Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Акраны Дауренбек |
Хэргийн индекс | 161/2022/0134/Э |
Дугаар | 2022/ШЦТ/129 |
Огноо | 2022-08-30 |
Зүйл хэсэг | 27.10.2.3., |
Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/129
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Д даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
Орчуулагч, хэлмэрч Б.Ж,
Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д,
Насанд хүрээгүй хохирогч Х.А,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,
Шүүгдэгч Т.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2213000000147 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7, эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Тайлах овгийн Темирбекийн Д, регистрийн дугаар БК99092515
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Д нь 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн шөнө 02 цагийн орчимд 89-09 БӨТ улсын дугаартай Тоёота аллион маркийн тээврийн хэрэгсэл жолоодон Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хазына” ШТС-ын уулзварыг Өлгий сумаас Толбо нуурын чиглэлд нэвтрэн гарахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 12.4-т заасан “тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөнөөс замын хажуу талын овоолсон шороо мөргөн зам тээврийн осол гаргаж, уг ослын улмаас хохирогч А.Иын эрүүл мэндэд хүндэвтэр, насанд хүрээгүй хохирогч Х.Аийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.1. Улсын яллагч А.Д шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэв.
1.2. Шүүгдэгч Т.Д мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэм хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирогчийн ар гэрт энэ гэмт хэргийн улмаас гарсан бодит хохирлыг төлж өгсөн” гэв.
1.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Т.Д хоёр удаа хагалгаанд орсон. Одоо хүртэл эмчийн хяналтад байгаа. Улаанбаатар хотод очиж хагалгаанд орох асуудал гарч магадаггүй. Үйлдсэн гэмт хэрэг, гэр бүлийн байдал мөн өөрийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү” гэв.
1.4. Насанд хүрээгүй хохирогч Х.А: Улаанбаатар хотод эмчилгээнд яваад ирсэн. Тухайн үед гарсан зардлыг гаргаж авхуулах хүсэлттэй байгаа. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
1.5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хайратхан шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “Санал, гомдол байхгүй. Хамрын гэмтэл авсан тул Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэж ирсэн. Эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой гарсан зардлыг төлүүлэх хүсэлттэй байгаа. Мөн охин маань 3 сар тутам эмчийн хяналтад байх ёстой тул Х.Аийг 3 сар тутам эмчид үзүүлж байхыг хүсэж байна. Тиймээс цаашид нэхжмлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэв.
Хоёр: Эрүүгийн 2213000000147 дугаартай хэргээс, улсын яллагч болон хэргийн оролцогч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
2.1. Иргэн Х.Еаас гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,
2.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-14 дахь тал/,
2.3. Иргэн Х.Даас цусны дээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 19 дэх тал/,
2.4. “Рысжан” ШТС-ын хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 28- 29 дэх тал/,
2.5. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 30-34 дэх тал/,
2.6. Насанд хүрээгүй хохирогч Х.Аын хууль ёсны төлөөлөгч Н.Хээс гаргаж өгсөн гэх хохирлын баримтууд /хавтаст хэргийн 40-78 дахь тал/,
2.7. Насанд хүрээгүй хохирогч Х.Аийн мэдүүлэг /хавтаст хэргийн 83-84 дэх тал/,
2.8. Насанд хүрээгүй хохирогч Х.Аийн хууль ёсны төлөөлөгч Н.Хийн мэдүүлэг /хавтаст хэргийн 87-88 дахь тал/,
2.9.Хохирогч А.Иын мэдүүлэг /хавтаст хэргийн 92-93, 96 дахь тал/,
2.10. Гэрч З.Аын мэдүүлэг /хавтаст хэргийн 98 дахь тал/,
2.11. Гэрч Х.Еы мэдүүлэг /хавтаст хэргийн 100 дахь тал/,
2.12. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 450 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 105-106 дахь тал/,
2.13. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 451 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 115-116 дахь тал/,
2.14. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 452 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 125-126 дахь тал/,
2.15. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 444 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 133-134 дэх тал/,
2.16. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 443 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 139-140 дахь тал/,
2.17. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 75 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 145-146 дахь тал/,
2.18. Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 161-162 дахь тал/,
2.19. Мөрдөгчийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 04 дугаартай магадлагаа /хавтаст хэргийн 170-172 дахь тал/,
2.20. Шүүгдэгч Т.Ды мэдүүлэг /хавтаст хэргийн 203 дахь тал/,
2.21. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас / хавтаст хэргийн 204 дэх тал/,
2.22. шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 208-212 дахь тал/ зэргийг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Т.Д болон түүний өмгөөлөгч Д.А нараас:
2.23. Шүүгдэгч Т.Ды жолоочийн үнэмлэх /хавтаст хэргийн 27 дахь тал/,
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хийн мэдүүлэг /хавтаст хэргийн 88 дахь тал/
2.24. Хохирогч А.Иын мэдүүлэг /хавтаст хэргийн 96 дахь тал/
2.25. Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 115-116 дахь тал/
2.26. Хэргийн бодит хохирлыг тооцсон баримт /хавтаст хэргийн 213 дахь тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судалсан болно.
