| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2018/00281/И |
| Дугаар | 336 |
| Огноо | 2018-08-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, Цалин хөлсний маргаан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 336
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* хороо ******* тоотод оршин суух, ******* *******ийн ******* /РД:*******/-ын
Хариуцагч: ******* дүүргийн ******* хороо ******* гудамж ******* дүүргийн Хөдөлмөр,т холбогдох
Ажилгүй байсан хугацааны олговор болон бусад зардалд нийт 4.177.813 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.******* шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлахдаа: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр гарсан. Шүүхийн шийдвэрээр 2.437.000 төгрөгийн цалинг олгохоор тогтоосон. Тухайн үед анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу намайг ажилд эгүүлэн томилсон бол одоо цалин хөлс нэхэмжлэхгүй байх байсан. Гэтэл ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаж, дээд шатны шүүхэд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Зэрэг дэвийн нэмэгдэл цалингийн хувьд Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2016 оны 0******* сарын 24-ний А-145 дугаар захирамжаар миний зэрэг дэв болон удаан жилийн нэмэгдлийг 2016 оны 04 сараас хойш бүтэн 2 жил гаруй хугацаанд олгоогүй. Учир нь намайг төрийн жинхэнэ албан хаагч биш гэж үзсэн. Энэ талаар би дээд шатны байгууллагад хандахад ямар нэгэн тайлбар ирүүлээгүй. Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжийг дүүргийн хэлтсийн дарга хүчингүй болгох эрх байхгүй. Хүчингүй болгосон гэсэн ямар ч бичиг ирээгүй байхад хууль бусаар миний зэрэг дэв, удаан жилийн нэмэгдлийг хассан. Мөн цагдаа дээр би төлөх ёсгүй торгууль төлсөн. Тиймээс ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс ажилгүй байсан хугацааны цалин, зэрэг дэв болон удаан жилийн нэмэгдэл, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, мөн цагдаад торгуульд төлсөн 100.000 төгрөг нийт 4.177.813 төгрөгийг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. хариу тайлбараа дэмжиж тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагын 4-т ******* дүүргийн Цагдаагийн хэлтэст хуурамч дуудлага өгч ******* дүүргийн Татварын хэлтэст 100.000 төгрөг төлсөн. Түүнийгээ гаргуулъя гэсэн байна. Гэтэл 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр М.*******ын эгч н.Авирмэд гэдэг эмэгтэй 16 цагийн үед хэлтсийн даргын өрөөнд хүч түрэмгийлэн ороод 19 цаг хүртэл ажлынх нь өрөөнөөс гаралгүй байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан. Ингэхдээ хэлтсийн даргын ширээн дээр байсан тавагтай чихрийг авч шидсэн. Энэ үед манай байгууллагын ажилтан Цагдаад дуудлага өгсөн. Цагдаагийн байгууллага хэн нь буруутай үйлдэл хийснийг шалгаад тогтоочихсон тул энэ торгуулийг нэхэж шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэлгүй. 3-дугаар нэхэмжлэл нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэх асуудал биш үүнийг бид төлөх журмаараа төлнө. 2-дугаар нэхэмжлэл нь 2017 оны 04 сарын 01-нээс 2017 оны 09 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалинг нэхэмжилсэн. 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Нийгмийн халамж үйлчилгээний Ерөнхий газраас хийсэн хяналт шалгалтын албан даалгавар, Дүүргийн дотоод Аудитын 2016 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын 2017 оны тайлан, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1179 дугаар албан бичгээр бидний гаргасан хүсэлтийн хариугаар М.******* нь Төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгсөн боловч нөөцөд байх 2 жилийн хугацаандаа нэр дэвшигдээгүй учраас дахин нэр дэвшүүлэх боломжгүй тиймээс дахин шалгалт өгөх ёстой. Тиймээс энэ хүнд төрийн захиргааны цалин зэрэг дэв, удаан жилийн нэмэгдэл өгөх нь буруу гэсэн дүгнэлтүүд удаа дараа ирсэн учраас төрийн жинхэнэ албан хаагч биш гэж үзэн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 5 хувийг олгоогүй, харин зэрэг дэвийн 15 хувийг олгосон. 1-дүгээр нэхэмжлэл дээр 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 2.917.403 төгрөгийг нэхэмжилж байгаа. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр, давж заалдах шатны Шүүхийн магадлал 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр, Улсын Дээд Шүүхийн тогтоол 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр тус тус гарсан. Хэлтсийн даргын хувьд 2018 оны 06 сарын 12-ны өдөр М.*******ыг ажилд нь эгүүлэн тогтоосон байгаа. Эдгээр шүүхийн шийдвэр болон тогтоолд ажилгүй байсан 4 сар 16 хоногийн цалинд тэдэн төгрөг гэж үнийн дүнг заасан байсан. Бидний хувьд шүүхийн шийдвэрийг 100 хувь биелүүлсэн гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.