Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/90

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч А.Оргилбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д, М.Энхзаяа, Б.Одбаяр, Х.Энхбат, Д.Ариун-Эрдэнэ,

Шүүгдэгч Г.О, Н.Д, Г.Ц, Ж.Д, Г.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Гн О, Д овогт Гийн Ц, И овогт Нийн Д, Товогт Ж Д, Б овогт Гын Х нарт холбогдох 2116001500011 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Хэргийн товч утга:

 Шүүгдэгч Г.О, Г.Ц нар нь бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан 1 дүгээр баг 6-65 тоот хашааны урд талаас иргэн Б.Ганхуягийн өмчлөлийн улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн Dayun-150 маркийн улбар шар өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,000,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.О нь 2021 оны 09 дүгээр сарын 22-ны шөнийн 02-06 цагийн хооронд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран 6 дугаар багийн төвд оршин суух иргэн Ц.Аийн“машин эвдэрчихлээ, хоночхоод явъя” хэмээн гуйж хонохдоо Ц.Амгаланбаатарын өмчлөлийн Redmi-9 маркийн хар өнгийн гар утас 1 ширхэг, бэлэн 20,000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 390,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.О, Н.Д, Г.Ц, Ж.Д, Г.Х нар нь бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 23-аас 2021 оны 09 дүгээр сарын 24-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээ 4 дүгээр багийн нутаг “Алаг толгой” гэх нэртэй газраас Г.Хын өмчлөлийн 54-82 ГАА улсын дугаартай, Hundai porter-2  маркийн тээврийн хэрэгсэл, Ж.Дийн өмчлөлийн 62-11 ГАЗ улсын дугаартай Мустанг-150 маркийн мотоцикль, мөн улсын дугааргүй Н.Дашнямын эзэмшлийн Мустанг-150 маркийн мотоцикль, мөн улсын дугааргүй Б.Ганхуягийн эзэмшлийн Даюун-150 мотоцикль ашиглан шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хохирогч Д.Тогтохбаярын өмчлөлийн зүүн шанаа, өгзөг дээрээ 9 тоо тамгатай, 4 шүдтэй хүрэн зүсмийн буур, зүүн өгзөг дээрээ дугуй тамгатай, улаан шаргал зүсмийн ингэн тэмээг хулгайлан 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.О, Г.Ц, Н.Днар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 14-ээс 2021 оны 10 дугаар сарын 15-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн нутаг Тугалын ус гэх нэртэй газраас 70-31 УБТ улсын дугаартай, Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хохирогч С.Хадбаатарын өмчлөлийн зүүн гуян дээрээ Сэрээ тамгатай, бор зүсмийн 1 тооны ингэн тэмээг хулгайлан 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Г.О, Г.Ц нар нь бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан 1 дүгээр баг 6-65 тоот хашааны урд талаас иргэн Б.Гийн өмчлөлийн улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн Dayun-150 маркийн улбар шар өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,000,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо.

 

Тус үйл баримт нь бусдын өмчлөх эрхэд халдаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

 

Тухайн гэмт хэргийг шүүгдэгч Г.О, Г.Ц нар нь үйлдсэн гэм буруутай болох нь:

 

  Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 114-118-р тал/,

 

  Хохирогч Б.Гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багт манайх шинээр газар авсан юм. Одоогоор хаягаа аваагүй байгаа юм. 2021 оны 09 дүгээр сарын 21-нд би өөрийн улбар шар өнгийн Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн Даюун-150 маркийн мотоциклио хулгайд алдсан юм. Тухайн мотоциклийг Баянхайрхан багт дэлгүүр ажиллуулдаг Гомбоо гэх хүнээс 2021 оны 05 дугаар сарын орчимд 1,000,000 төгрөгөөр худалдан авсан юм. Мотоцикль хулгайд алдсаныг манай эхнэр Б.Б, хадам аав Б.Б, хадам ээж С.Ннар мэдэж байгаа, миний хулгайд алдсан мотоцикль улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ байгаагүй худалдаж авсан Гомбоо бичиг баримтыг нь өгнө гээд өгөөгүй. Хэвийн ажиллагаатай ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй мотоцикл байсан юм” гэх мэдүүлэг /2- р хх-ийн 131-132р тал/,

 

  Гэрч Г.Х мөрдөн байцаалтад өгсөн “.... О манай аавын төрсөн дүү. Ц гэдэг хүнтэй 2021 оны 09 дүгээр сарын 22-ны орчим улаан өнгийн Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн Даюун-150 маркийн улсын дугааргүй мотоцикль унаж очоод надад Г.О нь Г.Цын мотоцикль юм зарна гэж хэлээд 400,000 /дөрвөн зуун мянган/ төгрөгөөр худалдсан юм. Тухайн мотоцикль цэнхэр өнгийн нөмрөг буюу бүтээлэгтэй, урдаа нэмэлт 4 ширхэг гэрэл. цэнхэр өнгийн хөгжимтэй мотоцикль байсан. Тухайн мотоциклийн хойд хөтлөгч нь эвдэрсэн бөгөөд задалсан мотор, рам, толгой, гар зэргийг нь манай найз Нанзаддоржид байгаа бусад эд ангийг нь нутгийн иргэдэд тараагаад авсан юм. Г.О ахын надад худалдсан мотоциклийг би хулгайн мотоцикль гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 139-142-р тал/,

 

  Гэрч Г.Эйн мөрдөн байцаалтад өгсөн “...Бын Г нь гэрийнхээ хашааны хаалганы хойд талаас 2021 оны 09 дүгээр сарын 21-ний үед мотоциклио хулгайд алдсан гэсэн тухайн үед би хөдөө Баян-Уул суманд байсан. Энэ хавар 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр худалдаж авсан гэсэн, худалдаж авсан мотоциклийг нь би харж байсан улбар шар өнгийн Даюун-150 маркийн мотоцикль байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 145-146-р тал/,

 

