Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 415

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би ******* Ган ******* ******* өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй М.*******од холбогдох 289.870 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* Ган ******* ******* өмчлөгчдийн холбоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Тус Сууц өмчлөгчдийн холбооны оршин суугч ******* нь *-**-** дугаар байрны хөлсөө 2016 оны 05 дугаар сараас 2018 оны 08 дугаар сар хүртэл бүгд 27 сар төлөөгүй ******* эзэмшигчдийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс бүгд 289.870 төгрөгний төлбөр гараад байна. Иймд төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч ******* аймгийн Сүхбаатар сумын - дугаар баг, * дугаар хэсэг, *-**-** тоотод оршин суух Ш******* овогт *******ы Мөнх-од /*******/ нь шүүхэд гаргасан тайлбартаа:

...******* овогто ******* миний бие нь Ган ******* СӨХ-өөс миний нэр дээр гаргасан 289,870 төгрөгийн дүнтэй нэхэмжлэл дэх төлбөрийг төлж барагдулах болно...гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

******* Ган ******* ******* өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй М.*******од холбогдох 289.870 төгрөг гаргуулах-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч нь 289.870 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Энэхүү хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй хуулинд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 9.350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4.675 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 4.675 төгрөгийг орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ******* Ган ******* ******* өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй М.*******од холбогдох 289.870 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 9.350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4.675 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 4.675 төгрөгийг орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч ******* Ган ******* ******* өмчлөгчдийн холбоонд тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                          Б.МӨНХЗУЛ