Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/98

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч А.Оргилбаяр

Шүүгдэгч Д.Тнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Тайж овогт Дийн Т холбогдох 2216000000127 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 18-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Хэргийн товч утга:

Шүүгдэгч Д.Тнь 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагийн орчим Говь-Аптай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант 3-р багийн нутаг Нисэх онгоцны буудлын ертөнцийн зүгээр урд талд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” МИ8 6264:2018 стандартын 1.1-д заасан “...Энэ стандарт нь үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн /цаашид уралдаанч хүүхэд гэх/ уралдаан болон бэлтгэл сургуулилтын үед өмсөх хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлагыг тогтооход хамаарна.” мөн 1.2-д заасан “Уралдаанч хүүхэд хамгаалалтын малгай буюу дуулга, хантааз, гутлыг уралдаан, бэлтгэл сургуулилтын үед өмсөж хэрэглэнэ” гэснийг тус тус зөрчиж, хохирогч У.Билгүүн-Эрдэнэд хамгаалалтын малгай, өвдгөвч, тохойвч, гутал зэргийг өмсүүлэлгүйгээр морины уяа сойлгын ажил хийлгэх явцад мориноосоо унаж эрүүл мэндэд нь “баруун шуу ясны далд зөрөөтэй хугарал” бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Д.Тнь 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагийн орчим Говь-Аптай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант 3-р багийн нутаг Нисэх онгоцны буудлын ертөнцийн зүгээр урд талд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” МИ8 6264:2018 стандартын 1.1-д заасан “...Энэ стандарт нь үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн /цаашид уралдаанч хүүхэд гэх/ уралдаан болон бэлтгэл сургуулилтын үед өмсөх хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлагыг тогтооход хамаарна.” мөн 1.2-д заасан “Уралдаанч хүүхэд хамгаалалтын малгай буюу дуулга, хантааз, гутлыг уралдаан, бэлтгэл сургуулилтын үед өмсөж хэрэглэнэ” гэснийг тус тус зөрчиж, хохирогч У.Билгүүн-Эрдэнэд хамгаалалтын малгай, өвдгөвч, тохойвч, гутал зэргийг өмсүүлэлгүйгээр морины уяа сойлгын ажил хийлгэх явцад мориноосоо унаж эрүүл мэндэд нь “баруун шуу ясны далд зөрөөтэй хугарал” бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо.

Дээрх үйл баримт нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан шинжээрээ эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Тус гэмт хэргийг Д.Түйлдсэн гэм буруутай болох нь:

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5-р тал/,

 

            У.Бнийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 8- 9-р тал/,

 

            У.Б нь мориноос унаж бэртэх үедээ 13 нас 21 хоногтой байсан талаарх түүний насыг тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 11—р тал/,

 

            Насанд хүрээгүй хохирогч У.Бн мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 05 сарын 26- ны өдөр технологийн хичээлийн бие даалт хийх гээд сургуулийн гадаа Бадамдарь бид хоёр байж байтал Түмэнбаяр ах таарч та хоёр морь унаж чадах уу гэж асуухад нь бид Бадамдарь Жаргалан сумын морь сайн унадаг. Би болохоор 2 жил хурдан морь унаж байгаа гэж хэлсэн тэгээд Түмэнбаяр ах, Бадамдарь бид гурав Түмэнбаяр ахын хашаанаас 5 морь ачаад морь хөдөлгөх газарт очиж морио хөдөлгөж хөлс гаргасан. Тэгээд Түмэнбаяр ах бид хоёрт баярлалаа гээд 5000 төгрөг тус тусад өгсөн. 2022 оны 05 сарын 28-ны өдөр 11 цагаас давтлага орж 13 цагт давтлагаа тарсан гэж Түмэнбаяр ах руу залгахад Ардчилсан намын тэндээс ирж Бадамдарь бид хоёрыг аваад тэдний гэрт очиж цай уучихаад морио ачаад нисэхийн дээд талын торны тэнд очиж морио хөдөлгөсөн. Би 26-ны өдөр унасан хонгор шүдлэнг унаж хөдөлгөөд явж байтал хадуурч замаас гараад үргэх үед нь мориноосоо унасан. Өмнө уралдаж байсан номхон морь, би 26-ны өдөр унахад зүгээр байсан. Дарамт шахалт үзүүлээгүй. Та хоёр морь унаж чадах уу гэхээр бид хоёр морь унадаг, унаж чадна гэж хэлээд унасан..” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/,

 

