Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 385

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би Хаан банк ХХК-ийн /Сэлэнгэ салбар/-ын /итгэмжлэгдсэн төлөөлөгч *******/ нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, Орхон 3 дугаар хэсэг, гудамж 016 тоотод оршин суух Боржигон овогт *******гийн ******* /*******/, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, Орхон 3 дугаар хэсэг, гудамж 16 тоотод оршин суух Боржигон овогт *******н ******* /*******/ нарт холбогдох Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр нийт 9,524,762.76 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн /Сэлэнгэ салбар/ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Зээлдэгч Д.*******, Г.******* нар нь тус банкны Сэлэнгэ салбарын Гааль тооцооны төвөөс 2016 оны 08-р сарын 18-ны өдөр №СЗХ-250 тоот зээлийн гэрээ байгуулан 15,700,000 /арван таван сая долоон зуун мянга/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 6,633,262.90 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,950,355.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5,102.58 төгрөг, нийт 10,588,721.11 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 133 хоног хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Иймд банк зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.5 дэх хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1.2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр №СЗХ-250 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө нь цуцлах.

2.2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн байдлаарх зээлийн төлбөрийг гаргуулах

1.Үндсэн зээлийн үлдэгдэл 9,066,737.10 төгрөг, 2.Зээлийн хүүгийн төлбөр 433,549.69 төгрөг, 3.Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 14,475.97 төгрөг, 4.Нотариатын хураамж 10,000 төгрөг, нийт 9,524,762.76 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ... гэжээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нь 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие хариуцагч Г.******* нь Хаан банк-ны нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох зээл 9,524,762.76 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулахад татгалзах зүйлгүй. Зээлдэгч Д.******* нь Хаан банк-тай олон жил харьцаж зээлээ цаг хугацаанд нь төлж барагдуулж явсан боловч сүүлийн авсан зээлээ төлж яваад 1-рт ажлаа өөрчилж, цалин багассан, 2-рт хүний орон тоон дээр ажиллаж байгаа гэсэн шалтгаанаар ажлаас халагдаж хүнд байдалд орсон. Гэсэн хэдий ч ээж, аав, ах, дүү нараасаа мөнгө авч зохицуулж төлж ирсэн... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаан банк ХХК /Сэлэнгэ салбар/ нь хариуцагч Д.*******, Г.******* нарт холбогдуулан Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр нийт 9,524,762.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь шүүхэд гаргасан ...зээл 9,524,762.76 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулахад татгалзах зүйлгүй... гэх тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******ийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан №СЗХ-250 дугаартай Барьцаат зээлийн гэрээг-г цуцлах тухай хүсэлт гаргасан байх тул, дээрх гэрээг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 167,346 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 83,673 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 83,673 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Хаан банк ХХК /Сэлэнгэ салбар/ нь хариуцагч Д.*******, Г.Эрдэнцэцэг нарт холбогдуулан гаргасан Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр нийт 9,524,762.76 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Зохигчдын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан №СЗХ-250 дугаартай Барьцаат зээлийн гэрээг-г цуцалсан болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр лэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167,346 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 83,673 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 83,673 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                       Л.СОЁЛМАА