| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2018/00374/И |
| Дугаар | 418 |
| Огноо | 2018-08-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 418
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би ******* ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй *******т холбогдох Дулааны төлбөр, алданги нийт 853.754 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Сүхбаатар сумын * дугаар баг, * дүгээр хэсэг ***** тоотод оршин суух ******* нь хувийн орон сууцныхаа 2017-2018 оны дулааны төлбөр 726.017 төгрөгийг төлөхгүй манай байгууллагын санхүүд хүндрэл учруулж байна. Манай байгууллагын зүгээс иргэн *******оос дулааны төлбөрийг барагдуулах талаар шаардахад төлнө гэсэн хариу өгдөг боловч төлөхгүй өдийг хүрлээ.
Иймд дулааны төлбөр 726.017 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 127.737 төгрөг, нийт 853.754 төгрөгийг тэмдэгийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид 2018 оны 08 дугаар сарын 21-нд байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
...******* ******* ОНӨААТҮ-ын газар байгууллагаас хариуцагч *******оос нэхэмжилсэн нийт дулааны төлбөр болох 853.754 төгрөгнөөс үндсэн төлбөр болох 726.017 төгрөгийг төлүүлж, алданги болох 127.737 төгрөгнөөс татгалзаж байна. Үндсэн төлбөрийг 2018 оны 09 дүгээр сарын 15-ны дотор төлөхөөр болов.
Гэрээ байгуулсан
Хариуцагч ******* Нэхэмжлэгчийн төлөлөөгч
*******... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь хариуцагч *******т холбогдуулан Дулааны төлбөр, алданги нийт 853.754 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 853.754 төгрөгнөөс 127.737 төгрөгийг нь багасгаж, хариуцагч дулааны үндсэн төлбөрт 726.017 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 15-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь тэдний шүүхэд гаргасан Эвлэрлийн гэрээ-гээр нотлогдож байна.
Зохигчдын байгуулсан дээрх Эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 25.040 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 726.017 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 21.974 төгрөгийн тал хувь 10.987 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь 10.987 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй *******т холбогдох Дулааны төлбөр, алданги нийт 853.754 төгрөг гаргуулах-ыг хүссэн иргэний хэргийн зохигчид 726.017 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 25.040 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 10.987 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь 10.987 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