  Гэрч С.Бын мөрдөн байцаалтад өгсөн “...Гманай охин Бийн нөхөр байгаа юм. Энэ хавар хүнээс 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр худалдаж авсан гэсэн, худалдаж авсан мотоциклийг нь би харж байсан улбар шар өнгийн Даюун-150 маркийн мотоцикль байсан” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 149-150-р тал/,

 

  Гэрч О.Эын мөрдөн байцаалтад өгсөн “Би Гт 2021 оны 05, 06 дугаар сарын орчимд улбар шар өнгийн Бүгд найрамдах хятад ард улсад үйлдвэрлэгдсэн Даюун-150 маркийн мотоцикль, улсын дугаар гэрчилгээгүй мотоцикль худалдан борлуулсан юм. Мөн хоёр толь нь цэнхэр өнгийн бүтээлэгтэй мотоцикль байсан юм. Тухайн мотоциклийг 1,000,000 төгрөгөөр худалдсан юм” гэх мэдүүлэг /2-р хх- ийн 157-158-р тал/,

 

  Гэрч Д.Аын мөрдөн байцаалтад өгсөн “...бид нар буцаж уруудаж явж байгаад Ц, О хоёр зогсоодох гэж хэлээд машинаас буусан. Тэгээд 2-3 минут болсон байх О эргээд машинд сууж Ц үлдсэн. О, Ц хоёр машинаас бууж юу гэж ярьсан талаар би мэдэхгүй байна. О тэр хоёр яараад л миний мотоциклиос бензин авч нөгөө мотоцикльд хийж унаад Чандмань явлаа гэж хэлээд явсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 164-р тал/,

 

Хулгайд алдагдсан мотоциклийг 1,000,000 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ТХҮ-921/2102 дугаартай үнэлгээний тайлан /2-р хх-ийн 172-174-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хоёр. Шүүгдэгч Г.О нь 2021 оны 09 дүгээр сарын 22-ны шөнийн 02-06 цагийн хооронд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран 6-р багийн төвд оршин суух иргэн Ц.Аийн"машин эвдэрчихлээ. Хоночихоод явья" хэмээн гуйж хонохдоо Ц.Амгаланбаатарын өмчлөлийн Redmi-9 маркийн хар өнгийн гар утас 1 ширхэг, биет 20.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 390.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо.

 

Тус үйл баримт нь бусдын өмчлөх эрхэд халдаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

 

Тухайн гэмт хэргийг шүүгдэгч Г.О нар нь үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Г.Оын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Би хүний өмчийн утсыг авсандаа харамсаж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

Эд зүйл хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /2-р хх-ийн 228-р
тал/,

   Гэрч Т.Бээр түүнд гар утас худалдсан хүнийг таньж олуулах
ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 223-
226-р тал/,

 

Хохирогч    Ц.Аын мөрдөн байцаалтад өгсөн "...Манайх    Говь-Алтай  аймгийн Есөнбулаг сумын Наран багийн төвд мал маллан амьдардаг юм. Мөн манайх Наран багийн төвд байшинд амьдардаг. Манай хажууд ээж Цэцэгмаагийнх байдаг юм. Мөн манай багийн Адъяа гэх айлын хүүхдийнх нь сэвлэг үргээх цааллага болоод хэд хонож байсан бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 20-ны орой 22 цаг өнгөрч байх үед манай багийн Адъяа ирж "цай уу" гэхээр нь эхнэр Гэрэлцэцэгийн хамт Адъяагийн руу очсон юм. Ингээд тэндээ 2021 оны 09 дүгээр сарын 22-ны шөнийн 02 цаг хүртэл байж байгаад гэртээ ирэхэд манай гэрийн үүдэнд 60 гаруй насны халзан толгойтой, бор тэрлэгтэй эрэгтэй хүн, бас нэг улаан тэрлэгтэй 30 орчим насны эрэгтэй хүн сууж байсан бөгөөд тухайн хүмүүс "Машин суучихлаа. Хоночихоод явъя" гэхээр нь зөвшөөрөөд тухайн 2 хүн манай гэрийн үүдний өрөөнд хоносон юм. Ингээд өглөө нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө 07 цаг өнгөрч байх үед манай эхнэр Гэрэлцэцэг түрүүлж босоод цай ундаа хийсэн юм. Би удалгүй босоод өөрийн гар утсаа эхнэрээсээ асуухад "Шкаф дээр байгаа" гэхээр нь шкаф дээр гар утсаа хайхад миний гар утас алга болсон байсан. Ингээд гар утас олдохгүй байхаар нь машин дотроо гар утсаа хайгаад олдохгүй болохоор нь түрийвчээ нээгээд хартал миний түрүүвчинд байсан 20,000 төгрөг алга болсон байсан." гэх мэдүүлэг /2-р хх-ийн 235-238-р тал/,

   Гэрч   Ц.Гийн  мөрдөн байцаалтад өгсөн "...Манайх Есөнбулаг  сумын   Наран   багийн амьдардаг юм. 2021  оны 09 дүгээр сарын 20-ны шөнө 22 цагийн үед нөхөр Амгаланбаатарын хамт Адъяа гэх айлынд очсон юм. Тэндээ 2021 оны 09 дүгээр сарын 21-ний шөнийн 02 цаг хүртэл байж байгаад гэртээ ирэхэд манай гэрийн үүдэнд 60 гаруй насны халзан толгойтой, бор тэрлэгтэй эрэгтэй хүн, бас нэг улаан тэрлэгтэй 30 орчим насны эрэгтэй хүн сууж байсан бөгөөд тухайн хүмүүс "Машин эвдэрчихлээ. Хоночихоод явъя" гэхээр нь манай нөхөр зөвшөөрөөд тухайн 2 хүн манай гэрийн үүдний өрөөнд хоносон юм. Тэгээд өглөө намайг 07 цаг өнгөрөөд намайг босоход тухайн 2 хүн явсан байсан юм. Тэгтэл удалгүй манай нөхөр босоод гар утсаа хайсан боловч олохгүй байсан бөгөөд надаас гар утсаа хаана байгаа талаар асуухад би "Том өрөөний шкаф дээр байгаа" гэж хэлэхэд манай нөхөр "Шкаф дээр алга" гэж хэлсэн юм. Манай нөхөр нь Рейггп 9 маркийн хар өнгөтэй хар /хар ногоон/ утастай байсан. 2021 оны 07 дугаар сард Буудай төвөөс 460,000 төгрөгөөр худалдан авсан юм. Мөн дэлгэцний наалт нь баруун дээд булангийн орчинд сэвтэй. Яг гар утсанд ямар нэгэн сэв зураас байхгүй. Хар бор өнгийн нимгэн кейстэй байсан.  Манайд хоносон хүмүүсийн хөгшин нь халзан толгойтой байсан. Өөр содон шинжийг нь анзаараагүй ээ. Мөн тухайн хүмүүс нь ямар нэгэн маскгүй байсан юм.  Манай үүдний өрөө гэрэл муутай учир сайн анзаарагдаагүй" гэх мэдүүлэг/2-р хх-ийн 241-242-р тал/.

