Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 01665

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч Х ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М корпораци ХХК/РД: /,

 

Хариуцагч: Д. У/РД: / нарт холбогдох,

 

571 467 339 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Э.Гантөгс, Д.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандшир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гантөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч “Мкорпораци” ХХК, Д.У нар нь 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ХасБанктай Зээлийн шугамын ЗГ5001262069 дугаартай гэрээ байгуулж, 550 000 000.00 /Таван зуун тавин сая/ төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан.

Талууд 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 2014 оны ЗГ5001262069 дугаартай Зээлийн шугамын гэрээнд нэмэлт өөрчлөлг оруулан үндсэн зээлийн нийт үлдэгдэлийг 440 781 833.32 /Дөрвөн зуун дөчин сая долоон зуун наян нэгэн мянга найман зуун гучин гурван төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөг болохыг тодорхойлж, зээлийн гэрээний ерөнхий хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 2018 оны 01 дүгзэр сарын 22-ны өдрийг хүртэл байхаар харилцан тохиролцон сунгасан. Дансны дугаар 1820000026 болж өөрчлөгдсөн.

Зээлдэгчид нь зээлийн шугамын ЗГ5001262069 тоог болон түүний нэмэлт өөрчлөлт гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах баггалгаа болгон дараах хөрөнгүүдийг барьцаалуулсан. Үүнд:

1. Баталгаат ипотекийн БИ5001262069-01 дугаартай гэрээгээр:

- Улсын бүртгэлийн Ү-2203024958 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо 14181, их тойруу, 78 дугаар байр 7 тоот, 41.7 мкв талбайтай, орон сууц;

- Улсын бүртгэлийн Ү-2203024967 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо 14181, их тойруу, 78 дугаар байр 9 тоот, 45.8 мкв талбайтай, орон сууц;

- Улсын бүртгэлийн Ү-2203024964 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо 14181, их тойруу, 78 дугаар байр 54 тоот, 45.8 мкв талбайтай, орон сууц;

            - Улсын бүртгэлийн Ү-2203024960 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо 14181, их тойруу, 78 дугаар байр 70 тоот, 41.7 мкв талбайтай, орон сууц;

- Улсын бүртгэлийн Ү-2203016649 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, их тойруу, 73/11 дугаар байр 20 тоот, 62.3 мкв талбайтай, орон сууц;

2. Барьцааны БГ5001262069 дугаартай гэрээгээр:

- Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Бага тойруу, Хүүхдийн урлан бүтээх төвийн ард 73 тоотод байрлах хүнсний дэлгүүрийн 100 сая төгрөгийн үнэлгээ бүхий хүнсний бүтээгдэхүүн.

Батлан даалтын БД5001262069-01, БД5001262069-02, БД5001262069-03, БД5001262069-04 дугаартай гэрээнүүдээр иргэн Д.У РД: ЗЮ71111101 /хаяг: Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, их тойруу, 73/11 дугаар байр 20 тоот/, Ц.Энхтайван РД: ЗЮ72112111 /хаяг: Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, их тойруу, 73/11 дугаар байр 20 тоот/, Д.Мөнхбат РД: ГЮ72110430 /хаяг: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Нархан 516 байр 22 тоот/, Д.Ундармаа РД: ЗЮ74091302 /хаяг: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Нархан 516 байр 22 тоот/ нь зээлдэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж чадна гэдгийг банкны өмнө баталж, гүйцэтгэхгүй бол түүний өмнөөс өөрөө бүрэн хариуцахаар батлан даалт гаргасан.

Зээлдэгч нь ЗГ5001262069 дугаартай зээлийн шугамын гэрээний нэмэлт, өөрчлөлтийн 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс хойш төлөлгүй нийт 416 хоног хугацаа хэтэрч гэрээний үүргээ зөрчсөн. Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэнээс Банкны зүгээс зээлдэгч нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. 2018 оны 01 дүгээр сарын 22-нд гэрээний хугацаа дууссан болно.

Иргэний Хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт, талуудын хооронд байгуулсан ЗГ5001262069, түүний нэмэлт өөрчлөлтийн зээлийн гэрээнүүдийг тус тус үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 17- ны өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үүнд зээлийн үндсэн төлбөр 440 781 833 төгрөг, зээлийн үндсэн хүү 121 452 906 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 232 600 төгрөг, нийт 571 467 339 төгрөг байна.

Иймд зээлийн нийт төлбөр болох 571 467 339 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамтаар зээлдэгч “Мкорпораци” ХХК, Д.У нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох:

- Улсын бүртгэлийн Ү-2203024958 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо 14181, их тойруу, 78 дугаар байр 7 тоот, 41.7 мкв тапбайтай орон сууц.

