Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/403

 

 

 

 

 

 

 

 

    2022         05          26                                      2022/ШЦТ/403

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, 

улсын яллагч Ц.Отгонсүрэн,         

шүүгдэгч Б.Л,

шүүгдэгч Я.У, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Загдсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Л, Я.Унарт холбогдох эрүүгийн 2210000000108 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:    

  1. Монгол Улсын иргэн 1997 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү, эцгийн хамт ........................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б.Л /РД:......................./.
  2. Монгол Улсын иргэн 2003 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-3, эх, эмээгийн хамт ........................ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Я.У/РД:....................../.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б.Л нь 2022 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө .............. дээр байсан хохирогч Ч.Мягмаржаргалын эзэмшлийн ..............улсын дугаартай тоёота приус 20 маркийн автомашины 2 ширхэг обудтай дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хулгайлан түүнд 370,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2022 оны 01 дүгээр сарын 15-16-нд шилжих ..............байрны гадна авто зогсоолд байсан Л.Түмэнбаярын эзэмшлийн ..............улсын дугаартай Тоёота приус 30 маркийн автомашины 2 ширхэг обудтай дугуйг хулгайлан, түүнд 530,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 06 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө .............. байрны урд талын зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч Б.Оргилын эзэмшлийн ..............улсын дугаартай тоёота приус 30 маркийн автомашины 2 ширхэг обудтай дугуйг хулгайлан 720.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө ..............гадна зогсоолд байсан хохирогч Ц.Түвшинжаргалын эзэмшлийн ..............улсын дугаартай тоёота приус 20 загварын автомашины 2 ширхэг обудтай дугуйг хулгайлан, түүнд 410,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..............хорооллын авто зогсоол дээр байсан хохирогч Г.Мэнд-Амарын эзэмшлийн ..............улсын дугаартай тоёота приус 30 загварын автомашины 2 ширхэг обудтай дугуйг хулгайлан, түүнд 500 000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө ..............тавьсан хохирогч Б.Мөнххалиуны эзэмшлийн .............. улсын дугаартай тоёота приус 30 загварын автомашины 2 ширхэг обудтай дугуйг хулгайлан, түүнд 560.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө ..............байрны гадна зогсоол дээр байрлуулсан хохирогч Г.Маралын эзэмшлийн ..............улсын дугаартай тоёота приус 30 маркийн автомашины 2 ширхэг обудтай дугуйг хулгайлан, түүнд 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө ..............байрны гадаа тавьсан хохирогч Д.Мөнх-Очийн эзэмшлийн ..............улсын дугаартай тоёота приус 20 загварын машины 2 ширхэг обудтай дугуйг хулгайлан, түүнд 440.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Хан-уул дүүргийн 4 дүгээр хороо ..............байрны зогсоол дээр байсан хохирогч М.Ханджавын эзэмшлийн ..............улсын дугаартай тоёота приус 30 маркийн автомашины 2 ширхэг обудтай дугуйг хулгайлан, түүнд 420.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Я.Утай бүлэглэн Хан-Уул дүүргийн ..............гадна зогсоол дээр байсан иргэн Г.Энхжаргалын эзэмшлийн “lexus HS 250’’ маркын ..............улсын дугаартай тээврийн хэрэгслийн 1 ширхэг обудтай дугуйг хулгайлан, түүнд 348.000 төгрөгийн хохирол учруулсан хэргүүдийг,

яллагдагч Я.Я.Унь Б.Б.Лтэй бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ..............гадна зогсоол дээр байсан иргэн Г.Энхжаргалын эзэмшлийн “lexus HS 250’” маркийн ..............улсын дугаартай тээврийн хэрэгслийн 1 ширхэг дугуй хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор дорцов, домократ хэрэглэж, машин механизм ашиглан хулгайлж, түүнд 348.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.        

