Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Э.Энхбат,
хохирогч Н.Т-,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э,
шүүгдэгч Б.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Б.А-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн _____ дугаар хэргийг 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,_____________
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Б.А- нь 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн __________д иргэн Б.Б-ыг “муухай харлаа” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас марган зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Б.А- нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ______ны баруун талд байрлуулсан иргэн Б.Н-ын эзэмшлийн ______ улсын дугаартай “Тоёота Аллион” загварын автомашины арын хаалганы гурвалжин шилийг хагалж 45.000 төгрөгийн хор уршиг учруулан хаалгыг онгойлгон орж гар утас, үнэртэй ус, 2 утас цэнэглэгч /повер банк/, ундаа, чихэр зэрэг 652.800 төгрөгийн эд зүйл хулгайлж нийт 697.800 төгрөгийн хохирол учруулсан, Тус газарт байрлуулсан Н.Т-ийн эзэмшлийн ______ улсын дугаартай “Тоёота Аксио” загварын автомашины арын хаалганы гурвалжин шилийг хагалж, 30.000 төгрөгийн хор уршиг учруулан хаалгыг онгойлгон орж, хүүхдийн аюулгүйн суудал 2 ширхэг, автомашины өвлийн хучлага зэрэг 183.000 төгрөгийн эд зүйл хулгайлан нийт 213.000 төгрөгийн хохирол учруулсан, Тус газарт байрлуулсан иргэн Б.Н-тын эзэмшлийн _______ улсын дугаартай “Тоёота Акуа” загварын автомашины арын хаалганы гурвалжин шилийг хагалж, 60.000 төгрөгийн хор уршиг учруулан хаалгыг онгойлгон орж эд зүйлсийг хулгайлахыг завдсан. Дээрх хэргийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Машины хучлага авснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв. Хохирогч Н.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр _______ байрны хажууд машинаа тавьсан. Өглөө нь машины шил хагарсан байсан. Хохирлыг барагдуулахыг хүсэж байна. 2 ширхэг хүүхдийн аюулгүйн сандал, машины хучлага алдагдсан. Шилний үнэ 30.000 төгрөгийг хүлээн авсан” гэв.
Эрүүгийн _____ дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
- Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн талаар: Хохирогч Б.Б-ын “...Надад учирсан дээрх гэмтлийг өөрийгөө З- гэж танилцуулсан залуу гараараа миний нүүр рүү 1, 2 удаа цохиж учруулсан. З- гэх залуу намайг “яасан муухай харцтай залуу вэ” гээд байсан. Эхнэр нь бололтой эмэгтэй “чи яагаад манай нөхөр рүү муухай хараад байгаа юм бэ” гээд орилоод байсан. Би З- гэх залууд хандаж “хөгшөөн эхнэрээ аваад явчих” гэж хэлэхэд З- гэх залуу над уруу дайрч зодсон. Өөрөөр маргасан муудалцсан зүйл байхгүй. З- гэх залуу согтуу байсан. Уг залуу үл ялих зүйлээр шалтаглан намайг цохиж зодсонд би гомдолтой байна. Би ямар нэг эмчилгээний зардал нэхэмжлэхгүй, гомдол, санал байхгүй. АнхЗ- надаас уучлалт гуйсан, би АнхЗ-тай эвлэрсэн. Би шүүх хуралдаанд суухгүй” гэх мэдүүлэг /хх-118-119, 160-161/, Гэрч А.Н-н: “...Буудалд өрөө авчихаад байж байтал зүс таних З- эхнэр нь бололтой эмэгтэйн хамт орж ирсэн. З- болон түүний эхнэр, Б- гурав хоорондоо “муухай харлаа” гэх мэт зүйл яриад маргалдаад З- Б-ын нүүр рүү цохисон. Би очиж салгасан. З-г дагуулаад өрөөнөөс гарч шатаар бууж байх үед З- надад “Наад залуу чинь юун залуу юм бэ, намайг мэдэхгүй л байна даа” гэх зүйл яриад байсан. Бид хоёр ярилцаж байтал араас Б- хүрч ирээд дахин маргалдаж зууралдсан. Энэ үед З-гийн эхнэр бид хоёр нийлж салгасан. Б- З-г цохиж, зодоогүй” гэх мэдүүлэг /хх-122-123/, Гэрч О.И-гийн: “...Гаднаас орж ирсэн залуу Б- уруу хандаж “чи яасан муухай харцтай юм бэ, яагаад муухай хараад байгаа юм бэ” гэж хэлсэн. Уг залуу эхнэртээ хандаж “энэ залуу муухай хараад байх юм” гэх утгатай үг хэлэхэд эхнэр нь маргаанд оролцож маргаж муудалцсан. Уг залуу Б-ын толгой уруу гараараа цохисон. Н- салгаж уг залууг дагуулаад гарсан. Би Б-д хандаж “Н-г дагуулаад гарчихлаа, чи араас нь гараач” гэж хэлсэн. Гэтэл 3 Б- гараад явсан, би араас нь гарахад дээрх үл таних залуу Б-ыг буудлын шатан дээр суулгачихсан толгой уруу нь цохиод байсан. Энэ үед Н-, уг залуугийн эхнэр хоёр салгасан” гэх мэдүүлэг /хх-123-124/, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.11.16-ны өдрийн 14234 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Б.Б-ын биед баруун хацар, баруун нүдний зовхи, баруун нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоодлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно. 4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй. 5. Цаг хугацааг тогтоох боломжгүй байна” гэжээ /хх-128/ь Шүүгдэгч Б.А-гийн яллагдагчаар өгсөн: “...Бид хоёр 3 номерын өрөөнд орох гээд явж байтал 4 номерын өрөөнд танил найз Н- эрэгтэй, эмэгтэй хоёр хүний хамт пиво уугаад сууж байсан. Б-тай үл ялих зүйлээс болж маргалдсан. Тухайн үед Б- согтуурхаад миний гутал дээр шүлсээ хаяад үг хэлээр өдөөд муухай хараад байхаар нь түүнтэй маргасан. Би нүүрэн тус газарт 2- 3 удаа гараараа цохисон. Б- надаас мөнгө төгрөг нэхээгүй. Бид хоорондоо эвлэрч сайндсан. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-151-152/, 2. Хулгайлах гэмт хэргийн талаар: - Хохирогч Б.Н-ын: “Би 2018 оны 4 дүгээр сарын 13-ны 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ______ны урд талд өөрийн эзэмшлийн ______ улсын дугаартай цагаан өнгийн “Аллион” маркийн автомашинаа байрлуулаад гэртээ орсон. Маргааш өглөө нь 09 цагийн үед над уруу цагдаа нар залгаад “автомашинд чинь хулгай орчихсон байна” гэж хэлсэн. Гараад очиход автомашины зүүн талын хойд шилийг хагалчихсан, дотор нь байсан дэлгүүрийн бараа, гар утас, “Iрod” зэрэг эд зүйл алдагдсан байсан. Миний алдагдсан гар утас “Iphone 5S” маркийн гар утас байсан. Юнител группийн логотой “повер банк”-аа 2018 оны 01 дүгээр сард худалдаж авч байсан. 3-8 нэртэй үнэртэй ус, дундуур байсан бөгөөд 15.000 төгрөгөөр, 8gb-ийн багтаамжтай “Iрod”-ыг 200.000 төгрөгөөр үнэлж байна. Багажинд байсан дэлгүүрийн бараа болох 1,5 литрийн 36 ширхэг “Алое” ундаа, “Любимый сад” нэртэй 2 литрийн 12 ширхэг жүүс, “Любимый сад” нэртэй 1 литрийн 24 ширхэг жүүс, “Шоколисен” нэртэй 200 граммтай 36 ширхэг товчин чихэр хулгайлсан байсан. Миний хохирлыг барагдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-49-50, 162/, “Дамно” ХХК-ийн 2018.05.04-ний өдрийн СХ3-18-236 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “Нэр бүхий 8 төрлийн эд хөрөнгийг нийт үнэлгээгээр 652.800 төгрөгөөр үнэлэв” гэжээ /хх-67-68/, - Хохирогч Б.Н-тын “2018 оны 4 дүгээр сарын 13-ны 17 цагийн үед өөрийн ____ улсын дугаартай мөнгөлөг өнгийн “Тоёота акуа” маркийн автомашинаа 13 дугаар байрны 3 дугаар орцны харалдаа байрлуулсан. Маргааш өглөө 10 цагийн үед гарч ирэхэд автомашины зүүн хойд талын хаалганы гурвалжин цонхыг хагалж доторх эд зүйлийг онгичсон байдалтай байсан. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний автомашинаас алдагдсан эд зүйл байхгүй. Харин би хаалганыхаа гурвалжин шилийг 60,000 төгрөгөөр янзлуулсан. Хохирол төлөгдөөгүй” гэх мэдүүлэг /хх-37-38, 153/, “Дамно” ХХК-ийн 2018.05.04-ний өдрийн хөрөнгийн СХ3-18-234 дүгээр үнэлгээний тайланд: “Тоyota Aqua” маркийн автомашины зүүн хойд хаалганы гурвалжин шил 60.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэжээ /хх-61-62/, 4 - Хохирогч Н.Т-ийн: “2018 оны 4 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө ..._______ байрны урд талд өөрийн ______ улсын дугаартай “Тоёота аксио” маркийн автомашинаа байрлуулсан. Өглөө 08 цагийн үед гэрээсээ гарахад автомашины зүүн хойд хаалганы гурвалжин шил хагарчихсан, багажинд байсан 2 ширхэг хүүхдийн аюулгүйн сандал, автомашины өвлийн хучлага алдагдсан байсан. Би өөрийн автомашины гурвалжин шилийг 30.000 төгрөгөөр янзлуулсан. 2 ширхэг хүүхдийн сандлыг 2016 онд худалдаж авч байсан. Гомдолтой байна, алдагдсан эд зүйлсийнхээ хохирлыг барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-42-43, 44/, Гэрч Ц.Оюунчимэгийн: “...Тэнгисийн машинд хулгай орохоос өмнө би машин дотор суугаад явж байхад арын суудал дээр нь хүүхдийн 2 ширхэг сандал байсан. Тэнгис энэ өвөл машинаа ногоон эрээн өнгийн хучлагаар хучиж өвөлжсөн” гэх мэдүүлэг /хх-156-157/, “Дамно” ХХК-ийн 2018.05.04-ний өдрийн СХ3-18-256 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “Нэр бүхий 3 төрлийн эд хөрөнгийг нийт үнэлгээгээр 213.000 төгрөгөөр үнэлэв” гэжээ /хх-75/, Шүүгдэгч Б.А-гийн яллагдагчаар өгсөн: “2018 оны 4 дүгээр сарын 13- ны орой ажлаа тараад ажлынхаа хүмүүстэй архи ууж байгаад салсан. Гэр рүүгээ харих замдаа байрнуудын голоор явж байтал 13 дугаар байрны хажууд өнгийг нь санахгүй байна жижиг суудлын автомашины гурвалжин цонхыг отверкаар хөшиж хагалаад ороход авчихаар эд зүйл байхгүй байсан. 12 дугаар байрны зогсоол дээр байсан цагаан өнгийн автомашины гурвалжин цонхыг хагалаад ундаа, чихэр, “Iроd”, үнэртэй ус авсан. Зарим авсан эд зүйлээ санахгүй байна. Дараа нь уг машины хажууд зогсож байсан автомашины цонхыг хагалж орсон. Тухайн шөнө нийт 3 автомашины цонхыг хагалж эд зүйлс авсан. Би ямар ч байсан хохирлыг төлж барагдуулна” гэх мэдүүлэг /хх-51-52, 81-82, 83/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-11/, нэхэмжлэх /хх-60, 66, 73/, гэрч З.Цэндрагчаагийн мэдүүлэг /хх-125/, гэрч Б.Г-ийн мэдүүлэг /хх-171/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-93/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тухай баримт /хх-179/, хохирогч Б.Н-ын хүсэлт /хх-180/, хохирогч Н.Т-ийн хүсэлт /хх-181/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-182/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт: Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй. Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.А- нь 2017 оны 11 дүгээр сарын 11- 12-нд шилжих 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, “Х” зочид буудалд иргэн Б.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас марган зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн Б.А- нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 4 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ______ны баруун талд 5 байрлуулсан иргэн Б.Н-ын эзэмшлийн ______ улсын дугаартай “Тоёота Аллион” загварын автомашины арын хаалганы гурвалжин шилийг хагалж орон гар утас, үнэртэй ус, утас цэнэглэгч /повер банк/, ундаа, чихэр зэрэг 652.800 төгрөгийн эд зүйл хулгайлж нийт 697.800 төгрөгийн, тус газарт байрлуулсан иргэн Н.Т-ийн эзэмшлийн ______ улсын дугаартай “Тоёота Аксио” загварын автомашины арын хаалганы гурвалжин шилийг хагалж орон хүүхдийн аюулгүйн суудал 2 ширхэг, автомашины өвлийн хучлага зэрэг 183.000 төгрөгийн эд зүйл хулгайлан нийт 213.000 төгрөгийн, тус газарт байрлуулсан иргэн Б.Н-тын эзэмшлийн _______ улсын дугаартай “Тоёота Акуа” загварын автомашины арын хаалганы гурвалжин шилийг хагалж орон эд зүйл хулгайлахыг завдсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд буюу мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч Б.Н-тад 60.000 төгрөгийн, Н.Т-т 213.000 төгрөгийн, Б.Н-ад 697.800 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан. Хохирогч Б.Б- нотлох баримт бүхий хохирол нэхэмжлээгүй, “АнхЗ-д гомдол санал байхгүй, АнхЗ- надаас уучлалт гуйсан, би АнхЗ-тай эвлэрсэн” гэх мэдүүлэг /хх-161/, хохирогч Б.Н-ын “хохирлын 671.600 төгрөгийг хүлээн авсан” гэх баримт /хх-179/, мөн “...хохирлынхоо 671.000 төгрөг хүлээн авсан учир гомдол санал байхгүй” гэх хүсэлт /хх-180/-ийг тус тус үндэслэн шүүгдэгч Б.А-г хохирогч Б.Н-а, Б.Б- нарт төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин хохирогч Н.Т-т машины салхины шилны хохиролд 30.000 төгрөг төлөгдөж, үлдэх 183.000 төгрөг төлөгдөөгүй, хохирогч Б.Н-тад учирсан эд хөрөнгийн хохирол төлөгдөөгүй, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох “Дамно” ХХК-ийн шинжээчийн зардал 54.000 төгрөг төлөгдөөгүй /хх[1]60, 66, 73/ байх тул шүүгдэгч Б.А-гаас нийт 297.000 төгрөгийг 3 сарын хугацаанд гаргуулж, хохирогч Б.Н-тад 60.000 төгрөгийг, хохирогч Н.Т-т 183.000 төгрөгийг, “Дамно” ХХК-д 54.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт: Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялуудыг тус тусад нь эдлүүлэх, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч “Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг бололцооныхоо хэрээр төлсөн, үлдэх хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа, ажил хийдэг, ээж нь өвчтэй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан үзэж нэг удаа боломж олгон нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэж 6 тус тус дүгнэлт гаргалаа. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, шүүгдэгч Б.А-гийн биечлэн эдлэх нийт ялыг 720 цагаар тогтоож шийдвэрлэлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.А- урьдчилан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
- ТОГТООХ НЬ: 1. Шүүгдэгч Б____ овогт Б_гийн А-г бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
- 2. Шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
- 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 720 /долоон зуун хорь/ цагаар тогтоосугай.
- 4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.А- урьдчилан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.А-гаас 297.000 төгрөгийг 3 /гурав/ сарын хугацаанд гаргуулж, хохирогч Б.Н-т /Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, ____тоотод оршин суух, РД-____/-д 60.000 төгрөг, хохирогч Н.Т- /Сонгинохайрхан дүүргийн ____ тоотод оршин суух, РД-____/-т 183.000 төгрөг, шинжээч “Дамно” ХХК /Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ___/-д 54.000 төгрөг тус тус олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг 7 дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР