Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/91

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Л.Галбадрах

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүгдэгч Ц.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.А-дхолбогдох 2116000000136 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн товч утга:

 Шүүгдэгч Ц.А- нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Д.Бэзэмшлийн “Ундаргын эх” гэх дэлгүүрт 2021 оны 10 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө үйл ажиллагаа явуулах зориулалттай, орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж хохирогч Д.Бад нийт 1.993.350 төгрөгийг хохирол учруулсан,

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ц.Батбаярын эзэмшлийн “Гоё кейс” нэртэй дэлгүүрт 2021 оны 10 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө үйл ажиллагаа явуулах зориулалттай, орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж эд зүйлүүд хулгайлж, хохирогч Ц.Бнийт 1.480.000 төгрөгийн хохирол учруулсан,

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шинэ-Алтай захын 84 дугаартай Я.Хгийн эзэмшлийн 84 номерын павилоноос 2021 оны 10 дугаар сарын 11- ээс 19-ний өдрийн хооронд үйл ажиллагаа явуулах зориулалттай, орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж эд зүйлүүд хулгайлж, хохирогч Я.Хд нийт 1.020.000 төгрөгний хохирол учруулсан,

Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шинэ-Алтай захын зүүн талд байрлах Э.Д-гийн эзэмшлийн Жимсний бөөний төвд 2021 оны 10 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө үйл ажиллагаа явуулах зориулалттай, орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох лоом ашиглан нэвтрэн орж эд зүйлүүд хулгайлж, хохирогч Э.Д-д нийт 1.107.000 төгрөгний хохирол учруулсан,

Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шилэн захын 2 давхарт үйл ажиллагаа явуулдаг Р.Оийн эзэмшлийн Есөн-Эрдэнэ үнэт эдлэлийн дэлгүүрээс 2021 оны 10 дугаар сарын эхээр тавиуртай бөгжнүүд үзэж байгаад бусдын эд хөрөнгө болох 3 ширхэг мөнгөн бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Р.От 325.170 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 16 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил 10-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Мон-Алтай” худалдааны төвийн тоглоомын талбайгаас иргэн Н.Угийн өмчлөлийн “Iрhоnе 8” маркийн гар утас 1 ширхгийг Б.Нямбаярын цүнхнээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 540.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Ц.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч мэдүүлсэн “Хийсэн бүх хэргээ зөвшөөрсөн байгаа. Маш их харамсаж байна. Ганц удаа надад боломж олгоно уу” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,  

Нэг: Шүүгдэгч Ц.А- нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Д.Бэзэмшлийн “Ундаргын эх” гэх дэлгүүрт 2021 оны 10 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө үйл ажиллагаа явуулах зориулалттай, орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, тээврийн хэрэгсэл ашиглаж эд зүйл хулгайлж хохирогч Д.Бад нийт 1.993.350 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо.

 

Тус үйл баримт нь бусдын өмчлөх эрхэд халдаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

 

Тухайн гэмт хэргийг шүүгдэгч Ц.А- үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Бмөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 07-ны өглөө 09 цаг 30 минутад өөрийн ажиллуулдаг Өрнөн ундрах дэлгүүрийн онгойлгох гэж очтол хаалганы цоожийг хөшиж хүн орсон байдалтай байсан Кассан дотроос бэлэн 30.000 төгрөг, альпен голд шоколад 60 ширхэг, макс пан шокалад 3 ширхэг, макс пан десэрт 3 ширхэг, блок шоколад том 4 ширхэг, марс шоколад 55 ширхэг, бон бон 7 ширхэг, ментос 5 ширхэг, Аэр бар шоколад 8 ширхэг, блок том шоколад 4 ширхэг, коплет шоколад 4 ширхэг, бохь 24 ширхэг, иштэй чихэр 100 ширхэг, өндгөн шоколад 5 ширхэг, исникерс 9 ширхэг, Кастер 8 ширхэг, эссэ ченж 31 ширхэг, Ээл ди 13 ширхэг, бас Ченж эссэ 46 ширхэг, парламент 14 ширхэг, бонд 10 ширхэг, боублес 2 ширхэг, зүрхэн набор 2 ширхэг, том шоко үрэл 6 ширхэг, 100 грамтай шоко 6 ширхэг, ааруулан үрэл 3 ширхэг, чокойбай 3 ширхэг, Чингис архи 2 ширхэг, сэрүүн пиво 2 ширхэг, хараа архи 1, луугийн өндөг үрэл 5 ширхэг кола марч чихэр 10 ширхэг, нэгж мобиком, юнител 750,000 төгрөг, үрлэн шоколад 6 ширхэг гэх мэт эд зүйл алга болсон байсан. мөн компьютерын дэлгэцийг хагалсан байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 38-39-р тал/,

Гэрч Э.Сын мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр би хичээлтэй болохоор гарсан үгүйг нь мэдэхгүй байна, орой надад юм хэлэлгүй байж байгаад 12 цагийн үед гэрээсээ гараад явсан. Намайг унтаж байхад ойролцоогоор шөнийн 03 цагийн үед ирсэн. 2021 оны 10 дугаар сарын 07-ны орой найз охинтойгоо уулзчихаад ирье гээд миний эзэмшлийн мотоциклийг унаад гарсан 2021 оны 10 дугаар сарын 07-ны орой 23 цагийн үед миний мотоциклийг найз охинтойгоо уулзчихаад ирье гээд унаад гарсан, бас шөнө дунд ирсэн ирэхдээ тамхи цүнхэндээ шоколад баахан юм хийчихсэн ирсэн. Намайг асуухад нэг ах дэлгүүрт картаа үлдээчихсэн байгаа намайг дэлгүүрээс дуртай юмаа аваарай гэж хэлсэн. Би супермаркет ажиллуулдаг эмээгээс юм авсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг 1-р хх-ийн 52-53 дугаар тал/,