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Б.Л-ншүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  2. Шүүгдэгч Я.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
  3. 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн “...хэрэг учрал болсон гэх газар нь Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрчим хотхоны ертөнцийн зүгээр урд талд нь авто машины зогсоол дээр байрлалтай ..............улсын дугаартай тоёота приус 20 маркийн авто машинд үзлэг хийхээр тогтов...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 13-14 дэх тал)
  4. Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Эрчим хотхоны зүүн хойд талын автомашины зогсоолоос саарал өнгийн тээврийн хэрэгсэл асаагаад 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 цаг 49 минут 05 секундэд хооронд байрны урд талын зогсоол руу явж байгаа бичлэг бичигдэн үлдсэн байв... ” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 23-27 дахь тал)
  5. Хохирогч Ч.Мягмаржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 18 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн 3-р хороо, Эрчим хотхоны 10/1 байрны урд талд тоглоомын талбайн шатны хажууд өөрийн Тоёота приус 20 маркийн ..............улсын дугаартай автомашинаа байрлуулчихаад гэр лүүгээ орсон. 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 02 цагийн орчим миний автомашины дохиолол дуугараад байхаар нь цонхоор хартал юм харагдахгүй байхаар нь дохиоллыг нь алсаас шалгачихаад эргээд унтсан. Тэгээд өнөөдөр 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 09 цаг 30 минутын орчимд ажилдаа явахдаа өөрийн машины дугуйг алдагдсаныг мэдээд ажилтай байсан учраас ажил руугаа явчихаад ирэх замдаа цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 32-33 дахь тал)
  6. Гэрч Д.Баттулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...11 сард лизингээр автомашин авсан бөгөөд надаас миний машиныг найз охинтойгоо уулзаад ирье гэж хэлээд нийт 2 удаа авч байсан юм. 2022 оны 01 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд дарааллаад 2 удаа авч байсан юм. Түүнээс өөр машинаа өгч байгаагүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дахь тал)
  7. “Дамно” ХХК-с ирүүлсэн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Х-005 дугаартай “...сток хайлшин обуд 2 ширхэг, обуд дугуйн боолт 21-ийн 10 ширхэг зэргийг нийт 370.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 38-40 дэх тал)
  8. Хэргийн газрын үзлэг хийсэн “...хэрэг учрал болсон гэх газар нь Хан-Уул дүүргийн 2-р хороо ба байрны гадаах автомашины зогсоол байв. .................улсын дугаартай ...автомашины зүүн талын урд хойд хоёр дугуй алга болсон байх ба зүүн урд хаалганы доод талд 3 ширхэг шаргал өнгийн тоосго өрөн эвж бараан хаалганы чанх доор 2 ширхэг саарал өнгийн чулуу тавьсан байдалтай байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 70-74 дэх тал)
  9. Хохирогч Л.Түмэнбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн орой 21 цаг 50 минутын үед Хан-Уул дүүргийн 02 дугаар хороо, Саарлын 8 байрны хойно 8а байрны баруун урд булангийн шороон зогсоол дээр өөрийн ..............улсын дугаартай цайвар ногоон өнгийн тоёота приус 30 машинаа байршуулсан. ...жолоочийн эсрэг талын 2 ширхэг обуд дугуйг тайлан тоосго, блок авч тавьсан байдалтай байсан. ...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 77 дахь тал)
  10. “Дамно” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №ХУ1-22-95 дугаартай “...обуд 2 ширхэг, өвлийн дугуй 2 ширхэг зэргийг 530.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 80-81 дэх тал)
  11. Хэргийн газрын үзлэг хийсэн “...хэрэг учрал болсон гэх газар нь Хан-Уул дүүргийн 21-р хороо Буянт-Ухаа 2-р хороолол 1036-р байрны урд талын автомашины зогсоол дээр ертөнцийн зүгээр урагш харуулан байршуулсан ..............улсын дугаартай, цагаан өнгийн тоёота приус-30 маркийн автомашин байлаа ...хойд хэсгээр мөргөсөн байх бөгөөд зүүн талын хойд хэсэг хагарч түгжээ тайлагдсан байдалтай байсан...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 120-124 дэх тал)
  12. Гэрч Б.Мөнхтайваны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр би ..............улсын дугаартай приус 30 машинтай 19-20 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд машинаа 1036 байрны урд талын шороон зогсоол дээр тавьсан. Тэгээд 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 10 цагт 2 хүүхэдтэй шувуун фабрик явах гээд машин дээр иртэл хойд талын 2 дугуй байхгүй байсан. Тэгээд цагдаад хандсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 126-127 дахь тал)
  13. Хохирогч Б.Оргилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд амьдардаг бөгөөд 2020 оны 01 сард БНСУ руу хувийн ажлаар яваад Монгол Улсад 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ирсэн. Би Солонгос улс руу явахдаа өөрийн эзэмшлийн ..............улсын дугаартай тоёота приус 30 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг өөрийн төрсөн охин Б.Мөнхтайванд үлдээгээд явсан. Тэгээд 2021 оны 6 дугаар сард Солонгос улсад байхад дүүтэй утсаар холбогдоход таны машины обудтай дугуйг байрны гадна зогсоолоос хулгайч тайлаад аваад явсан байна гэж хэлсэн. би автомашинаа лизингээр авсан... гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 157 дахь тал)
  14. “Дамно” ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн №ХУ-21-249 дугаартай “...обуд дугуйг 360.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 133-134 дэх тал)
  15. Хэргийн газрын үзлэг хийсэн “.................улсын дугаартай цагаан өнгийн приус 20 маркийн машины ертөнцийн зүгээр баруун талын хоёр дугуй буюу урд хойд талын дугуй цагаан өнгийн приус 20 маркийн машины баруун талын 2 дугуй буй хойд, урд талын дугуй байхгүй байсан...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 189-191 дэх тал)
  16. Хохирогч Ц.Түвшинжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 23 цаг 30 минутад зааланд тоглож дуусаад ...Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Хүрээ  хотхоны гадна байрлах ил харагдах шороон зогсоолд өөрийн ..............улсын дугаартай тээврийн хэрэгслийг ...байрлуулсан. ...өглөө 09 цаг 20 минутад .............. дугаараас эрэгтэй хүн залгаж машины дугуй байхгүй байна гэж хэлсэн. ...миний машины зүүн талын урд хойд 2 ширхэг дугуй байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 200 дахь тал)
  17. “Дамно” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №ХУ2-21-751 дугаартай “...обуд дугуйг 410.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 204-205 дахь тал)
  18. Хэргийн газрын үзлэг хийсэн “...саарал өнгийн тоётоа приус 30 маркийн ..............улсын дугаартай автомашины ертөнцийн зүгээр зүүн зүгт харсан байдалтай байх ба ...автомашины жолооч талын урд болон хойд талын урд болон хойд дугуй байхгүй...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 228-231 дэх тал)
  19. Хохирогч Г.Мэнд-Амарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 19 цагийн үед өөрийн ..............улсын дугаартай приус 30 маркийн автомашинтайгаа гэрийнхээ гадна ирээд 424 дүгээр байрны гадаах зогсоол тавьсан байсан. ...өглөө 07 цаг 40 минутын үед гэрээсээ гараад машинаа халаах гэтэл миний машины жолооч талын урд хойд обудтай дугуйг хулгайлсан байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 235 дахь тал)
  20. “Дамно” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №ХУ2-22-02 дугаартай “...обуд дугуйг 500.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 245 дахь тал)
  21. Хэргийн газрын үзлэг хийсэн “.................гэсэн улсын дугаартай цайвар цэнхэр өнгийн тоёота приус 30 загварын тээврийн хэрэгсэл ...баруун талын урд болон хойд дугуй нь байхгүй байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 16-18 дахь тал)
  22. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 250 дугаар байрны гадна тоглоомын талбай дээр 2021 оны 12 дугаар сарын 30-ны 01:51:32 цагт 25-30 орчим насны улаан биеийн тамирын өмдтэй, хар өнгийн гадуур хувцастай эрэгтэй зогсож буйг харуулав. ...приус 30 автомашины жолооч талын хойд талын дугуйг 25-30 орчим насны улаан биеийн тамирын өмдтэй, хар өнгийн гадуур хувцастай эрэгтэй аваад явж буйг харуулав. ...жолооч талын хойд талын дугуйг 25-30 орчим насны улаан биеийн тамирын өмдтэй, хар өнгийн гадуур хувцастай эрэгтэй зогсож буйг харуулав ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 19-21 дэх тал)
  23. Хохирогч Б.Мөнххалиуны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 16-р хороо 250 дугаар байрны 17 тоотод оршин суудаг бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өөрийн эзэмшлийн 99-78 УБГ улсын дугаартай приус 30 загварын автомашинаа гэрийнхээ гадна талын авто зогсоол дээр 20 цагийн үед тавьсан. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр манай байрны 16 тоотын хүн манай байрны фэйсбүүк групп чатаар миний машины зургийг тавиад “энэ машины дугуйг аваад явчихсан байна. Эзэн нь байна уу, дуулгаарай” гэж бичсэн байсныг манай дээд айлын хүн хараад надад хэлсэн. Би машины обуд жи сток обуд байсан бөгөөд би 2 ширхэг обудаа 400.000 төгрөгөөр, 2 ширхэг дугуйгаа 240.000 төгрөгөөр үнэлж байна” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 25 дахь тал)
  24. Гэрч Д.Төгс-Есийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр санаж байна, би дунд сургуулийн найзууд болох Сэдбазар, Одбилэг хоёртой талбайн урд байх “Лакс” нэртэй бааранд 23 цаг өнгөрч байхад ороод бид пиво уугаад бүжиглэж байгаад 02 цаг өнгөрч байхад ...Лхагва-Эрдэнийн 80812127 дугаарын утас руу залгаад би чи машинтай явж байгаа бол намайг ирээд авчих гээд байгаа газраа зааж өгсөн чинь удалгүй 30 минутын дараа ирчихлээ гээд утсаар ярьсан. Тухайн үед би нилээн согтсон байсан юм... машинд ороод бүр согтоод унтсан байсан. Тэгээд даараад сэрсэн чинь машинд ганцаараа байсан бөгөөд машинаас буугаад харсан чинь Вива сити хорооллын арын шороон зогсоолын дэргэд байсан бөгөөд машинд суугаад хүлээж байсан чинь 5 орчим минутын дараа Б.Л ганцаараа обудтай дугуй түрж ирээд арын суудал дээр тавьсан ...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 81-82 дахь тал)
  25. “Дамно” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №ХУ2-22-10 дугаартай “...обуд дугуйг 560.000 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээний тайлан (2 дугаар хавтаст хэргийн 36-37 дахь тал)
  26. Хэргийн газрын үзлэг хийсэн “...машины баруун гар талын урд хойд дугуйг суллан авсан...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 72-74 дэх тал)
  27. Хохирогч Г.Маралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 302 дугаар байрны 118 тоотод найз залуугийн хамт оршин суух хаягтай 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө 08 цагийн үед гэрээсээ өөрийн 31-38 УАМ улсын дугаартай приус 30 маркийн автомашинаа хартал миний машины баруун талын обудтай дугуй алдагдсан байсан. Тэгээд би цагдаад хандсан. Би 2022 оны 01 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн үед өөрийн машинаа байрны гадна шороон зогсоолд тавьсан байсан. Тэгээд өглөө сэрээд хартал миний машины баруун талын 2 обудтай дугуй алдагдсан байсан. Миний машины обуд жи сток обуд байсан бөгөөд дугуй нь 215-60-17 хэмжээтэй байсан. Би обуд дугуйгаа 500.000 төгрөгөөр үнэлж байна” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 77 дахь тал)
  28. Гэрч А.Чинзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Л анх надаас обуд худалдаж авах талаар асуухдаа би Мон-Бет авто сэлбэгийн дэлгүүрт ажиллаж байгаад гарсан. Одоо тэр компаниас цалингийн үлдэгдлийнхээ оронд хэдэн обуд авах ёстой гэж хэлж байсан. Би Лхагваагаас авсан обудаа тухайн үед фэйсбүүк зарын групп дээр зар тавиад зарсан. Зар тавьж зарсан болохоор авсан хүний талаар мэдэхгүй. Миний машин 1334 УБУ улсын дугаартай цагаан өнгийн сток хайлшин обудтай тоёота кроун маркийн тээврийн хэрэгсэл байсан. Тухайн үед Лхагваа миний машиныг 2 удаа гуйж авч явсан. Эхний удаа гуйж аваад журмын хашаанд хийлгэсэн байсан. Уг машиныг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр би хүргэн ах Бат-Өлзий машинаа аваад Ховд аймаг явсан. ...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 85-86 дахь тал)
