Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/59

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ба даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Я.С,

Шүүгдэгч К.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1

дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.Хт

холбогдох эрүүгийн 2113000110054 дугаартай хэргийг хүлээн авч, ердийн журмаар хянан

хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 07 сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат сум төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захираа, удирдлагын менежер

мэргэжилтэй, одоо Баян-Өлгий аймаг дахь Мэдээлэл холбоо сүлжээний газарт гэрээт ажилтан,

ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт тус аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух хаягтай,

урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Ш х овгийн К-ын Х,

регистрийн дугаар: БГ87070711

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч К.Х нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын үүргийг орлон гүйцэтгэн ажиллаж байх хугацаандаа 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд

тусгагдаагүй, багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэгдээгүй, тус сумын 2 дугаар багийн

нутаг Улаантолгойн “Чоно төрдөг” гэх газраас 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр А/30

дугаартай газар эзэмшүүлэх захирамжаар төрсөн дүү Көпжасарын Хтад 700м.кв

газар, Улаантолгойн “Бага хургат” гэх газраас төрсөн дүү Көпжасарын Айсултанд 700м.кв газрыг

тус тус 40 жилийн хугацаатай, хаваржааны зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, албан

үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий

болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт

хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

А.Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, сандүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч К.Х нь Баян-Өлгий аймгийн

Бугат сумын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэн ажиллаж байх хугацаандаа 2019 оны

газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, багийн иргэдийн нийтийн хурлаар

хэлэлцэгдээгүй тус сумын 2 дугаар багийн нутаг Улаантолгой нь Чоно төрдөг гэх газраас 2019

оны 04 дүгээр сарын 04-ний өдөр А/30 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамжаар төрсөн

дүү Кын Хтад 700м.кв газар, Улаантолгой нь Бага хургат гэх газраас төрсөн

дүү Көпжасарын Айсултанд 700м.кв газрыг тус тус 40 жилийн хугацаатай хаваржааны

зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа

урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт

авагдсан нотлох баримтуудын хүрээнд бүрэн нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах

саналтай байна. Гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол, хор уршиг байхгүй.

-Газрын даамал С. Агийн хувьд энэ хэргийн гэрч байгаа. Энэ хэрэгт

Аийн оролцоо байхгүй гэж үзсэн. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр

зүйлд заасан гэмт хэрэг нь материаллаг хохирол учирсан байхыг шаарддаггүй, хэлбэрийн

бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. Шүүгдэгч К.Х нь төрсөн дүү нартаа газар олгох

захирамж гаргаснаар энэ гэмт хэрэг төгсөж байгаа. Түүнчлэн К.Хийг захирамж

гаргахаас өмнө С.А нь түүнд хууль зөрчиж байгаа талаар удаа дараа сануулсан,

К.Х нь 2019 оны 4 дүгээр сард захирамж гаргасан, түүнээс хойш 6 сарын дараа

С.А нь гэрээ байгуулж, гэрчилгээ гаргаж өгдөг. Үүнийгээ тайлбарлахдаа “Засаг даргын

үүргийг түр орлон гүйцэтгэж байсан К.Х нь чи засаг даргын захирамжийг

хэрэгжүүлэх ёстой албан хаагч, захирамж гаргах нь миний эрхийн асуудал, чамд хамаагүй, чи

захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ олго, үгүй бол цаашид чамтай хамтарч

ажиллах боломжгүй” гэх утгатай зүйл хэлж, намайг дарамталсан тул захирамж гарснаас хойш 6

сарын дараа гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон гэж мэдүүлдэг. С.Ад хууль сануулж

гэрчийн мэдүүлэг авсан тул түүний мэдүүлгийг үнэлэх боломжтой. Иймд С.Аг энэ гэмт

хэргийн хамтран оролцогч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй” гэх дүгнэлтийг,

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А шүүхийн хэлэлцүүлэгт:” Засаг дарга газар

олгох, эзэмшүүлэх захирамжийг шууд гаргах боломжгүй. Хууль журмаараа бол эзэмшүүлэх гэж

байгаа газар нь тухайн жилийнхээ газрын төлөвлөгөөнд тусгагдсан байх ёстой. Мөн иргэд

эхлээд газрын даамалд материалаа ирүүлж, даамал тухайн газрыг нь кадастрт оруулсны дараа

багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж, олгох эсэхийг шийдвэрлэнэ. Түүний дараа Засаг

дарга захирамж гаргах ёстой байсан. Гэтэл засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан

К.Х нь шууд захирамж гаргаж, дүү нартаа давуу байдал олгосон нь хууль бус гэж

үзэж байна. К.Хийн гаргасан хууль бус захирамжийг хүчингүй болгосон бөгөөд

бодит хохирол учраагүй тул түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хуулийн дагуу

шийдвэрлэнэ үү” гэх тайлбарыг,

3.Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд шүүхийн хэлэлцүүлэгт:” Шүүгдэгч К.Хийн

үйлдсэн хэрэг нотлогдсон тул маргахгүй байгаа, хэргийн зүйлчлэл нь тохирсон, бүрдэл

хангагдсан гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн асуудал байхгүй. Шүүгдэгч

К.Хийн хувьд алдаа гаргасан гэдгээ ухамсарлан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа

хүлээн зөвшөөрч байгаа.Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт

заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйл байхгүй. Улсын яллагчийн

зүгээс газрын даамал С.Ан үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж байгаа ч

С.Алфараби нь тангараг өргөсөн төрийн албан хаагч. Нэгдүгээрт, энэ гэмт хэргийн талаар

мэдээлэх ёстой. Хоёрдугаарт, гэрчилгээнд гарын үсэг зурахаас татгалзах ёстой байсан. Хүчээр

дарамталж, гарын үсэг зуруулсан гэж байгааг ойлгохгүй байна. Тухайн сумын газрын асуудлыг

гарын 5 хуруу шигээ мэдэж байх ёстой. Тэгэхээр С.Алфарабид зохих хэмжээний буруу байгаа.

Гэхдээ бид энэ хүнийг гэмт хэрэгт татаж өг гэж хэлж байгаа зүйл байхгүй. Ямар юманд гарын

үсэг зурж байгаа гэдгийг хянах ёстой гэдэг байдлаар хэлж тайлбар гаргаж байна. Нэгэнт

К.Х гэм буруугаа зөвшөөрч маргахгүй байгаа тул түүнд хуулийн хөнгөлөлт үзүүлнэ

үү” гэх дүгнэлтийг,

4. Шүүгдэгч М.Х шүүхийн хэлэлцүүлэгт: ”Прокурорын яллах дүгнэлтийг

хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, миний буруу. Надад торгуулийн ял

оногдуулж өгнө үү. Торгох ялыг ямар нэгэн асуудал гаргахгүй хуулийн хугацаандаа төлж

барагдуулна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй” гэх тайлбар, хүсэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Б. Хэргийн үйл баримтын талаар эрүүгийн 2113000110054 дугаартай хэргээс

дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ейн мөрдөн байцаалтын шатанд

өгсөн:“...К.Х нь 2019 онд Засаг даргыг орлож байхдаа газар зохион байгуулалтын

төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг иргэдэд эзэмшүүлсэн бол хууль бус захирамж гаргасан байна

гэж үзэж байна” гэх мэдүүлэг, /хоёрдугаар хавтаст хэргийн 106 дахь тал/,

2.Гэрч Ж.Бейбитханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: К.Х нь Баян-Өлгий

аймгийн Бугат сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан ба сумын Засаг дарга Х.Хайвыг

ажлаа өгсний дараа Засаг даргын үүргийг хавсарч гүйцэтгэж байсан. Би Бугат сумын 2 дугаар

багийн нутаг Улаантолгойн Хургат гэх газарт хаваржаатай ба хаваржааг миний бие 10-аад

жилийн турш эзэмшиж байгаа. Тухайн газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар 2010 оны 02

дугаар сарын 02-ны өдөр 06 дугаартай захирамжаар эзэмшсэн. Гэтэл 2019 оны 04 дүгээр сарын

04-ний өдөр Засаг даргын үүргийг түр гүйцэтгэж байсан К.Х нь миний эзэмшиж

байсан газрыг өөрийн төрсөн ах К.Хт, өөрийн төрсөн дүү К.Айсултан нарт 40 жилийн

хугацаатай эзэмшүүлсэн байсан. Тухайн үед би энэ талаар мэдээгүй байсан ба энэ тухай 2020

оны 10 дугаар сарын эхээр /өдрийг санахгүй байна/ К.Хийн төрсөн ах

К.Х, К.Ан нар намайг байхгүй үед манай гэрт ирж гэрт байсан хүүхдүүдэд

“...энэ газар танай газар биш манай эзэмшлийн газар, та нар эндээс нэн даруй нүүх хэрэгтэй”

гэж хэлсэн байсан. ...Бугат сумын 2 дугаар багийн нутаг Хургатад байх газар миний дүү