Шүүгдэгч Ц.А-гийн шүүх сэтгэц, эмгэг судлалын “...Ц.А- нь сэтгэл мэдрэлийн ямар нэгэн өвчин үгүй ба сэтгэцийн эмчийн хяналтад байдаггүй Ц.А- нь бие махбодын ба сэтгэхүйн хөгжил нь насандаа тохирсон Ц.А- нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай Ц.А- нь хэрэг хариуцах чадвартай...Ц.А- нь шинжилгээний явцад ярьж буй байдал, одоогийн сэтгэцийн байдал, бие махбодын хөгжил, сэтгэцийн хөгжил насандаа тохирсон өөрийн үйлдэл холбогдлыг бүрэн ойлгох чадвартай..." гэх дүгнэлт шинжилгээ /1-р хх-ийн 56-58 дугаар тал/,

   Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч. цагдаагийн дэслэгч Б.Мөнх-Оргилын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаартай гарын мөрний "... хэргийн газраас бэхжүүлэн авч шинжилгээнд ирүүлсэн 2 хуудас бүхий 6 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 6 ширхэг гарын мөрнөөс “1” гэж дугаарласан гарын мөр нь Цэдэндамба овогтой Ажнайгийн зүүн гарын алганы дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 67-73 дугаар тал/,

 

   Ашид-Билгүүн ХХК-ны 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ- 421/2080 дугаартай хулгайд алдагдсан эд зүйлүүдэд үнэлгээ гаргасан шинжээчийн “...нийт үнэ 1.993.350 төгрөг...” гэх дүгнэлт, /1-р хх-ийн 88-91 дүгээр тал/,

 

Ашид-Билгүүн ХХК-ны 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ТХҮ- 621/2115 дугаартай хулгайд алдагдсан эд зүйлүүдэд үнэлгээ гаргасан шинжээчийн “...нийт үнэ 45.700 төгрөг...” гэх дүгнэлт, /1-р хх-ийн 97-99 дүгээр тал/,

 

2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх-ийн 2-7 дугаар тал/,

 

2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Говь-Алтай аймаг Есөнбулаг сум Оргил багийн Өнөр хороолол 3 дугаар байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 8-14 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 72 дугаартай тогтоол /1-р хх-ийн 16-18 дугаар тал/,

 

Хохирогч Д.Бад эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэл /1-р хх-ийн 19 дүгээр тал/,

 

2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 21 дүгээр тал/,

 

2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөгчийн сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тухай тогтоол /1-о хх-ийн 25-27 дугаар тал/,

Хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх Э.Сумъяабазарын эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох Мустанг-5 маркийн мотоцикльд үнэлгээ гаргасан Ашид Билгүүн ХХК-ны 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ТХҮ- 921/2093 дугаартай үнэлгээний тайлан /1-р хх-ийн 80-82 дугаар тал/,

2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Мөрдөн шалгах туршилт хийсэн” тухай мөрдөгчийн тэмдэглэл, /3-р хх-ийн 58-59 дүгээр тал/,

2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн мөрдөгчийн “хохирогч Д.Бад Caster нэртэй тамхи 2 ширхэг, Mevius нэртэй тамхи 1 ширхэг” зэргийг хүлээлгэн өгсөн талаарх тэмдэглэл, /3-р хх-ийн 61 дүгээр тал/,

 

Д.Мийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 63 дугаар тал/,

 

Шүүгдэгч Ц.А-н мөрдөн байцаалтад өгсөн “...би тухайн үед хамаатаны хүүхэд болох Сумъябазарынд хамт байж байгаад шөнийн 12 цагийн үед Сумъяабазарын мотоциклийг унаад талд байдаг Баатарын дэлгүүр гэж яридаг Ундаргын эх дэлгүүрийн ойролцоо мотоцикльтой зогсоод цоожийг төмрөөр хөшиж эвдэж ороод кассан дотроос бэлэн 30.000 төгрөг Аlреn gold шокалад 60 ширхэг, бусад шокалад 50 гаруйг авсан. Cofler8 caster, esse chenj 528 палчик, LD8 chenj esse8 parlament8 bond гэх тамхиудыг олноор авсан. Набор 2 ширхэг, chokope, Чингэс архи 2 ширхэг, сэрүүн пиво 2ширхэг, мобиком, юнител нэгж их олон байхаар нь бүгдийн авсан. Хараа архийг савхины халаасанд хийж байхдаа унгааж хагалсан. Би гарахдаа камерын дэлгэц рүү гараараа цохисон ба дэлгэц хагалсан байж болзошгүй...би хулгайлсан эд зүйлээ зараагүй. Чихэр, шоколад амттай зүйлсээс нь идсэн санагдаж байна. Яг хэдийн идсэн ээ сайн санахгүй байна. Би 30.000 төгрөгнөөс тамхи дэлгүүрээс худалдаж авсан санагдаж байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 110 дугаар тал/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хоёр. Шүүгдэгч Ц.А- нь 2021 оны 10 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө “Гоё кейс” нэртэй дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйлүүд хулгайлсан үйл баримт тогтоогдлоо.

