Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 402

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би *******гийн нэхэмжлэлтэй *******т холбогдох 13.000.000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Миний бие 2018 оны 02 дугаар сарын 07-нд өөрийн хамаатан болох ******* эгчийнд ирсэн байж байхад ******* эгч нэг хүнтэй утсаар ярьж байснаа надаас Чи богино хугацаанд мөнгө зээлэх үү, хүүтэйгээр гэж асуусан. Би үгүй гэхэд энэ хүн найдвартай, би өгж авч байсан санаа зоволтгүй гэж хэлээд байхаар нь би зөвшөөрөхөд *******ийн Хаан банкин дахь ******* дугаарын данс руу нь 13.000.000 төгрөг зээлдүүлэв гэж бичээд 2018 оны 02 сарын 07-ны 14 цаг 24 минутанд шилжүүлсэн.

Үүнээс хойш мөнгөө авалгүй өдий хүрч байна. Иймд иргэн *******ээс 13.000.000 төгрөг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү! гэжээ.

 

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:

... ******* би *******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 13.000.000 төгрөг гаргуулах иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг төлөхөд татгалзах зүйл маргаан байхгүй. Уг 13.000.000 төгрөгийг дараах байдлаар төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2.000.000 төгрөг

2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2.000.000 төгрөг

2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2.000.000 төгрөг

2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2.000.000 төгрөг

2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2.000.000 төгрөг

2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2.000.000 төгрөг

2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Уг мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Улсын тэмдэгтийн хураамж 111.425 төгрөг төлнө! гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

******* нь *******т холбогдуулан 13.000.000 төгрөг гаргуулах-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч нь 13.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Энэхүү хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй хуулинд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 222.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 222.950 төгрөгний тал хувь болох 111.425 төгрөгийг орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар*******гийн нэхэмжлэлтэй *******т холбогдох 13.000.000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 222.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 222.950 төгрөгний тал хувь болох 111.425 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 111.425 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч *******д тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаарнэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                          Б.МӨНХЗУЛ