Ж.Б бид хоёрын нэр дээр эзэмшилтэй байдаг юм. ...Тэр газрыг урьд нь тэднийх эзэмшиж

байсан зүйл байхгүй. 2010 онд тус газрыг бид манай сумын иргэн болох М.Жанарыс гэх

залуугаас худалдаж авсан” гэх мэдүүлэг, /нэгдүгээр хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

3.Гэрч А.Хадысын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ж.Б, Ж.Бейбитхан нар нь

жилийн 8 сарын хугацаанд өвөлжөө, хаваржааны газарт хамт байдаг юм. Бугат сумын 2 дугаар

багийн нутаг болох Улаантолгойн Онгосоо гэх газарт Ж.Б, Ж.Б нарын

өвөлжөөний газар байдаг. Улаантолгойн Их хургат гэх газарт Ж.Б, Ж.Б нар нь

хавар, намрын улиралд хаваржиж, намарждаг. Тэдний газрын маргаан бүхий асуудлыг 2020

оны 10 дугаар сард мэдсэн. Бейбитхан ирж уулзаад манай Улаантолгойн Их хургатын Чоно

төрөх нэртэй газарт сумын Засаг даргын орлогч, Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж

байсан К.Хийн аав Көпжасар болон түүний хүүхдүүд болох К.Х,

К.А нар нь Ж.Б, Ж.Б нарын газар дээр хашаа барьж хаваржаа, намаржаа

хийнэ, бид нар гэрчилгээтэй гэж уулзсан гэсэн. Тухайн үед би Ж.Бд наад газрын чинь

асуудлыг би мэдэхгүй байна, хэрэв гэрчилгээ авсан бол багийн иргэдийн нийтийн хурал хийж,

надаас тодорхойлолт аваад багийн иргэдийн нийтийн хурлаас тогтоол гарах ёстой гэдгийг

хэлсэн” гэх мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

4.Гэрч И.Гантөмөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай 2 дугаар багийн нутаг

болох Улаантолгой нь Онгосоон арьст гэх нэртэй газарт Ж.Б, Ж.Б нарын

өвөлжөөний газар байдаг. Мөн манай багийн нутаг Улаантолгой нь Их хургат гэх газарт

Ж.Б, Ж.Б нарын хаваржаа, намаржаа байдаг. ...Би Хургат гэх газарт байх тэдний

гэрт очиход Бейбитхан манай Бага хургат, Чоно төрөх гэх нэртэй газруудад Көпжасар нь

эзэмшлийн гэрчилгээ гаргуулж авсан байна. Эдгээр газрыг олгох талаар багийн иргэдийн

нийтийн хурал хуралдсан юм уу гэж надаас асуусан. Би түүнд ямар нэгэн хурал болж К

болон тэдний хүүхдүүдэд газар олгох талаар шийдвэр гараагүй гэдгийг хэлсэн. ...Хэрэв газрыг

олгохоор бол багийн иргэдийн хурал заавал хуралдаж эзэмшүүлж болох болохгүй талаар

тогтоол гарна. Шууд захирамж гаргах нь хууль бус юм. ...Чоно төрөх, Бага хургат нэртэй газрууд

нь тэр эргэн байх айлуудын бэлчээрийн газар юм. Тухайн газарт гэрчилгээ олгох эсэхийг тухайн

газрын ойролцоо байх хүмүүс л шийднэ” гэх мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 30-32 дахь

тал/,

5.Гэрч Х.Сн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Газар эзэмшүүлэх процесс нь

тухайн газрыг олгох эсэх талаар багийн ИНХ-аар санал оруулж иргэдээр хэлэлцүүлж шийдвэр

гарсны дараа БИНХ-ын дарга тогтоол гаргана. Тогтоолыг Засаг даргын Тамгын газрын даамалд

хүргүүлж, газрын даамал ирсэн тогтоолыг нэгтгэж сумын ИТХ-д оруулж газар зохион

байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулан төлөвлөгөөнд тусгана.

