| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2018/00447/И |
| Дугаар | 416 |
| Огноо | 2018-08-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 416
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би ******* ******* зам сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй *******т холбогдох 169.475 төгрөг гаргуулах тухайиргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* зам сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Тус СӨХ-ийн холбооны оршин суугч ******* байрны хөлсөө 2017 оны 05 дугаар сараас 2018 оны 08 дугаар сар хүртэл бүгд 15 сар төлөөгүй сууц эзэмшигчийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс бүгд 169.475 төгрөгний төлбөр гаргаад байна. Иймд төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү... гэжээ.
Зохигчид 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
... ******* ******* зам СӨХ-ийн харъяа **-*-** тоотын *******ээс нэхэмжилсэн 169.475 төгрөгийн 69.475 төгрөгөөс татгалзаж, үлдэх 100.000 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 15-ны дотор төлж барагдуулахаар тохиров.
Эвлэрлийн гэрээ байгуулсан
Нэхэмжлэгч ******* зам СӨХ-ийн Хариуцагч *******... гэжээ
захирал *******
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* зам сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй *******т холбогдох 169.475 төгрөг гаргуулах тухай гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 69.475 төгрөгийг нь багасгаж, хариуцагч үлдэх 100.000 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 15-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь тэдний шүүхэд гаргасан Эвлэрлийн гэрээ-гээр нотлогдож байна.
Зохигчдын байгуулсан дээрх Эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 5.740 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 100.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 4.550 төгрөгийн тал хувь 2.275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь 2.275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* зам сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй *******т /МЮ-70052262/ холбогдох 169.475 төгрөг гаргуулах-ыг хүссэн иргэний хэргийн зохигчид 100.000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 5.740 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 2.275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь 2.275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