Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 400

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би *******ын нэхэмжлэлтэй *******д холбогдох 2.030.070 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... ******* нь 2017 оны 12-р сарын 11-нд 1.800.000 төгрөгийг маргааш өгнө гэж Төрийн банкинд ******* тоот дансруу шилжүүлж авсан. Мөн 2018 оны 04 сарын 09-ны өдөр хүүхдийн үсэглэлийн баяр болж байгаа маргааш эцэг эхчүүдээс авчирч өгнө гээд 230.070 төгрөгний хэрэглээний зүйлс авсан.

Ингээд удаа дараа нэхсэн боловч удахгүй өгнө, зээл авч байгаа авчираад өгнө гэдэг боловч өнөөг хүртэл өгөөгүй. Иймд нийт 2.030.070 төгрөгний хохиролыг барагдуулж өгнө үү! гэжээ.

 

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:

... Миний бие Б.Сэлэнгэ нь 2.030.070 төгрөгний тооцоог төлнө. Маргаан байхгүй. Уг нэхэмжилсэн мөнгийг 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна. Улсын тэмдэгтийн хураамж 23.716 төгрөгийг төлнө! гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

******* хариуцагч *******д холбогдуулан 2.030.070 төгрөг гаргуулах-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47.431 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 23.716 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 23.716 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар*******ын нэхэмжлэлтэй *******д холбогдох 2.030.070 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 47.431 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь буюу 23.716 төгрөгийг, үлдэх 23.716 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                               Б.МӨНХЗУЛ