| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Золбоо |
| Хэргийн индекс | 106/2022/0637/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/673 |
| Огноо | 2022-09-06 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/673
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,
улсын яллагч Н.Ганчимэг,
шүүгдэгч Н.Б,
шүүгдэгч О.Г,
шүүгдэгч Н.Э,
шүүгдэгч Э.Ц, тэдгээрийн өмгөөлөгч О.Баяраа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Н.Б, О.Г, Н.Э, Э.Ц нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, Н.Б /РД:***/.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, О.Г /РД:***/.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, Н.Э /РД:***/.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, Э.Ц /РД:***/.
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Г мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ц мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 13 цагийн орчимд “Айфоне-10” загварын гар утас зарна гэж зар тавьсан. Тэгтэл шөнө 02 цаг 35 минутын орчим “Azaa Azaa” гэх хаягаас 750.000 төгрөгөөр худалдаж авъя гэхээр нь “болно, маргааш үзэж хараад аваарай” гэсэн. Тэгэхэд тухайн хүн “би хөдөө явах гэж байна, явахаасаа өмнө авах гээд хайгаад явж байна” гэхээр нь би гэрийн хаягаа хэлсэн. 03 цаг 50 минутын үед Тоёота Приүс-10 загварын мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгсэлтэй хүн ирээд би тухайн залуутай ярилцаж байгаад өөрийн утасныхаа ID түгжээг гаргаж өгөөд 750.000 төгрөгөөр өгөхөөр тохиролцоход АТМ-с мөнгө аваад тооцоогоо хийе гэсэн. Тэгээд би утсаа тэр залууд өгчхөөд хамт машинд нь суух гээд очиход хөдлөөд явчихсан...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 13-14 дүгээр хуудас/,
“Дамно” ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн №ХУ2-22-35 дугаартай хөрөнгийн үнэлгээний “Айфоне-10 маркийн гар утас 700.000 төгрөг” гэх тайлан /хэргийн 1 дүгээр хавтас 18-19 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 28 дугаар хуудас/,
Шүүгдэгч О.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 34 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар,
2. Шүүгдэгч Н.Б, Н.Э, Э.Ц нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2022 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк байрны гадаа хохирогч Э.Мийн эзэмшлийн “Айфоне-11” маркийн гар утсыг худалдаж авна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан шилжүүлэн авч түүнд 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:
Хохирогч Э.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр 16 цаг 35 минутад “Айфоне-11” маркийн шар өнгийн гар утас зарна гэж зар тавьсан. Тэгээд “Урнаа Уранбилэг” гэх фейсбүүк хаягнаас “утас нь байгаа юу, хэд вэ, үнэ мэдээлэл, хаанаас үзэх вэ” гэж асуучхаад орой хөдөлгөөн гайгүй болохоор очоод үзье гэхээр нь би за гэсэн. Тэгээд шөнө 01 цагийн үед одоо очиж байна гээд 01 цаг 30 минутад гэрийн гадна ирэхээр нь би гар утсаа аваад гараад толгойгоо даавуугаар ороосон байсан нэг эмэгтэй утсаа үзүүлээд авахаар болж цэнэглэгчээ гэртээ мартсан байсан болохоор цуг гэр лүү орж цэнэглэгч аваад гадагшаа гарсан. Тэгээд 500.000 төгрөг бэлнээр өгнө гээд машин дээр ирсэн ба урд талын суудал руу тонгойгоод мөнгө авч өгөх гэж байснаа машин руугаа суугаад жолооч нь хурдтай чигээрээ яваад өгсөн. ...Би өөрийн гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан, гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 159 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч И.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Тэди-2 төв дээр ажил дээрээ байхад 180 орчим см өндөр, бор богино куртиктэй, махлаг залуу 4 юм уу 5 дугаар лангуун дээр ирээд утас зардаг охин дээр очиж “Айфоне-11” загварын шар өнгийн 64 гб гар утас авах талаар асуусан. Тэгээд би тус гар утсыг шалгаад тэр залууд ямар нэгэн асуудал байхгүй биз гэхэд ямар ч асуудалгүй гэхээр нь би Н.Бын хаан банкны 5100201301 дугаарын данс руу 1.050.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 165 дугаар хуудас/,