            Насанд хүрээгүй гэрч М.Бн мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 05 сарын 26-ны өдөр технологийн хичээлийн бие даалт хийх гээд сургуулийн гадаа Билгүүн-Эрдэнэ бид хоёр байж байтал Түмэнбаяр ах таарч та хоёр морь унаж чадах уу гэж асуухад нь би 5 жил Жаргалан суманд хурдан морь унасан гэхэд Билгүүн-Эрдэнэ 2 жил хурдан морь унасан гэж хэлэхэд Түмэнбаяр ах та хоёр морь хөдөлгөөд өгөх үү гэхээр нь бид хоёр морь унах дуртай болохоор тэгье гэж хэлсэн. Тэгээд бид гурав морь хөдөлгөсөн чинь Түмэнбаяр ах бид хоёрт баярлалаа гээд 5000 төгрөг өгсөн. 2 хоногийн дараа дахиж морио хөдөлгөнө гэхээр нь бид хөдөлгөж өгье та бид хоёрыг давтлага тарахаар ирж аваарай гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 05 сарын 27-ны өдөр та надаар морио унуулахгүй юм уу гэж асуухад маргааш хөдөлгөнө гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 05 сарын 28-ны өдөр 13 цагт давтлагаа тарсан гэж Билгүүн-Эрдэнэ утсаар хэлж Түмэнбаяр ах бид хоёрыг ирж авсан. Дарамт шахалт үзүүлээгүй. Бид хоёр өөрсдөө дуртай болохоор унасан. Бид хоёр аав, ээж хэлж болохгүй гэж хэлээд морь унасан. Бид уралдаагүй, би урд нь ороод хатируулаад явж байсан Билгүүн-Эрдэнэ миний хойно морио хөдөлгөөд хатируулаад явж байгаад мориноос унасан байсан. Тэгээд Түмэнбаяр дуудлага дуудаж ирэхгүй болохоор эмнэлэг рүү авч явсан. Түмэнбаяр ах бид хоёрыг хамгаалалтын хувцас өмс гэхэд бид хоёр өмсөхгүй гээд өмсөөгүй, тэр хувцас биед хэцүү байдаг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/,

 

            Хууль ёсны төлөөлөгч Ч.Бийн мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 28- ны өдрийн 15 цаг 50 минутанд манай хүү Билгүүн-Эрдэнэ мориноос унасан гээд эмнэлэг дээр ирсэн. Тэгээд яагаад морь унасан юм. Хэний морийг унасан, хэнтэй цуг явсан гэж асуухад Дарьтай цуг Түмэнбаяр ахын морийг унасан гэж хэлсэн. Тухайн үед хүүхдээ мориноос унасан гэхээр цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Түмэнбаяр нь бид хоёроос зөвшөөрөл аваагүй” гэх мэдүүлэг /хх- ийн 18, 33-р тал/,

 

            Гэрч Д.Тын мөрдөн байцаалтад өгсөн “...Монгол улсад өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа МNS 6264:2018 стандартын дагуу морь унаач хүүхдийн морь унахдаа хэрэглэх аюулгүй байдлыг нь хамгаалах хувцас хэрэглэлийг хэрэглэх дүрэм журам байдаг юм. Уг дүрэм журмыг морь унаач хүүхдүүд болон, морь уяж байгаа уяач нар заавал дагаж мөрдөнө гэж зааж өгсөн байгаа. Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжпийн газраас 2016 онд гаргаж байсан журмаар уралдаанч хүүхдийн аюулгүй байдлын хангах талаар хүүхдийг уралдаанд оролцуулахад эцэг, эхээс зөвшөөрөл авах, мөн уяач, эцэг эх, уралдаанч хүүхдүүдийн хооронд гэрээ байгуулахаар хуульчилж өгсөн. Мөн уралдаанч хүүхдийг заавал гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байна гэж заасан. Уяач нар хүүхдийг даатгалд хамруулаагүй, эцэг эхтэй нь гэрээ байгуулаагүй бол уралдааны бүртгэл хийж байгаа ажилтан морин уралдаанд уралдаанч хүүхдийг оролцуулахгүй байх журамтай юм” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р тал/,

 

            Гэрч Ц.Бийн мөрдөн байцаалтад өгсөн “....Монгол улсад өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа МNS 6264:2018 стандартын дагуу морь унаач хүүхэд морь унахдаа ямар хувцас хэрэглэл хэрэглэхийг нэг бүрчлэн зааж өгсөн байгаа. Дээрх стандартаас өөрөөр Монгол улсад уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавих, хангуулах ямар нэгэн дүрэм журам байхгүй, дээрхи стандартыг одоогийн байдлаар Монгол улсын хэмжээнд мөрдөж байгаа болно” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р тал/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 169 дугаартай “...1.2. У.Бийн биед баруун шуу ясны зөрөөтэй хугарал, хамар, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл болно. 4. Дээрх гэмтлүүдээс баруун шуу ясны далд зөрөөтэй хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Тнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч Д.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Түмэнбаярыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Д.Тыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдууллаа.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. лэв

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Дийн Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Шүүдэгч Д.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Тт оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Д.Тт мэдэгдсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.МӨНХТУЯА