Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
Хэргийн индекс | 107/2014/0113/э |
Дугаар | 2016/ШЦТ/48 |
Огноо | 2016-07-27 |
Зүйл хэсэг | 145.2., |
Улсын яллагч | Б.Буяндэлгэр |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 2016/ШЦТ/48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалан тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Д.*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Д.Оргил
Улсын яллагч Б.Буяндэлгэр
Шүүгдэгч Д.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш
Хохирогч Ж.******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хот, ******* дүүрэгт төрсөн, эрэгтэй, 50 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл нэг, ******* дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн хэсэгт оршин суух хаягтай боловч уг хаягт оршин суудаггүй, байрны орц, хонгилоор хоноглодог, тэнэмэл амьдралтай,
- 2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж хянан харгалзсан,
- 2004 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ******* дүүргийн шүүхийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
- 2004 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 266 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын 1 жилийг нэмж нэгтгэн нийт 3 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялаа эдэлж байгаад 2006 оны 04 сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 01 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 29 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
- 2006 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ******* дүүргийн шүүхийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, уг ялаа эдэлж байхдаа 2008 оны 04 сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг буцаан хэрэглэх тухай ******* дүүргийн шүүхийн 96 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 8 жил 1 сар 12 хоногийн ялаас чөлөөлөгдсөн,
- 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр *******, ******* дүүргийн шүүхийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байгаад 2010 оны 11 сарын 17-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь ******* дундын шүүхийн 91 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар 11 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ******* овгийн гийн ******* /РД:*******/,
Шүүгдэгч Д.******* нь 2016 оны 05 дугаар сарын 16-ны орой ******* дүүргийн 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн төвийн хонгилын хамгаалалтын торыг гараараа сөхөж, цонхыг хагалж хууль бусаар нэвтрэн орж, улаан өнгийн Кен маркийн тасдагч, төмөр бариултай гар хөрөө, цахилгаан гар дриллийн цэнэглэгч, хавтгай хэлбэртэй, хар өнгийн ишгүй хүрз, хар өнгийн гар харуул, саарал өнгийн уртасгагч залгуур, гар утасны цэнэглэгч зэрэг эд зүйлсийг хулгайлж, бусдад 327.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.*******ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2016 оны 05 дугаар сарын 16-ны орой ганцаараа Эрүүл мэндийн төвийн хажууд явж байгаад эмнэлгийн подвалийн хамгаалалтын торыг гараараа сөхөж онгойлгоод цонхыг гараараа цохиж хагалаад подваль руу асаагуурын гэрэл тусгаж ороод мужааны цехийн ширээний дээр байсан улаан өнгөтэй тасдагч багаж, ишгүй хар өнгийн 5 кг-ын хүрз, модны гар харуул, урт залгуур, гар утасны цэнэглэгч зэргийг хулгайлаад “Найман Наран” хүнсний дэлгүүрийн гадна очоод хайсан дээр сууж хулгайлсан зүйлээ зарах гэхэд хүн авахгүй байсан. “Найман Наран” дэлгүүрийн араар тойроод явж байхад мотоцикльтой 2 залуу зогсож байхаар нь хулгайлсан эд зүйлээ үзүүлээд хямдхан зарна гээд 15.000 төгрөгөөр зарсан. Тасдагч багаж, гар харуул, цахилгааны утас зэргийг цүнхэнд хийгээд үүрч явсан. Ишгүй хүрз, гар хөрөө зэргийг гартаа барьж явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... миний ажлын байр дүүргийн Эрүүл мэндийн төвийн зүүн талд байрлах хонгилд байдаг. 2016 оны 05 сарын 16-нд орой 18 цаг 21 минутанд цагаа бүртгүүлээд ажлынхаа байрны хаалгыг цоожоор цоожлоод явсан. Ажлын байр төмөр хаалгатай, нууц далд цоожтой. Маргааш өглөө нь ажлын байрандаа ирэхэд урд орой нь хэрэглэж байгаад мужааны модон ширээн дээр орхисон байсан улаан өнгийн Кен маркийн тасдагч, төмөр бариултай гар хөрөө, цахилгаан гар дриллийн цэнэглэгч, хавтгай хэлбэртэй хар өнгийн ишгүй хүрз, хар өнгийн гар харуул, саарал өнгийн нэг талдаа залгууртай нөгөө талдаа 4 залгууртай уртасгагч зэрэг эд зүйл алга болсон байсан. Ажлын байрны цонхны шилийг давхараар нь хагалсан байсан. Байгууллагын харуулуудад мэдэгдэж камерын бичлэг үзэхэд 2016 оны 05 сарын 16-ны орой 21 цаг өнгөрч байхад суга таягтай эрэгтэй хүн манай ажлын байрнаас гартаа ишгүй хүрз, гар хөрөө зэргийг ил барьчихсан үүрдэг цүнх үүрчихсэн явж байгаа бичлэг байсан. Тэр хүн “Хар Хорин” дэлгүүрийн урдуур гараад “Найман Наран” дэлгүүр чиглээд явж байгаа бичлэг байсан. Миний Нокиа маркийн гар утасны цэнэглэгч уртасгагч залгуурт залгаатай байсан. Дээрх эд зүйл нь камерт харагдсан эрэгтэй хүний үүрч явсан цүнхэнд элбэг багтана...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-32 дугаар хуудас /
Гэрч А.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... гар хөрөө, цахилгаан дрилль, Кен маркийн улаан өнгөтэй тасдагч, гар харуул, гар дриллийн батарей цэнэглэгч, уртасгагч утас зэрэг хадгалагддаг. 2016 оны 05 сарын 16-ны өдөр *******ын ажлын байранд тасдагч багажаар *******тай хамт эмийн сангийн өрөөнд цонхны салхивчны рам хийгээд орой ажил тарахдаа ширээний дээр тавиад орхисон. Маргааш өглөө ажилдаа ирээд ******* ахын ажлын байранд хулгай орж, ажлын багаж алдагдсан талаар мэдсэн. Кен маркийн тасдагч нь манай байгууллагын өмч байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,
Гэрч Ц.Уянгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би тэр хүнийг тодорхой санаж байна, манай дэлгүүрийн гадна үүдэнд байнга сууж гуйлга гуйгаад байдаг суга таягтай ******* гэх хүн байсан. 2016 оны 05 сарын 16-ны орой намайг дэлгүүрт худалдагчаар сууж байхад ******* 10.000 төгрөг барьчихсан архи авъя гэхээр нь би танд яаж 10.000 төгрөг байдаг юм бэ, насанд хүрээгүй хүүхдэд архи авч өгөх гэж байгаа биз гэж хэлээд би *******т үйлчлээгүй. ******* манай дэлгүүрээр урд өмнө нь үйлчлүүлж байхдаа 500, 1000 төгрөгөөр юм авдаг, хэзээ ч 10.000 төгрөгөөр үйлчлүүлж байгаагүй учраас би тэр орой *******т үйлчлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,
Гэрч Б.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 05 сарын 16-ны шөнө 22 цаг 05 минутын үед намайг “Хар Хорин” дэлгүүрийн өмнөх автомашины түр зогсоол дээр өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй зогсож байхад байнга архи ууж, эрүүлжүүлэгддэг гийн ******* гэгч нь кепикэн малгайтай, саарал өнгийн богино курткатай, хар саарал өнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай, гартаа ишгүй хар өнгийн хүрз, гар хөрөө зэргийг барьчихсан, нуруундаа саарал өнгийн жижгэвтэр цүнх үүрчихсэн явж байгаад тааралдсан. Би *******аас “та хэний ямар эд зүйл бариад явж байгаа юм бэ” гэж асуухад манай найзынх би хүргэж өгөх гээд явж байна гээд “Хар Хорин” дэлгүүрийн араар “Найман Наран” дэлгүүрийн зүг явсан. ******* суга таягтай ганцаараа явж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 22, 26 дугаар хуудас/
******* дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын тушаал /хх-ийн 23 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.*******ыг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 65, 68-81 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Д.******* нь 2016 оны 05 дугаар сарын 16-ны орой ******* дүүргийн 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн төвийн хонгилын хамгаалалтын торыг гараараа сөхөж, цонхыг хагалж орж, улаан өнгийн Кен маркийн тасдагч, төмөр бариултай гар хөрөө, цахилгаан гар дриллийн цэнэглэгч, хавтгай хэлбэртэй, хар өнгийн ишгүй хүрз, хар өнгийн гар харуул, саарал өнгийн уртасгагч залгуур, гар утасны цэнэглэгч зэрэг эд зүйлсийг хулгайлж, бусдад 327.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, мэдүүлгүүдийн агуулга зөрүүгүй, бичгийн нотлох баримтууд нь хуульд нийцсэн, шүүгдэгч нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ өөрийн гэм бурууг хүлээсэн нь хохирогч гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтуудаар батлагдаж байх тул яллах үндэслэл болно.
Иймд дээрх дүгнэлт, мэдүүлгүүд нь хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, эх сурвалж нь тогтоогдсон, хэрэгт ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Хохирогчид учруулсан хохирол нь Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар бага бус хэмжээтэй байна.
Иймд Д.*******ыг агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.******* нь 2016 оны 06 дугаар сарын 09-нөөс 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 5 хоног цагдан хоригдсон болно.
Энэ хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.*******ын эд хөрөнгөнд учирсан гэм хорын асуудлын хувьд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг үндэслэн нийт 327.000 төгрөг нэхэмжилснээс Д.******* нь хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулаагүй нь хохирогчийн “…хохирол төлөөгүй…” гэсэн мэдүүлгээр батлагдаж байна.
Иймд шүүгдэгчээс 327.000 төгрөгийг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.*******ад олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.******* нь ******* дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялаа эдэлж байгаад 2010 оны 11 сарын 17-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь ******* дундын шүүхийн 91 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар 11 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан боловч түүний ялтай байдал арилсан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан баривчлах ял сонгон хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Харин шүүгдэгчийн эрхэлсэн ажилгүй, орон гэргүй, орлогогүй гэх мэт хувийн байдал зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1ш CD-г хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