Гэрч М.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Хороололд байрлах Теди-2 гар утас худалдаалдаг газрын 3 дугаар лангуунаас “Айфоне-11” маркийн гар утсыг 1.280.000 төгрөгөөр худалдан авсан. Тэгээд 2 дугаар сарын 10-ны үеэр цагдаагаас залгаад хулгайн гар утас байна гэж хэлсэн. Би өөрийн хохирлоо барагдуулсан тул одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 163 дугаар хуудас/,
“Дамно” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн №БГ2-22-447 дугаартай хөрөнгийн үнэлгээний “Айфоне-11 маркийн гар утас 1.300.000 төгрөг” гэх тайлан /хэргийн 2 дугаар хавтас 166-167 дугаар хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн “...Айфоне-11 маркийн шар өнгийн гар утсыг хохирогч Э.Мт хүлээлгэн өгөв...” гэх тэмдэглэл /хэргийн 2 дугаар хавтас 191 дүгээр хуудас/,
Эд зүйл хураан авсан “...Айфоне-11 маркийн шар өнгийн гар утсыг хураан авав...” гэх тэмдэглэл /хэргийн 2 дугаар хавтас 192 дугаар хуудас/,
“Айфоне-11 маркийн гар утас худалдсан тухай “...1.280.000 төгрөг...” гэх баталгааны хуудас /хэргийн 2 дугаар хавтас 194 дүгээр хуудас/,
“Жи-Мобайл” ХХК-н 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/1071 дугаартай албан бичиг /хэргийн 2 дугаар хавтас 200-203 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.Эийн мөрдөн шалган ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Б, манай охин дүү Ц бид 3 фейсбүүк хуудсанд байршуулсан “Айфроне-11 яаралтай зарна” гэсэн зарын дагуу Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороолол орчимд Ц машинаас бууж тухайн хүний утсыг аваад удалгүй машинд суусан бөгөөд тухайн үед би машин бариад Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт орчим руу зугтаасан. ...Би хийсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 98-99, 188 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-ны өдөр шилжих шөнө 23 цаг өнгөрч байхад Э ах дуудаад мөнгө олох арга байна гээд Б гэх найз нь “нэг хүний утсыг худалдаж авна, чи ID кодыг гаргаад ир, би бусдыг нь хийчихье” гэсэн. Тэгээд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк байран дээр очиж нэг эмэгтэйгээс “Айфоне-11 загварын шар өнгийн гар утсыг аваад машин дотор 500.000 төгрөг бэлэн байгаа, үлдэгдлийг нь данснаас хийе гэж хэлээд утсыг нь аваад машинд суухад Э ах машинаа унаад хөдлөөд явсан...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 178 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 184 дүгээр хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудаар,
3. Шүүгдэгч Н.Б, Н.Э, Э.Ц нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 04 цаг орчмын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Эмийн ургамал 1-2 тоотын гадна хохирогч Н.Оын эзэмшлийн “Айфоне-13” маркийн гар утсыг худалдаж авна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан шилжүүлэн авч түүнд 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:
Хохирогч Н.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Айфоне-13 маркийн гар утас зарах гээд фейсбүүк групп дээр зар тавьсан. Тэгэхэд над руу “Урнаа Уранбилэг” гэсэн хуурамч хаягнаас чат бичээд “Багануураас очиж явна, утсыг чинь худалдаж авъя” гэж хэлсэн. Тэгээд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Эмийн ургамал 1-2 тоот болох гэрийн гадаа 04 цагийн үед ирээд намайг дуудсан. Би зарах утсаа барьж гараад үзүүлэхэд Приүс-10 маркийн тээврийн хэрэгсэл дотроос нэг эмэгтэй гарч ирээд миний гар утсыг үзсэн. Үзэж дуусаад ID кодоо гаргаад ресет хийчих гэсний дагуу би хийсэн. Тэгээд машин дотроос мөнгө авч өгнө, мөн нөхөртөө үзүүлнэ гээд машиндаа суугаад шууд хөдлөөд явсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 142 дугаар хуудас/,
