Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2018/ШЦТ/385

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Г.Бадам, 

улсын яллагч Г.Энхмаа,

шүүгдэгч О.Г, Б.Б, Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Аргалчин овгийн О.Г, Очирбат овгийн Б Б.Б, Бум овгийн Б.Э нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1834006030342 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1988 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сумын 4 баг Мон-Та 5-21 тоотод оршин суух, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, Сонгины 27-287 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Аргалчин овгийн О.Г

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо 38-06 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Баянгол дүүргийн шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 276 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6.1, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгагдаж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Очирбат овгийн Б Б.Б

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1989 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Туулын 3-10а тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Бум овгийн Б.Э  

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.Э, Б.Б, О.Г нар нь бүлэглэн Улсын тусгай хамгаалалттай Хустайн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүсэд хамаарах нутаг дэвсгэрт буюу Төв аймгийн Баянхангай сумын 2 дугаар багийн нутаг “Хөшөөт” гэх газарт 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зөвшөөрөлгүй 3 тооны Монгол тарвага агнасан гэмт хэрэгт холбогджээ.             

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч О.Гантулгын:

...2018 оны 07 дугаар сарын 11-ны Өглөө 5 цагийн үед намайг гэртэй унтаж байхад манай 2 найз болох Б.Б болон Б.Э нар утсаар залгаад, Төв аймгийн Атар гэх газар руу яваад хүнээс тарвага аваад ирье гэж хэлсэн. Ингээд нөгөө хүн нь олдохгүй байхаар нь харих замдаа тарвагатай газар таарсан. Манай дээрх 2 найз болох Б.Э 2 тооны тарвага, Б.Б 1 ширхэг тарвагийг тус тус буудсан. Ингээд дараагаар нь буунд нэг ширхэг сум үлдсэн байхаар нь миний бие азаа үзэх байдлаар буудах гээд байж байтал араас мотоциклтой хүн ирсэн. Бид яахаа мэдэхгүй байсан тул зугтаасан. Ингэхэд араас цагаан машинтай хүн ирээд зогс гэж хэлсэн. Бид даруй зогсоод шалгуулсан...

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Б.Бум-Эрдэнийн:

...2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын Атар гэх газар тарвага 50.000 төгрөгөөр зарж байна гэж сонсоод дээрх 2 найзынхаа хамтаар явсан. Тэгээд тухайн газар тарвага зарж байгаа юм чинь тарвага байж магадгүй гэж бодоод буугаа аваад явсан. Тэгээд очиход тарвага байхгүй болохоор нь буцаад гэртээ харих гээд замаа товчлоод Био Комбинат руу шороон замаар явж байтал тарвагатай газар таараад Б.Э 2 тарвага би 1 тарвага агнасан. Ер нь ямар газраас тарвага  агнаж байгаагаа мэдээгүй. Ингээд байж байтал машинтай хүмүүс ирээд биднийг шалгасан. Биднийг хаанаас тарвага агнасан юм бэ гэж асуухаар нь бид тарвага агнасан нүхээ зааж өгсөн. Тэгэхэд хамгаалагчид нь та нар Хустай гэх газарт арай ороогүй юм байна. Цаашдаа 500 метр газарт хүрсэн бол балрах байсан юм байна гэж хэлж байсан. Ингээд тухайн газрын хамгаалагч Ууганбаяр гэх хүн бид нараас 2.700.000 төгрөг өгчих тэгвэл асуудал байхгүй салъя гэж хэлсэн. Ингээд 10-аад хоногийн дараа бид нар 600.000 төгрөгтэй очоод эхний ээлжинд энэ мөнгийг авч байгаач гэж хэлэхэд наад мөнгө чинь багадаад байна 2.700.000 төгрөг болгож өгөхгүй бол цагдаад өгнө гэж хэлсэн. Ингээд дараагаар нь Ууганбаяр гэх хүн таг чиг алга болсон. Сураг сонсоход Ууганбаяр осолд орсон юм байсан...

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Б.Эын:

            ...2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 2 найзынхаа хамтаар Атар руу тарвага боох гэж яваад тарвага олдохгүй байхаар нь гэртэй буцах замд тарвага тааралдаад би 2 тарвага, найз Б.Б 1 тарвага буудсан. Ингээд байж байтал мотоциклтэй хүмүүс ирээд бид баригдаад, шалгуулсан. Буудсан нүхээ зааж өг гээд бид нүхээ зааж өгсөн. Ингээд бид хэдээс байцаалт аваад бууг хурааж авсан. Ингээд 10 хоногийн дараа Ууганбаяр гэх хүн 2.700.000 төгрөг өг гээд тэгэхгүй бол  цагдаад хэлнэ гээд алга болсон. Ингээд 10 дугаар сард Төв аймгийн цагдаагаас утсаар яриад биднийг ир гэсэн... гэх мэдүүлгүүдийг тус тус өгсөн байна.   

