Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 413

 

******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би ******* ******* ОНӨААТҮГазрын нэхэмжлэлтэй ******* д холбогдох 848.402 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ОНӨААТҮГазар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... С******* сумын * дугаар баг, * дугаар хэсгийн *** тоотод оршин суух иргэн ******* нь хувийн орон сууцныхаа 2017-2018 оны дулааны төлбөр 585.105 төгрөгийг төлөхгүй манай байгууллагын санхүүд хүндрэл учруулж байна.

Манай байгууллагын зүгээс иргэн *******гаас дулааны төлбөрийг барагдуулах талаар шаардахад төлнө гэсэн хариу өгдөг боловч төлөлгүй өдий хүрлээ.

Иймд С******* сумын 2 дугаар баг, 2 дугаар хэсгийн 028 тоотод оршин суух иргэн *******гаас дулааны төлбөр 585.105 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 263.297 төгрөг, нийт 848.402 төгрөгийг, тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү! гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

... *******-******* ОНӨААТҮГ-ын нэхэмжилсэн *******д холбогдох 848.402 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт дараах байдлаар тохиролцлоо.

848.402 төгрөгөөс үндсэн төлбөр 585.105 төгрөгийг төлж, алданги 263.297 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, үндсэн төлбөр болох 585.105 төгрөгөөс 500.000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төлж үлдэгдэл 85.105 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төлж барагдуулна. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэхээр харилцан тохиролцов.

Эвлэрлийн гэрээ байгуулсан:

Нэхэмжлэгчийн Хариуцагч: *******

итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ОНӨААТҮГазар нь хариуцагч ******* д холбогдох 848.402 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлага болох 848.402 төгрөгнөөс нэхэмжлэгч нь алданги 263.297 төгрөгнөөс сайн дураараа татгалзаж, үлдэх 585.105 төгрөгийн хэмжээнд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуулинд харшлаагүй, гуравдагч этгээдийн хууулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаарнэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 24.911 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 585.105 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 18.203 төгрөгний тал хувь болох 9102 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 9102 төгрөгийг С******* сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ОНӨААТҮГазарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаарнэхэмжлэгч ******* ******* ОНӨААТҮГазар болон хариуцагч ******* нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 585.105 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаарнэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 24.911 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 585.105 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 18.203 төгрөгний тал хувь 9102 төгрөгийг хариуцагч *******гаас, үлдэх 9102 төгрөгийг С******* сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ОНӨААТҮГазарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаарнэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                         Б.МӨНХЗУЛ