Гэрч Б.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр эхнэр Цгийн хамт гэртээ унтах гэж байхад Цгийн төрсөн ах Э залгаад “ганцаараа гараад ир, хүнээс юм авчхаад ирье” гэхээр нь би ганцааранг нь гаргахгүй гээд бид 2 хамт гарсан. Тэгээд гараад очиход урд талын буфер болон улсын дугаар байхгүй цайвар өнгийн Приүс 10 эсвэл 11 маркийн автомашин байсан ба машин дотор Э жолоог нь бариад, 2 эрэгтэй найз нь сууж байсан. Манай гэрийн гаднаас хөдлөөд 10 дугаар хорооллын урд талын автобусны буудлын ойролцоо очиж зогсоод Э манай эхнэрийг машинаас буугаад нэг хүнтэй уулзаад, утсыг нь үзээд ID кодыг нь гаргуулж аваад машинд суугаарай гээд буулгасан. Манай эхнэр буугаад 20 минутын дараа нэг эмэгтэйтэй юм яриад машин руу алхаж ирээд жолоочийн эсрэг талын суудалд суугаад нөгөө эмэгтэй гадна зогсож байхад нь Э машинаа хөдөлгөөд явчихсан. Би эхэндээ яагаад тийм хурдан явсныг нь мэдээгүй. Тэндээсээ яваад Налайх явах замд нэг газар зогсоод бас нэг 20 орчим насны залуу гарч ирэхэд манай эхнэр Ц буугаад юм ярьж зогсож байгаад гар утсыг нь аваад машинд суух үед Э машинаа хөдөлгөөд зугтаасан. Тэгээд буцаж манай гэрт очин Ц бид хоёрыг буулгаад буцаад явсан...” /хэргийн 1 дүгээр хавтас 162-163 дугаар хуудас/,
“Дамно” ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн №БЗДЗ-22-115 дугаартай хөрөнгийн үнэлгээний “Айфоне-13 маркийн гар утас 2.500.000 төгрөг” гэх тайлан /хэргийн 1 дүгээр хавтас 164-165 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр 23 цагийн үед нөхөртэйгөө гэртээ байж байтал манай төрсөн ах Э залгаад “Мөнгө олох ажил байна, гараад ир” гэхээр нь би нөхөртэйгөө хамт гарахад Э ах найз Бын хамт Приүс-10 маркийн машинтай ирсэн. Бид хоёрт “Хүнээс юм авчхаад ирье” гэж хэлсэн ба намайг тусдаа дуудаад Б нь “Одоо хүнээс очиж утас авна, чи ID кодыг нь гаргуулаад машинаас мөнгөө аваадахъя гэж хэлээд машинд суу, тэгэнгүүт чинь бид нар хөдлөөд явна” гэж хэлсэн. Тэгээд бид нар Налайх явдаг замд явж байгаад 1 хүнтэй би гарч уулзсан. Тухайн хүний утас нь “Айфоне-13” байсан ба би тухайн утсыг худалдаж авъя гэж хэлээд кодыг нь гаргуулаад “Машинаас мөнгө аваадахъя” гэж хэлээд суунгуут Э ах машинаа хөдөлгөөд бид нар зугтаасан. ...Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 179-180 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.Эийн мөрдөн шалган ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Б, манай охин дүү Ц бид 3 байж байтал Б “Айфоне-13 зарна” гэсэн зар байна гэсэн тул зарын дагуу Хонхор орчимд очиж дүү Ц машинаас бууж тухайн гар утсыг авч машинд суугаад явсан. ...Би хийсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 98-99, 188 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 193 дугаар хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудаар зэрэг бичгийн нотлох баримтуудаар,
4. Шүүгдэгч Н.Б, Н.Э нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 01 дүгээр сарын 14-ний өдөр шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Цагдаа хотхоны 71-1 байрны гадна хохирогч Э.Нын эзэмшлийн “Айфоне-8 плас” маркийн гар утсыг худалдаж авна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан шилжүүлэн авч түүнд 700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:
Хохирогч Э.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн “Slng” гэсэн фейсбүүкээс “Iphone-8 plus загварын гар утсаа 600.000 төгрөгөөр зарна” гэсэн пост оруулсан ба надтай “Энх Хүслэн” гэх фейсбүүк хаягнаас 15 цагийн орчимд “оройхон түгжрэлгүй болохоор гар утсыг чинь үзье” гэсэн чат ирсэн ба шөнийн 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Цагдаа хотхоны байранд гэрийн чинь гадаа ирчихлээ, утсаа аваад гараад ирээч” гэж бичсэн. Тэгээд би утсаа аваад гарахад 46-89 УНҮ улсын дугаартай бор шаргал өнгийн “Приүс-10” загварын тээврийн хэрэгсэл байсан ба уг машины жолоочийн эсрэг талын суудал дээрээс 18 орчим насны эрэгтэй хүн бууж ирээд миний утсыг үзэж байгаад авъя гээд намайг утсаа “restart” хийгээд өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би утсаа “restart” хийгээд өгөхөд дотроос нь сим картыг чинь гаргаад өгье машинд хатгах юм байгаа гээд машиндаа суугаад тэр чигтээ хөдлөөд явсан. Тэгээд би тухайн чатласан хаяг руу ороход “zaa uneheer uuchlaarai Duugii maani biy muu uheh sehhiin naaguur bga bolohoor mongo heregtei bolood iim yum hiichle uuchlaarai bi udku butsaaj ogno” гэж биччихээд фейсбүүкээ хаачихсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 84 дүгээр хуудас/,