 

Эрүүгийн 1834006030342 дугаартай хэрэгт холбогдогч Б.Эын /хх-ийн 16 дугаар хуудас/, холбогдогч О.Гантулгын /хх-ийн 17-18 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Б.Билгүүний /хх-ийн 41 дүгээр хуудас/, холбогдогч Б.Бум-Эрдэнийн /хх-ийн 42-43 дугаар хуудас/, гэрч Б.Эын /хх-ийн 44 дүгээр хуудас/, гэрч Б.Бум-Эрдэний /хх-ийн 45 дугаар хуудас/, гэрч О.Гантулгын /хх-ийн 46 дугаар хуудас/, яллагдагч Б.Бум-Эрдэний /хх-ийн 65-66 дугаар хуудас/, яллагдагч О.Гантулгын /хх-ийн 67-68 дугаар хуудас/, яллагдагч Б.Эын /хх-ийн 69-70 дугаар хуудас/ гэх мэдүүлгийн болон шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №19-04-331/01 дугаартай дүгнэлт /хх-ийн 48-49 дүгээр хуудас/, шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5813 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 51-53 дугаар хуудас/, шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 10510 дугаартай дүгнэлт /хх-ийн 54 дүгээр хуудас/, “Хан Үнэлэмж” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 75 дугаартай үнэлгээ /хх-ийн 94-95 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08 дугаар хуудас/, Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай тогтоол, санал /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, эрх бүхий албан тушаалтны санал, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-15 дугаар хуудас/, эд мөрийн баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, Хустайн цогцолборт газар төвийн иргэний нэхэмжлэгчээр Б.Билгүүнийг томилсон баримт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, Төв аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 07/761 дугаартай албан тоот, солбицлын зураг /хх-ийн 25-29 дүгээр хуудас/, СиДинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 81 дүгээр хуудас/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 30-37, 71-79, 90-92 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч О.Г, Б.Б, Б.Э нар нь бүлэглэж, зөвшөөрөлгүйгээр, 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр улсын тусгай хамгаалалттай “Хустай” байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүсэд хамаарах нутаг дэвсгэр буюу Төв аймгийн Баянхангай сумын 2 дугаар багийн нутаг “Хөшөөт” гэх газраас 3 тооны Монгол тарвага агнасан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах иргэний нэхэмжлэгч Б.Билгүүний ...2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр би Хустайн байгалийн цогцолборт газрын баазад жижүүрээр гарч байхад манай төвийн байгаль хамгаалагч Ганбаатар нь над дээр ирээд Хөшөөт гэх газар нэг хүн тарвага сахиад хэвтэж байна. Хажууд нь нэг саарал машин байна гэж хэлсэн. Би хамгаалалтын албан менежер Ууганбаярт хэлээд хамт явсан юм. Бид хоёр хөдлөөд явж байхад нөгөө саарал машин манай бааз руу даваад орж ирж байсан. Тэр машины урдаас байгаль хамгаалагч Ганбаатар мотоциклтой өөдөөс нь очоод зогсоох гэхэд нөгөө машин зогсолгүй хойшоо гараад зугтаасан. Бид нар араас нь 5 орчим километр газар хөөгөөд барьсан. Тэр машинд үзлэг хийхэд 2 ТОЗ-8 маркийн буу, агнагдсан 3 ширхэг тарвага гарч ирсэн. Бид нар буу болон агнагдсан тарвагыг хурааж аваад Хустайн бааз дээр очоод хамгаалалтын албаны менежер нэгийг нь авч үлдсэн ба би нөгөө хоёрыг нь авч яваад тарвага агнасан газрын цэгийг заалгаж гар утсан дээрээ цэг авсан... ...Манай төвийн тахийн биологич Энхбаяр, байгаль хамгаалагч Ганбаатар нар нь тухайн үед эргүүл хийж байсан ба тэр хоёр тарвага агнаж байхыг нь харсан байсан... ...эм тарвага агнасан байсан учир эм тарвага нь экологи эдийн засгийн үнэлгээг нь 400.000 төгрөг байдаг юм. Тийм учраас нөхөн төлбөр нь 1.200.000 төгрөг болж байгаа юм. Манай байгууллагын зүгээс 1.200.000 төгрөгийг нэхэмжилнэ.../хх-ийн 41 дүгээр хуудас/,

