогтоогдсон хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.Отгонжаргал, З.Адьяадулам, Б.Уранцэцэг нарын дээрх үйлдэл нь олон нийтийг илтэл үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн байх тул үйлдэлдээ тус тус танхайн сэдэлтээр хандсаныг нотолж байна.
Иймд Ч.Отгонжаргал, З.Адьяадулам, Б.Уранцэцэг нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч нар нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.Отгонжаргал, З.Адьяадулам, Б.Уранцэцэг нар нь энэ хэрэгтээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэнийг ял хүндрүүлэх, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирол, төлбөргүй зэргийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх заалтуудад зааснаар тус тус ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Ч.Отгонжаргал нь 2001 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн 128 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан боловч одоо ялтай байдал арилсан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.
Иймд дээрх нөхцөл байдлууд болон гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал буюу ар гэрийн нөхцөл байдал, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.
Ч.Отгонжаргал, З.Адьяадулам, Б.Уранцэцэг нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргасугай.
Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн
290.3 дахь хэсэг, 295-297 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