******* хариуцагч ******* дүүргийн Хөдөлмөр,т холбогдуулан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 2.917.403 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацааны зэрэг дэвийн 15 хувь, удаан жилийн 5 хувь нийт 20 хувийн нэмэгдэлд тооцон 1.090.210 төгрөг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хуурамч дуудлага өгч торгуулсан 100.000 төгрөг нийт 4.177.813 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардсан.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. “...2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр М.*******ын эгч н.Авирмэд гэх эмэгтэй 16 цагийн үед хэлтсийн даргын өрөөнд хүч түрэмгийлэн орж 19 цаг хүртэл байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулсны улмаас цагдаагийн байгууллагад дуудлага өгч, цагдаагийн байгууллага хэн нь буруутай үйлдэл хийснийг шалгаад 100.000 төгрөгөөр торгосон, ...Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг манай байгууллага шүүхийн шийдвэрт заасны дагуу төлнө, мөн ...2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Нийгмийн халамж үйлчилгээний Ерөнхий газраас хийсэн хяналт шалгалтын албан даалгавар, Дүүргийн дотоод Аудитын 2016 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын 2017 оны тайлан, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1179 дугаар албан бичгээр бидний гаргасан хүсэлтийн хариугаар М.******* нь Төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгсөн боловч нөөцөд байх 2 жилийн хугацаандаа нэр дэвшигдээгүй учраас дахин нэр дэвшүүлэх боломжгүй тул төрийн захиргааны цалин зэрэг дэв, удаан жилийн нэмэгдэл өгөх нь буруу гэсэн дүгнэлтүүд гарснаар төрийн жинхэнэ албан хаагч биш гэж үзэн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 5 хувийг олгоогүй, харин зэрэг дэвийн 15 хувийг олгосон тул 20 хувийн нэмэгдэлд шаардаж буй шаардлагыг мөн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 2.917.403 төгрөгийг төлөхийг тус тус зөвшөөрөхгүй. Учир нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор ажилгүй байсан 4 сар 16 хоногийн цалинг тодорхойлж төлөхөөр шийдвэрлэсэн тул дахин иргэний шүүхэд нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй” гэж маргана.
******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар М.*******ыг төрийн албан хаагчийн шалгалтыг удаа дараа өгч тэнцээгүй үндэслэлээр хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан хорооны мэргэжилтний ажил, албан тушаалаас чөлөөлжээ.
М.*******ын ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлага бүхий захиргааны хэргийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0044 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчаас ажилгүй байсан 4 сар 16 хоногийн цалинд 2.431.740 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үүрэгтэйг дурдаж шийдвэрлэсэн ба хариуцагч ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2018/0205 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 234 дугаар тогтоолоор хангахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтны урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэйг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т заасан байх ба хариуцагч ******* дүүргийн Хөдөлмөр, уг үүргийг 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хэрэгжүүлж М.*******ыг мөн өдрийн Б/41 дугаар тушаалаар урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилсон байна.
Нэхэмжлэгч М.******* Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0044 дугаар шийдвэрээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоогдсноос хойш хариуцагч ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, буруутай үйлдлийн улмаас 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 4 сар 20 хоног ажилгүй байсан болох нь хэрэгт авагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0044 дугаар шийдвэр, ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/41 дугаар ажилд томилох тухай тушаал зэргээр тогтоогдож байх ба хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т заасан үүргээ хэзээ хэрэгжүүлсэн тэр хүртэл хугацааны цалин олговрыг ажилтанд олгох үүргийг мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар хүлээх бөгөөд нэхэмжлэгч М.******* хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинг шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацаагаа 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гэж тодорхойлсон тул шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг түүний хэрэгт ирүүлсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0044 дугаар шийдвэр, ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/41 дугаар тушаал зэргийг үндэслэн нийт 4 сар 20 хоног буюу 140 хоног гэж тооцсон.