Хохирогч Х.А боон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хайратхан нараас нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гурав: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
3.1. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Дд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд,
3.2. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хохирогч А.Иын эрүүл мэндэд хүндэвтэр, насанд хүрээгүй хохирогч Х.Аийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг,
3.3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хайратхан нь санал, гомдол байхгүй. Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэж ирсэн. Эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой гарсан зардлыг төлүүлэх хүсэлттэй гэдгээ илэрхийлж оролцсон,
3.4. Шүүгдэгч Т.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, зүйлчлэлийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлснийг түүний өмгөөлөгч Д.А дэмжин оролцож, шүүгдэгч Т.Дд хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү гэх дүгнэлтийг гаргаж, улсын яллагчтай гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.
3.5. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
3.6. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Дд холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
4.1. Шүүгдэгч Т.Д нь 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн шөнө 02 цагийн орчимд 89-09 БӨТ улсын дугаартай Тоёота аллион маркийн тээврийн хэрэгсэл жолоодон Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хазына” ШТС-ын уулзварыг Өлгий сумаас Толбо нуурын чиглэлд нэвтрэн гарахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 12.4-т заасан “тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөнөөс замын хажуу талын овоолсон шороо мөргөн зам тээврийн осол гаргаж, уг ослын улмаас хохирогч А.Иын эрүүл мэндэд хүндэвтэр, насанд хүрээгүй хохирогч Х.Аийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
4.1.1. Иргэн Х.Еаас 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 02 цаг 45 минутад Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “...Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр “Хазына” ШТС-ын хажууд 89-09 БӨТ улсын дугаартай Тоёота аллион маркийн тээврийн хэрэгсэл онхолдсон, иргэн Х.А гэмтсэн” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,
4.1.2 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-14 дэх тал/,
4.1.3. Иргэн Т.Даас цусны дээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн19 дэх тал/,
4.1.4. “Рысжан” ШТС-ын хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
4.1.5. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 30-34 дэх тал/,
4.1.6. Насанд хүрээгүй хохирогч Х.Аийн хууль ёсны төлөөлөгч Н.Хээс гаргаж өгсөн гэх хохирлын баримтууд /хавтаст хэргийн 40-78 дахь тал/,
4.1.7. Насанд хүрээгүй хохирогч Х.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний санаж байгаагаар Алия жолоочийн туслах талын урд суудалд суучихсан, харин би Алиягийн хойд суудалд суусан, миний хажууд И болон бас нэг залуу байсан. Тэгээд талбайгаас хөдөлсний дараа би утсаараа оролдоод сууж байтал машин дотор байсан И нар жолооч Дд хандаад аяархан яваа шээ, хурдтай яваад байна шүү дээ гэж хэлснийг сонссон. Би ч тийшээ анхаарал хандуулж хэдтэй явж байсныг анзаарсангүй, нэг мэдэхэд тас түс болоод би ухаан алдсан. Тэрнээс хойш юу болсныг огт санахгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83-84 дэх тал/,
4.1.8. Насанд хүрээгүй хохирогч Х.Аийн хууль ёсны төлөөлөгч H.Хийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний охин болох Х.А нь 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн өглөө үүрээр иргэн Ды жолоодож замын хөдөлгөөнд оролцож явж байсан машин дотор зорчиж яваад зам тээврийн осолд өртөж, эрүүл мэнддээ хүнд гэмтэл авсан. Бурханы тааллаар охин маань амьд үлдсэн боловч охин Х.А 10 гаруй хоног Нэгдсэн эмнэлгийн сэхээний тасагт ухаангүй хэвтэж байгаад ухаан орсон..., ...Миний танд гаргаж өгсөн хохирлын баримтуудыг нэмэхэд нийтдээ 1401510/нэг сая дөрвөн зуун нэгэн мянга таван зуун арван/ төгрөг гарсан бөгөөд уг мөнгийг өнөөдөр хэргийн холбогдогч Т.Д надад бэлнээр өгч, хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. санал гомдолгүй...,
...Нэмж хэлэхэд нэгдүгээрт манай охин дахин ирж хохирлын талаар мэдүүлэг өгөх боломжгүй, тэгээд ч охин маань хохирлын талаар ямар нэгэн зүйл мэдэхгүй, хавтаст хэрэг танилцуулах шаардлага гарвал гэрт очиж танилцуулсан нь дээр гэж бодож байна. Хоёрдугаарт эмнэлгийн эмч нар надад нэг их удалгүй охиноо Улаанбаатар хотод аваачиж, нарийн үзлэг шинжилгээнд хамруулж, эмчлүүлэх хэрэгтэй гэсэн. Хэрэв хот руу явж, охиноо эмчилгээнд хамруулбал холбогдох хохирлоо иргэний журмаар тусдаа нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 87-88 дахь тал/,
4.1.9.Хохирогч А.Иын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д нь “Тэс” колонкоос бензин авна гээд талбайгаас хөдлөөд цахилгаан шугам сүлжээний газар талын засмал замаар урагшаа гараад нэлээн хурдтай явсан ба би километр заагч руу нэг удаа харахад 100 км хүрчихсэн байсан. Тухайн үед Дд бид нар аяархан яваарай гэж хэлж дуусаагүй байтал гурван замын уулзварт ирчихсэн байсан ба Д машинаа зүүн тийшээгээ дараад машин нь баруун хажуу талаараа гулсаж яваад онхолдсон...”, “...Би найз Т.Даас нэг ч төгрөг нэхэмжлэхгүй, найзыгаа уучилсан, бид хоёр хоорондоо сайн дураараа эвлэрсэн. Одоо бид хоёрын дунд хохирлын асуудал байхгүй гэж үзэж болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 92-93, 96 дахь тал/,
4.1.10. Гэрч З.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Сүүлд нь бүгд гэр гэртээ харихаар болох үед Д нь машины шатахуун дууссан байна “Тэс” ШТС-ын карттай, тэндээс шатахуун авна гэж хэлээд тэгээд талбайгаас хөдөлсөн. Хөдлөх үед Ды машин дотор И, Х.А, Е, жолооч Д бид тавуулаа машин дотор сууж явсан бөгөөд би Ды хажуу урд туслах суудалд сууж явсан. Машиныг Д жолоодож явсан, харин хойд суудалд миний хойно Х.А сууж байсан, дунд нь И, жолоочийн хойно Еламан нар сууж явсан. Бид хэд талбайгаас хөдлөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дөрвөн замын уулзвараар чигээрээ гараад “Цахилгаан шугам сүлжээ”-ний газрын хажуугаас яваад аймгийн төвөөс гараад явж байсан. Би тухайн үед урд суудалд хамгаалах бүсээ зүүчихсэн утсаараа оролдоод сууж байтал нэг харахад гурван замын уулзварт ирээд дрифт хийсэн шиг болоод машин нь баруун хажуу талаараа гулсаж яваад онхолдсон. Онхолдсоны дараа Ен эхлээд машинаас буугаад дараа нь Дыг гаргаад, дараа нь намайг машинаас гаргасан. Харин Х.А машины гадна талд машины баруун урд талын дугуйны хажууд газарт ухаангүй хэвтэж байсан. Тэгээд түргэн дуудаад эмч нар ирээд эмнэлэгрүү очсон. Онхолдсон машин Ды машин байсан болохоор тэр өөрөө машинаа жолоодож явсан. Хэн нэгэнд жолоо шилжүүлээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 98 дахь тал/,
4.1.11. Гэрч Х.Еы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д нэг тийшээгээ хөдөлсөн, би утсаараа фейсбүүк ухаад сууж байсан болохоор түүнээс хаашаа явж байгааг нь асуугаагүй, ямар ч байсан машиныг Т.Д өөрөө жолоодоод, түүний туслах талын урд суудалд Алия гэх нэртэй эмэгтэй хүүхэд суусан, харин түүний хойно бас нэг А гэх эмэгтэй хүүхэд суусан, голд нь А.И гээд манай найз суусан ба би жолоочийн хойно сууж явсан. Тэгээд нэг мэдэхэд машин хойд бөгсөө шидэж, гулсаж байх шиг болоод машин хоёр, гурав онхолдсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 100 дахь тал/,
4.1.12. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 450 дугаартай “...А.Иын биед зүүн талын эгэм ясны зөрүүтэй битүү хугаралттай, духны хэсэгт шалбарсан, хамрын нуруунд шалбарсан, баруун гарын алганы дээд гадаргуунд шалбарсан гэмтлүүд тогтоогдлоо. Үүссэн дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал автомашинд савагдах, шидэгдэх, дайрагдах, хавчигдах механизмаар үүсгэгдэнэ. Гэмтэл нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтлүүд. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй. А.Иын биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг удаан сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 105-106 дахь тал/,
4.1.13. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 451 дугаартай “...Т.Ды биед гавал тархины битүү хүнд гэмтэл, баруун чамархай, зулай, духны хэсгийг хамарсан хатуу болон зөөлөн хальсны цус хуралт, баруун хацар ясны хугарал, дух болон чамархай яснуудын хугарал, шок, баруун гарын эрхий, дунд ядам, долоовор хурууны өндөг хэсгийн шархнууд зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Үүссэн дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал автомашинд савагдах, шидэгдэх, дайрагдах, хавчигдах механизмаар үүсгэгдэнэ. Гэмтэл нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтлүүд. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй. Т.Ды биед үүссэн гэмтэл нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1, 3.1.1, 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 115-116 дахь тал/,
4.1.14. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 452 дугаартай “...Х.Аийн биед гавал тархины битүү хүнд гэмтэл, хатуу болон зөөлөн хальсны цус хуралт, няцрал, хий хуралдсан, зүүн талын чамархай, суурь яс, дээд эрүүний яс, зүүн талын нүдний аяганцар яс, самалдаг ясны хугарал, шок, духны хэсгийн шарх, хамрын таславч зүүн тийшээ мурийлтай, зүүн талын гоймор дух, этмойдын хөндийд цус хурсан, духны хэсэгт шархтай, зүүн шилбэний урд хэсэгт олон тооны тархмал зулгарсан, баруун шилбэний урд хэсэгт олон тооны тархмал зулгарсан зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Үүссэн дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал автомашинд савагдах, шидэгдэх, дайрагдах, хавчигдах механизмаар үүсгэгдэнэ. Гэмтэл нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтлүүд. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй. Х.Аийн биед үүссэн гэмтэл нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1, 3.1.1, 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 125-126 дахь тал/,
4.1.15. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 444 дугаартай “...З.Агийн биед хэвлийн зүүн доод хэсэгт, баруун дал орчим, хүзүү хоолойн урд хэсэгт тус тус хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. Үүссэн дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал автомашинд савагдах, шидэгдэх, дайрагдах, хавчигдах механизмаар үүсгэгдэнэ. Гэмтэл нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтлүүд. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй. З.Агийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 133-134 дэх тал/,
4.1.16. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 443 дугаартай “...Х.Еы биед гэмтэл тогтоогдоогүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 139-140 дэх тал/,
4.1.17. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 75 дугаартай “...Т.Ды биенээс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ. Цусанд этилийн спирт илрээгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 145-146 дахь тал/,
4.1.18. Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаартай “...89-09 БӨТ улсын дугаартай, “Тоуоtа Аllion” маркийн суудлын тээврийн хэрэгсэл нь NZT2400026599 арлын дугаартай, 2002 онд үйлдвэрлэсэн, Монголд 2011 онд орж ирсэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10-р багийн иргэн Т.Ды эзэмшлийн тээврийн хэрэгсэл байна. Уг тээврийн хэрэгсэлд зам тээврийн осолд орсны улмаас их хэмжээний эвдрэл гэмтэл үүссэн байна. МNS4598:2020 “Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага" стандартыг шалгуур болгон МNS5011:2003 “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандартыг мөрдлөг болгон техникийн хяналтын үзлэгийн инженер 2021 оны 7 дугаар сарын 20-нд техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 161-162 дахь тал/,
4.1.19. Мөрдөгчийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 04 дугаартай “...89-09 БӨТ улсын дугаартай “Тоёота аллион” маркийн суудлын тээврийн хэрэгсэл нь 86.7 км/цагаас дээш хурдтай явж байсан байна. “Тоyоtа Аllion” маркийн, цайвар цэнхэр өнгийн 89-09 БӨТ улсын дугаартай суудлын тээврийн хэрэгслийн жолооч Темирбекийн Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн байна..” гэх магадлагаа /хавтаст хэргийн 170-172 дахь тал/,
4.1.20. Шүүгдэгч Т.Ды мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө найз нартайгаа төв талбайд уулзаад улмаар "Тэс" шатахуун түгээх станцаас бензин авах санаатай өөрийнхөө 89-09 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр талбайгаас хөдлөөд Цахилгаан шугам сүлжээний газар талын засмал замаар өгсөөд, бензин дуусчих болов уу гэж бодоод хурдтай явсан. Миний бие зам тээврийн осол гаргахдаа ямар нэгэн архи согтууруулах ундаа хэрэглээгүй бөгөөд хурд хэтрүүлснээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарын хохирлыг төлж өгсөн болно. Цаашид эмчилгээний зардлыг төлж өгөх болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 203 дахь тал болон шүүх хуралдааны тэмдэглэл/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
5.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
5.1.1. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.
Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т.Ды үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
5.1.2. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Иын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, насанд хүрээгүй хохирогч Х.Аийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Баян-Өлгий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 450, 452 дугаар дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.
5.1.3. Иймд шүүхээс шүүгдэгч Т.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
6.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
6.1.Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Х.Ат 1401510 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч Т.Д нь мөрдөн шалгах ажиллагааны үед 1401510 төгрөг төлж барагдуулсан болох нь насанд хүрээгүй хохирогч Х.А, түүний хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Д нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
6.1.1. Харин насанд хүрээгүй хохирогч Х.А болон түүний хууль ёсны төлөөлөгч Н.Х нар эрүүл мэндээ эмчлүүлэхэд гарсан зардал, төлбөр байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Мөн гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
7. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
7.1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Т.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
7.1.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
7.1.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус ажиллагаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
7.1.3. Шүүгдэгч Т.Д урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.
7.1.3. Прокурор А.Д шүүх хуралд гаргасан саналыг шүүхээс харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлахаар шийдвэрлэлээ.
7.1.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан тул түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэв.
7.1.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ды тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохоор тогтоов.
7.1.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дд оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэв.
8. Бусад асуудлаар:
8.1 Шүүгдэгч Т.Д нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн СD диск 1 ширхгийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна.
8.1.1. Шүүгдэгч Т.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Тйн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд, мөн нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Т.Ды тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дд оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дд оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч Т.Д нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч Х.А болон түүний хууль ёсны төлөөлөгч Н.Х нар нь эрүүл мэндээ эмчлүүлэхэд гарсан зардал, төлбөр байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хамт ирүүлсэн ирүүлсэн СД бичлэг 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Т.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс
хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.Д