   Гэрч М.Дын мөрдөн байцаалтад өгсөн "...Би тухайн гар утсыг 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр  билүү  10 дугаар  сарын  эхээр худалдан  авсан  бөгөөд  манай  эхнэр Болорчимэг нь Расеbook-р зар харж байгаад, тухайн утсыг нь үл таних хүнээс 180.000 төгрөгөөр худалдан авсан. Би тэр үед ажилтай байсан учир өөрөө очиж худалдан аваагүй. Манай эхнэр мэдэж байгаа байх." Гэх мэдүүлэг /2-р хх-ийн 245-246-р тал/,

 

Гэрч Т.Бийн  мөрдөн байцаалтад өгсөн   "...Би 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Redmi-9 маркийн хар хөх өнгөтэй гар утсыг 180,000 төгрөгөөр худалдан авсан юм. Тухайн гар утсыг дээд талд байдаг хүнээс авсан бөгөөд 91320112 гэсэн дугаарын хүнтэй холбогдож байгаад авсан юм. Би өөрийн 5323089476 тоот данснаас тухайн хүний 5017173333 тоот данс руу 180,000 төгрөг шилжүүлж худалдан авсан юм. ...би О гэх хүнээс утасны үнэ болох 180.000 төгрөгийг авсан. надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга" гэх мэдүүлэг /2-р хх-ийн 249-250, 3-р хх-ийн 2-р тал/,

Хулгайд алдагдсан гар утсыг 370.000 төгрөгөөр үнэлсэн "Ашид билгүүн" ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ТХҮ-921/2086 дугаартай үнэлгээний тайлан /3-р хх-ийн 15-17-р тал/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гурав. Шүүгдэгч Г.О, Н.Д, Г.Ц, Ж.Д, Г.Х нар нь бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 23-наас 2021 оны 09 дүгээр сарын 24-нд шилжих шөнө Говь-Алтай аймаг, Чандмань сумын Хүрхрээ 4-р багийн нутаг "Алаг толгой" гэх нэртэй газраас Г.Хын өмчлөлийн 54-82 ГАА улсын дугаартай, "Hundai porter-2" маркийн тээврийн хэрэгсэл, Ж.Дийн өмчлөлийн 62-11 ГАЗ улсын дугаартай "Мустанг-150" маркийн мотоцикль, мөн улсын дугааргүй Н.Дын эзэмшлийн "Мустанг-150" маркийн мотоцикль, мөн улсын дугааргүй Б.Гийн эзэмшлийн "Даюун-150" маркийн мотоцикль ашиглан шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хохирогч Д.Тын өмчлөлийн зүүн шанаа, өгзөг дээрээ "9 тоо" тамгатай, 4 шүдтэй хүрэн зүсмийн буур, зүүн өгзөг дээрээ "дугуй" тамгатай, улаан шаргал зүсмийн ингэн тэмээг хулгайлан 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо.

Тус үйл баримт нь бусдын өмчлөх эрхэд халдаж олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

 

Тухайн гэмт хэргийг шүүгдэгч О, Н.Д, Г.Ц, Ж.Д, Г.Х нар нь үйлдсэн гэм буруутай болох нь:

 

          Хохирогч Д.Таас гаргаж өгсөн хэрэг учрал болсон гэх газрын
болон нядлагдсан малын сэг, зэм бүхий гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн
153-157-ртал/,

 

          Гэрч Б.Саас шүүгдэгч нарт 2.664.000 төгрөг бэлнээр өгсөн
тухай бичмэл баримтыг хэрэгт хавсаргасан тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн
163-165-ртал/,

 

          Г.Оын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл
зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 148-150-р тал/,

 

          Н.Дн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл
зургийн үзүүлзлтүүд /1-р хх-ийн 151-152-р тал/,

 

          Ж.Дийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл
зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 145-147-р тал/,

 

          Хохирогч Д.Тон мөрдөн байцаалтад өгсөн "...Би 2021 оны 06 дугаар сарын эхээр 30-аад тооны тэмээ ноослоод явуулснаас хойш 2021 оны 07 дугаар сарын 20-ны үед тэмээнүүдээ харж тоолоход бүгд байсан энэ үед манай тэмээнүүд Чандмань сумын 4-р баг 3-р баг хоёрын зааг нутаг болох "Элсэн толгой" гэх газарт байсан дараа нь 2021 оны 09 дүгээр сарын 21-ний үед тэмээнүүдээ хайхад олдсон боловч 5 тооны тэмээ дутсан. Ингээд 5 тооны тэмээгээ Дэлгэр сум Баянхонгор аймгийн Бууцагаан сумдын нутгаар хайгаад олдоогүй харин 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Дэлгэр сумын Баян-Өндөр баг, Чандмань сумын Эрдэнэ-Уул баг хоёрын заагт орших "Таван-Овоо" гэх газрын жалганд байсан хоёр тэмээний сэгийг очиж үзэхэд миний алдсан хүрэн буур, улаан шаргал ингэн тэмээ хоёрын сэг нь олдсон буураа шүд, шийр арьсаар нь таньсан харин ингэн тэмээгээ арьс шийрээр нь таньсан. Тэгээд тухайн газрын нөхцөл байдлын зургийг нь дараад Чандмань сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга Б.Б болон хэсгийн төлөөлөгчид мэдэгдээд дараа нь цагдаагийн байгууллагад өргөдөл өгч байгаа юм. ...Хохирлын 2.400.000 төгрөгийг миний дансанд Ж.Д шилжүүлж, би авсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг/1-р хх-ийн 171-174-р тал/.

