| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2018/00424/И |
| Дугаар | 393 |
| Огноо | 2018-08-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 393
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би ******* ******* ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй Ш.*******д холбогдох 2.316.647 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ОНӨААТҮГ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Сүхбаатар сумын 6-р багт үйл ажиллагаа явуулдаг Өнөр дэлгүүр, ******* алт мөнгөний дэлгүүрийн эзэн Ш.******* нь өөрийн эзэмшлийн дэлгүүрүүдийн дулааны төлбөр 2.316.647 төгрөгийг төлж барагдуулахгүй байгаа тул манай байгууллагын санхүүд хүндрэл учирч байна.
Манай байгууллагын зүгээс дээрх 2 дэлгүүрийн дулааны төлбөрийг барагдуулах талаар шаардлагыг иргэн Ш.*******д хүргүүлдэг боловч дулааны төлбөр төлөгдөөгүй өдийг хүрлээ.
Иймд иргэн Ш.*******гаас Өнөр дэлгүүр болон ******* алт мөнгөний дулааны нийт төлбөр 1.551.732 төгрөг, алданги 764.915 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү! гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Ш.******* нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
... ******* ******* ОНӨААТҮГ нь хариуцагч Ш.*******гаас 2.316.647 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс алданги 764.915 төгрөгөөс татгалзаж, үндсэн төлбөр 1.551.732 төгрөгийн хэмжээнд эвлэрийн гэрээ байгуулж байна.
2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Ш.******* нь ******* ******* ОНӨААТҮГ-ын Голомт банкны 4325103610 дансанд 700.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлж, үлдэгдэл 851.732 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцож байна. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төлөхөөр харилцан тохиролцлоо.
Эвлэрлийн гэрээ байгуулсан:
Нэхэмжлэгчийн
итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* Хариуцагч Ш.******* гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ОНӨААТҮГ нь хариуцагч Ш.*******гаас 2.316.647 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлага болох 2.316.647 төгрөгнөөс нэхэмжлэгч 764.915 төгрөгнөөс сайн дураараа татгалзаж, үлдэх 1.551.732 төгрөгийн хэмжээнд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуулинд харшлаагүй, гуравдагч этгээдийн хууулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаарнэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 52.020 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 1.551.732 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 39.778 төгрөгний тал хувь болох 19.889 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 19.889 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ОНӨААТҮГ-т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаарнэхэмжлэгч ******* ******* ОНӨААТҮГ болон хариуцагч Ш.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 1.551.732 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаарнэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 52.020 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 1.551.732 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 39.778 төгрөгний тал хувь 19.889 төгрөгийг хариуцагч Ш.*******гаас, үлдэх 19.889 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ОНӨААТҮГ-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаарнэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