Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/56

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бямбадорж

Улсын яллагч Ц.Батзаяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Одбаяр

Шүүгдэгч Г.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З овогт Г-н Б-д холбогдох 2216000000059 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч Г.Бнь Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Алтангадас багийн нутаг дэвсгэрт Б.Б-нгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн орой Б.Б-г “миний хүүхдэд муу юм зааж өгөөд байна уу гэж хэлснээс” нь болж маргалдан улмаар түүний нүүр, дух хэсэгт гараараа цохиж, баруун зүүн хавирга хэсэгт өвдөглөж биед нь баруун талд 2, 3-р хавирга, зүүн талд 3, 4, 5-р хавирганы зөрөөгүй далд хугарал, зүүн дээд доод зовхинд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Г.Бнь 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн орой Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Алтангадас багийн нутаг дэвсгэрт Б.Б-нгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Батболдтой маргалдан улмаар түүний нүүр, дух хэсэгт гараараа цохиж, баруун зүүн хавирга хэсэгт өвдөглөж биед нь баруун талд 2, 3-р хавирга, зүүн талд 3, 4, 5-р хавирганы зөрөөгүй далд хугарал, зүүн дээд доод зовхинд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Дээрх үйл баримт нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Г.Бгэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Г.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: 2022 оны 03 дугаар сарын 17-ний өдөр хонинд явж байгаад Г.Бд ирсэн нь ба бид хэд ганц юм задалж уугаад түүнээсээ болоод жоохон маргалдаан үүссэн юм. Энэ хийсэн хэрэгтэй гэм буруугаа хүлээж байна гэх./шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн яллагдагч Г.Бийнмэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8-рт/,

 

Хохирогч Б.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр би Н руу утсаар яриад 2 том пиво аваад ир гэж ярьсан юм. Н орой 16 цагаас 17 цагийн хооронд манай гэрт ирсэн юм. Тэгээд манай гэрт, Н, Э манай эхнэр О нар Нын сумын төвөөс авч ирсэн 2 том пивыг хувааж ууцгаасан юм. Бид нар Нын авч ирсэн 2 пивыг ууж дуусаад байж байсан чинь Н дээлийнхээ өврөөс том шилтэй архи гаргаад ирсэн юм. Тэгээд бид нар Нын том шилтэй архийг хувааж ууцгаасан юм. Тэгээд байж байтал Б босож ирээд намайг сандлаар цохисон, бас намайг дэвссэн, миний нүүр ам руу цохисон юм...би дунд зэргийн согтолттой байсан...Б нь их хэмжээний согтолттой байсан...манай эхнэр О 2 аяга пиво уусан архинаас огт уугаагүй юм...намайг Б гараараа толгой гараараа болон чих рүү цохисон. Мөн миний баруун зүүн хавирга руу өвдөглөөд байсан юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 12-13-рт/,

 

Гэрч Ц.Оийн мөрдөн байцаалтад өгсөн “...тэгээд Н манай нөхөр Бд таны захисан 2 пиво чинь энэ байна шүү гэж хэлээд манай нөхөр Батболдод өгсөн юм. Тэгээд манай нөхөр Б манай гэрт байсан Б, Н нартай 2 ширхэг пиво хувааж уусан юм. Тэгээд тэд нар пиво хувааж ууж дуусгаад байж байсан чинь Н дээлийнхээ өврөөс ахдаа 1 шил архитай ирсэн юм гэж хэлээд 1 шил архи гаргаж ирээд тэд нар хувааж уусан юм. Тэгээд манай нөхөр Бд Бид чи манай хүүхдэд муу муухай юм зааж өгөөд байна уу гэж хэлсэн чинь Б манай нөхөр Быг босож заамдаж аваад газарт унагаагаад манай нөхөр Батболдын дээр нь гарчихсан сууж байгаад гараа атгаж нүд рүү нь цохиж байсан. Бас элэг рүү нь цохисон, бас манай нөхөр Быг хэл амаар доромжилсон юм. Тэгэхлээр нь би гэрээсээ Бийг хөөж гаргасан юм. Тэгээд Б манай гэрийн баруун талд хэвтэж байгаад морио унаад явсан юм...манай нөхөр Батболдыг Б зодож цохиж байхад нь би хажууд нь байсан. Өөр хүн байгаагүй...манай нөхөр Батболд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ намайг зодож цохидог асуудал огт байхгүй. Хааяа хааяа гэр дотроо ам мурийдаг юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 16-18, 23-24-рт/,

 

Гэрч Б.Эын мөрдөн байцаалтад өгсөн “...би 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр аав Батболдыг хүнд зодуулсныг ах Бадрахаас сонсож мэдсэн юм...би 2022 оны 03 дугаар сарын 19-ний орой 20 цагийн орчимд аав Батболдтой уулзсан юм. Манай аав Бын биеийн байдал нь хүнд байдалтай байсан юм. Намайг аав Бтой уулзахад манай аавын баруун дух орчимд хавдаж шалбарсан байсан, зүүн нүднийхэн хөмсөг хэсэг хавдсан, цээжин хэсгийг даавуугаар баадагнасан байсан юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 32-33-рт/,

 

Гэрч Б.Цийн мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 19-ний шөнийн 23 цаг 02 минутад Баян-Уул сумын Алтангадас багаас дуудлага мэдээлэл ирсэн юм...би тухайн өвчтөнг зүс танина. Бийн Б гэдэг хүн байсан юм...тухай өвчтөний зүүн суганы доод хэсэгт бага зэргийн хонхордуу, гар хүргэхэд эмзэглэлтэй байсан, толгой өвдөж байна гэж байсан. Даралт нь ихэссэн, хүзүү хөшнө гэж байсан юм. Тухайн өвчтөний дух болон зүүн чихний хажуу талд зулгарсан шархтай байсан юм. Тухайн өвчтөний ар нураа болон 2 сугаар өвчин намдаах наалт наасан байсан...тухайн өвчтөн 3 хоногийн өмнө Б гэдэг хүнд зодуулсан гэж хэлж ярьж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 43-рт/,

 

Гэрч Н.Эгийн мөрдөн байцаалтад өгсөн “...тэгээд би Б ахын гэрт хонийг нь хотондоо ирэхийг нь хүлээгээд байж байсан чинь Б ах надад хэлэхдээ О эгч сумын төв рүү хүнд 2 пиво, 1 шил архи захисан гэж хэлсэн. Тэгээд би хонь хотлохыг нь хүлээгээд байж байсан чинь Н ах сумын төвөөс Б ахын гэрт ирсэн юм. Тэгээд Н ах Б ах, О эгч хоёрт захисан 2 пивыг нь гаргаж өгсөн юм. тэгээд Б ах, О эгч, Б ах, Н ах бид нар 2 пивыг нь хувааж ууцгаасан юм. Тэгээд бид нар пиво ууж дуусаад байж байсан чинь Н ах өврөөсөө 1 шил архи гаргаад Б ахад өгсөн юм. Тэгээд бид нар тэр 1 шил архийг нь хуваагаад ууцгаасан юм. тэгээд би ухна ишгээ авъя гэж Батболд ах, О эгч хоёрт хэлээд бид нар Б ахын гэрээс гарсан юм. Тэгээд ухна ишгээ авна гэсэн чинь Б ах надад ухна ишгээ өгөхгүй гээд уурласан юм. Тэгэхлээр нь би Б ахад танай ухна ишгийг авахгүй гэж хэлээд гэр лүүгээ явсан юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 26-27-рт/,

 

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч. цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2022 оны 03 сарын 29-ний өдөр гаргасан 107 дугаартай шинжээчийн “...Б.Б-нбиед баруун талд 2,3-р хавирга, зүүн талд 3, 4, 5-р хавирганы зөрөөгүй далд хугарал, зүүн дээд доод зовхинд цус хуралт. духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Б.Б-нбиед учирсан баруун талд 2. 3-р хавирга, зүүн талд 3, 4, 5-р хавирганы зөрөөгүй далд хугарал гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 66-67-рт/,

 

Г.Бийнмөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлсэн байгаа өөр нэмж ярих зүйл байхгүй...би Бг эхнэр Отэйгээ муудалцаад байхаар нь салгаад Батболд ахыг дараад дээрээс нь унахдаа өвдгөөрөө хавирган дээр нь дараад 1 удаа өвдөглөчихсөн юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 79-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.Бнь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчлэгдэнэ.

 

Прокурор дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.Бийнүйлдсэн дараах гэмт хэргийн гэм бурууг шүүх хуралдаанаар хэлэлцэж Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Г.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох саналыг оруулж байна...” гэв.

Өмгөөлөгч Б.Одбаяр дүгнэлтдээ: Г.Бнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4.дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул ямар нэгэн байдлаар маргахгүй. Хохирогчийн амаар нэхэмжилсэн 2,000,000 төгрөгийг  бүрэн төлж барагдуулсан байгаа учраас түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал болон эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа мөн хохирогчийн зүгээс амаар нэхэмжилсэн 2,000,000 төгрөг буюу учруулсан хохирлыг болон цаашид гарах эмчилгээний зардлыг бүрэн төлсөн ба эдгээр нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан үзээд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрх зүйн байдлын хувьд хөнгөн шийтгэлийг оногдуулж өгнө үү гэсэн саналыг оруулж байна гэв.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь ахуйн хүрээн дэх архидалт, шүүгдэгч болон хохирогч нарын хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Г.Бнь уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

 Шүүхээс шүүгдэгч Г.Бнь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Г.Бийнгэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр түүний прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд шүүгдэгч нь хохирогч Б.Батболдод 2,000,000 төгрөгийг хохирол төлсөн. Хохирогч нь нэхэмжлэх зүйл санал гомдолгүй гэсэн тул шүүгдэгч Г.Бнь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,  36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З овогт Г Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Бид оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.МӨНХТУЯА