Гэрч Б.Сийлэгмаагийн мөрдөн байцаалтад өгсөн "...Би 2021.09.22-ны өдөр махны ченж Юүнчин эгчээс Ц мал гаргаж байгаа болов уу? манайх махгүй болж байна гэсэн чинь Юүнчин эгч Ц Чандмань сум руу тэмээ нядлах гээд явсан чи тэр махыг нь авчих гэхээр нь би Болормаа руу залгаад Ц байна уу? Гэхэд байхгүй байна манай хүүгийн найзын тэмээг нядалж ирэх гээд явсан гэхээр нь Цын гар утасны дугаар байна уу? махаа хүнтэй ярьсан уу? гэхэд мэдэхгүй өөртэй нь ярь гээд нэг утасны дугаар өгсөн одоо дугаарыг нь санахгүй ингээд энэ өдөр Цтай яриад тэмээг нь асуусан чинь хүмүүс нь тэмээндээ явсан байна. Энэ хүнтэй ярь гээд нэг залуутай ярьсан чинь 5-6 тэмээ нядална тэмээндээ явсан одоохондоо тэмээнүүдээ олоогүй байна гээд гар утсаа салгасан. Тэгээд маргааш нь буюу 2021.09.23-ны өдөр би дахиж нөгөө залуутай яриад тэмээнүүдзэ олсон уу? яасан гэсэн чинь хоёр тэмээг нь олсон махыг нь аваад очье гэсэн. Тэгсэн 2021.09.24-ний өдөр Ц тэвштэй Портер маркийн машинтай өөрөөсөө гадна хоёр залуутай ирээд хоёр тэмээний мах авч ирээд жигнэж үзэхэд 671 кг болоод 1кг 4000 төгрөгөөр бодоод 2.684.000 мянган төгрөг тоолоод Цтай хамт явсан хоёр залууд өгөөд өшөө тэмээнүүд байгаа юм уу? хэзээ өгөх вэ? гэхэд Ховд аймаг руу адуу аваачиж буулгаад буцаад тэмээ танд өгнө гэж хэлээд явсан. Харин би
Цаас гэдэс толгойг нь асуухад Ц өөрөө иднэ гэж хэлж байсан.
Тухайн үед махгүй болоод эргэж ирнэ ирэхдээ гарал үүслийн гэрчилгээ өгнө гээд
О гэдэг залуу нь нэр, гар утсаа дэвтэр дээр бүртгүүлээд явахаар нь
итгээд гарал үүслийн гэрчилгээгүй мах авсан миний буруу" гэх мэдүүлэг /1-р хх-
ийн 206-207-р тал/,

Гэрч Л.Бийн мөрдөн байцаалтад өгсөн "...2021.09.20-ны   үе   шиг   санагдаж байна. О  мотоцикльтой  манайд ирчээд Цыг Чандманьд миний 2-3 тэмээ байгаа тэрнийг хийгээд ирье гэхээр нь би Цыг явуулахгүй яг чиний тэмээ мөн үү? гэсэн ямар ч асуудал байхгүй аливаа асуудал гарвал би өөрөө үүрнэ та хоёрт бас хэдэн төгрөг хэрэгтэй биз дээ гээд Цыг мотоциклтой аваад явсан. Тэгсэн маргааш нь Оын гар утсаар Ц над руу яриад замд бид хоёрын мотоциклын дугуй хагараад явахгүй болоод Наран багт нэг танихгүй айлд хоноод одоо Чандмань явж байна шүү гэж ярьсан. Ингээд
2021.09.22-ны өдөр шиг санагдаж байна О ахынхаа утсаар ярьж байна
тэмээнүүдээ түрүүчээс нь олж байна өнөө шөнөдөө нядалчаад очно Ц
ахынд байгаа шүү гэж хэлээд холбоо тасарсан. Тэгээд маргааш нь Ц,
О хоёр танихгүй хоёр хүнтэй манайхаар орж ирээд хоол идээд нөгөө
хоёр хүн нь Ховдын Дарив руу адуу ачна гээд явсан. Ингээд Цаас ямар
тэмээ хийсэн талаар асуухад Чандмань яваад Оын буур, ингэ хоёрыг
нядлаад ирлээ махыг нь Сийлгэд өгчихлөө гэж байсан. Харин О надад
100.000 мянган төгрөг бэлнээр өгсөн. Тэгсэн нэлээн сүүлд Оын ах гээд
нэг танихгүй хүн хотоос ярьж байна Чандманьд хийсэн буур, ингэ хоёр манайхны
тэмээнүүд байгаа юм та хоёрт ямар ч хамаагүй битгий цагдаа энэ тэрд янз бүрийн
юм яриад байгаараа чиний том хүү чинь Оын найз гээ биз дээ ахиж тэр
тэмээний талаар ярьж болохгүй гээд дахин дахин хэлээд байсан. Үүнээс хойш тэр хүн надруу дахин дахин залгаад байхаар нь би айгаад гар утсаа аваагүй дараа нь Оаас чиний ах гээд нэг хүн яриад байна ямар уичртай буур ингэ нядлуулсан юм бэ гэсэн чинь О одоо залгавал дахиж битгий ярь гэж хэлээд утсаа салгасан" гэх мэдүүлэг /1-р хх-ийн 209-210-р тал/,

Гэрч Ч.Ны мөрдөн байцаалтад өгсөн "...Г.Х, Ж.Д нар манай багт оршин суудаг, Н.Дманай хөрш буюу 3-р багт оршин суудаг ба энэ бүгд малчин хүмүүс байгаа юм. Г.О нь багадаа манай багт байсан ба одоо Улаанбаатар хотод оршин суудаг гэж сонссон. Ер нь бол хөдөөний малчид нэг нэгнийхээ малыг им, тамга, тэмдгээр таньдаг" гэх мэдүүлэг /1-р хх-ийн -р тал/,

            Шүүгдэгч Г.О, Ж.Д, Н.Дашням, Г.Ц, Г.Х нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Ганхуягийн эзэмшлийн "Даюун-150" маркийн мотоциклийг 1,000,000 төгрөгөөр үнэлсэн "Ашид билгүүн" ХХК-ийн  2021   оны  11   дүгээр сарын   18-ны  өдрийн     ТХҮ-921/2102 дугаартай үнэлгээний дүгнэлт /2-р хх-ийн 21-23, 172-174-р тал/,

 

            Д.Дорждэрэмийн   эзэмшлийн   "Мустанг-150"   маркийн   мотоциклийг 1,000,000 төгрөгөөр үнэлсэн 2021   оны   12 дугаар сарын 28-ны  өдрийн ТХҮ-
621/2224 дугаартай үнэлгээний дүгнэлт /2-р хх-ийн 4-6-р тал/,

 

            Н.Дашнямын эзэмшлийн "Мустанг-150" маркийн мотоциклийг 1,000,000
төгрөгөөр   үнэлсэн   2021   оны   12   дугаар   сарын   28-ны   өдрийн   ТХҮ-621/2225
дугаартай үнэлгээний тайлан /1-р хх-ийн 241-243-р тал/,

 

            "Ашид билгүүн" ХХК-ийн 2021  оны  12 дугаар сарын  13-ны өдрийн
ГАА: 1000954 дугаартай Г.Хын өмчлөлийн 54-82 ГАА улсын дугаартай
" Hundai porter-2  "  маркийн  тээврийн  хэрэгслийг  17.000.000  төгрөгөөр үнэлсэн
үнэлгээний тайлан /1-р хх-ийн 231-232-р тал/,

 

Хулгайд алдагдсан 2 тооны тэмээг 2.400.000 төгрөгөөр үнэлсэн "Ашид билгүүн" ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ТХҮ-621/2099 дугаартай үнэлгээний тайлан /1-р хх-ийн 219-221-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дөрөв. Шүүгдэгч Г.О, Г.Ц, Н.Днар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 14-нээс 2021 оны 10 дугаар сарын 15-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн нутаг "Тугалын ус" гэх нэртэй газраас 70-31 УБТ улсын дугаартай, "Тоуоtа Рrius-20" маркийн тээврийн хэрэгсэл ашиглан шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хохирогч С.Хадбаатарын өмчлөлийн зүүн гуян дээрээ "Сэрээ" тамгатай, бор зүсмийн 1 тооны ингэн тэмээг хулгайлан 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо.

Тус үйл баримт нь бусдын өмчлөх эрхэд халдаж бусдын малыг машин механизм ашиглаж хулгайлсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

 

Тухайн гэмт хэргийг шүүгдэгч Г.О, Г.Ц, Н.Днар нь үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хэрэг учрал болсон гэх газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл,
гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 4-10-р тал/,

Г.Оын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл
зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 12-14-р тал/,

 

Н.Дын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл
зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 15-17-р тал/,

 

          Хохирогч С.Хын мөрдөн байцаалтад өгсөн "...Манайх Дэлгэр сумын Баян-Өндөр багийн "Тугалын ус" гэх газарт намарждаг юм. Тэгсэн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн үед би малдаа явж байтал манай Баян-Өндөр багийн "Тугалын ус" гэх  газарт байрлах  малын  хашааны  ойролцоо  махчин  шувуунууд  эргэлдээд байхаар нь яваад очсон чинь миний өөрийн ингэн тэмээг нядлаад толгой гэдсийг нь арьсанд нь боогоод махыг нь аваад явсан байсан. Ингээд би өөрөө хэсэг мөр хөөж яваад алдаад гадаа харанхуй болсон уг нь цагдаад дуудах гэсэн боловч гар утасны  цэнэг дууссан.  Тэгээд  маргааш  нь буюу 2021.10.16-ны  өдөр хэсгийн төлөөлөгчид өглөө эрт дуудлага өгсөн. ...миний тэмээний үнэ болох 1.100.000 төгрөгнөөс 500.000 төгрөгийг Дашням өгсөн.  Одоо 600.000 төгрөг өгөх ёстой өгөөгүй байгаа учир 600.000 төгрөгөө  нэхэмжилнэ" гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-41-р тал/,

 

          Гэрч Э.Бийн мөрдөн байцаалтад өгсөн "... 2021 оны 10 сарын 15-ны өглөө 08 цагийн үед зах дээр байж байсан чинь Ц хүрч ирээд тэмээний мах авах уу гэхээр нь тэгье гээд үнэ ханшаа тохирсон. Тэгсэн Ц намайг дагуулаад захын баруун хаалганы таксины зогсоолын цаад талд очоод цагаан өнгийн Приус20 маркийн машин дотроос тэмээний мах зөөгөөд дэлгүүр лүү оруулаад жигнэж үзсэн. Ингээд 1кг махыг 3.500 төгрөгөөр тооцоод 215кг болоод 750.000 төгрөг Цад тоолж өгсөн. Гэхдээ би мах худалдаж авахын өмнө энэ махны гарал үүслийн гэрчилгээ, толгой, арьс хаана байна гэсэн чинь Ц дээр байгаа авч ирээд өгье гэж хэлээд  явсан   боловч   тэмээний   толгой,   арьс  авч   ирж  өгөөгүй.   Тухайн   үед Цаас гадна цагаан өнгийн Приус-20 маркийн машинд хоёр хүн хамт байж байсан бөгөөд Ц нөгөө хоёртойгоо хамт тэмээний мах зөөж дэлгүүр лүү оруулсан" гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-55-р тал/,

 

Шүүгдэгч  Г.О,  Н.Д,  Г.Ц нарын  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  70-31   УБТ улсын дугаартай,  "Тоуоtа  Рrius-20"  маркийн тээврийн хэрэгслийг 10,000,000 төгрөгөөр үнэлсэн "Ашид билгүүн" ХХК-ийн 2021
оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ГАА: 1000953 дугаартай үнэлгээний тайлан /1-р
хх-ийн 76-77-р тал/,

Хулгайд алдагдсан 1 тооны тэмээг 1,100,000 төгрөгөөр үнэлсэн "Ашид
билгүүн"   ХХК-ийн   2021   оны   10   дугаар   сарын   18-ний   өдрийн   ТХҮ-621/2080
дугаартай үнэлгээний тайлан /1-р хх-ийн 67-69-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ‘’Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно’’гэж заасан байна.

Шүүгдэгч Г.Оын хувьд Г.Цтай хамтран 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан 1 дүгээр баг 6-65 тоот хашааны урд талаас иргэн Б.Ганхуягийн өмчлөлийн улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн Dayun-150 маркийн улбар шар өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,000,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, мөн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны шөнийн 02-06 цагийн хооронд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран 6 дугаар багийн төвд оршин суух иргэн Ц.Аийн“машин эвдэрчихлээ, хоночхоод явъя” хэмээн гуйж хонохдоо Ц.Амгаланбаатарын өмчлөлийн Redmi-9 маркийн хар өнгийн гар утас 1 ширхэг, бэлэн 20,000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 390,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх үйлдлүүд нь нэг гэмт хэргийн шинжийг 2 удаагийн үйлдлээр хангасан байх тул шүүх үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Г.О Г.Ц нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О нь хохирогч Б.Гийн өмчлөлийн мотоциклийг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй гэж мэдүүлж байгаа хэдий ч хэргийн нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд Г.Цтай үгсэн тохирч мотоцикль олох зорилготой байсан бөгөөд улмаар хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж бусдад зарсан болох нь тогтоогдож байна.

 Мөн шүүгдэгч Г.О, Н.Д, Г.Ц нарын хувьд Ж.Д, Г.Х нартай бүлэглэж 2021 оны 09 дүгээр сарын 23-аас 2021 оны 09 дүгээр сарын 24-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээ 4 дүгээр багийн нутаг “Алаг толгой” гэх нэртэй газраас Г.Хын өмчлөлийн 54-82 ГАА улсын дугаартай, Hundai porter-2  маркийн тээврийн хэрэгсэл, Ж.Дийн өмчлөлийн 62-11 ГАЗ улсын дугаартай Мустанг-150 маркийн мотоцикль, мөн улсын дугааргүй Н.Дашнямын эзэмшлийн Мустанг-150 маркийн мотоцикль, мөн улсын дугааргүй Б.Ганхуягийн эзэмшлийн Даюун-150 мотоцикль ашиглан шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хохирогч Д.Трын өмчлөлийн зүүн шанаа, өгзөг дээрээ 9 тоо тамгатай, 4 шүдтэй хүрэн зүсмийн буур, зүүн өгзөг дээрээ дугуй тамгатай, улаан шаргал зүсмийн ингэн тэмээг хулгайлан 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Г.О, Г.Ц, Н.Днар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 14-ээс 2021 оны 10 дугаар сарын 15-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн нутаг Тугалын ус гэх нэртэй газраас 70-31 УБТ улсын дугаартай, Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хохирогч С.Хадбаатарын өмчлөлийн зүүн гуян дээрээ Сэрээ тамгатай, бор зүсмийн 1 тооны ингэн тэмээг хулгайлан 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлүүдийг  үлгэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж тодорхойлсон ба шүүгдэгч Г.О, Н.Д, Г.Ц, Ж.Д, Г.Х нар нь хохирогч Д.Тогтохбаярын өмчлөлийн зүүн шанаа, өгзөг дээрээ "9 тоо" тамгатай, 4 шүдтэй хүрэн зүсмийн буур, зүүн өгзөг дээрээ "дугуй" тамгатай, улаан шаргал зүсмийн ингэн тэмээг буюу нийт хоёр тооны тэмээ хулгайлсан, мөн Г.О, Г.Ц, Н.Днар нь хохирогч С.Хадбаатарын өмчлөлийн 1 тооны ингэн тэмээг хулгайлсан тул олон тооны мал хулгайлсан гэж үзнэ. 

 

Шүүгдэгч Г.О, Н.Д, Г.Ц, Ж.Д, Г.Х нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, шүүгдэгч нар нь гэм буруутай байна.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон Говь-Алтай аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Г.О, Н.Д, Г.Ц, Ж.Д, Г.Х нарыг гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Хын өмгөөлөгч М.Энхзаяа дүгнэлтдээ: Г.Хыг улсын яллагч нь 2021 оны 09 дүгээр сарын 23-аас 2021 оны 09 дүгээр сарын 24-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээ 4 дүгээр багийн нутаг “Алаг толгой” гэх нэртэй газраас бусадтай бүлэглэн хохирогч Д.Тогтохбаярын 2 тооны тэмээ хулгайлсан гэх үндэслэлээр гэм буруутайд тооцож санал оруулж байна. Хулгайн тэмээ гэдгийг ухамсарлаж ойлгоогүй. Ж.Дийн  өөрийн тэмээ гэж бодож байсан. Тэмээг нядлахад ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийгээгүй машин дотроо сууж байсан гэдэг. Үйлдэл төгссөний дараа шороон замаар Г.Х барьсан гэдэг. Г.Хын үйлдлийн хувьд хамт явсан, тээвэрлэсэн байгаа.  Обьектив үйлдэл байгаа боловч субьектив санаагаар нэгдээгүй. Өөрөөр хэлбэл хх212-рт Галбадрахын мэдүүлэгт Ховд руу хуц ухнад яваад өгөөч гэхээр нь миний бие  өвдөөд байна гэж хэлээд Ж.Дд итгээд хүүгээ хамт явуулсан. Сүүлд өмгөөлөгч авахад нь хэрэгт холбогдсон гэж мэдсэн гэдэг. Аав нь хулгайн эд зүйл тээвэрлэх гэж байна гэж мэдээгүй учир хүүгээ явуулсан байгаа. Үүнээс харахад гэмт хэргийн субьектив шинж байж гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь нотлогддог. Гэтэл Г.Хт хулгай хийх зорилгоор явсан субьектив шинж тогтоогдохгүй байна. Иймээс Г.Хт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Г.Х би явсан гэдэг бодит үйлдлээ хүлээн зөвшөөрдөг, хулгайн тэмээ гэдгийг мэдээгүй. Иймд миний үйлчлүүлэгчийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү..”,

 

Шүүгдэгч Г.Оын өмгөөлөгч Б.Одбаяр дүгнэлтдээ: Өмгөөлөгчийн зүгээс зарим үйлдэл холбогдлыг хүлээн зөвшөөрөхгүй буюу бусдын гар утас, 20000 төгрөгийг хулгайлсан гэхээс бусад үйлдлийг өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн шинжгүй, нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй Г.О тухайн хулгайлах үйлдэлд санаатайгаар нэгдээгүй буюу гэмт хэргийн шинжгүй... Иймээс эдгээр 3 үйлдэлд үнэн зөв дүгнэлт хийж түүнд холбогдох 3 үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...”

 

Шүүгдэгч Г.Цын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ дүгнэлтдээ: Г.Цын тухайд 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан 1 дүгээр баг 6-65 тоот хашааны дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн Dayun-150 маркийн мотоцикль хууль бусаар авсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан яллах дүгнэлт үйлдсэн байгаа. Үүн дээр өмгөөлөгчийн зүгээс маргахгүй байгаа. Г.Отай бүлэглэн үйлдсэн гэдэг байдал тогтоогдохгүй байгаа... 2021 оны 09 дүгээр сарын 23-аас 2021 оны 09 дүгээр сарын 24-нд шилжих шөнө нэр бүхий 4 хүнтэй 2 тэмээ, 2021 оны 10 дугаар сарын 14-ээс 10 дугаар сарын 15-нд шилжих шөнө 2 хүнтэй нэг тэмээ бүлэглэж үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яллах дүгнэлт болоод шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэрчээр болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүдийг өөр ямар нэгэн нотлох баримтаар үгүйсгэсэн нотлох баримт байхгүй. Ийм учраас эдгээр хүмүүс хэрхэн тухайн үйл баримтыг ямар оролцоотой байсан гэдгийг гэрчээр авхуулаад өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт зөрүүгүй мэдүүлэг өгч байгаа учир Г.Ц нь бүлэглэж тэмээ хулгайлсан гэдэг нь тогтоогдохгүй байгаа учир 2 болон 1 тэмээ хулгайлсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...”,

 

Шүүгдэгч Ж.Дийн өмгөөлөгч Ж.Д дүгнэлтдээ: Ж.Д нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухамсарлаж ойлгож байгаагаа илэрхийлж орж ирсэн. Зүйлчлэлийн хувьд маргаан байхгүй. Шүүхийн хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд бүлэглэж гэдэг үйлдлийг энэ талаар дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үнэлж дүгнэлт гаргах байх. Ж.Дийн тухайд 2 тооны тэмээг эхнэрээ Улаанбаатар хот руу эмчилгээнд явуулах гэж хулгайлсан миний буруу гэдэг. Хохирогчид хохирол 2.400.000 төгрөгийг төлж барагдуулсан. Миний буруу гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцож байгаа...”.

 

Шүүгдэгч Н.Дын өмгөөлөгч Х.Энхбат дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгч Н.Днь Дэлгэр сумаас иргэн С.Хадбаатарын 1 тооны тэмээг хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. 2021 оны 09 дүгээр сарын 23-аас 24-ний шилжих шөнө Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутгаас 2 тооны тэмээг бусадтай хамтран хулгайлсан үйлдэлд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрчээр өгсөн мэдүүлэгт зөвхөн 6 тооны тэмээг туулцаад Алаг толгой гэх газар очсон байдаг. Очоод 4 тооны тэмээг туугаад явсан байдаг. Тууж яваад эргээд ирэхэд 2 тэмээг нядлаад явсан байсан. Иймээс энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...”

Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Г.О, Г.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан мөн бусдын олон тооны малыг бүлэглэн машин механизм ашиглан хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Д, Г.Х, Ж.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан бусдын олон тооны малыг бүлэглэн машин механизм ашиглан хулгайлж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч нараас хохирол төлбөртэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй учир шүүгдэгч нар нь өнөөдрийн байдлаар бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлтүүдийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж оролцлоо.

Шүүх шүүгдэгч нарын өмгөөлөгч тус бүрийн гаргасан зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дээрхи дүгнэлтүүдийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь шүүгдэгч нар нь гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болохоо үгүйсгэж нэг нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж байгаа боловч бусдын эд хөрөнгийг буюу мал хулгайлах гэмт хэргийг үйлдэж байгаа арга, цаг хугацаа нь шөнийн цагаар бусдын нүднээс далдуур үйлдсэн, малын сэв, толгой гэдсийг  хаясан байдал, түүнчлэн нэг орон нутагт мал маллаж амьдардаг хүмүүсийн тухайд бусдын малын им тамгыг мэдэхгүй байх боломжгүй бөгөөд шүүгдэгч нарын тухайд хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэж байгааг мэдээгүй байх боломжгүй байна. Хэргийн нөхцөл байдлуудаас дүгнэлт хийхэд илтэд мэдэх боломжтой байх тул шүүгдэгч Г.О, Г.Ц, Н.Дашням, Ж.Д, Г.Х нарыг бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүхээс шүүгдэгч Г.О, Г.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г. О, Г.Ц, Н.Дашням, Ж.Д, Г.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч Г.О, Г.Ц, Н.Дашням, Ж.Д, Г.Х нарын тухайд учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч Г.О, Г.Ц, Н.Дашням, Ж.Д нарын тухайд энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлага  хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

