Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 407

 

 

 

 

******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би ******* ******* ОНӨААТҮГазрын нэхэмжлэлтэй *******д холбогдох 568.694 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ОНӨААТҮГазар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... ******* ******* ОНӨААТҮГазрын нэхэмжлэлтэй *******д холбогдох 568.694 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт дараах байдлаар тохиролцлоо.

Нэхэмжлэлийн шаарлага болох 568.694 төгрөг төгрөгнөөс алданги 176.491 төгрөгөөс татгалзаж үндсэн төлбөр 392.203 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор 200.000 төгрөгийг, үлдэгдэл 192.203 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлжу дуусгахаар тохиролцлоо.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төлж дуусгана.

 

Эвлэрлийн гэрээ байгуулсан:

 

Нэхэмжлэгчийн Хариуцагч: *******

итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ОНӨААТҮГазар нь хариуцагч *******д холбогдох 568.694 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлага болох 568.694 төгрөгнөөс нэхэмжлэгч нь алданги 176.491 төгрөгнөөс сайн дураараа татгалзаж, үлдэх 392.203 төгрөгийн хэмжээнд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуулинд харшлаагүй, гуравдагч этгээдийн хууулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 17.711 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 392.203 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 12.416 төгрөгний тал хувь болох 6208 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 6208 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ОНӨААТҮГазарт олгох нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн

75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаарнэхэмжлэгч ******* ******* ОНӨААТҮГазар болон хариуцагч ******* нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 392.203 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 17.711 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 392.203 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 12.416 төгрөгний тал хувь 6208 төгрөгийг хариуцагч *******гаас, үлдэх 6208 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ОНӨААТҮГазарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаарнэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                            Б.МӨНХЗУЛ