 

Тус үйл баримт нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын өмчлөх эрхэд халдсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

 

Тухайн гэмт хэргийг шүүгдэгч Ц.А- үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Батбаярын мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 09-ний өглөө манай дэлгүүрийн цонхыг хулгайч хагалж орохдоо гараа зүссэн байсан ба дэлгүүрт ороод хойд талд байдаг гар утас засдаг лангуунаас самсунг А9 про ногоон өнгөтэй гар утас, самсунг А750 загварын утас нь хар өнгөтэй гар утсыг авсан мөн лангуун дотроос Вluetooth-тэй утасгүй цагаан цаасан хайраг 1 ширхэг чихэвч, ногоон хайрцагтай 2 ширхэг чихэвч алга болсон байсан. мөн цагаан цаасан хайрцагтай Wath t500 гэсэн бичигтэй ухаалаг цаг 2 ширхэг авсан. Гар утасны лангуун доороос Самсунг А51 загварын цагаан өнгөтэй гар утас 1 ширхэг, Ай поне-6 гар өнгөтэй гар утас 1 ширхэг тус тус алга болсон байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 143 дугаар тал/,

 

2021 оны 10 дугаар сарын 09-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 118-126 дугаар тал/,

 

2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Ц.А-гаас эд зүйл хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 127-130 дугаар тал/,

2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн прокурорын 71 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 132-133 дугаар тал/,

2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хохирогч Ц.Бэд зүйлүүл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 134 дүгээр тал/,

 

2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ц.А-гаас хар өнгөтэй 42 размерын ботинк, ул хэсгийн урд хэсэгт 11 ширхэг бөөрөнхийтэй, хойно 3 бөөрөнхий хэлбэрийн зураастай гутлыг хураан авав...” гэх тэмдэглэл, /1-р хх-ийн 135-136 дугаар тал/,

2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн прокурорын 69 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 138 дугаар тал/,

2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн мөрдөгчийн Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 139 дүгээр тал/,

Ашид-Билгүүн ХХК-ны 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ТХҮ- 921/2070 дугаартай хулгайд алдагдсан эд зүйлүүдэд үнэлгээ гаргасан шинжээчийн “...нийт үнэ 1,480,000 төгрөг...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 150-152 дугаар тал/,

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Назарбекийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 33 дугаартай гутлын улны “...хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлж авсан гутлын улны мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэж буй хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан гутлын мөр нь шинжилгээнд харьцуулах загвараар хүргүүлсэн Цэдэндамба овогтой Ажнайгаас хураан авсан гэх хар өнгийн хагас түрийтэй гутлын зүүн хөлний дардастай тохирч байна...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 169-174 дүгээр тал/,

Шүүгдэгч Ц.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2021 оны 10 дугаар сарын 8-аас 09-нд шилжих шөнийн 01 цагийн орчим үед Шинэ-Алтай захын хойно байдаг хуучин түлшний захын баруун дээд талын өнцөгт байх “Гоё кейс” гэх дэлгүүрийн орчим явж байгаад дэлгүүрийн шатаар дээш гараад урд талд нь цонх байдаг тул жижиг цонхруу чулуу шидэж хагалаад ханаар нь дамжиж цонх руу орох гэж байхдаа дахин хажуу талын жижиг цонхыг хөлөөрөө цохиж хагалсан. Чулуу шидэж хагалсан жижиг порчикоор гараа оруулж нээсэн. Тэр үед гараа шилэнд зүссэн ба цус гарч байсан. Тэгээд дэлгүүрт ороод хойд лангуунаас самсунг маркийн ногоон өнгөтэй гар утас, самсунг загварын хар өнгөтэй гар утсыг авсан мөн лангуун дотроос Bluutooth-тэй утасгүй цагаан цаасан хайрцагтай 1 ширхэг чихэвч, ногоон хайрцагтай 2 ширхэг чихэвч, цагаан цаасан хайрцагтай watch t500 гэсэн бичигтэй ухаалаг цаг 2 ширхэг авсан. Гар утасны лангуун доороос самсунг А/51 загварын цагаан өнгөтэй 1 ширхэг гар утас мөн Ай пойне шар өнгөтэй гар утас тус тус аваад буцаж орж ирсэн цонхоороо гарсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гурав: Мөн 2021 оны 10 дугаар сарын 11-ээс 19-ний өдрийн хооронд Шинэ-Алтай захын 84 дугаартай Я.Хгийн эзэмшлийн павилонд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж эд зүйлүүд хулгайлсан үйл баримт тогтоогдлоо.

 

Тус үйл баримт нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын өмчлөх эрхэд халдсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

 