 

Шүүгдэгч  Г.Хын тухайд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч нарт гэмт хэргийн үйлдсэн нөхцөл байдал, оролцоо, үйлдэл, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.От 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Г.Цад 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч Г.От 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Цад 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Дашнямд 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ж.Дд 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Хт 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-д заасныг баримтлан шүүгдэгч Г.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр, шүүгдэгч Г.Цад мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 2  жил 8 сарын хугацаагаар хорих ял дээр нь тус тус нэмж нэгтэн шүүгдэгч Г.Оын жинхэнэ эдлэх ялыг 3 жил 1 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Цын жинхэнэ эдлэх ялыг 2 жил 9 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4-д зааснаар шүүгдэгч Г.От оногдуулсан 3 жил 1 сар 20 хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Цт оногдуулсан 2 жил 9 сар 8 хоногийн хугацаагаар хорих ял,  шүүгдэгч Н.Дашнямд оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ж.Дд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Хт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Оын цагдан хоригдсон 73 хоног, Г.Цын цагдан хоригдсон 66 хоног, шүүгдэгч Н.Дашнямын цагдан хоригдсон 17 хоног, шүүгдэгч Ж.Дийн цагдан хоригдсон 17 хоногийг  ялтны эдлэх ялд нь оруулан тоолохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-д зааснаар шүүгдэгч Г.О, Г.Ц, Н.Д, Ж.Д, Г.Х нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 17,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий портер автомашины үнэ, тус бүр 1,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 3 ширхэг мотоциклийн үнэ нийт 20,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн нэг шүүгдэгчээс 4,000,000 төгрөгийг гаргуулах, мөн Г.О, Г.Ц, Н.Днараас гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 10,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий приус-20 маркийн тээврийн хэрэгслийн үнийг хувь тэнцүүлэн гаргуулж тус бүрийг улсын орлого болгож шийдвэрлэлээ.

 

2021 оны 01 сарын 19-ний өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолоор 54-82 ГАА улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ биелэгдтэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Хын өмгөөлөгч М.Энхзаяа эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ ” ...Үйлдлээ хүлээн зөвшөөрдөг, хохирол төлбөр байхгүй... Иймд Эрүүгийн хуулийн 6.7, 8.1 дүгээр зүйлийг хэрэглэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү гэсэн дүгнэлт гаргасан байна.  Шүүгдэгч Г.Х нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрсэн байсан болох нь хавтаст хэрэгт байгаа нотлох баримтаар тогтоогдож байна. Мөн шүүгдэгч Г.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан ногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Ж.Дийн тухайд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг боловч бусадтай бүлэглэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд хохирогч Б.Ганхуягт 1,000,000 төгрөгийн хохирол учирсан, хохирогч Ц.Амгаланбаатарт 390,000 төгрөгийн хохирол учирсан, хохирогч С.Хадбаатарт 1,100,000 төгрөгийн хохирол учирсан, хохирогч Д.Тогтохбаярт 2,400,000 төгрөгийн хохирол учруулсныг шүүгдэгч нар бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас  гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.О нь 73 хоног, шүүгдэгч Г.Ц 66 хоног, шүүгдэгч Н.Днь 17 хоног, шүүгдэгч Ж.Д нь 17 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Г.Х нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй,  тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б маань овогт Гн О, Даажуу овогт Гийн Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б маань овогт Гн О, Д овогт Гийн Ц, И овогт нийн Д, Т овогт Ж Д, Б овогт Гын Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.От 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Г.Цад 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч Г.От 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Цад 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Д 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ж.Дд 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Хт 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-д заасныг баримтлан шүүгдэгч Г.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр, шүүгдэгч Г.Цад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 2  жил 8 сарын хугацаагаар хорих ял дээр нь нэмж нэгтгэн шүүгдэгч Г.Оын жинхэнэ эдлэх ялыг 3 жил 1 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Цын жинхэнэ эдлэх ялыг 2 жил 9 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4-д зааснаар шүүгдэгч Г.От оногдуулсан 3 жил 1 сар 20 хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Цт оногдуулсан 2 жил 9 сар 8 хоногийн хугацаагаар хорих ял,  шүүгдэгч Н.Дашнямд оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ж.Дд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Хт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Оын цагдан хоригдсон 73 хоног, Г.Цын цагдан хоригдсон 66 хоног, шүүгдэгч Н.Дашнямын цагдан хоригдсон 17 хоног, шүүгдэгч Ж.Дийн цагдан хоригдсон 17 хоногийг  ялтны эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О, Г.Ц нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.Дашням, Ж.Д, Г.Х нарыг цагдан хорьж ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-д зааснаар шүүгдэгч Г.О, Г.Ц, Н.Д, Ж.Д, Г.Х нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 17,000,000 төгрөгийг үнэлгээ бүхий портер автомашин, тус бүр 1,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 3 ширхэг мотоциклийн үнэ нийт 20,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн нэг шүүгдэгчээс 4,000,000 төгрөгийг гаргуулж, мөн Г.О, Г.Ц, Г.Д нараас гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 10,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий приус-20 маркийн тээврийн хэрэгслийн үнийг хувь тэнцүүлэн гаргуулж тус бүрийг улсын орлого болгосугай.

 

8. 2021 оны 01 сарын 19-ний өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолоор 54-82 ГАА улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ биелэгдтэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас  гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.О нь 73 хоног, шүүгдэгч Г.Ц 66 хоног, шүүгдэгч Н.Днь 17 хоног, шүүгдэгч Ж.Д нь 17 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Г.Х нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй,  тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.МӨНХТУЯА