Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 410

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ******* сумын * дугаар багт байрлах ******* банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг ******* сумын * дугаар баг * дугаар хэсэг *** тоотод оршин суух, Ж******* овогт Л Б /*******/

Хариуцагч: Сэлэнгэ аймаг ******* сумын * дугаар баг * дугаар хэсэг *** тоотод оршин суух, Ж******* овогт Л Б /*******/ нарт холбогдох

2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ******* тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, Үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 18.706.80254 төгрөг гаруулах-ыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банкны Сэлэнгэ салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Зээлдэгч *******, ******* нар нь тус банкны Сэлэнгэ салбарын Гаалийн тооцооны төвөөс 2017 оны 05 сарын 23-ны өдөр №******* тоот зээлийн гэрээ байгуулан 20.000.000 төгрөгийн цалингийн зээлийгжилийн 16.8%-ийн хүүтэй, 48 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээл 2.398.650.95 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2.051.349.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1.765.11 төгрөг нийт 4.451.765.11 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 106 хоног хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.

Иймд банк зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1.2017 оны 05 сарын 23-ны өдрийн №******* тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах,

2. 2018 оны 06 сарын 07-ны өдрийн байдлаарх зээлийн төлбөр 18.706.802.54 төгрөг гаргуулж өгнө үү! гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбар болох хүсэлтдээ:

... Миний бие энэ зээл 18.706.802 төгрөг 54 мөнгийг авч хэрэглээгүй тул төлөх боломжгүй.Шүүх хуралд оролцохгүй намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй! гэжээ.

 

Хариуцагч ******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Хаан банкнаас миний бие 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 20.000.000 төгрөгийн цалингийн зээл авсан нь үнэн. Миний хот руу шилжихээр болж ажлаасаа гарсан бөгөөд тэр ажилдаа орж чадаагүй учраас зээлээ төлж чадалгүй хугацаагаа хэтрүүлсэн нь үнэн. Зээлийн төлбөр 18.706.80254 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах, маргах зүйл байхгүй. Бт хамааралгүй тул би өөрөө төлж барагдууна гэсэн бодолтой байгаа! ... гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

*******банк Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ******* тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, Үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 18.706.80254 төгрөг гаруулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ******* нь ... би 18.706.80254 төгрөгийн зээл авч хэрэглээгүй тул төлөхгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь: Хариуцагч *******, ******* нар нь 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ******* банкны Сэлэнгэ салбар Гааль тооцооны төвөөс зээлийн гэрээ байгуулж 20.000.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж авсан байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451-р зүйлд заасан банк болон зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн болох нь дээрх барьцаат зээлийн гэрээгээр тогтоогдож байх ба зээлдэгч нар нь 201743060035 тоот гэрээний хавсралт болох зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар нотлогдож зээлийн гэрээний үүргийг зөрчсөн эсэх асуудалд хариуцагч маргаангүй байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй  байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрх нь гэрээний талуудад байдагтай нэгэн адил гэрээг цуцлах эсэх нь уг гэрээнд оролцож байгаа 2 талын эрх бөгөөд нэхэмжлэгч тал зээлийн гэрээ цуцлах талаарх мэдэгдлийг 2018 оны 01 дүгээр сарын 30, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр тус тус хүргүүлсэн байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтооон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд зээлдэгч нар зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж 2018 оны 01 сараас хойш ямар ч төлөлт хийгээгүй болох нь зохигчдын шүүхэд өгсөн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Хэдийгээр хариуцагч ******* нь уг зээлийг авч хэрэглээгүй төлөхгүй гэх тайлбарыг гаргаж байгаа ч түүнийгээ баримтаар нотлож чадаагүй ба зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4.1,4.2-т Зээлдэгч хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх үүргийн талаар тусгасан байх ба гэрээний 4.2.7-д ... Зээлийг бүхэлд нь болон хэсэгчлэн бусдад ашиглуулах, дамжуулан зээлдүүлэх, шилжүүлсэн эсэхээс үл хамааран зээлийн гэрээний үүргээ зээлдэгч, хамтран зээлдэгч өөрөө хариуцан төлж барагдуулна ... гэж заасан байх бөгөөд тэрээр гэрээнд гарын үсэг зурж гэрээ баталгаажсан байх тул түүнийг гэрээний үүргээс чөлөөлөх боломжгүй байна.

  Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан байх тул зээлийн гэрээг цуцалж, хариуцагч *******, ******* нараас үндсэн зээлийн үлдэгдэл 17.601.34905 төгрөг, зээлийн хүү 1.087.19156 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9.26193 төгрөг, нийт 18.706.80254 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч ******* банкны Сэлэнгэсалбарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251.43902 төгрөгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 251.43902 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 ,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* банк Сэлэнгэ салбарын Гааль тооцооны төв, *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2017 оны 05 дугаар сасрын 23-ны өдрийн ******* тоот зээлийн гэрээг цуцалсугай.

2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан *******, ******* нараас 18.706.80254 төгрөгийг гаргуулан ******* банкны Сэлэнгэ салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ******* банк Сэлэнгэ салбарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 251.43902 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 251.43902 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Б.МӨНХЗУЛ