Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/84

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Ц.Батзаяа

Шүүгдэгч М.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Мийн Бхолбогдох 2116000000044 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч М.Бнь Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Я.Гийнэзэмшлийн “Ганхуяг шатахуун түгээх станц”-д түгээгчээр ажиллаж байх хугацаандаа 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 01 дүгээр сарын хооронд “Ганхуяг шатахуун түгээх станц”-н түгээгүүрийн спидометрийг /милл/ гүйлгэдэг арааг салгаж 185 литр А-80 бензин гарган авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч М.Бийншүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч мэдүүлсэн “Би Ганхуягийн шатахуун түгээх станцад 2017 оноос хойш ажиллаж байгаа. Миллний стометр нь гацаад тэрийг янзлах гэж байгаад милл салгадаг талаар мэдээд эхлээд өөрөө 15 литр шатахуун аваад дараа нь Л.Оыгаймаг явах гэж байхад нь шатахуун хийж өгөөд дараа нь дахиж өгсөн. Л.О-днийт 2 удаа хийж өгсөн. Өөрөө мотоцикльдоо 2 удаа хийсэн. Төлбөр мөнгийг барагдуулсан. Миний хийсэн хэрэг буруу гэдгийг ойлгосон. Одоо буцаад шатахуун түгээх газартаа ажиллаж байгаа” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч Я.Гийнмөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2021 оны 09 дүгээр сард манай “Ганхуяг шатахуун түгээх станц”-д гэмтэл гараад үзлэг хийхэд түгээгүүрийн тэрэг гэх эд анги нь эвдэрсэн байсан. Эвдэрсэн байсан эд ангийг янзлах үедээ А-80 шатахуун спидометрийг гүйлгэдэг арааг салгадаг эд ангийн лацыг аваад тухайн үед буцааж лацдаагүй байсан юм. 2022 оны 01 сарын эхээр буцаагаад түгээгүүрийг лацдах гээд онгойлгоход гүйлгэлэг арааг салгадаг эд ангийн боолт нь сул байсан. Түгээгчээр ажилладаг М.Баас энэ талаар асуусан чинь би түгээгүүрийн спидометрийг салгаж байгаад нийт 3 удаа өөрийн эзэмшлийн мустанг-150 маркийн мотоциклдоо А-80 шатахуун авсан. Мөн тус сумын иргэн Отгонтогтох гэх залууд Ланд-80 маркийн машинд 2 удаа А-80 шатахуун өгсөн талаараа надад хэлсэн. М.Б, Л.Онар авсан нийт 185 литр бензиний үнэ 481.000 төгрөгийг надад өгч миний хохирлыг барагдуулж өгсөн. Одоо надад ямар нэгэн санал хүсэлт гэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /ХХ13-14/,

Гэрч Л.О-ынмөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2021 оны 11 дүгээр сард бензин авах гээд очсон чинь Баатар гэх хүн гарч байсан. Би бензин авъя гэсэн чинь Баатар ах би чиний машинд үнэгүй бензин хийгээд өгөх үү гэж хэлээд түгээгүүрийнхээ урд  талын тагийг онгойлгоод тусгай түлхүүрээр нэг юм тайлаад миний машинд бензин хийсэн чинь түгээгүүрийн хянах самбар дээр байдаг тоо нь гүйхгүй байсан. Тэгээд би бензинээ аваад Баатар ахад мөнгө өгөлгүй явсан. Дараа нь бас 12 сард очоод Баатар ахыг та дахиад хэдэн литр бензин өгчих юм уу гэхэд мөн адил нэг юм салгаад хянах самбар дээрх тоо нь гүйхгүй болгоод өгсөн. Би 2 удаа нийт 140 литр бензин авсан... ” гэсэн мэдүүлэг /ХХ19/ болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ5-8/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч М.Бнь Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Я.Гийнэзэмшлийн “Ганхуяг шатахуун түгээх станц”-д түгээгчээр ажиллаж байх хугацаандаа 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 01 дүгээр сарын хооронд “Ганхуяг шатахуун түгээх станц”-н түгээгүүрийн спидометрийг /милл/ гүйлгэдэг арааг салгаж 185 литр А-80 бензин гарган авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, хохирогчид 462.500 төгрөгний хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Уг үйл баримт нь бусдын өмчлөх эрхэнд халдаж, хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан байх тул Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.

Иймд шүүгдэгч М.Быг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүдэгчийн ухамсар сэтгэхүй болон хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлаас болж дээрхи гэмт хэрэг гарсан байна гэж дүгнэв. 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас “ял шийтгэгдэж байгаагүй” гэх /хавтаст хэргийн 72-рт/, хохирогч Я.Гийнцагдаагийн газарт гаргасан “...хохирлыг барагдуулсан тул надад ямар нэгэн гомдол байхгүй ...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 71-рт/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав

Улсын яллагч “...өмнө нь шүүхээр ял шийтгэл эдэлж байгаагүй, группэд байдаг зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзан шүүгдэгч М.Бт  Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах” эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлт харин шүүгдэгч М.Бнь шүүх хуралдаанд “надад орон нутгаас гарахыг хориглох хязгаарлалт тогтоож байна. Би группэд байдаг болохоор 3 сар болоод аймагт ирэх шаардлагатай байдаг” гэсэн тайлбарыг тус тус гаргасан бөгөөд шүүх улсын яллагчийн санал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүл мэндийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч М.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.Бнь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Я.Гнь “Түгээгчээр ажиллаж байсан М.Бнь өөртөө болон иргэн Л.О-дбензин өгч нийт 185 литр бензиний 481.000 төгрөгийн хохирлыг Л.О, М.Бнар нь барагдуулсан тул надад ямар нэгэн гомдол байхгүй” гэсэн хүсэлтийг Цагдаагийн газарт ирүүлжээ. Иймд шүүгдэгч М.Быг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг хохирогч Я.Ганхуягт бүрэн төлж барагдуулсан. Бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Мн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Шүүдэгч М.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Ялтан нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч М.Бт мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.МӨНХТУЯА