- Улсын бүртгэлийн Ү-2203024967 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо 14181, их тойруу, 78 дугаар байр 9 тоот, 45.8 мкв талбайтай орон сууц.

- Улсын бүртгэлийн Ү-2203024964 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо 14181, их тойруу, 78 дугаар байр 54 тоот, 45.8 мкв талбайтай орон сууц.

- Улсын бүртгэлийн Ү-2203024960 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо 14181, их тойруу, 78 дугаар байр 70 тоот, 41.7 мкв талбайтай орон сууц.

- Улсын бүртгэлийн Ү-2203016649 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, их тойруу, 73/11 дугаар байр 20 тоот, 62.3 мкв талбайтай орон сууц,

- Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Бага тойруу, Хүүхдийн урлан бүтээх төвийн ард 73 тоотод байрлах хүнсний дэлгүүрийн 100 сая төгрөгийн үнэлгээ бүхий хүнсний бүтээгдэхүүн зэрэг хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “Мкорпораци” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Манай компани нь Хнаас 2014 оны 12 сарын 04-ний өдөр ЗГ5001262069 дугаартай зээлийн шугамын гэрээ байгуулж, 550 000 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай жилийн 20,4 хувийн хүүтэй авсан.

Энэхүү зээлийн гэрээнд 8 ширхэг 591 480 000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгөөр зээлийн баталгаа болгож гэрээ хийсэн.

2015 оны 01-р сараас 2016 оны 3-р cap хүртэл буюу нийт 15 сарын зээлийн хүүг хүртэл ямар нэгэн хугацааны хоцрогдолгүй төлж ирсэн.

Эдийн засгийн нөхцөл байдал нийтээрээ хүндэрч дотоод борлуулалт удааширч яаралтай бизнесийн эргэлт хийх цаг хугацааны алдашгүй эгзэгтэй үед Хинд дахин зээлийн хүсэлтийг 2016 оны 4-р сард гаргахад харилцааны менежер нь банкнаас зээл гарах боломжтой гээд материал бүрдүүлж аваад “судалж байна”, “хуралд оруулж байна”, “хүлээж байна уу” “хурлаар оруулах гэж байна та түр хүлээнэ үү” гэсэн тайлбарыг удаа дараа өгч бидэнд хүлээлт үүсгэж байгаад, 2016 оны 8-р cap шууд тусгай активруугаа шилжүүлсэн.

Энэ бол тухайн банкны хариуцлагагүй, хүнд сурталтай байдлаас гадна харилцагч байгууллагаа үл хүндэтгэж хүндрэл орох нөхцөлийг бүрдүүлсэн үйлдэл байсан.

Манай байгууллагын хувьд тухайн үед санаатайгаар зээл төлөхөөс татгалзсан хугацаа хэтрүүлсэн зүйл байгаагүй. Учир нь 2016.08.22-нд үндсэн зээлээсээ төлөх байсан. Хэрвээ Х тухайн үед шуурхай хандаж, хариу хэлсэн бол бид асуудлыг энэ хүртэл хүндрүүлэхгүйгээр арга хэмжээ авах хангалттай хугацаа, нөөц боломж байсан.

Өнгөрсөн хугацаанд Хнаас хийсэн гэрээгээ тулгах, заавал ингэж хий гэсэн дарамт шахалтаар хандаж, 440 781 833 төгрөгийн хүү нэмэгдүүлсэн дүнгээр гэрээний өөрчлөлт хийж дахин хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг нэмж, нийт 571 467 339 төгрөгийг нэхэмжилж байгааг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК хариуцагч “Мкорпораци” ХХК, хариуцагч Д.У нарт холбогдуулан зээл 440 781 833/дөрвөн зуун дөчин сая долоон зуун наян нэгэн мянга найман зуун наян гурав/ төгрөгийг, зээлийн үндсэн хүү 121 452 906/нэг зуун хорин нэгэн сая дөрвөн зуун тавин хоёр мянга есөн зуун зургаа/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүү 9 232 600/есөн сая хоёр зуун гучин хоёр мянга зургаан зуу/ төгрөг, нийт 571 467 339/таван зуун далан нэгэн сая дөрвөн зуун жаран долоон мянга гурван зуун гучин ес/ төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “Мкорпораци” ХХК нийт 571 467 339/таван зуун далан нэгэн сая дөрвөн зуун жаран долоон мянга гурван зуун гучин ес/ төгрөгийг нэхэмжилж байгааг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэх тайлбар ирүүлсэн.

 

Хариуцагч Д.Уийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнгуад 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 13 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч “Мкорпораци” ХХК, хариуцагч Д.У нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнгуад 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр утсаар мэдэгдсэн боловч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнгуа нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Мкорпораци” ХХК, хариуцагч Д.Уийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнгуагийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК, хариуцагч “Мкорпораци” ХХК нар 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ЗГ5001262069 дугаар Зээлийн гэрээ/цаашид “Зээлийн гэрээ” гэх/ болон БИ5001262069-01 дугаар Баталгаат ипотекийн гэрээ/цаашид “Ипотекийн гэрээ” гэх/ болон №БГ5001262069 Барьцааны гэрээ/цаашид “Барьцааны гэрээ” гэх/ байгуулсан болох нь Зээлийн гэрээний хуулбар, Ипотекийн гэрээ болон Барьцааны гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Зээлийн гэрээний 1-ийн 1.1, 4-ийн 4.1-т зааснаар нэхэмжлэгч нь 550 000 000/таван зуун тавин сая/ төгрөгийг, 24/хорин дөрөв/ сарын хугацаатай, жилийн 20.4/хорь аравны дөрөв/ хувийн хүүтэй, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20/хорь/ хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцохоор хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь зээл, зээлийн хүүг Зээлийн гэрээ болон Хавсралт №1-т заасан хугацаанд буцаан төлөхөөр харилцан тохиролцсон болох нь Зээлийн Гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч “Мкорпораци” ХХК-д 550 000 000/таван зуун тавин сая/ төгрөгийг шилжүүлсэн талаар зохигчид маргаагүй болно.

 

Зохигчид 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулан хариуцагч “Мкорпораци” ХХК-ийн зээлийн төлбөрт төлсөн төлөлтийг үндсэн зээлээс хасч тооцон, “Мкорпораци” ХХК болон хамтран үүрэг гүйцэтгэгч Д.У нар нь үлдэгдэл үндсэн зээл 440 781 833.32/дөрвөн зуун дөчин сая долоон зуун наян нэгэн мянга найман зуун гучин гурван төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөгийг Хавсралт №1-т заасан хуваарийн дагуу 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дотор буцаан төлж барагдуулах үүрэг хүлээсэн болох нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтийн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.У нь хамтран үүрэг гүйцэтгэгч болох нь Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Зээлийн гэрээ болон 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Хавсралт 1-т зааснаар хариуцагч нь үндсэн зээл 440 781 833/дөрвөн зуун дөчин сая долоон зуун наян нэгэн мянга найман зуун гучин гурав/ төгрөгийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хүүнд нийт 77 212 960/далан долоон сая хоёр зуун арван хоёр мянга есөн зуун жар/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Зээлийн гэрээний болон Хавсралт 1-ийн хуулбар, Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ... гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж заасан.

 

Хариуцагч нь Зээлийн гэрээ болон Хавсралт №1-т заасан хугацаанд зээл, үндсэн хүүг төлөөгүй байх тул нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч нь зээлийн нэмэгдүүлсэн хүүнд 9 232 600/есөн сая хоёр зуун гучин хоёр мянга зургаан зуу/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Зээлийн гэрээний болон Хавсралт 1-ийн хуулбар, Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас зээл 440 781 833/дөрвөн зуун дөчин сая долоон зуун наян нэгэн мянга найман зуун гучин гурав/ төгрөгийг, үндсэн хүүнд 77 212 960/далан долоон сая хоёр зуун арван хоёр мянга есөн зуун жар/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүнд 9 232 600/есөн сая хоёр зуун гучин хоёр мянга зургаан зуу/ төгрөгийг, бүгд 527 227 393/таван зуун хорин долоон сая хоёр зуун хорин долоон мянга гурван зуун ерэн гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, үлдсэн 44 239 946/121452906-77212960=44239946/ /дөчин дөрвөн сая хоёр зуун гучин есөн мянга есөн зуун дөчин зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй болох нь Зээлийн гэрээний болон Хавсралт 1-ийн хуулбар, Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах ... түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх;” гэж заасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад зааснаар хариуцагч нар нь бүгд 527 227 393/таван зуун хорин долоон сая хоёр зуун хорин долоон мянга гурван зуун ерэн гурав/ төгрөгийг төлж барагдуулах үндэслэлгүй болохоо нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

 

Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргажээ.

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч нар нь Улсын бүртгэлийн Ү-2203024958 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Их тойруу, 78-р байр 7 тоот, 41.7 мкв талбайтай орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2203024967 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Их тойруу, 78-р байр 9 тоот, 45.8 мкв талбайтай орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2203024964 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Их тойруу, 78-р байр 54 тоот, 45.8 мкв талбайтай орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2203024960 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Их тойруу, 78 дугаар байр 70 тоот, 41.7 мкв талбайтай орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2203016649 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Их тойруу, 73/11-р байр 20 тоот, 62.3 мкв талбайтай орон сууцыг тус тус барьцаалуулсан болох нь Ипотекийн гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-т “... үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ.”, 166 дугаар зүйлийн 166.1-т “Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.” гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-т “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд ... үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй.”, 175 дугаар зүйлийн 175.1-т “... энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй ... тохиолдолд ... үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь ипотекийн шаардлагыг хангах хугацааг хэтрүүлсэн болох нь Зээлийн гэрээний болон Хавсралт 1-ийн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь бүгд 527 227 393/таван зуун хорин долоон сая хоёр зуун хорин долоон мянга гурван зуун ерэн гурав/ төгрөгийг төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Улсын бүртгэлийн Ү-2203024958 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Их тойруу, 78-р байр 7 тоот, 41.7 мкв талбайтай орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2203024967 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Их тойруу, 78-р байр 9 тоот, 45.8 мкв талбайтай орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2203024964 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Их тойруу, 78-р байр 54 тоот, 45.8 мкв талбайтай орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2203024960 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Их тойруу, 78-р байр 70 тоот, 41.7 мкв талбайтай орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2203016649 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Их тойруу, 73/11-р байр 20 тоот, 62.3 мкв талбайтай орон сууцыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байна.

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч нар нь хүнсний дэлгүүрийн 100 000 000/нэг зуун сая/ төгрөгийн үнэлгээ бүхий хүнсний бүтээгдэхүүнийг барьцаалуулсан болох нь Барьцааны гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Иргэний хуулиийн 154 дүгээр зүйлийн 154.1-т “Хөдлөх ... бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна.” гэж заасан.

 

Иргэний хуулиийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт зааснаар зохигчид Барьцааны гэрээнд 100 000 000/нэг зуун сая/ төгрөгийн үнэлгээ бүхий хүнсний бүтээгдэхүүнийг нэрлэн заагаагүй байх тул хүнсний бүтээгдэхүүнээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан хариуцагч “Мкорпораци” ХХК, хариуцагч Д.У нараас бүгд 527 227 393/таван зуун хорин долоон сая хоёр зуун хорин долоон мянга гурван зуун ерэн гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгон, үлдсэн 44 239 946/дөчин дөрвөн сая хоёр зуун гучин есөн мянга есөн зуун дөчин зургаа/ төгрөгийг болон Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, бага тойруу, Хүүхдийн урлан бүтээх төвийн ард, 73 тоотод байрлах хүнсний дэлгүүрийн 100 000 000/нэг зуун сая/ төгрөгийн үнэлгээ бүхий хүнсний бүтээгдэхүүнээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

  1. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан хариуцагч “Мкорпораци” ХХК, хамтран хариуцагч Д.У нараас бүгд 527 227 393/таван зуун хорин долоон сая хоёр зуун хорин долоон мянга гурван зуун ерэн гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгон, үлдсэн 44 239 946/дөчин дөрвөн сая хоёр зуун гучин есөн мянга есөн зуун дөчин зургаа/ төгрөгийг болон Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, бага тойруу, Хүүхдийн урлан бүтээх төвийн ард, 73 тоотод байрлах хүнсний дэлгүүрийн 100 000 000/нэг зуун сая/ төгрөгийн үнэлгээ бүхий хүнсний бүтээгдэхүүнээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Мкорпораци” ХХК, хамтран хариуцагч Д.У нар энэхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2203024958 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Их тойруу, 78-р байр 7 тоот, 41.7 мкв талбайтай орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2203024967 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Их тойруу, 78-р байр 9 тоот, 45.8 мкв талбайтай орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2203024964 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Их тойруу, 78-р байр 54 тоот, 45.8 мкв талбайтай орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2203024960 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Их тойруу, 78-р байр 70 тоот, 41.7 мкв талбайтай орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2203016649 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Их тойруу, 73/11-р байр 20 тоот, 62.3 мкв талбайтай орон сууцыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 3 085 487 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Мкорпораци” ХХК, хамтран хариуцагч Д.У нараас улсын тэмдэгтийн хураамжид нийт 2 864 286 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

  ДаргалагЧ, шҮҮГЧ                                     С.ХИШИГБАТ