Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 397

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би ******* ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын //РД:*******/ /итгэмжлэгдсэн төлөөлөгч *******/ нэхэмжлэлтэй ******* аймаг Сүхбаатар сумын 6 дугаар баг, 3 дугаар хэсэг, 218 тоотод оршин суух ******* овогт *******н Нямсүрэнд /РД: *******/ холбогдох Дулааны төлбөр, алданги нийт 2,483,232 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Сүхбаатар сумын 2 дугаар баг 2 дугаар хэсгийн 35 тоотод оршин суудаг ******* нь хувийн орон сууцныхаа 2016-2018 оны дулааны төлбөр 1,552,020 төгрөгийг төлөхгүй манай байгууллагын санхүүд саад учруулж байна. Манай байгууллагын зүгээс иргэн *******гээс дулааны төлбөрийг барагдуулах талаар шаардахад төлнө гэсэн хариу өгдөг боловч төлөлгүй өдийг хүрлээ. Иймд... *******гээс дулааны төлбөр 1,552,020 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 931,212 төгрөг, нийт 2,483,232 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү...гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

...******* ******* ОНӨААТҮГ-аас шүүхэд өгсөн 2-2-35 тоотод оршин суух *******гээс нэхэмжилсэн 2,483,232 төгрөгийг хоорондын тооцоогоор барагдуулж байгаа тул шүүхээр шийдвэрлүүлэхгүй, буцаан авах хүсэлтэй байна. Дахин шүүхэд нэхэмжлэл гаргахгүй гэдгийг ойлгосон... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь хариуцагч *******д холбогдуулан Дулааны төлбөр, алданги нийт 2,483,232 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлээсээ бүрэн хэмжээгээр татгалзсан болох нь түүний хүсэлтээр нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 54.681 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар ******* ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот //РД:*******/ итгэмжлэгдсэн төлөөлөгч *******/ нэхэмжлэлтэй ******* аймаг Сүхбаатар сумын 6 дугаар баг, 3 дугаар хэсэг, 218 тоотод оршин суух ******* овогт *******н Нямсүрэн /РД: *******/-д холбогдох Дулааны төлбөр, алданги нийт 2,483,232 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 54.681 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                       Б.МӨНХЗУЛ