Үүний дараа Засаг дарга захирамж гаргаж эзэмшүүлнэ. Уг захирамжийг үндэслэн газрын

даамал газар олгох иргэдтэй гэрээ байгуулж гэрчилгээг олгодог. Ерөнхийдөө бол сумын Засаг

даргын эрх мэдэлд газар олгох эрх байхгүй” гэх мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 35-37 дахь

тал/,

6.Гэрч Х.Еркежаны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сард байх

тухайн үед захирамж гарахын өмнө надтай К.Х нь нэг удаа уулзаж байсан. Тэр

хэлэхдээ би өөрийнхөө дүү нарт газар олгож, захирамж гаргах гэж байна. Өөрийн хамаарал

бүхий хүнд захирамж гаргахдаа би өөрөө гаргаж болох уу гэж асуухаар нь би өөрийн хамаарал

этгээдтэй холбоотой захирамж гаргахдаа урьдчилсан мэдүүлгийг дээд шатны даргад гаргах

ёстой. Зөвшөөрсөн тохиолдолд гаргаж болно гэж К.Хт урьдчилсан мэдүүлгийн

маягтыг гаргаж өгч байсан. Засаг даргад захирамжийг салбар салбарын мэргэжилтнүүд өөрсдөө

боловсруулж ирдэг ба би уг захирамжийг Засаг даргад оруулахын өмнө хянаж өгдөг. Тухайн үед

К.Х төрсөн 2 дүүдээ газар эзэмшүүлэх тухай утга бүхий захирамжийн төслийг

газрын даамал С.А авч ирж байсан удаатай. Би уг захирамжийг хянаж өгч байсан” гэх

мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

7. Гэрч С.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...К.Х нь 2019

оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/30 дугаартай захирамжийг гаргахын өмнө, өдрийг нь

санахгүй байна Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа өөрийн төрсөн дүү нар болох

К.Хт, К.А нарт Бугат сумын 2 дугаар багийн нутгаас газар эзэмшүүлнэ гэж

надад хэлж байсан. Тухайн үед би К.Хт таны гаргах гэж байгаа захирамж нэгдүгээрт

ашиг сонирхлын зөрчилтэй буюу өөрийн хамаарал бүхий хүнд захирамж гаргах гэж байна,

хоёрдугаарт багийн иргэдийн нийтийн хурлаар шийдвэрлүүлж тогтоол гаргаагүй байна гэдгийг

өөрт нь сануулж хэлсэн. Тэрээр намайг дээрх үгийг хэлсний дараа зүгээрээ би өөрөө аргална,

мэдэж байгаа гэж хэлсэн. Түүний дараа сумын хэдэн иргэдэд газар эзэмшүүлсэн ба тухайн

иргэдийн нэр дотор өөрийн хоёр дүү болох К.Хт, К.Ан нарт Бугат сумын 2

дугаар багийн нутаг Улаантолгойн Чоно төрдөг, Бага хургат нэртэй газруудад хаваржааны

газрыг тус тус эзэмшүүлэхээр болсон, захирамжийг бичээд ир гэж хэлээд надаар бичүүлж

авсан. Миний боловсруулж өгсөн төслийн дагуу 2019.04.04-ний өдөр А/30 дугаартай захирамж

гарч, уг захирамжийн дагуу би газар эзэмшүүлэхээр нэр нь дурдагдсан хүмүүстэй гэрээ

байгуулсан. ...Тухайн үед К.Х нь Бугат сумын ИТХ-аас батлагдсан газар зохион

байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас өөрийн төрсөн дүү нарт захирамжаар газар

эзэмшүүлсэн. ...мал бүхий иргэдийн бэлчээрийн газар гэж хэлж байсан ба тэгэхэд тэр миний эрх

хэмжээний асуудал гэх утгатай зүйл хэлээд явсан. Тэр үед гарах гэж байсан захирамж дээр

К.Х, К.А нарт олгох газрыг төлөвлөөд аваад ир гэхээр нь би тусгагдах

боломжгүй гэж хэлсэн. Тэгээд явсан ба удахгүй өөрөө уг захирамж дээр төлөвлөөд захирамжийг

гаргасан байсан. Ингэж болохгүй гэхэд би өөрөө мэдэж байна, захирамж гаргах нь миний

эрхийн асуудал чамд хамаагүй, харин чи захирамжийг хэрэгжүүлэх ёстой албан хаагч,

захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг олго гэж хэлсэн. Мөн чи хүний үгээр ажил

хийхгүй бол чамтай цаашид хамтран ажиллах боломжгүй шүү гэх утгатай зүйл хэлж намайг

дарамталсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 26-28, Хоёрдугаар хавтаст хэргийн 98 дахь

тал/,

8. Шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “...2019 оны 10 дугаар сарын 11-

ний өдөр 000050401 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нэгж талбарын

8305001462 дугаар бүхий газар нь тус багийн иргэн Ж.Бын 2010.02.02-ны өдрийн газар

эзэмших эрхийн 0277774 дугаартай гэрчилгээгээр, нэгж талбарын 030400307 дугаар бүхий