Мөрдөгчийн 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн “...“Айфоне-8 плас” маркийн гар утас 700.000 төгрөг” гэх магадлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 88-89 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Н.Эийн мөрдөн шалган ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр “Айфоне-8 плас” зарна гэсэн зарын дагуу Б бид 2 Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Цагдаа-Амгалан хотхоны орчимд очиж Б гар утсыг нь авч машинд суугаад зугтаасан. ...Би хийсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 98-99, 188 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.Бын мөрдөн шалган ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 115-116 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар зэрэг бичгийн нотлох баримтуудаар,
5. Шүүгдэгч Н.Б, О.Г нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 01 дүгээр сарын 18-ны өдөр шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Икс апартмент байрны гадна хохирогч Л.Бын эзэмшлийн “Айфоне-11” маркийн гар утсыг худалдаж авна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан шилжүүлэн авч түүнд 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:
Хохирогч Л.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өөрийн Айфоне-11 маркийн гар утсаа зарахаар зарын групп дээр найз охин Энхдэлгэрийн “Ria Qn” гэх фейсбүүк хаягнаас 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 23 цагийн үед зар байршуулсан ба 01 цагийн үед ямар ч зураггүй “Chin Hvslen” гэх хаягаас “яг одоо яаралтай худалдаж авъя, хаанаас очиж авах вэ” гэсэн зурвас ирэхээр нь Офицер дээр ирээд залгачих гээд өөрийн 94180444 дугаарыг явуулахад би утасгүй байна гэж хариу ирсэн. Удалгүй 15 минутын дараа ирчихлээ гэхээр нь “Икс апартмент” дээр ирээд хэлчих, ямар машинтай вэ гэж асуухад саарал өнгийн Приүс-11 маркийн машинтай байгаа гэж хэлсэн. Тэгээд би гараад автобусны буудал дээр очоод жолооч талын цонхыг нь тогшоод утас авах хүн мөн үү гэж асуухад жолоочийн эсрэг талын урд талд сууж байсан хар малгайтай цамцтай, 18-19 орчим насны эрэгтэй бууж ирэхээр нь өөрийнхөө гар утсыг үзүүлсэн ба тэр залуу цамцтай даараад байна, машинд суугаад үзчихье гээд өөрөө урд суугаад намайг ард суучих гэж хэлээд машиныхаа хаалгыг түгжээд зугтаад явсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 203-204 дүгээр хуудас/,
“Дамно” ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн №БЗДЗ-22-59 дугаартай хөрөнгийн үнэлгээний “Айфоне-11 маркийн гар утас 1.300.000 төгрөг” гэх тайлан /хэргийн 1 дүгээр хавтас 215-216 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.Бын мөрдөн шалган ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 243 дугаар хуудас/,
Шүүгдэгч О.Гын мөрдөн шалган ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 242 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар,
6. Шүүгдэгч Н.Б, О.Г нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15-ын 2 дугаар байрны гадна хохирогч Б.Бий эзэмшлийн “Айфоне-13” маркийн гар утсыг худалдаж авна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан шилжүүлэн авч түүнд 2.950.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:
Хохирогч Б.Бий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр манай эхнэр “Хүслэн Хүслэн” нэртэй фейсбүүк хаягнаасаа “iphone зар” гэх групп дээр “Iphone 13 kh/h model. 100% gantshan bn zarna, zoruu avna” гэх утгатай зар оруулсан. Тэгтэл 20 цаг 43 минутад “Chin Hvslen” гэх нэртэй фейсбүүк хаягаас “гар утас байгаа юу, хэд гэж байгаа вэ, Толгойтод хүргэж өгөх үү” гэж асуусан. Тэгэхээр нь хүргэж өгч амжихгүй гээд хэлчихсэн байсан чинь 1 цаг орчмын дараа тухайн хүн “очоод авъя, хаана вэ” гэхээр нь гэрийн хаягаа буюу Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Ус-15 дугаар байр гэж хэлж өгсөн. Тэгтэл тухайн хүн гэрийг чинь олохгүй байна, чи гараад ирээч гэхээр нь “хаана байна” гэхэд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Ус-15-ын 2 дугаар байрны буланд “Анар” гэх дэлгүүрийн гадна хажууд байна гэж хэлсэн. Тэгээд би гэрээс 23 цагийн үед гарсан ба гарахдаа утаснаасаа “icloud code” болон дэлгэцийнхээ кодыг гаргачихсан байсан. Тухайн хүн “Анар” дэлгүүрийн гадна машинтай зогсож байсан ба жолоочийн хажуугаас нь нэг хүн бууж ирээд миний утсыг үзэж байгаад авахаар болоод миний симийг салгаж өгөөд машинд суучих гээд өөрөө түрүүлж очоод машиныхаа урд суучихсан. Тэгэхээр нь би машиных нь зүүн хойд хаалган дээр очоод онгойлготол хойноо дүүрэн ачаа ачсан байхаар нь жолоочийн хажуугийн хаалгыг онгойлгох гэтэл шууд хөдлөөд явчихсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 7-8 дугаар хуудас/,
“Chin Hvslen” гэх нэртэй фейсбүүк хаягнаас харилцсан мессежний хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 10-12 дугаар хуудас/,
“Дамно” ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн №БЗДЗ-22-70 дугаартай хөрөнгийн үнэлгээний “Айфоне-13 маркийн гар утас 2.950.000 төгрөг” гэх тайлан /хэргийн 1 дүгээр хавтас 28-29 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Н.Бын мөрдөн шалган ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр манай найз Г фейсбүүкийн хуурамч хаяг нээж байгаад “гар утас авна, зарна” гэсэн групп дээрээс зар харж байгаад “Айфоне-13 гар утсыг худалдаж авъя” гэж 1 хүнтэй яриад орой 23 цагийн үед Г бид 2 25-64 УНА улсын дугаартай “Тоёота Приүс-11” машинд хуурамч дугаар зүүж байгаад би машиныг бариад Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Ботаник орчимд байдаг “Анар” нэртэй жимсний дэлгүүрийн гадна очоод би машиндаа сууж үлдээд Г гарч тухайн хүнтэй уулзаж байгаад утсыг нь аваад машинд суугаад шууд хөдлөөд явсан. Тэгээд бид 2 зугтаагаад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол орчим машиндаа хоночхоод маргааш нь буюу 2022 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр бид 2 Баянгол дүүрэг, 25 дугаар эмийн сангаас хойшоо 3, 4 дүгээр хороолол руу өгсөх замд байдаг “Кинг” нэртэй ломбардад 2.500.000 төгрөгөөр тавьсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 38-39 дүгээр хуудас/,
Шүүгдэгч О.Гын мөрдөн шалган ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр би фейсбүүк дээр “Chin Hvslen” нэртэй хуурамч хаяг нээж байгаад гар утасны зарын групп дээр байсан “Айфоне-13 зарна” гэж зар бичсэн хүнтэй чатлаж байгаад гар утсыг нь очиж үзэхээр болсон. Тэгээд би өөрийн эзэмшлийн 25-64 УНА улсын дугаартай “Тоёота Приүс-10” маркийн тээврийн хэрэгсэлдээ хуурамч дугаар зүүж байгаад найз Боор машинаа бариулаад 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Ус-15 байрны ойролцоо байдаг “Анар” жимсний дэлгүүрийн гадаа очиж нэг залуутай уулзсан. Тухайн залуутай би уулзаад Б машиндаа суугаад үлдсэн ба би Айфоне-13 гар утсыг үзэж байгаад худалдаж авъя, машинаас сим гаргах зүү аваадахъя гэж хэлээд машинд суунгуут Б хөдлөөд бид хоёр зугтаасан. Маргааш нь тухайн утсыг би өөрийн иргэний үнэмлэхээрээ ломбардад 2.500.000 төгрөгийн барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 52-53 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар,
7. Шүүгдэгч Н.Б, О.Г нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан суудал” ХХК-ийн байрны орчимд хохирогч Ц.Бын эзэмшлийн “Айфоне-13 промакс” маркийн гар утсыг худалдаж авна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан шилжүүлэн авч түүнд 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:
Хохирогч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн фейсбүүк хаягаар зарын группт Айфоне-13 промакс загварын гар утас зарахаар нь зар тавиад байж байтал 00 цагийн орчим “Авна, Зарна” гэх фейсбүүк хаягаас над руу чат бичээд миний зарах гэж байгаа гар утсыг үзье гээд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан суудал” ХХК-н урд уулзахаар тохирсон. Тэгээд өөрийн дүү Ганжаргалын хамт гараад байж байхад Приүс-10 маркийн тээврийн хэрэгсэлтэй үл таних 2 залуу ирсэн ба нэг нь бууж ирээд миний гар утсыг үзсэн. Тэгээд хэсэг үзэж байснаа гадаа даараад байна, машинд сууж байгаад үнээ тохиръё гээд тухайн эрэгтэй өөрөө эхлээд машиндаа суугаад шууд хөдлөөд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хуудас 88-89 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Ганжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр манай ах “Айфоне-13 промакс” загварын гар утсаа зарах талаар ярьж байгаад 23 цагийн үед зарын группт зар тавьсан. Удалгүй 00 цагийн орчим “Авна, зарна” гэх фейсбүүк хаягаас Б ах руу чат бичээд түүний зарах гэж байгаа утсыг үзье гээд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан суудал” ХХК-н урд уулзахаар болсон. Тэгээд Б ахын хамт очоод байж байтал Приүс-10 маркийн тээврийн хэрэгсэлтэй үл таних 2 залуу ирээд нэг залуу нь машинаасаа бууж ирээд ахын гар утсыг хэсэг үзэж байснаа гадаа даараад байна, машинд сууж байгаад үнээ тохиръё гээд тухайн эрэгтэй түрүүлж суугаад шууд хөдлөөд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хуудас 131-132 дугаар хуудас/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан суудал” ХХК-н урд талын явган хүний зам руу харсан хяналтын камер байх ба ...хохирогч Ц.Б ирж байв, Прүис-10 маркийн тээврийн хэрэгсэл ирж зогсох ба Б, Ганжаргал нар ирж байв, ...тээврийн хэрэгсэл дотроос ногоон өнгийн малгайтай цамц, хар өнгийн өмд өмссөн үл таних эрэгтэй бууж ирээд Б, Ганжаргал нартай уулзав, ...Б халааснаасаа гар утас гаргаж ирээд ногоон өнгийн цамц өмссөн үл таних залууд өгч, тухайн залуу утсыг үзэж байв, тухайн үл таних эрэгтэй саарал өнгийн Приүс-10 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад хөдөлж байв...” гэх тэмдэглэл /хэргийн 2 дугаар хавтас 102-107 дугаар хуудас/,
“Дамно” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний “Айфоне-13 промакс маркийн гар утас 4.000.000 төгрөг” гэх тайлан /хэргийн 2 дугаар хавтас 134-1366 дугаар хуудас/,
Шүүгдэгч О.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр фейсбүүк дээр байрлуулсан “гар утас авна, зарна” гэсэн зарын дагуу Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан суудал” ХХК-н байрны орчимд үл таних хүн дээр найз Бын хамт очсон. Тухайн хохирогч Айфоне-13 промакс маркийн гар утас зарна гээд зар байршуулсан байсан бөгөөд Б миний тээврийн хэрэгслийг жолоодож байсан ба би хохирогчтой уулзаад гадаа үзэж байгаад даараад байна, машинд орж утсыг чинь үзэж байгаад үнээ тохиръё гээд гар утсыг нь аваад машиндаа суугаад хөдлөөд явсан...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 124 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 127 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:
Гэрч Н.Зын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Н.Б гэх хүн 2022 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр манай ломбардад Айфоне Икс ар гар утсыг 600.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Н.Э нь 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Айфоне-8 плас гар утсыг 500.000 төгрөгийн барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 246-247 дугаар хуудас/,
Гэрч Э.Лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Н.Б гэх хүн 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр манай ломбардад Айфоне-11 маркийн гар утас 500.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Мөн маргааш нь дахин Айфоне-13 промакс гар утсыг 3.000.000 төгрөгт барьцаанд тавиад Айфоне-11 гар утсаа буцааж аваад явсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 249-250 дугаар хуудас/,
Гэрч О.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ломбардны бүртгэлээс хайж үзэхэд О.Г нь 2022 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Айфоне-7 плас, 1 дүгээр сарын 31-ний өдөр Айфоне-12 промакс гар утаснуудыг барьцаанд тавьсан байна...” гэх мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 5-6 дугаар хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хэргийн 3 дугаар хавтас 101-104 дүгээр хуудас/,
Барьцаат зээлийн гэрээний хуулбарууд /хэргийн 3 дугаар хавтас 2, 7-9 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Н.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 73 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3 дугаар хавтас 79 дүгээр хуудас/, жолоодох эрхийн лавлагаа /хэргийн 3 дугаар хавтас 80 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 3 дугаар хавтас 83 дугаар хуудас/, сургуулийн тодорхойлолт /хэргийн 3 дугаар хавтас 105 дугаар хуудас/, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хэргийн 3 дугаар хавтас 85-97 дугаар хуудас/.
Шүүгдэгч О.Гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 75 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3 дугаар хавтас 11 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 3 дугаар хавтас 14 дүгээр хуудас/, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хэргийн 3 дугаар хавтас 17-28 дугаар хуудас/.
Шүүгдэгч Н.Эийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 74 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3 дугаар хавтас 55 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 3 дугаар хавтас 56, 59 дүгээр хуудас/, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн тодорхойлолт /хэргийн 3 дугаар хавтас 61 дүгээр хуудас/, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хэргийн 3 дугаар хавтас 64-77 дугаар хуудас/.
Шүүгдэгч Э.Цгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 116 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3 дугаар хавтас 30 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 3 дугаар хавтас 36 дугаар хуудас/, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хэргийн 3 дугаар хавтас 37-53 дугаар хуудас/.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор идэвхтэй үйлдэл хийж (хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж), өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, улмаар тэдгээр үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Өөрөөр хэлбэл залилагч этгээд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна
Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Н.Б, О.Г, Н.Э, Э.Ц нар нь өөрсдийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй байна.
Шүүгдэгч Н.Б, О.Г, Н.Э, Э.Ц нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.
Тиймээс шүүгдэгч Н.Б, О.Г, Н.Э, Э.Ц нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бд 2.950.000 төгрөгийн, хохирогч Э.Нд 700.000 төгрөгийн, хохирогч Н.Од 2.500.000 төгрөгийн, хохирогч Л.Бад 1.300.000 төгрөгийн, хохирогч Э.Бөд 700.000 төгрөгийн, хохирогч Ц.Бд 4.000.000 төгрөгийн, хохирогч Э.Мт 1.300.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч И.Бд 1.050.000 төгрөгийн хохирол тус тус учирсан.
Шүүгдэгч нар нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Б.Б, Э.Н, Э.Б, Ц.Б, Э.М, Л.Б, Н.О, иргэний нэхэмжлэгч И.Б нарт учирсан хохирлыг тус тус бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бод 2 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах,
шүүгдэгч О.Гад 1 жил 6 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах,
шүүгдэгч Н.Эт 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах,
шүүгдэгч Э.Цд 1 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Баяраа “...Шүүгдэгч Э.Ц, Н.Э нарт торгох ял, шүүгдэгч Н.Б, О.Г нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Н.Б, О.Г, Н.Э, Э.Ц нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон болно.
Шүүхээс шүүгдэгч Н.Б, О.Г, Н.Э, Э.Ц нарыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Н.Б, О.Г нарт 2 /хоёр/ жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял,
Шүүгдэгч Н.Эт 1 /нэг/ жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял,
Шүүгдэгч Э.Цд 6 /зургаа/ сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ... зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Н.Б, Н.Э нарын 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 88 /наян найм/ хоног, шүүгдэгч О.Гын 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 58 /тавин найм/ хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Б, О.Г, Н.Э, Э.Ц нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тэдгээрт анхааруулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Ц баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б, О.Г, Н.Э, Э.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Шүүгдэгч Н.Эийг 1 /нэг/ жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Шүүгдэгч Э.Цг 6 /зургаа/ сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЗОЛБОО