| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2018/00364/И |
| Дугаар | 411 |
| Огноо | 2018-08-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 411
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би ******* ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй *******ид холбогдох Дулааны төлбөр, алданги нийт 556,420 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэйтанилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Сүхбаатар сумын 2 дугаар баг, 2 дугаар хэсэг, 035 тоотод оршин суух иргэн ******* нь хувийн орон сууцныхаа 2016-2018 оны дулааны төлбөр 383,738 төгрөгийг төлөхгүй манай байгууллагын санхүүд хүндрэл учруулж байна. Манай байгууллагын зүгээс иргэн *******оос дулааны төлбөрийг барагдуулах талаар шаардахад төлнө гэсэн хариу өгдөг боловч төлөлгүй өдийг хүрлээ. Иймд... иргэн *******оос дулааны төлбөр 383,738 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 172,682 төгрөг нийт 556,420 төгрөг, тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч ******* ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
...*******ид холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Манай байгууллага нь уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй гэж үзсэн болно. Энэ асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэдгийг ойлгосон... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь хариуцагч *******ид холбогдуулан Дулааны төлбөр, алданги нийт 556,420 төгрөг гаргуулах-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч ******* ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь хариуцагч *******ид холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлтээр нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, хуулинд харшлаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 17.342 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 8.671 төгрөгийг орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар ******* ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй *******ид холбогдох Дулааны төлбөр, алданги нийт 556,420 төгрөг гаргуулах-ыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 17.342 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 8.671 төгрөгийг орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар зохигч нь давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