Улаантолгой Арьст нэртэй газартай газар олголт нь давхцаагүй ба олгогдсон газрын хоорондох

зай 10.2 км байна. ...К.Хад эзэмшүүлэхийг зөвшөөрч, 2019 оны 10 дугаар сарын 11-

8305001462 дугаар бүхий газар нь тус багийн иргэн Ж.Блын 2010 оны 02 дугаар сарын 02-

ны өдрийн 06 дугаартай захирамжаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар

Улаантолгой арьст нэртэй газартай газар олголт нь давхцаагүй ба олгогдсон газрын хоорондох

зай 1.036 км байна. ...700м.кв газрыг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/30 дугаартай

захирамжаар К.Айсултанд эзэмшүүлэхийг зөвшөөрч, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр

000050402 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээгээр, нэгж талбарын 8305001463

дугаар бүхий газар нь тус багийн иргэн Ж.Бейбитханы 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн

06 дугаартай захирамжаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн

0280763 дугаартай гэрчилгээгээр нэгж талбарын 030400318 дугаар бүхий Улаантолгой Хургат

нэртэй газартай газар олголт нь давхцаагүй ба олгогдсон газрын хоорондох зай 1.369 км байна.

...Бугат сумын 2 дугаар багийн нутаг /Улаантолгой нь/ Бага хургат нэртэй газрын ойр орчмын

700м.кв газрыг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/30 дугаартай захирамжаар

К.Айсултанд эзэмшүүлэхийг зөвшөөрч 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 000050402

дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нэгж талбарын 8305001463 дугаар бүхий газар нь тус багийн иргэн Ж.Бын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 06

дугаартай захирамжаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн

0277774 дугаартай гэрчилгээтэй, нэгж талбарын 030400307 дугаар бүхий Улаантолгой Арьст

нэртэй газартай газар олголт нь давхцаагүй ба олгогдсон газрын хоорондох зай 9.339 км байна.

...Улаантолгой 2 дугаар багийн Их хургатын Чоно төрөх, Бага хургатын Гурван толгой гэдэг

газруудыг багийн нийтийн хурлаар хэлэлцээгүй газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд

оруулахгүйгээр эзэмшүүлсэн нь бусдын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэх 02 дугаартай

дүгнэлт /нэгдүгээр хавтаст хэргийн 84-86 дахь тал/,

9. Шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “...Бугат сумын Засаг даргын

үүрэг гүйцэтгэгчийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/30 дугаартай захирамжаар

хаваржааны зориулалтаар Бугат сумын 2 дугаар багийн нутаг Улаантолгой нь Чоно төрдөг гэх

газраас Көпжасарын Хтад эзэмшүүлсэн 700м.кв газар, Улаантолгой нь Бага хургат

гэх газраас Көпжасарын Айсултанд эзэмшүүлсэн 700м.кв газар нь тус тус Бугат сумын 2019 оны

газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байна. Дээрх 2 газрыг Бугат сумын Засаг

даргын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/104 дугаар захирамжаар Багийн иргэдийн

нийтийн хурлаар хэлэлцээгүй, газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй

зэрэг үндэслэлээр хүчингүй болгосон байна. Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрт

өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн 700м.кв газрын суурь үнийг Монгол улсын

Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтад заасны дагуу тогтоовол 1

га газрын суурь үнэлгээ 12 сая төгрөг буюу 1 м.кв газрын суурь үнэлгээ нь 1200 төгрөг байна.

Иймд Бугат сумын 2 дугаар багт байршилтай өвөлжөө, хаваржааны зориулалттай 700м.кв

газрын суурь үнэ нь 700x1200=840000 төгрөгийн үнэтэй байна. Энэхүү үнэ нь тухайн газрын

суурь үнэ бөгөөд зах зээлийн үнэлгээ биш” гэх 02 дугаартай дүгнэлт /нэгдүгээр хавтаст хэргийн

90-92 дахь тал/,

10. Бугат сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/30 дугаартай

захирамжийн хуулбар /нэгдүгээр хавтаст хэргийн 109 дэх тал/,

11. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/30

дугаартай К.Хийг Бугат сумын засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр

томилсон агуулгатай захирамжийн хуулбар /нэгдүгээр хавтаст хэргийн 175 дахь тал/,

12. Бугат сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2018 оны 12 дугаар сарын

19-ний өдрийн 36 дугаартай тогтоол, түүний хавсралтууд /нэгдүгээр хавтаст хэргийн 198-210

дахь тал/,

13. Шүүгдэгч К.Хийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“.....Би тогтоолтой

танилцлаа. Намайг яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Би

2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр А/30 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамжаар

сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, багийн иргэдийн нийтийн

хурлаар хэлэлцэгдээгүй, тус сумын 2 дугаар багийн нутаг Улаантолгой нь Чоно төрдөг гэх

газраас 700м.кв газрыг дүү Кын Хтд, Улаантолгой нь Бага хургат гэх газраас

700м.кв газрыг дүү К А нарт тус тус хаваржааны зориулалтаар 40 жилийн

хугацаатай эзэмшүүлэх захирамж гаргаж байсан. Энэ үйлдэлдээ эрүүгийн хариуцлагад

татагдаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед сумын Засаг даргын бүрэн эрхийг

хэрэгжүүлж байсан тул дээрх захирамжийг гаргаж байсан юм. ...Би хийсэн хэргээ хүлээн

зөвшөөрч байна. Мөн энэ хэргийг хийсэндээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг зэрэг баримтууд

/хоёрдугаар хавтаст хэргийн 125-126 дахь тал/,

14.Шүүгдэгч К.Хийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах

хуудас, иргэний үнэмлэхний хуулбар, К.Хийн хувийн зан байдлын талаар мэдүүлсэн

гэрч С.Болатын мэдүүлэг, К.Хийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн

лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

эд хөрөнгөтэй эсэх талаарх лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн

байдлыг тогтоосон баримтуудыг тус тус шинжлэн судлав./Хоёрдугаар хавтаст хэргийн 130,135-

144,149,150-152 дахь тал/,

15.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт

хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч,

шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам,

шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил

тогтоогдоогүй, шүүгдэгч нарын хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь

тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж

тодруулсан байна.

16.Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх

хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд

прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу

шүүгдэгч К.Хт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх

нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч нарыг

гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

В.Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал буюу хэргийн үйл баримт, хууль

зүйн дүгнэлт:

1.Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч

К.Хийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн

хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн

хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох

баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

2.Хэргийн үйл баримтаар шүүгдэгч К.Х нь Баян-Өлгий аймгийн Бугат суЗасаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэн ажиллаж байх хугацаандаа 2019 оны 4 дүгээр сарын

04-ний өдөр А/30 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж гарган, тус сумын 2019 оны

хэлэлцэгдээгүй газар болох тус сумын 2 дугаар багийн нутаг Улаантолгойн “Чоно төрдөг” гэх

газраас төрсөн дүү Көпжасарын Хад 700м.кв газар, Улаантолгойн “Бага хургат” гэх

газраас төрсөн дүү Көпжасарын Айсултанд 700м.кв газрыг тус тус 40 жилийн хугацаатай,

хаваржааны зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, албан үүрэг, бүрэн эрх, албан

тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон нь эргэлзээгүй

нотлогдон тогтоогджээ.

3.Тодруулбал: Газрын тухай хуулийн (21.4.3) “Сумын засаг дарга нь газрын харилцааны

талаар мөн хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас

баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд

иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион

байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, (29.1) “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд

зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх

газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна”, (30.1) “Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж,

байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн

гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна”, (31.2) “Хүсэлт гаргасан газрын

байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн,

аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, (33.1.1) “энэ хуулийн 29.1,

29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх

тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан

газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн

шатны Засаг дарга гаргана” гэж тус тус заажээ.

4. Дээрх хуулийн заалтаас үзэхэд сумын засаг дарга нь сумынхаа хэмжээнд иргэнахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ тухайн

газрыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх тухай багийн иргэдийн нийтийн хурлын

шийдвэр гарсны дараа газар зохион байгууллалтын төлөвлөгөөнд тусгагдаж, иргэн, аж ахуйн

нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан газраас бүрэн эрхийнхээ хүрээнд газар

эзэмшүүлэх, ашиглуулах захирамж гарган шийдвэрлэдэг байна.

5. Түүнчлэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, асонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн (8.1) Энэ хуулийн 23.8-д заасан

журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт,

шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх,

оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана.

(8.2) Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч

болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага,

албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй. (8.6) Ашиг сонирхлын зөрчилтэй гэж

ойлгогдохуйц нөхцөл байдал үүсвэл тухайн албан тушаалтан уг нөхцөл байдалд бичгээр

тайлбар хийж, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ. (8.7) Эрх бүхий

байгууллага, албан тушаалтан тухайн албан тушаалтны гаргасан энэ хуулийн 8.6-д заасан

тайлбар болон ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл, хувийн ашиг

сонирхлын мэдүүлэгт үндэслэн энэ хуулийн 8.4-т заасны дагуу шийдвэр гаргах бөгөөд

шийдвэр гаргаагүй бол ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзсэнд тооцно, (23.8) Хувийн ашиг

сонирхлын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдлийн маягт,

түүнийг бүртгэх, хянан шалгах, хадгалах журмыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын

хороо батална” гэж тус тус заажээ.

6.Өөрөөр хэлбэл шүүгдэгч К.Х нь өөрийн хамаарал бүхий этгээдхолбоотой захиргааны шийдвэр гаргахаасаа өмнө холбогдох дээд шатны байгууллагад ашиг

сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүссэн тухай бичгээр тайлбар хийж,

мэдэгдлийн маягт хөтлөн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх үүрэгтэй байна.

7.Гэтэл шүүгдэгч К.Х нь нь 2019 онд Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг

даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа Газрын тухай хууль болон Нийтийн албанд

нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан

сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан

тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх

зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийх замаар, хуулиар өөрт олгогдсон эрх мэдлээ

хэтрүүлэн, өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү К.Х, К.А нарт

тус сумын 2019 оны газрын төлөвлөгөөнд тусгагдаагүй, багийн иргэдийн нийтийн хурлаар

хэлэлцэгдээгүй газар болох Бугат сумын 2 дугаар багийн нутаг Улаантолгойн “Чоно

төрдөг”,“Бага хургат” гэх газруудаас тус бүр 700м.кв газрыг 40 жилийн хугацаатай, хаваржааны

зориулалтаар эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр

зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. /Нэгдүгээр хавтаст хэргийн 8,14-

17,18-20,21-28, 29-32,35-37,76,82-83,84-93,101-102,105-114,116-124, 175,198-210, хоёрдугаар

хавтаст хэргийн 90-92, 98,125-126/,

8.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д ”Нийтийн албан тушаалалбан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд

хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэмт хэрэгт тооцохоор гэж

заажээ.

9.Дээрх хуулийн заалтаас үзэхэд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа

урвуулан ашиглах гэмт хэргийг “нийтийн албан тушаалтан” гэх субъект үйлдсэн байхыг

шаардаж байна.

10.Тодруулбал: Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д "Нийтийн албан

тушаалтан" гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан

тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу

цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч

улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний

дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг

гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ" гэж,

11.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын

зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан

тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг хэлнэ” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн

4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан

хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Энэ хуулийн үйлчлэлд төрийн

улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус

заажээ.

12.Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 11.1 дүгээр зүйлд ”Төрийн

улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол,

журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах,

мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал

хамаарна” гэж, мөн зүйлийн 11.1.9-д “Төрийн улс төрийн албан тушаалтанд бүх шатны Засаг

дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч хамаарна” гэж тус тус заасан

байна.

13.Дээрх хуулийн заалтаас үзэхэд сумын засаг дарга нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр

зүйлийн 4.1.1-д заасан төрийн улс төрийн удирдах албан тушаалтан мөн бөгөөд шүүгдэгч

К.Х нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг

даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан нь нэгдүгээр хавтаст хэргийн 175-176 дахь талд

авагдсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны Б/30, 2019 оны Б/84 дугаартай

захирамжийн хуулбаруудаар нотлогдож байх тул шүүгдэгч К.Хийг Эрүүгийн хуулийн

тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьект болох нийтийн

албан тушаалтан гэж үзнэ.

14.Нийтийн албанд ажиллаж буй сонгуульт болон томилолтын албан тушаалтан нь хууль

тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх,

чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх

мэдэл нь хуульд тодорхойлогдсон хэмжээгээр хязгаарлагддаг байна.

15.Өөрөөр хэлбэл, нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж болон эрх зүйн бусад

актаар өөрт нь тухайлан олгосон албаны бүрэн эрхийн хүрээнд л чиг үүргээ хэрэгжүүлдэг

онцлогтой.

16.Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “авлига” гэх нэр томьёог “албан

тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал

олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс

үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг” ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-

т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг албан тушаалын эрх, мэдлийг

“албаны эрх ашгийн эсрэг” буюу “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх” зорилгод ашиглаж хийх

ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх, эрх мэдлээ хэтрүүлэх” гэж, мөн

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан

этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй

болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж тус тус тодорхойлсон байна.

17.Нийтийн албан тушаалтны “албан үүрэг, бүрэн эрх” гэдэг нь тухайн албан тушаалтанд

хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийг ойлгох ба “албан тушаалын байдал”

гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх, үүрэгт хамааралгүй боловч тухайн албан

тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг тус тус ойлгодог байна.

18.Шүүгдэгч К.Х нь нийтийн албан тушаалтан буюу Баян-Өлгий аймгийн

Бугат сумын засаг даргын хувьд түүний албан тушаалын бүрэн эрх, үүргийг Монгол Улсын засаг

захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйл болон дээд

шатны засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээгээр тодорхойлох бөгөөд тэрээр

сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг мөрдлөг болгон албан үүргээ гүйцэтгэх ба

түүний албаны бүрэн эрх эдгээр хууль, журмаар хязгаарлагдаж байна.

19.Гэтэл шүүгдэгч К.Х нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, хууль

тогтоомжоор өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэн ажил үүргийн хүрээнд хийх ёсгүй зүйлийг

хийж, төрсөн дүү К.Х, К.А нарт давуу байдал бий болгох зорилгоор тус

сумын 2019 оны газрын төлөвлөгөөнд тусгагдаагүй Бугат сумын 2 дугаар багийн нутаг

Улаантолгойн “Чоно төрдөг”,“Бага хургат” гэх газруудаас багийн иргэдийн нийтийн хурлын

шийдвэргүйгээр тус бүр 700м.кв газрыг 40 жилийн хугацаатай, хаваржааны зориулалтаар

эзэмшүүлэх захирамжийг гаргасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх

хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

20. Шүүгдэгч К.Х нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг

ухамсарлаж, түүнийг хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм

буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

21.Иймд шүүгдэгч К.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр

зүйлийн 1 дэх хэсэгт заасан ”Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан

тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн

гэм буруутайд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

22.Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч К.Хийн ухамсар, ёс суртахууны

төлөвшил дутмаг байдал, амар хялбар аргаар хувийн ашиг хонжоо олох гэсэн шунахайн сэдэлт

шууд нөлөөлсөн байна.

23. Гэрч С.А энэ гэмт хэрэгт холбоотой болох нь нотлогдоогүйг дурдах нь

зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай

ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө,

нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт

хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

2.Шүүгдэгч К.Хийн үйлдлийн улмаас улсын төсөвт ямар нэгэн материаллаг

хохирол учраагүй болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Еийн мэдүүлгээр

нотлогдсон ба Д. нь шүүгдэгч К.Хаас ямар нэгэн хохирол, төлбөр

нэхэмжлэхгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байна.

3.Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч К.Хаас гаргуулах хохирол,

төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгч К.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан

гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”

гэж заажээ.

2.Шүүхээс шүүгдэгч К.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр

зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан

тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон" гэмт хэрэг үйлдсэн

гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул түүнд уг зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх

үндэслэлтэй байна.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг

үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан

төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн

хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж

чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх

нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан байх ба шүүгдэгчийн холбогдсон гэмт

хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн

ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.

4.Шүүгдэгч К.Х нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт

авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 150-152-р тал/-

аар нотлогдож байх тул түүнийг анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх

үндэслэлтэй гэж үзлээ.

5.Шүүхээс шүүгдэгч К.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн

ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал, 6.5 дугаар зүйлд заасан

ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

6.Иймд шүүгдэгч К.Хийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн

шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлын талаар хэрэгт

тогтоогдсон нөхцөл байдлууд, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, гаргуулах хохирол

төлбөргүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр

зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Хт нийтийн албанд томилогдох эрхийг 3

жилээр хасч, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 (зургаан сая) төгрөгөөр торгох

шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт

зааснаар шүүгдэгч К.Хийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг

харгалзан түүнд оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох

ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн

төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч

К.Хт оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар нийтийн албан томилогдох эрх

хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн

хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Х нь

торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван

таван нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч нь энэ хэрэгт

цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр, гаргавал зохих хэрэг хянан

шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн болон иргэний баримт бичиг хураагдаж

ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

8.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч К.Х урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин

төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-

4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10

дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ

нь:

1. Шүүгдэгч Ш хн овогт Кын Хийг Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан

гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдК.Хт нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 6000

(зургаан мянга)-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 6.000.000 (зургаан сая) төгрөгөөр

торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч

К.Хт оногдуулсан зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 (зургаан

сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хоёр жилийн

хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч

К.Хт оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх

хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч

К.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй

торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн

болон иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус

дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч К.Хэд

урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин

төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн

өмгөөлөгч гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр

зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний

хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны

прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.Б

2022 05 05 2022/ШЦТ/59

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС