Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/64

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч А.Оргилбаяр

Хохирогч Л.А

Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г Т овогт Бийн У-д холбогдох 2216001170104 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Б.Унь 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 09 цагийн орчим Говь-Алтай аймаг, Алтай сум, Баян-Овоо 4-р баг, Аж гудамж 15-1 тоот гэртээ өөрийн нөхөр Л.Атай үл ялих зүйлийн улмаас маргалдаж улмаар заазуураар зүүн гарын бугуйн хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь “зүүн бугуйнд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.Унь 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 09 цагийн орчим Говь-Алтай аймаг, Аптай сум, Баян-Овоо 4-р баг, Аж гудамж 15-1 тоот гэртээ өөрийн нөхөр Л.Атай үл ялих зүйлийн улмаас маргалдаж гэрт байсан  заазуураар түүний зүүн гарын бугуйн хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь “зүүн бугуйнд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо.

Дээрх үйл баримт нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.Угэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.Ушүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: Би өглөө тэмцээнтэй байсан. Өглөө үсээ угаагаад нөхрийнхөө фудболконд үсээ арчсан. Манай нөхөр намайг 2,3 удаа цохиод авсан. Манай охин аав ээжийг дуудсан байсан. Манай аав нэг газар ажилладаг. Аав ирээд хүүхэд яагаад доромжлоод байдаг юм бэ гэсэн. Миний хажууд заазуур байсан тэрийг аваад ямар ч өөрийн мэдэлгүй цохисон байгаа. Миний буруу. Өөрийнхөө гэм бурууг ойлгож гэмшиж байна гэх /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

            Гэр бүлийн хүчирхийллийн улмаас Л.А нь эрсдэлийн “бага” зэрэгт байгааг тодорхойлсон хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч цолтой Ж.Өрикжаны 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн аюулын зэргийн үнэлгээ тогтоосон маягт /хх-ийн 29-31-рт/,

            Хохирогч Л.А нь хөнгөн гэмтлийн улмаас Говь-Алтай аймгийн Алтай сумын Эрүүл мэндийн төвд 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 5 хоног хэвтэн эмчлүүлсэн тухай 228 тоот өвчний түүх /хх-ийн 40-48-рт/,

Хохирогч Л.Аын мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө манай гэр бүлийн хүн болох Уянгаа 07 цаг 30 минутын үед боссон юм. Ингээд босоод үс толгойгоо угаагаад намайг босох үед үсээ манай эхнэр толгойгоо угаачхаад миний тэмцээнд өмсөх гэж байсан футболкоор толгойгоо арчсан. Тэгэхээр нь миний дургүй хүрээд эхнэр Б.Уд “чи одоо хүн доромжилж байгаа юм уу, яагаад миний тэмцээнд өмсөх гэж байсан футболкоор толгойгоо арчаад байгаа юм бэ” гэж хэлсэн чинь манай эхнэр Б.У надад чамд ямар хамаатай бэ, чи наадхаа өмсөхгүй байгаа биз дээ гэж хэлсэн. Тэгээд би футболкоор шавхуурдуулж авсан чинь манай эхнэр Б.Унь утсаар аав, ээжийгээ дуудсан. Тэгээд манай хадам аав Б.Б, хадам ээж Г.Ө нар манай гэрт орж ирээд манай хадам аав Б.Б яагаад охин дээрэлхээд байгаа юм бэ гээд намайг эхлээд гараараа 5-6 удаа толгой руу цохиж, дараа нь разеткээр толгой руу 3 удаа цохиод миний толгойны арын хэсэгт язарсан. Нүд рүү цохиод нүд хөхөрсөн. Тэгээд би хадам аав Б.Бг дахиад цохин магадгүй гээд хоёр гарнаас бариад зогсож байсан чинь манай эхнэр Б.Ухөлдөөгчин дээр ил байсан манай гэрийн хэрэглээний ногоон иштэй заазуурыг миний зүүн гарын гадна хэсэг дээр цохиж миний гар зүсэгдээд гарнаас цус гоожоод би цусаа хүүхдийн горшоконд дусаасан. ...ямар ч санал гомдол, нэхэмжилж байгаа мөнгө төгрөг эд зүйл байхгүй. би тухайн үед гэр бүлийн жижигхэн маргаанаас болж ийм асуудал гарсан харамсаж байна. Би эхнэртэй гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг/хх-ийн 110-111-рт/,

            Гэрч Д.Тийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2004 оноос хойш Алтай сумын ЭМТ-д вакцинатороор ажиллаж байна. 2022 оны 04 сарын 23-ны өдөр Л.А нь зүүн гарын шууны дотор талд 4-5 см урттай 2-2,5 см гүн зүсэгдсэн шархтай, цус алдалттай ирж оёдол тавиулсан. Маргааш нь толгой эргээд хөл дайваад явж чадахгүй байна гэсэн зовиуртай ирж шарханд цэвэр боолт хийлгэж эмчлэгч эмчтэй ярилцаад эмнэлэгт хэвтүүлсэн. Л.А нь 2022.04.25-с 29-ны хооронд 5 хоног эмнэлэгт хэвтсэн. Эмнэлгээс гарахдаа биеийн байдал нь сайжирсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71-рт/,

         Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би Алтай сумын Ерөнхий боловсролын сургуульд 2020 оноос хойш биологийн багшаар ажиллаж байна. Би Л.А, Б.Унарыг танина, Алтай сумын Баян-овоо багийн Цагаан булагт манай хөрш. Б.Унь манай сургуульд түүхийн багшаар ажилладаг, өөр ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Л.А, Б.Унар нь байнга хоорондоо хэрэлдэж муудалцаж байдаг, Заримдаа Уянгаа багш нөхрөө хөөгөөд явж байдаг. Заримдаа муудалцаад аав, ээж нь ирчихсэн байж байдаг.Л.А архи ууж ирээд хоорондоо муудалцдаг. Заримдаа Б.Уөөрөө архи уусан ирсэн байдаг. Б.Уямархуу зан ааштайг сайн мэдэхгүй, ямар ч л байсан нөхөр нь архи уугаад ирэхээр уурладаг” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64-рт/,

            Гэрч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн “...Говь-алтай аймгийн Алтай суманд зэвсэгт хүчний 304 ротод цахилгаанчин, дизельчнээр 2017 оноос хойш ажиллаж байна. Би Л.А, Б.Унарыг танина, Л.А нь манай зэвсэгт хүчний 304-р тусгай ротод радиотелеграфчингаар ажилдаг юм. Л.Аын эхнэр Б.Уянга нь Алтай сумын ерөнхий боловсролын сургуульд манай эхнэртэй цуг ажилладаг юм. Би Л.А, Б.Унар хоорондоо муудалцаж байсан талаар хүмүүсийн ярианаас сонсож байсан. Өөрийн нүдээр үзэж хараагүй. Л.А нь ажил албан дээр ах дүүгийн холбоотой байдаг. янз бүрийн элдэв ааш авир байхгүй, шударга, байгууллагадаа нэр хүндтэй, хүн чанартай хүн” гэх мэдүүлэг /хх-ийн 67- 68-рт/,

Хохирогч Л.Аын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Алтайбаатарын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 125 дугаартай “... Иргэн Л.Аын биед зүүн бугуйнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 53-54-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл хийсэн байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.Унь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Улсын яллагч “Шүүгдэгч Б.Унь хохирогч Л.Аыг цохисны улмаас түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Б.Унь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болно.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Уг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 103 дүгээр тал/, хохирогч Л.Аын мөрдөн байцаалтад өгсөн “...гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 112-рт/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Унь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлуудыг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, торгох ял оногдуулах тухай прокурорын санал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Б.Уянгаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан заазуур 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт Б Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уд 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Уд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.Уд мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан заазуур 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.МӨНХТУЯА