| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2018/00440/И |
| Дугаар | 405 |
| Огноо | 2018-08-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 405
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би ******* ******* Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй *******д холбогдох 156.400 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгтэй танилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* Сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Тус Сууц өмчлөгчдийн холбооны оршин суугч Соёлмаа нь 15-58-38-р байрны хөлсөө 2017 оны 04 дүгээр сараас 2018 оны 08 дугаар сар хүртэл бүгд 15 сар төлөөгүй сууц эзэмшигчийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс бүгд 156.400 төгрөгний төлбөр гараад байна. Иймд төлүүлэлх шийдвэр гаргаж өгнө үү! гэжээ.
Нэхэмжлэгч ******* ******* Сууц өмчлөгчдийн холбооны захирал ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:
...Сэлэнгэ ******* ******* СӨХ-ны харъяа 5-58-38 тоотод оршин суух Соёлмаад холбогдох 156.400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас алданги 19.500 төгрөгнөөс татгалзаж үндсэн 136.900 төгрөгийг төлссөн учир уг нэхэмжлэлийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү! гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч *******д холбогдуулан 156.400 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх бөгөөд хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь ******* ******* Сууц өмчлөгчдийн холбоонд төлөх 136.900 төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 5.350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж төгрөгний тал хувь болох 2675 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2675 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* Сууц өмчлөгчдийн холбоонд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ******* ******* Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй *******д холбогдох 156.400 төгрөг гаргуулах-ыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 5350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 5350 төгрөгний тал хувь болох 2675 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2675 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаарнэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