холбогдогч, гэрч, яллагдагч О.Гантулгын ...Б.Бум-Эрдэнийн Ниссан Экстрайл маркийн 27-86 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй... ...Б.Э 2 тооны тарвага, Б.Б 1 тооны тарвага ТОЗ-8 маркийн буугаар сахиж байгаад тээврийн хэрэгсэл дотроос буудчихаад 1 ширхэг сум үлдчихээр нь би буудаж үзмээр байна гээд дахиж нэг газар ирж тарвага сахиж байтал мотоциклтой хүн гарч ирээд тэгээд баригдсан чинь бид нар Улсын тусгай хамгаалалттай газар гэдгийг нь мэдэлгүй ороод тарвага агнасан байсан... /хх-ийн 17-18, 46, 67-68 дугаар хуудас/,

холбогдогч, гэрч, яллагдагч Б.Бум-Эрдэний ...27-86 УБЛ улсын дугаартай Экстрайл маркийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хотоос Баянхангай сум руу явж байхдаа Төв аймгийн Алтанбулаг сумын нутгаар дайрч гарахдаа замдаа төөрөөд замдаа 3 тооны тарвага Б.Э бид хоёр машин дотроосоо буудсан. Тэгээд нэг ширхэг сум үлдсэн чинь Гантулга буудаж үзье гээд байхаар нь нэг газар хэвтүүлсэн чинь мотоциклтой хүн ирээд тэгээд бид нар баригдсан юм... /хх-ийн 42-43, 45, 65-66 дугаар хуудас/,

холбогдогч, гэрч, яллагдагч Б.Эын ...эхний тарвагыг нь би өөрөө буудсан ба хоёр дахь тарвагыг нь Б.Б агнасан, гурав дахь тарвагыг нь мөн би агнасан. Тэгээд Гантулга би нэгийг буудъя гээд сахиад хэвтэж байхад мотоциклтой хүмүүс ирэхээр нь бид нар зугтаасан. Бид нар зугтаад явж байхад араас нэг Ланд хүрч ирсэн ба би нар зогссон... ...хар оосортой ТОЗ-8 маркийн буу нь манай найзын буу байгаа юм. Нөгөө буу нь Бум-Эрдэнийх... ...би Бум-Эрдэний буугаар 2 тарвага буудсан. Б.Б манай найзын буугаар 1 тарвага буудсан... /хх-ийн 16, 44, 69-70 дугаар хуудас/ гэх мэдүүлгийн болон шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №19-04-331/01 дугаартай ...хэрэгт хураагдсан 3 ширхэг эм Монгол тарваганы /Marmota sibirica/ экологи эдийн засгийн үнэлгээ нь 600.000 төгрөг... ...нөхөн төлбөр нийт 1.200.000 төгрөг... болсон талаарх дүгнэлт /хх-ийн 48-49 дүгээр хуудас/, шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5813 дугаартай ...ТОЗ-8М загварын сангийн анги Р60391, замаг 4951 дугаартай буу нь... ...бүртгэлтэй..., ...ТОЗ-8М загварын сангийн анги К2249, замаг 2149 дугаартай буу нь... ...бүртгэлгүй... талаарх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 51-53 дугаар хуудас/, шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 10510 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн гол төмрийн Р 60391, замгийн 4951 дугаартай Тоз-8 маркийн галт зэвсгээр буудлага үйлдсэн..., ...шинжилгээнд ирүүлсэн гол төмрийн К 20249, замгийн 2149 дугаартай галт зэвсгээр буудлага үйлдсэн... талаарх дүгнэлт /хх-ийн 54 дүгээр хуудас/, “Хан Үнэлэмж” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 75 дугаартай “Nissan X-Trail” маркийн тээврийн хэрэгслийг 2.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 94-95 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08 дугаар хуудас/, зөрчлийн талаарх гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай тогтоол, санал /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, эрх бүхий албан тушаалтны санал, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-15 дугаар хуудас/, эд мөрийн баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгчээр Б.Билгүүнийг томилсон баримт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, Төв аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 07/761 дугаартай Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэрт Улсын тусгай хамгаалалттай Хустайн байгалийн цогцолборт газарт хамаарч байна гэх албан тоот, солбицлын зураг /хх-ийн 25-29 дүгээр хуудас/, СиДинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 81 дүгээр хуудас/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 30-37, 71-79, 90-92 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт болон гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Г, Б.Б, Б.Э нар нь бүлэглэж, зөвшөөрөлгүйгээр, “Хөшөөт” гэх газраас 3 тооны Монгол тарвага агнасан үйлдэл, эс үйлдэхүй нь улсын тусгай хамгаалалттай газар нутаг “Хустайн” байгалийн цогцолборт газар, зөвшөөрөлгүйгээр амьтан болох тарвагыг агнасан хууль бус шинжтэй бөгөөд өөрсдөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх нөхцөл байдалд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан байна.

