Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 406

 

******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би ******* ******* ОНӨААТҮГ-ийн нэхэмжлэлтэй С.*******т холбогдох 1.789.131 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ОНӨААТҮГазар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... С******* сумын *-р баг *-р хэсэг шарын *-р байрны ** тоотод оршин суух иргэн ******* нь хувийн орон сууцныхаа 2016-2018 оны дулаан хэрэглээний халуун усны төлбөр 1789131 төгрөгийг төлөхгүй манай байгууллагын санхүүд хүндрэл учирч байна.

Манай байгууллагын зүгээс иргэн *******аас дулааны төлбөрийг барагдуулах талаар шаардахад төлнө гэсэн хариу өгдөг боловч төлөлгүй өдийг хүрлээ.

Иймд С******* сумын *-р баг *-р хэсэг шарын *-р байрны ** тоотод оршин суух иргэн *******аас дулаан хэрэглээний халуун усны төлбөр 1123832 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 665299 төгрөг, нийт 1789131 төгрөгийг, тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү! гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ОНӨААТҮГ нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

... ******* ******* ОНӨААТҮГазрын нэхэмжлэлтэй С.*******т холбогдох 1.789.131 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт С.*******тай дулааны төлбөрийг хоорондын тооцоогоор тохиролцсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Энэ асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг ойлголоо. Иймд хэргийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү! гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ОНӨААТҮГазар нь хариуцагч С.*******т холбогдуулан 1.789.131 төгрөг гаргуулах-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч ******* ******* ОНӨААТҮГазар нь хариуцагч С.*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлтээр нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

Иймд нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй, хуулинд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлбөн 13.254 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар******* ******* ОНӨААТҮГазрын нэхэмжлэлтэй хариуцагч С.*******т холбогдох 1.789.131 төгрөг гаргуулах-ыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлбөн 13.254 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаарзохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                                              Б.МӨНХЗУЛ