Тухайн гэмт хэргийг шүүгдэгч Ц.А- үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Я.Хгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Шинэ-Алтай захын 84 номерын павилонд гар утас засвар, бэлэн хувцас худалдан борлуулдаг юм. 2021 оны 10 дугаар сарын 11-ээс 19-ний хооронд гар утас засвараас “Самсунг Жи-7 маркийн дэлгэц сольсон хэвийн ажиллагаатай гар утас 1 ширхэг, Самсунг Жи-5 дэлгэц сольсон хэвийн ажиллагаатай гар утас 1 ширхэг, Самсунг Ээс-5 маркийн дэлгэц сольсон хэвийн ажиллагаатай гар утас 1 ширхэг, Самсунг Нөүт-4 хэвийн ажиллагаатай гар утас 1 ширхэг, Самсунг ээс-7 маркийн дэлгэц хагархай хэвийн ажиллагаатай гар утас 1 ширхэг, Самсунг ээс-4 хэвийн ажиллагаатай гар утас 1 ширхэг, Самсунг А-7 дэлгэцгүй хэвийн ажиллагаатай гар утас 1 ширхэг, Самсунг 6 плас дэлгэцгүй хэвийн ажиллагаатай гар утас 1 ширхэг, Самсунг ээс-3 дэлгэцгүй хэвийн ажиллагаатай гар утас 1 ширхгийг хулгайд алдсан байсан... Самсунг Жи-7 маркийн дэлгэц сольсон хэвийн ажиллагаатай гар утас 1 ширхгийг 220.000 төгрөгөөр, Самсунг Жи-5 дэлгэц сольсон хэвийн ажиллагаатай гар утас 1 ширхгийг 160.000 төгрөгөөр, Самсунг Ээс-5 маркийн дэлгэц сольсон хэвийн ажиллагаатай гар утас 1 ширхгийг 110.000 төгрөгөөр, Самсунг Нөүт-4 хэвийн ажиллагаатай гар утас 1 ширхгийг 170.000 төгрөгөөр, Самсунг ээс-7 маркийн дэлгэц хагархай хэвийн ажиллагаатай гар утас 1 ширхгийг 170.000 төгрөгөөр, Самсунг ээс-4 хэвийн ажиллагаатай гар утас 1 ширхгийг 70.000 төгрөгөөр, Самсунг А-7 дэлгэцгүй хэвийн ажиллагаатай гар утас 1 ширхэгийг 170.000 төгрөгөөр, Самсунг 6 плас дэлгэцгүй хэвийн ажиллагаатай гар утас 1 ширхгийг 180,000 төгрөгөөр, Самсунг ээс-3 дэлгэцгүй хэвийн ажиллагаатай гар утас 1 ширхгийг 60.000 төгрөгөөр тус тус үнэлж байна...Тухайн гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжиглэж байгаа хүн байхгүй. Миний хулгайд алдсан утаснаас манай эхнэр Ц.Нандинцэцэгт Шинэ-Алтай захын ажилтан Отгондалай хүн авч ирж өглөө гээд авч ирж өгсөн байна лээ. Отгондалай манай павилоноос хэн хулгай хийсэн болохыг мэдэж байгаа байх...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 208-210 дугаар тал/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Я.Хгийн мөрдөн байцаалтад дахин өгсөн “...Би самсунг жи-5 дэлгэцгуй утас хүлээж авсан, самсанг эс-5 утас, самсунг нөүт-4, самсунг ээс- 4, самсунг 6 плас маркийн утаснуудыг хүлээж авсан. Одоо самсунг А7 маркийн гар утас, самсунг жи7 гэсэн утаснууд байхгүй байгаа...эдгээр 2 утас Жи 5 утсны дэлгцний мөнгийг олж авмаар байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 212 дугаар тал/,

 

Гэрч Оргилын мөрдөн байцаалтад өгсөн “...би өдрийг нь санахгүй байна. Намайг ажил дээр байж байхад нэг залуу орж ирээд утас сэлбэгэнд авах уу гэсэн тэгэхээр нь авъя гэхэд надад самсунг ээс-6 плас, сансунг ээс-4, самсунг жи-5 гэсэн утаснууд зарна гэсэн. Тэгээд би эдгээр утаснуудыг 80.000 төгрөгөөр тухайн залуутай тохиролцож авсан. Хэд хоногийн дараа тухайн залуугийн ээж бололтой хүн дагуулцан орж ирээд утаснуудыг авч явсан. Тэр үед Ц.А- гэх нэрийг мэдсэн...” гэх мэдүүлэг/1- р хх-ийн 214 дүгээр тал/,

 

Гэрч Ц.Нийн мөрдөн байцаалтад өгсөн “...манай нөхөр бид 2 Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Шинэ-Алтай захын 84 номерын павилонд бэлэн хувцас би зардаг манай нөхөр гар утас засвар ажиллуулдаг юм. 2021 оны 10 дугаар сарын 11-ээс 19-ний хооронд манай павилонд хулгай орж 9 ширхэг гар утас хулгайд алдагдсан юм. Яг хэзээ хулгай орсныг би мэдэхгүй мөн манай нөхөр бас мэдээгүй цоожийг нь хөшиж ороод буцаагаад цоожилсон байсан. Павилоны хаалга хөшсөн ул мөр байна лээ. Шинэ-Алтай захын ажилтай Отгондалай надтай уулзаад танай павилоноос хулгайд алдсан гар утаснууд мөн үү гээд 5 ширхэг гар утас надад хүлээлгэн өгсөн. Би нөхөртөө үзүүлэхэд манай павилоноос хулгайд алдсан гар утас мөн байна гэж хэлсэн. Отгондалайн надад өгсөн 5 ширхэг гар утас нь одоо надад байна...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 217-218 дугаар тал/,

 

Гэрч Г.Оийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Шинэ-Алтай захын зохион байгуулагчаар ажилладаг юм. Тус захын 84 номерын павилоноос гар утас хулгайд алдагдсан байсан юм. Шинэ-Алтай захын гүйцэтгэх захирал Г.Ганхүү нь надад нийт 5 ширхэг гар утас өгсөн юм тухайн гар утаснуудыг 84 номерын павилоны эзэн Я.Хгийн эхнэр Ц.Нандинцэцэгт эхнэр Ц.Нандинцэцэгт хүлээлгэн өгсөн юм. Ц.Нандинцэцэг манай павилоноос хулгайд алдагдсан гар утаснууд мөн байна гэж хэлээд авсан. Шинэ- Алтай захын гүйцэтгэх захирал Г.Ганхүүд хэн тухайн гар утаснуудыг авч ирж өгснийг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 225-226 дугаар тал/,

 

Гэрч Ц.Мийн мөрдөн байцаалтад өгсөн “...Манай хүү Ц.А- нь Говь-Алтай аймгийн Есөн5>.таг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Шинэ-Алтай захын павилоноос гар утас х.лпайлсан байсан юм байна лээ. 2021 оны 10 дугаар сарын 20-нд манай хашаанд байх хуучин машины суудал дээр 2 ширхэг Самсунг маркийн хуучин гар утас байсан Шинэ-Алтай захын Ганхүү эгч залгаад манай зах дээрээс павилоноос гар утас алга болсон талаар хэлсэн. Тэгэхлээр нь манай хашаанд 2 ширхэг гар утас байна лээ гэж хэлээд аваачиж өгсөн. Тэгсэн манай гар утас засварын газраас гар утас алга болсон энэ мөн байх гэж хэлсэн. Тэгээд өөр утас байвал авч ирээд өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би Ажнайтай уулзаад ярилцсан тэгтэл Залуурын доод талын гар утас засварчинд 1 утас өгсөн, гар утас засварчин Оргил дээр 3 гар утас өгсөн талаар хэлсэн. Тэгээд би Оргил дээр Ажнайг дагуулж очоод 3 ширхэг гар утас авсан. Залуурын доод талын гар утас засвар дээр Ажнайг дагуулж очоод Ажнайгийн өгсөн утсыг асуудал янзлаад худалдсан талаар хэлсэн юм. Оргилоос авсан 3 ширхэг гар утсыг би Шинэ-Алтай захын ажилтан Ганхүүд хүлээлгэн өгсөн юм. Шинэ-Алтай захын гар утас засварын павилоноос хулгайлж авсан гэж байсан” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 229-230 дугаар тал/

Ашид-Билгүүн ХХК-ны 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ТХҮ- 421/2120 дугаартай хулгайд алдагдсан эд зүйлүүдэд үнэлгээ гаргасан шинжээчийн “...нийт үнэ 1,020.000 төгрөг...” гэх дүгнэлт,/1-р хх-ийн 239-242 дугаар тал/,

2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх-ийн 191-196 дугаар тал/,

Шүүгдэгч Ц.А-гийн өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 19-ний орой 20 цагийн орчим Шинэ-Алтай захын павилоны цоож хөшиж онгойлгоод 7 ширхэг гар утас хулгайлж аваад буцаагаад цоожийг дарахад түгжигдэж байсан. Тухайн гар утаснуудын 2 гар утсыг Залуур-Алтай” ХХК-ны урд талын байранд суудаг засюарчинд 2 гар утсыг зарсан. 3 гар утсыг Оргил гэх гар утас зардаг залууд зарсан. 2 утсын өөртөө байлгаж байсан. Тэгээд тухайн утаснуудын буцааж эзэнд нь хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 4 дүгээр тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Дөрөв: Мөн 2021 оны 10 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Шинэ-Алтай захын зүүн талд байрлах Э.Д-гийн эзэмшлийн Жимсний бөөний төвд нууцаар, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох лоом ашиглан хууль бусаар нэвтрэн орж эд зүйлүүд хулгайлсан үйл баримт тогтоогдлоо.

 

Уг үйл баримт нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч бусдын өмчлөх эрхэд халдсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

 

Тухайн гэмт хэргийг шүүгдэгч Ц.А- үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Манай нөхөр лүү захын харуул байна танай дэлгүүрт хулгай орсон байна гэж ярьсан байсан. Манай нөхөр бид 2 өөр газарт байсан болохоор над руу 07 цаг 40 минутад ярьсан. Би дэлгүүр дээрээ очиход цонхийг нь хагалчихсан, гадна талын хамгаалалтын тор нь ярагдчихсан байхаар нь цагдаа руу залгаж дуудлага өгсөн.,.2021 оны 10 дугаар сарын 05-ны 19 цаг өнгөрөөгөөд дэлгүүрээ хаасан. Гарахдаа дэлгүүрийнхээ хөргөгч, тог бүх юмаа шалгаад гардаг. Намайг гарахад гадна талын 1, дотор талын 3 ширхэг камер ажиллаж байсан...өөрийнхөө баримжаагаар тооцож үзсэн бүгдээс нь 10, 10 килограмм буюу 40 килограмм махан бүтээгдэхүүн, кассанд байсан 500,000 орчим төгрөг алга байна...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 25 дугаар тал/,