  29. “Дамно” ХХК-иас ирүүлсэн “...2 шихэг обудтай дугуйг 500.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (2 дугаар хавтаст хэргийн 90 дэх тал)
  30. Хэргийн газрын үзлэг хийсэн “.................гэсэн улсын дугаартай ...баруун талын урд болон хойд хаалганы дунд гол хэсэгт харалдаа доор нь 6 ширхэг хагарч эмтэрсэн шар өнгийн замын хэв хашмал хавтанг байрлуулсан урд болон хойд обуд дугуй байхгүй байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтаст хэргийн 127-129 дэх тал)
  31. Хохирогч Д.Мөнх-Очийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Ханбогд хорооллын 304-61 тоотод оршин суудаг. 2022 оны 01 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнийн 01 цагийн орчим машинтайгаа гадуур явж байгаад Хан-уул дүүргийн 4-р хороо Ханбогд хорооллын 410-р байрны харалдаа өөрийн ..............улсын дугаартай приус 20 загварын машинаа байрлуулсан. Би 2021 оны 03 сард машинаа худалдан авсан бөгөөд 2021 оны 09 дүгээр сард 16-тай обудтай 215/60/16- тай өвлийн 4 ширхэг дугуйг 1.200.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би алдагдсан 4 ширхэг дугуйгаа 500.000 төгрөгөөр үнэлж байна” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 132 дахь тал)
  32. “Дамно” ХХК-иас ирүүлсэн “...2 шихэг обудтай дугуйг 440.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (2 дугаар хавтаст хэргийн 138 дахь тал)
  33. Хэргийн газрын үзлэг хийсэн “................. улсын дугаартай цагаан өнгийн приус 30 маркийн автомашин байх ба хаалганд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй жолоочийн эсрэг талын 2 ширхэг дугуй алдагдсан..” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтаст хэргийн 162-165 дахь тал)
  34. Эд мөрийн баримтаар тооцох тухай “..саарал өнгийн нэмэх хэлбэрийн дорцов 1 ширхэг, саарал өнгийн домкрат 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцов...” гэсэн мөрдөгчийн тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 174 дэх тал)
  35. Ч.Гэрч М.Пүрэвдаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити хороолол ..... дугаар байрны хойд талын зогсоол дээр зам дагуу машинаа байрлуулчихаад аавынхаа гэр рүү орсон. Би тухайн үед төрсөн эгч Ханджавын эзэмшлийн ..............улсын дугаартай приус 30 машиныг унаж явсан бөгөөд 2022 оны 01 сарын 04-ний өдөр м.яшин дээрээ очиход зүүн талын 2 ширхэг дугуй домократаар өргөж дор нь тоосго авч ирж ивээд дорцовоор 2 дугуйг тайлж аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 175 дахь тал)
  36. Хохирогч М.Ханджавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Би өөрийн эзэмшлийн Тоёота Приус 30 маркийн ..............улсын дугаартай приус 30 загварын автомашиныг 2020 онд авсан юм. Би өөрөө хөдөө ажилладаг учраас дүү Пүрэвдаваад хариуцуулан ашиглуулдаг байсан. Тэгээд хөдөө ажил дээрээ байсан чинь дүү Пүрэвдаваа 2022 оны 01 дүгээр сарын эхээр өдрийг санахгүй байна залгаад таны машиныг байрны гадна зогсоолд тавьсан чинь 2 ширхэг обудтай дугуйг хулгайлаад аваад явсан байна гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би цагдаад ханд гэсэн. ...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 202 дахь тал)
  37. Гэрч О.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тоёота марк2 загварын ..............улсын дугаартай автомашинтай Яармагт очиж уулзаад сууж байсан чинь 02 цагийн үед би хүнтэй уулзаад хүнээс мөнгө аваад өгье гээд Хүннү молл худалдааны төвийн баруун талд байх байрны зам дагуу явж байсан чинь энд зогсчих гэхээр нь би зогссон ...зам дагаад ганцаараа алхаад явсан. ..обудтай 2 ширхэт дугуй хийгээд машинд орж суугаад энэ хоёр дугуйг маргааш хүнд зарах юм гэсэн” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 206-207 дахь тал)
  38. “Дамно” ХХК-иас ирүүлсэн “...2 шихэг обудтай дугуйг 420.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (2 дугаар хавтаст хэргийн 214 дэх тал)
  39. Гэрч Г.Өнөрцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нөхрийн ажил амраад Б.Л гэх хүнээс 200 000 төгрөг авна гээд 21 цагийн үед гэрээс гараад явсан. Б.Л гэх хүнийг сайн танихгүй, хаяа машин нь эвдэрсэн гээд нөхрөөр машинаа засуулдаг юм. Нөхөр Б.Лд машины гоёл чимэглэл буюу цанын суурь зарсан байсан бөгөөд мөнгөө өгөхгүй байсан юм...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 226-227 дахь тал)
  40. Хэргийн газрын үзлэг хийсэн тухай: “...Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сидор сити хотхон байна. ..Саарал өнгийн суудлын автомашин нь лексус эйч эс 250 загварын ..............улсын дугаартай автомашин байна.Тус машины зүүн урд дугуйг боолтоор нь тайлж авсан байдалтай...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 224 дэх тал)
  41. Эд мөрийн баримтаар тооцох тухай “.. ногоон өнгийн цүнх 1 ширхэг, хар өнгийн дорцов 1 ширхэг. саарал өнгийн домкрат 1 ширхэг, домкратны иш 1 ширхэг” гэсэн тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 247 дахь тал)
  42. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...сэжигтэй этгээдүүд хохирогчийн машины дэргэд ирж байгааг харуулав... сэжигтэй этгээдийн нэг нь хохирогчийн машины дугуйг гараараа түрж явж байгааг харуулав..Сэжигтэй этгээдийн нэг нь хохирогчийн машины хажуугаас холдож явж байгааг харуулав...” гэсэн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 248-250 дахь тал)
  43. Эд мөрийн баримтаар тооцох тухай “...сиди 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн тогтоол (3 дугаар хавтаст хэргийн 03 дахь тал)
  44. Хохирогч Г.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тус өдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 19- ний өдөр гадуур ажилтай явж байгаад орой 19 цагийн орчимд өөрийн амьдардаг хорооллын 101 дүгээр байрны ертөнцийн зүгээр баруун талд тухайн автомашиныг баруун тийш харуулан тавиад гэртээ срж амарсан. Улмаар маргааш өглөө нь буюу 2022 онь! 01 дүгээр сарын 20-ны өдрийн 07 цаг 30 минутын орчимд гарч ирээд автомашинаа халаах гэтэл жолоочийн эсрэг талын урд хэсэгт байрлах 1 ширхэг данлоф брэндийн 225*55*17 гэх хэмжэзтэй дугуй гоёлын хайлшин обудын хамт хулгайд алдагдсан байсан учраас Цагдаагийн байгууллагад мэдэгдэх болсон юм. Мөн тухайн үед өөрийн автомашины дугуйг обудын хамт хулгайд апдагдсаныг мэдсэнээс хойш тухайн хотхоны хамгаалагчтай уулзалдахад таны автомашины дугуйг хулгайч шөнө 03 цаг 40 минутын орчимд хулгайлах гэж оролдож байхад нь мэдээд зогсоох гэж оролдсон боловч тухайн 2 хулгайч нь ногоон өнгийн цүнхтэй багаж хэрэгслээ хаячихаад нарийн гудамжаар ороод зугтаачихсан. Автомашинь эзэмшигчийг нь мэдэхгүй учраас хүнийг гарч ирэхийг хүлээж байсан гэж хэлсэн Тэгээд шууд Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөд болсон үйл явдпыг шалгуулахаар шийдсэн юм.”... гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 6-7 дахь тал)
  45. “Тэнцвэр эстимэйт” ХХК-иас ирүүлсэн “...дугуйг 348,000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дугаар хавтаст хэргийн 15 дахь тал)
  46. Гэрч Д.Пүрэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Седар сити хотхоны харуулаар ажилдаг. 2022 оны 01 дүгээр сарын 19-ннөөс 20-нд шилжих шөнө 03:40 үед камер харсан чинь зогсоол дээр байсан машин руу хүн орох шиг болсон юм. Тэгэхээр нь би машин гарах гэж байна гэж бодоод хараад суугаад байсан чинь машин хөдлөхгүй байхаар нь шууд машин чиглээд алхаад 5-6 метр ойртоход өнгийг нь сайн санахгүй байна тоёота приус 30 машины жолооч талаас хоёр эрэгтэй рүн гүйгээд хашааны завсараар ороод төв зам руу гүйгээд явчихсан юм. Тэгэхээр нь машиныг тойроод үзсэн чинь жолооч талын хойд дугуйны боолтуудыг тайлчихсан байдалтай, машины голоос домократсан байсан...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 82 дахь тал).

 

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 109, 3 дугаар хавтаст хэргийн 30 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (3 дугаар хавтаст хэргийн 28, 40 дэх тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (3 дугаар хавтаст хэргийн 33, 96 дахь тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б.Л нь ганцаараа 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл нийт 9 удаагийн үйлдлээр нэр бүхий 9 хохирогчийн эзэмшлийн автомашины обудтай дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

мөн 2022 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Я.Утай бүлэглэн хохирогч Г.Энхжаргалын тээврийн хэрэгслийн обуд дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

яллагдагч Я.Я.Унь 2022 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Б.Б.Лтэй бүлэглэн хохирогч Г.Энхжаргалын тээврийн хэрэгслийн обуд дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан. Улмаар ийнхүү авч явахдаа машин механизм ашигласан үйл үйл баримт тогтоогдлоо.

Прокуророос дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна.  

Учир нь “хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг ба уг гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан.

Түүнчлэн “хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг үлэмж ихэсгэсэн, материаллаг бус, гэмт хэргийн хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байхаар хуульчилсан.

Учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан гэдэгт бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеийн хүч нэмэгдүүлэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэхийн тулд машин механизм ашиглаж үйлдсэнийг ойлгоно.

Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.Б.Л нь ганцаараа 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл нийт 9 удаагийн үйлдлээр нэр бүхий 9 хохирогчийн эзэмшлийн автомашины обудтай дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

мөн 2022 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Я.Утай бүлэглэн хохирогч Г.Энхжаргалын тээврийн хэрэгслийн обуд дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

яллагдагч Я.Я.Унь 2022 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Б.Б.Лтэй бүлэглэн хохирогч Г.Энхжаргалын тээврийн хэрэгслийн обуд дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан. Улмаар учрах саадыг арилгах, үйлдлээ хялбарчлах зорилгоор 4 ширхэг автомашин ашигласан байгаа нь дээрх зүйл хэсгийн хүндрүүлэх нөхцөл байдал буюу “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан” гэх шинжид хамаарч байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь тухайн обуд дугуйг биеэр авч явахад цаг хугацаа, хүч шаардагдах учраас машин механизм ашигласан байгааг эд хөрөнгийг зөөж тээвэрлэх үйлдлийг хөнгөвчлөх зорилгоор машин механизм ашигласан гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзнэ..

Харин гэмт хэргийн санаатай гэх субъектив талыг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлсон.

Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч яван нэр бүхий 10 хохирогч нарт хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэнд тооцно.

Шүүгдэгч нарын гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Иймд шүүгдэгч Б.Б.Л, Я.Я.Унарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Энхжаргалд 348.000  төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг хохирол биет байдлаар нөхөн төлөгдсөн болох нь хохирогч Г.Энхжаргалын “...би алдагдсан обудтай дугуйгаа хүлээн авсан тул одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй болно” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 71 дэх тал/, Ч.Мягмаржаргалд 370.000 төгрөгийн, Л.Түмэнбаярт 530.000 төгрөгийн, Б.Оргилд 360.000 төгрөгийн, Ц.Түвшинжаргалд 410.000 төгрөгийн, Г.Мэнд-Амарт 500.000 төгрөгийн, Б.Мөнххалиунд 560.000 төгрөгийн, Г.Маралд 500.000 төгрөгийн, Д.Мөнх-Очид 440.000 төгрөгийн М.Ханджавт 220.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 38-40, 80-81, 133-134, 204-205, 245 дахь талууд, 2 дугаар хавтаст хэргийн 36-37, 90, 138, 214 дэх талууд, 3 дугаар хавтаст хэргийн 15 дах тал/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Я.Унь тухайн обуд дугуйг зарж олсон ашгаас аваагүй буюу дээрх обуд дугуйнуудыг зарсан мөнгийг шүүгдэгч Б.Б.Л өөрийн хэрэгцээнд ашигласан болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б.Л-нзүгээс хохирогч нарт хохирол төлбөрийг төлж барагдуулсан талаарх 9 ширхэг дансны хуулга, хохирогч нарын цахим зурвасын хуулбар зэргийг гаргаж өгсөн тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

              Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Б.Л, Я.Я.Унар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын хувийн байдал шүүгдэгч Б.Б.Л /...24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү, эцгийн хамт амьдардаг.../, шүүгдэгч Я.Я.У/...18 настай настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-3, эх, эмээгийн хамт амьдардаг/, гэмт хэрэг үйлдсэн үйлдэл оролцоо /шүүгдэгч Б.Б.Л 9 удаагийн үйлдлээр, шүүгдэгч Я.Я.У1 удаагийн үйлдэлтэй/ зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Боржигон овогт Баатархүүгийн Лхагва-Эрдэнийг 01 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар, Боржигон овогт Янжинлхамын Ууганбаярыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, уг ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зохимжтой гэж үзлээ.

            Харин шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

  1. Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч Б.Б.Л энэ хэрэгт 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл баривчлагдсан 02 /хоёр/ хоног, 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 82 /наян хоёр/ хоног, нийт 84 /наян дөрөв/ хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасны дагуу дээрх хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцох үндэслэлтэй.

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар 2 ширхэг сиди, саарал өнгийн нэмэх хэлбэртэй дорцов 1 ширхэг, саарал өнгийн домкрат 2 ширхэг, ногоон өнгийн үүргэвч 1 ширхэг, хар өнгийн дорцов 1 ширхэг, домкратны иш 1 ширхэг зэрэг нь хураагдан ирсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар сиди 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, саарал өнгийн нэмэх хэлбэртэй дорцов 1 ширхэг, саарал өнгийн домкрат 2 ширхэг, ногоон өнгийн үүргэвч 1 ширхэг, хар өнгийн дорцов 1 ширхэг, домкратны иш 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж шийдвэрлэлээ.

Харин шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б.Л нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ 3313 УНТ, 1334 УБУ, 9266 УБЛ, 9150 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг ашигласан болох нь гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасны дагуу гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 3313 УНТ улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 9.628.903 төгрөгөөр, 1334 УБУ улсын дугаартай тоёота кровн маркийн тээврийн хэрэгслийг 25.100.856 төгрөгөөр, ..............улсын дугаартай тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгслийг 2.043.598 төгрөгөөр, 9150 УНК улсын дугаартай лексус жи эс 450 эйч маркийн тээврийн хэрэгслийг 16.873.395 төгрөгөөр тус тус тооцон /1 дүгээр хавтаст хэргийн 173, 2 дугаар хавтаст хэргийн 95, 231, 3 дугаар хавтаст хэргийн 86/ нийт 53.646.752 /тавин гурван сая зургаан зуун дөчин зургаан мянга долоон зуун тавин хоёр/ төгрөгийг гэмт хэргийн оролцоо, үйлдлийг харгалзан шүүгдэгч Б.Б.Лэс гаргуулж улсын орлого болгуулахаар шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.Б.Л, Я.Я.Унарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Я.Я.Уэнэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б.Л, Я.Унарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Боржигон овогт Баатархүүгийн Лхагва-Эрдэнийг 01 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар, Боржигон овогт Янжинлхамын Ууганбаярыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.   
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-нэдлэх 01 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаатай хорих ял, Я.Уын эдлэх 01 /нэг/ жилийн хугацаатай хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Л-н2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл баривчлагдсан 02 /хоёр/ хоног, 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 82 /наян хоёр/ хоног, нийт 84 /наян дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
  5. Шүүгдэгч Б.Б.Л, Я.Я.Унарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Я.Я.Уэнэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б.Лэс нийт 3.890.000 төгрөгийг хохирогч нарт төлж барагдуулсан болохыг тэмдэглэсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, саарал өнгийн нэмэх хэлбэртэй дорцов 1 ширхэг, саарал өнгийн домкрат 2 ширхэг, ногоон өнгийн үүргэвч 1 ширхэг, хар өнгийн дорцов 1 ширхэг, домкратны иш 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
  8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 3313 УНТ улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 9.628.903 төгрөгөөр, 1334 УБУ улсын дугаартай тоёота кровн маркийн тээврийн хэрэгслийг 25.100.856 төгрөгөөр, ..............улсын дугаартай тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгслийг 2.043.598 төгрөгөөр, 9150 УНК улсын дугаартай лексус жи эс 450 эйч маркийн тээврийн хэрэгслийг 16.873.395 төгрөгөөр тус тус тооцон нийт 53.646.752 //тавин гурван сая зургаан зуун дөчин зургаан мянга долоон зуун тавин хоёр/ төгрөгийг шүүгдэгч Б.Б.Лэс гаргуулж улсын орлого болгосугай.
  9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Б.Лд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Я.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн түүнийг цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.
  10. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай. 
  11. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б.Л, Я.Я.Унарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТБОЛОР