| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2018/0036/И |
| Дугаар | 414 |
| Огноо | 2018-08-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 414
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн С сумын * дугаар баг, * дугаар хэсэг *** тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /********/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн С сумын * дугаар баг, * дугаар хэсэг *** тоотод оршин суух,******* овогт *******гийн Г /*******/-т холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Миний бие 2009 онд *******тай танилцаж гэр бүлийн харилцаатай болсон. Бидний дундаас 2010 оны 09 дүгээр сарын 11-нд хүү Г.Х төрсөн. 2010 оны 09 дүгээр сарын 25-нд тусдаа гарч өөрийн хувийн байшинд амьдарч байсан. ******* нь согтуу ирж хүү бид 2-ыг зодож, янз бүрийн зан, төрх гаргаж гадуур хонож, архи дарс ууж, хэл амаар доромжлон дарамталдаг байсан. Хүүг 5 настай байхад орхиод явсан. 3 жил болоход эргэж тойрч ирээгүй байтал хүү маань сургуульд орж одоо 3 дугаар ангид орно. Энэ хүн хамаг юмаа авч аваад эргэж ирэлгүй 2 жил гарангийн хугацаа өнгөрсөн. Одоо энэ хүн өөр хүнтэй холбоо тогтоосон. Уг нь бид нэг их маргалдаад байдаггүй байсан. Гэтэл ******* нэг өдөр юунаас болсон нь мэдэгдэхгүй уурлаад миний виза карт утас хоёрыг маань булааж авч яваад картанд байсан 200.000 төгрөгийг картаа хаалгахаас өмнө урьтаад авчихсан байсан юм. Түүнтэй хамт амьдарч байхад архи ууж ирээд агсам тавьж хүүхдэдээ болон надад гар хүрч байсныг мөн уучилж чадахгүй. Би энэ хүнийг хуурч араар тавьсан зүйл байхгүй. Цаашид энэ хүнтэй хамт амьдрах ямар ч боломжгүй тул гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү! Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй! гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
...Энэ хүн намайг араар тавьсан нь үнэн. Хүүхдийн маань үсэглэлийн баяр болохын өмнөөс л миний араар тавьж эхэлсэн. Би хүүдээ утас авч өгсөн байсан юм. Тэгээд утас эвдэрчихлээ гэхээр нь утсыг нь засуулах гээд засварчин дээр авч очоод асаатал энэ хүн өөр хүнтэй чаталсан байсан. Би хүүхдийнхээ төрсөн өдрөөр 3 эгчтэйгээ хамт төрсөн өдрийнх нь бялууг аваад очсон. Гэтэл олон хүний өмнө чиний хүүхэд биш гэж хэлээд намайг хөөсөн. 2017 оны шинэ жилээр хамт байсан. Тухайн шинэ жилд очихдоо би хүүхдэдээ гутал, эхнэртээ гар утас авч очсон. Түүнээс хойш нэлээд олон удаа хүүхэдтэйгээ уулзах гэж очсон боловч энэ хүн уулзуулаагүй. Хүүхэдтэйгээ уулзахын тулд согтуу очиж байсан удаа ч байгаа. Гэвч гэрийнх нь үүднээс л хөөгдөөд буцдаг байсан. Тусдаа амьдарч байх хугацаанд энэ хүн надад мөнгөний хэрэгцээ гараад байна гэхээр би бага гэлтгүй мөнгө өгч байсан. Мөнгөгүй үедээ найз нөхдөөсөө хүртэл зээлээд 20-30 мянган төгрөг өгдөг л байсан. Гэтэл ямар ч туслалцаа үзүүлж байгаагүй гээд байгааг нь ойлгохгүй байна. Араар тавьсныг нь миний хувьд уучилж чадахгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин хүүхэдтэйгээ л уулзаж байхыг хүсч байна. Учир нь хүүгээс минь өөр хүүхэд надад байхгүй! Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй! гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч ******* д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид нь 2009 онд танилцаж, улмаар 2009 оны 12 сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд тэдний дундаас 2010 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүү Г.Х төрсөн болох нь төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Гэрлэгчид нь 2015 оноос тусдаа амьдарсан байх бөгөөд тэдний хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн, мөн эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн дугаар зүйлийн 6.3-т заасан ажиллагааг шүүхээс өмнөх шатанд явуулсан боловч амжилттай болоогүй дуусгавар болгосон, бие биедээ үл итгэсэн байдал, Х.Г архи ууж Ч.******* г хэл амаар доромжилж, дарамталдаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэр бүлийн тухай хуулийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д заасан эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж, нэхэмжлэлийг хангаж, зохигчдын гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэрлэгчид хүүхдийн асрамжийн тал дээр маргаагүй тул насанд хүрээгүй хүү Г.Хгийн саналын дагуу эх Ч.******* гийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар хүү Г.Х г 11 нас хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас /-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг ******* ар сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэхүү нэхэмжлэлийн үнийн дүн нь Х.Г төлөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (175.600х12=2.107.200:2 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжинд 29.836 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг эх болон насан хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу хүү Г.Хг хэний асрамжинд үлдсэн эсэхээс үл хамааран асарч халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээс эцэг ******* болон эх Ч.******* нар чөлөөлөгдөхгүй ба шүүх хэдийгээр хүүхдийг эхийнх нь асрамжид байхаар шийдвэрлэсэн ч хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах, түүнд анхаарал халамж тавих эцэг Х.Г эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгох ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ийн *******, ******* овогт *******гийн Г нарын гэрлэлтийг цуцласугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2010 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү Г.Х г эх Ч.******* гийн асрамжинд үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар хүү Г.Х г 11 нас хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас /-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг ******* ар тэжээн тэтгүүлсүгэй.
4.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар *******ас 29.836 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцласан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн С сумын Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Бүүвэйцэцэгт даалгасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
9. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