Гэрч Г.Аийн мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 05-аас 06-нд шилжих өдрийн хооронд Шинэ-Алтай захын харуулын үүрэг гүйцэтгэсэн юм. Тэгээд шөнө 00 цаг өнгөрч байхад төмөр дуугарах чимээ гарахаар нь харуулын постноосоо гараад зах доторх бүх павилонуудыг шалгаж үзсэн. Тэгээд захын ар талд байрлах галлагааны өрөөндөө яваад очиход галч Ганбат паар халахгүй байна гээд сууж байсан. Тэгээд Ганбаттай уулзаад Шилэн зах руу ороод паарнуудыг үзээд нэлээн удсан. Тэгээд буцаад задгай зах руугаа орохдоо доогуур нь тойроод нар зөв бүтэн тойрч шалгачхаад пост руугаа орсон юм. Тухайн үед ямар нэгэн сэжигтэй зүйл ажиглагдаагүй тэгээд өглөө 05 цаг өнгөрч байгаад дахиад захын гадуур тойроод явж байтал захын зүүн талын төв хаалганы хойд талд гадаа байрладаг жимсний бөөний төвийн цонхыг нь хагалаад хамгаалалтын төмрийг лоомоор хөшөөд хулгайч орсон бололтой лоом нь цонхны хажууд хананд түшүүлээд тавьчихсан байсан. Тэгээд хулгайч орсныг мэдчихээд захын эргүүлдээ хэлэх гэтэл миний утсанд нэгж байхгүй болохоор нь 07 цаг өнгөрч байхад хүнээс нэгж гуйж аваад захынхаа эргүүл Алгир гэдэг хүнд хулгай орчихсон байсан талаар мэдэгдсэн. Тэгсэн чинь Алгир надад хэлэхдээ тухайн дэлгүүрийн эзэнтэй би утсаар яриад хэлье гэсэн тэгээд 08 цагийн үед тухайн дэлгүүрийн эзэн эмэгтэй хүн ирсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн байгаа. Би тухайн дэлгүүрт хулгай орсныг мэдсэнээс хойш хүнийг нь иртэл холдолгүй хараад байж байсан юм...” гэх мэдүүлэг 2-р хх-ийн 27-28 дугаар тал/,

Гэрч Э.Сын мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нь би хичээлтэй болохоор гарсан үгүйг нь мэдэхгүй байна, орой надад юм хэлэлгүй байж байгаад 12 цагийн үед гэрээсээ гараад явсан. Намайг унтаж байхад ирсэн ойролцоогоор шөнийн 03 цагийн үед ирсэн. 2021 оны 10 дугаар сарын 07-ны орой найз охинтойгоо уулзчихаад ирье гээд миний эзэмшлийн мотоциклийг унаад гарсан... Уржигдар буюу 2021 оны 10 дугаар сарын 06-ны шөнө цонх цохиод орж ирэхдээ ууттай хиам, алим, зайдас авч ирээд ууттай нь 2 давхар луу аваад гарсан. Маргааш нь 13 цагийн үед би хичээлдээ явчхаад 18 цагийн үед гэртээ иртэл тэр ууттай хиам нь 2 давхарт байж байсан ямар учиртай хиам байгаа талаар асуухад урд шөнө явж байгаад таньдаг баян ах нартай таарсан тэр ах нар надад мөнгө, авч ирсэн зүйлсийг авч өгөөд миний дугаарыг аваад үлдсэн надтай ярих байх гэж хэлсэн. Би аймаар их хиам байсан болохоор нь энэ чинь муудчихна ээждээ аваачиж өг гээд 25-ын уутны тал шахуу хиамыг бид 2 захын урд талд байдаг гэрт нь аваачиж өгсөн. 2021 оны 10 дугаар сарын 07-ны орой 23 цагийн үед миний мотоциклийг найз охинтойгоо уулзчихаад ирье гээд унаад гарсан, бас шөнө дунд ирсэн ирэхдээ тамхи, цүнхэндээ шоколад баахан юм хийчихсэн ирсэн. Намайг асуухад нэг ах дэлгүүрт картаа үлдээчихсэн байгаа намайг дэлгүүрээс дуртай юмаа аваарай гэж хэлсэн. Би супермаркет ажиллуулдаг эмээгээс юм авсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-53 дугаар тал/,

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч цагдаагийн дэслэгч Б.Мөнх-Оргилын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 36 дугаартай гарын мөрний “...Хэргийн газраас бэхжүүлэн авч шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3 гэж дугаарласан 3 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Харин 4, 5, 6 гэж дугаарласан 3 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй...Шинжилгээнд тэнцсэн 1, 2, 3 гэж дугаарласан 3 ширхэг гарын мөрнүүдээс хэргийн газар болох хөргүүрийн хаалган дээрээс илрүүлэн бэхжүүлж авсан гэх 1 ширхэг гарын мөр нь Цэдэндамба овогтой Ажнайгийн зүүн гарын дунд хурууны дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна....” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, /2-р хх-ийн 36-44 дүгээр тал/,

Ашид-Билгүүн ХХК-ны 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ- 421/2085 дугаартай хулгайд алдагдсан эд зүйлүүдэд үнэлгээ гаргасан шинжээчийн “...нийт үнэ 1.107.000 төгрөг...” гэх дүгнэлт, /2-р хх-ийн 48-50 дугаар тал/,

 

2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 10-14 дүгээр тал/,

 

2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн мөрдөгчийн Эд мөрийн баримтаар тооцох тоухай тогтоол /2-р хх-ийн 16 дугаар тал/,

 

Ц.А-гийн гар утсанд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 17-21 дүгээр тал/,

 

Шүүгдэгч Ц.А-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 10 дугаар сарын 05-ны орой Сумъяабазарынд байж байгаад 22 цагийн орчим гэрээс нь гарч Сумъяабазарын мотоциклийг унаад ганцаараа Шинэ-Алтай захын зүүн хойд талд байх жимс ногооны дэлгүүрийн цонхны хаалтыг эвдээд цонхыг хагалан орж хиам, зайдас болон хүнсний эд зүйл, кассанд байсан мөнгө авсан. Сумъяабазарын гэрт очоод хиам, зайдсыг идсэн...би тухайн дэлгүүрт орж юм хулгайлах зорилгоор орсон... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 65 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тав: Мөн шүүгдэгч Ц.А- нь 2021 оны 10 дугаар сарын эхээр тус аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг Шилэн захын 2 давхарт байрлах Р.Оийн эзэмшлийн Есөн-Эрдэнэ үнэт эдлэлийн дэлгүүрээс тавиуртай бөгжнүүд үзэж байгаад бусдын эд хөрөнгө болох 3 ширхэг мөнгөн бөгжийг хулгайлж Р.От 325.170 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо.

 

Тус үйл баримт нь бусдын өмчлөх эрхэд халдаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

 

Тухайн гэмт хэргийг шүүгдэгч Ц.А- үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.Оийн мөрдөн байцаалтад өгсөн “...би шилэн захын 2 давхарт Есөн-Эрдэнэ.гэдэг нэртэй үнэт эдлэлийн дэлгүүр ажиллуулдаг. 2021 оны 10 дугаар сарын эхээр дүрэмт хувцастай нэг банди орж ирээд бөгжнүүд үзээд би тэгээд тавиуртай бөгжнүүдээ авч өгөөд цаашаа хүнд юм үзүүлээд эргээд хартал за өолсон гээд надад тавиуртай бөгжнүүдээ өгөөд гараад явсан. Тэгээд би 2 хоногийн дараа мэдсэн...З ширхэг бөгж алдсан...дүрэмт хувцастай дугуй дамран малгайтай байсан...би бөгжнүүдээ 360.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 75 дугаар тал/,

 

Хохирогч Р.Оээр тухайн сэжиглэж байгаа этгээдийг таньж олуулах ажиллагаа явуулсан “...1-ээс 4 хүртэл дугаарлан ширээн дээр тавьсан хүмүүсийн зураг байх бөгөөд гэрч Р.От үзүүлэхэд 3 дугаартай хүний зургийг заав. Мөн ажиллагааны явцад хүмүүсийн байр, дугаарыг сольж үзүүлэхэд 2 дугаартай хүний зургийг заав. Ажиллагааны явцад Р.Оээс ямар содон шинж тэмдгээр нь таньсан талаар тодруулахад: царай зүсээр нь таньж байна гэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /2-р хх-ийн 76-80 дугаар тал/,

 

2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн прокурорын 48 дугаартай эд мөрийн баримт, эд зүйл хураан авах тухай зөвшөөрөл, хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 81-83 дугаар тал/,

 

2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн мөрдөгчийн Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /2-р хх-ийн 84 дүгээр тал/,

 

Ашид-Билгүүн ХХК-ны 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ТХҮ- 621/2096 дугаартай хулгайд алдагдсан эд зүйлүүдэд үнэлгээ гаргасан шинжээчийн “...нийт үнэ 325.170 төгрөг...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 88-90 дүгээр тал/,

 

Шүүгдэгч Ц.А-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...2021 оны 10 дугаар сарын эхээр өдрийг нь санахгүй байна Шинэ-Алтай захын 2 давхарт байх Есөн-Эрдэнэ нэртэй алт мөнгөний дэлгүүрт мөнгөн бөгжнүүдийг үзье гэхэд тавиуртай мөнгөн бөгжнүүд өгсөн. Би 3 бөгжийг аваад буцааж тавиуртай бусад мөнгөн бөгжийг буцааж өгсөн. Тэгээд Шинэ-Алтай захаас гараад хойно байх буудай төвийн ломбарданд ороод 20.000 төгрөгөөр 3 бөгжийг тавьсан. Тэр мөнгийг би хувьдаа зарцуулсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 100 дугаар тал/,

 

Ц.Мийн эзэмшлийн Хаан банкны эзэмшлийн 5315389481 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 121 дүгээр тал/,

 

Шүүгдэгч Ц.А-гийн хохирогч Ц.Батбаяр, Э.Д-, Я.Х нарын хохирлыг төлж барагдуулсан тухай баримтууд /2-р хх-ийн 131-135 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Зургаа: Шүүгдэгч Ц.А- нь 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “Мон-Алтай” худалдааны төвийн тоглоомын талбайгаас иргэн Н.Угийн өмчлөлийн “Iphonе 8” маркийн гар утас 1 ширхгийг хулгайлж 540,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо.

 

Тус үйл баримт нь бусдын өмчлөх эрхэд халдаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

 

Тухайн гэмт хэргийг шүүгдэгч Ц.А- үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Угийн “...би өөрийн хүүхэд болох Нямбаярт 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн |рhone-8 маркийн гар утсаа өгч явуулсан. Тэгээд манай хүү орой 21 цагийн үед гэртээ ирээд таны гар утсыг Мон-Алтайн тоглоомын талбай дээрээс цүнхнээсээ алдчихлаа гээд ирсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 161-рт/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Нын мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 16 цагийн үед ээж Урангоогийн Iphonе 8 маркийн гар утсыг авч явсан. Тэгээд гэрээсээ гараад бэлтгэлдээ орохоосоо өмнө жоохон турникдэж байгаад орьё гэж бодоод Мон-Алтай худалдааны төвийн хажуу талын тоглоомын талбай дээр очсон. Тэгээд миний цүнхийг нэг хүүхэд ухаад байсан тэгээд би очиж болиулаад өөр газар аваачиж тавьсан. Тэгээд турникдэж байгаад бэлтгэлдээ явах гээд гар утсаа авах гээд цүнхээ нээтэл байхгүй байсан. Тэгээд бэлтгэлдээ орчоод гэртээ очоод ээждээ гар утсаа алдсан талаараа хэлсэн. Тухайн үед миний цүнхийг Ажнай гээд хүүхэд ухсан. Ажнайг сайн танихгүй хааяа цуг турникддэг. Би маргааш нь Ажнайтай уулзаад гар утсаа асуутал би чиний цүнхийг ухсан гэхдээ дотроос нь би юм аваагүй. Утас чинь олдохгүй бол би мөнгийг нь өгчихий гээд байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 164 дүгээр тал/,

 

Хулгайд алдагдсан гар утсыг 540.000 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 820/1001 дугаартай үнэлгээний тайлан /2-р хх-ийн 177-180 дугаар тал/,

 

Гэрч А.Чулуунхүрэлийн мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын сүүлээр Iphonе 8 маркийн гар утсыг танихгүй залуугаас 150.000 төгрөгөөр худалдаж авсан. Дараа нь Ажнай гэдгийн мэдсэн...Ц.А- миний гар утас байгаа юмаа Iphonе 8 барьж чадахгүй байна самсунгийн утас болгох гэсэн юм аа гэж хэлээд надад зарсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 168 дугаар тал/,

 

2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Эд зүйл хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 170-172 дугаар тал/,

 

2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн мөрдөгчийн Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /2-р хх-ийн 173 дугаар тал/

 

Шүүгдэгч Ц.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 16 цагийн орчим Мон-Алтай худалдааны төвийн тоглоомын талбай дээр очсон Тэнд очоод 10 минут орчим турникдэж байгаад Нямаа гэх хүүхдийн хажууд очиж суусан. Тэгээд цүнхний дээр Iphonе 8 маркийн гар утас байхаар нь оролдож байхад утасны эзэн Нямбаяр яваад өгсөн. Би тэгэхээр нь утсын аваад гэрлүүгээ явсан. Би тухайн Iphonе 8 маркийн гар утсыг Шилэн захын доод талд гар утас засдаг эрэгтэй хүнд 150.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 189 дүгээр тал/,

 

Монгол Улсын дотоод хэргийн их сургуулийн 2021 оны 11 дүгээр сарын 23- ны өдрийн 05/1311 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 190 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдоно. Энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 “...хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч...” гэж,

2.4 “...учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж...” үйлдвэл гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.А- нь тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох лоом ашиглан хаалгыг хөшиж нэвтэрч ...үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ‘’Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно’’гэж заасан тул шүүгдэгч Ц.А-гийн дээрхи зургаан үйлдлийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар буюу бусдын эд хөрөнгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 Шүүгдэгч Ц.А- нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч Ц.А-дЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан бусдын эд хөрөнгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас “ял шийтгэгдэж байгаагүй” гэх /2-р хавтаст хэргийн 102-рт/, хохирогч нарын цагдаагийн газарт гаргасан “...хохирлыг барагдуулсан тул надад ямар нэгэн гомдол байхгүй ...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 2-хх 197-199-рт/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5-д “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч Ц.А- нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2021 оны 09 дүгээр сард 19 нас 5 сартай байсан болох нь тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгч шүүгдэгч Ц.А- нь “... Манай өвөө намайг 1 дүгээр курст ороход нас барсан. Ээж, хойд аав 5 дүүтэйгээ амьдардаг байсан. Тэр үед хойд аав архи ууж ирчхээд ээжийг зоддог байсан. Мөнгөтэй байсан бол ээжийгээ хэдхэн минут жаргаая гэж бодсон. Хулгай хийсний дараа өөрөө харамсаж байсан. Ээжийгээ ч баярлуулсан юмгүй. Хойд аав архи уух нь бүр ихдээд архи уухаараа хүүхэд чинь хулгайч гэж ээжрүү байнга уурладаг болсон. Аав архи уучхаад ээжийг зоддог байсан нь намайг ийм байдалд хүргэсэн...” гэж мэдүүлсэн нь гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгчийн ар гэрийн байдал ахуй амьдрал зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.  

Шүүгдэгч Ц.А-дэрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ар гэрийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.7 дугаар зүйлийн 1, 2-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.А-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирлын тухайд: Хохирогч нь Д.Бад 1.993.350 төгрөгийг хохирол, хохирогч Ц.Б1.480.000 төгрөгийн хохирол, хохирогч Я.Хд 1.020.000 төгрөгний хохирол, хохирогч Э.Д-д 1.107.000 төгрөгний хохирол, хохирогч Р.От 325.170 төгрөгийн хохирол, хохирогч Н.Уд 540.000 хохирол учруулсан бөгөөд хохирлыг шүүгдэгч нь бүрэн төлж барагдуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан элэгний нухаш 9 ширхэг, зочин хиам 15 ширхэг, зайдас 31 ширхэг, хар өнгийн 42 размерийн ботинк нэг хос, лоом нэг ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, мөнгөн бөгж 3 ширхгийг хохирогч Р.От шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох, хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь 1 хоног цагдан хоригдсон, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогтой Цн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан бусдын эд хөрөнгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.7 дугаар зүйлийн 1, 2-д заасныг баримтлан шүүгдэгч Ц.А-дЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг шүүгдэгч Ц.А-дмэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.А-давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан элэгний нухаш 9 ширхэг, зочин хиам 15 ширхэг, зайдас 31 ширхэг, хар өнгийн 42 размерийн ботинк нэг хос, лоом нэг ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, мөнгөн бөгж 3 ширхгийг хохирогч Р.От шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

6. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь 1 хоног цагдан хоригдсон, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.А-давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.МӨНХТУЯА