Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 412

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би *******ын нэхэмжлэлтэй *******өд холбогдох 2.000.000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...*******өөр 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс Эрэн хотоос Улаанбаатар хүртэл тээвэр хийлгэхээр тохиролцон тээврийн хөлсөнд 2.000.000 төгрөг төлсөн болно. Гэвч ******* нь хугацаандаа тээврээ хийгээгүй ба тээврийн хөлс болох 2.000.000 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний дотор буцаан төлөхөөр хэлцэл байгуулсан боловч өнөөдрийг хүртэл мөнгөө хугацаандаа төлөхгүй намайг хохироож байна. Иймд хариуцагч *******өөс 2.000.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, Баянхаан 2 дугаар хэсэг, гудамж 159 тоотод оршин суух Боржигон овогт Норовсамбуугийн Батмөнх /*******/ нь шүүхэд гаргасан тайлбартаа:

...*******ын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 2 сая төгрөгийг авсан нь үнэн, төлж барагдуулахад татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

******* нь *******өд холбогдуулан 2.000.000 төгрөг гаргуулах-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч нь 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Энэхүү хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй хуулинд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 46.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 23.475 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 23.475 төгрөгийг орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар *******ын нэхэмжлэлтэй *******өд холбогдох 2.000.000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 46.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 23.475 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 23.475 төгрөгийг орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч *******т тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                               Б.МӨНХЗУЛ