 

Иймд шүүгдэгч О.Г, Б.Б, Б.Э нарыг бүлэглэж, улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүй амьтан агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч О.Г, Б.Б, Б.Э нарын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид шинжээчийн дүгнэлтээр экологи эдийн засгийн үнэлгээгээр 600.000 төгрөгийн бодит хохирол учирсан бөгөөд нөхөн төлбөрт 1.200.000 төгрөгийн хор уршиг тус тус учирсан байна.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан нөхөн төлбөрийн үнэ 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч О.Г, Б.Б, Б.Э нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож үзсэн ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан торгох ялыг оногдуулах зүйтэй гэж үзсэн бөгөөд мөн гэмт хэргийг бүлэглэж гүйцэтгэсэн шүүгдэгч нарын тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан оногдуулсан торгох ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч О.Г, Б.Б, Б.Э нарт оногдуулсан торгох ялыг хөрөнгө, тодорхой эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломж зэргийг харгалзан 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч О.Г, Б.Б, Б.Э нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.    

 

Мөн түүнчлэн шүүгдэгч О.Г, Б.Б, Б.Э нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Nissan X-Trail” маркийн 27-86 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг шүүгдэгч О.Г, Б.Б, Б.Э нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч О.Г, Б.Б, Б.Э нар нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ТОЗ-8М загварын сангийн анги Р60391, замаг 4951 дугаартай, ТОЗ-8М загварын сангийн анги К2249, замаг 2149 дугаартай 2 ширхэг буу, 1 ширхэг бууны сумыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг,

мөн 3 ширхэг эм Монгол тарвагыг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхийг тус шүүхийн Тамгын газарт даалгахыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч овгийн О.Г, овгийн Б Б.Б, Бум овгийн Б.Э нарыг бүлэглэж, улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч овгийн О.Г, Бум овгийн Б.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг таван мянга таван зуу/ нэгж буюу 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар,

шүүгдэгч Очирбат овгийн Б Бум-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан мянган нэгж буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч  овгийн О.Г, Бум овгийн Б.Э нарт тус бүр оногдуулсан таван мянга таван зуун нэгж буюу 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг,

шүүгдэгч Очирбат овгийн Б Б.Бд оногдуулсан зургаан мянган нэгж буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Аргалчин овгийн О.Г, Бум овгийн Б.Э, Очирбат овгийн Б Б.Б нарт тус бүр оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон нэг жилийн хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Аргалчин овгийн О.Г, Очирбат овгийн Б Б.Б, Бум овгийн Б.Э нарт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Шүүгдэгч Аргалчин овгийн О.Г, Очирбат овгийн Б Б.Б, Бум овгийн Б.Э нар нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг СD-г хэргийг хадгалах хүртлэх хугацаагаар хавсаргаж үлдээхийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ТОЗ-8М загварын сангийн анги Р60391, замаг 4951 дугаартай, ТОЗ-8М загварын сангийн анги К2249, замаг 2149 дугаартай 2 ширхэг буу, 1 ширхэг бууны сумыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг,

мөн 3 ширхэг эм Монгол тарвагыг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхийг тус шүүхийн Тамгын газарт тус тус даалгасугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Аргалчин овгийн О.Г, Очирбат овгийн Б Б.Б, Бум овгийн Б.Э нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Nissan X-Trail” маркийн 27-86 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Аргалчин овгийн О.Г, Очирбат овгийн Б Б.Б, Бум овгийн Б.Э нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Аргалчин овгийн О.Г, Очирбат овгийн Б Б.Б, Бум овгийн Б.Э нарт тус бүр авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ГАНДАНСҮРЭН