Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 403

 

 

******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би ******* ******* ОНӨААТҮГ-ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох 901.426 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ОНӨААТҮГ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Сүхбаатар сумын 2-р баг 1-р хэсэг цэнхрийн 15-р байрны 53 тоотод оршин суух иргэн ******* нь хувийн орон сууцныхаа 2016-2018 оны дулаан хэрэглээний халуун усны төлбөр 901426 төгрөгийг төлөхгүй манай байгууллагын санхүүд хүндрэл учирч байна.

Манай байгууллагын зүгээс иргэн *******гаас дулааны төлбөрийг барагдуулах талаар шаардахад төлнө гэсэн хариу өгдөг боловч төлөлгүй өдийг хүрлээ.

Иймд Сүхбаатар сумын 2-р баг 1-р хэсэг цэнхрийн 15-р байрны 32 тоотод оршин суух иргэн *******гаас дулаан хэрэглээний халуун усны төлбөр 563391 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 338035 төгрөг, нийт 901426 төгрөгийг, тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү! гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

... ******* ******* ОНӨААТҮГ-ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох 901.426 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт эвлэрлийн гэрээг дараах байдлаар байгуулж байна.

901.426 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас алданги 338.035 төгрөгөөс татгалзаж, үндсэн төлбөр 563.391 төгрөгийг төлөхөөр тохиролцлоо.

Үндсэн төлбөр 563.391 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 200.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 200.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 163.391 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцлоо.

 

 

Эвлэрлийн гэрээ байгуулсан:

Нэхэмжлэгчийн

итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* Хариуцагч ******* гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ОНӨААТҮГ нь хариуцагч *******гаас 901.426 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлага болох 901.426 төгрөгнөөс нэхэмжлэгч нь алданги 901.426 төгрөгнөөс сайн дураараа татгалзаж, үлдэх 563.391 төгрөгийн хэмжээнд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуулинд харшлаагүй, гуравдагч этгээдийн хууулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаарнэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 26.184 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 563.391 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 17.552 төгрөгний тал хувь болох 8776 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 8776 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ОНӨААТҮГ-т олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаарнэхэмжлэгч ******* ******* ОНӨААТҮГ болон хариуцагч ******* нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 563.391 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаарнэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 26.184 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 563.391 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 17.552 төгрөгний тал хувь 8776 төгрөгийг хариуцагч *******гаас, үлдэх 8776 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ОНӨААТҮГ-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаарнэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                            Б.МӨНХЗУЛ