Хариуцагч болон түүний төлөөлөгч Б. нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “нэхэмжлэгч М.*******ын ажилгүй байсан хугацааны цалин олговрыг шүүх урьд өмнө шийдвэрлэсэн, дахин иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэх эрх зүйн үндэслэлгүй бөгөөд ажилгүй байсан 4 сар 16 хоногийн цалинд 2.431.740 төгрөгийг төлж анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилласан” хэмээн тайлбарласан.
Гэтэл хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд М.*******ын ажилгүй байсан хугацааг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл буюу 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэж тодорхойлж цалин олговрыг олгосон нь нэхэмжлэгчийн одоогийн тодорхойлсон цаг хугацаатай давхцаагүй.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан хугацаа нь нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилсон анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс түүнийг ажилд буцааж авсан өдрийг хүртэлх хугацааг хамаарч байх тул нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж үзэх үндэслэл болохгүй.
Шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа, цалин олговрыг тооцсон бөгөөд нэхэмжлэгч 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг нийт 2.917.403 төгрөг гэж тооцож шаардсан, хариуцагчийн зүгээс уг мөнгөн дүнг няцааж маргаагүй учраас хариуцагч ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс ажилгүй байсан хугацааны цалин олговорт 2.917.403 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгож шийдвэрлэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т тус тус зааснаар М.*******д олгогдож буй цалин олговор 2.917.403 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ******* дүүргийн Хөдөлмөр,т даалгав.
******* дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/38 дугаар тушаалаар хэлтсийн бүтэц орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан тус хэлтсийн ажилтан, албан хаагчдийг ажлаас нь чөлөөлж, тус хэлтсийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/39 дугаар тушаалаар батлагдсан бүтэц орон тоонд ажиллах ажилтан, албан хаагчдын нэрс, цалин хөлс нэмэгдлийг дахин хавсралтаар баталж, мөн өдрийн Б/66 дугаар тушаалаар М.*******ыг 3 дугаар хороо хариуцсан мэргэжилтний түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулахдаа цалин хөлсийг ТЗ-4-ийн 3 дахь шатлалын цалинтай дүйцүүлэн 545.107 төгрөгөөр тооцохоор болж, төрийн албан хаагчийн зэрэг дэв болон удаан жилийн нэмэгдлийг олгох талаар дурдаагүй байна.
Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1.-д заасны дагуу төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэх бөгөөд мөн хуулийн 39.7.-д “Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж зааснаар нэхэмжлэгч М.******* 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/66 дугаар тушаалыг эс зөвшөөрсөн гомдол гаргасан эсэх нь баримтаар тогтоогдохгүй, тэрээр “...уг асуудлаар дээд шатны байгууллагад хандсан боловч ямар нэгэн тайлбар ирүүлээгүй” гэх тайлбараас өөрөөр нотлоогүй, мөн захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон эрх зүйн актын талаарх гомдлыг Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхээр зохицуулсан тул нэхэмжлэгч М.*******ын 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацааны төрийн албан хаагчийн зэрэг дэв болон удаан жилийн нэмэгдэлд олгох 20 хувь болох 1.090.210 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Мөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0044 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгосугай” гэж шийдвэрлэсэн байх тул 70.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 100.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авагдсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдах бөгөөд нэхэмжлэгч М.******* хэзээ ямар үйлдлийн улмаас 100.000 төгрөгөөр торгуулсан тухай баримтыг шүүхэд ирүүлээгүй, торгуулсан эсэх нь тодорхойгүй тул хангаж шийдвэрлэх үндэслэлгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88.548 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс 61.628 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгох зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118, 160 дугаар зүйлийн 160.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 140 хоног ажилгүй байсан хугацааны цалин олговорт 2.917.403 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгож, төрийн албан хаагчийн зэрэг дэв болон удаан жилийн нэмэгдэл 20 хувьд тооцон шаардсан 1.090.210 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, торгууль 100.000 төгрөг нийт 1.260.410 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар ажилгүй байсан хугацааны цалин олговор 2.917.403 төгрөгөөс шимтгэл хураамжийг холбогдох байгууллагад төлж, нэхэмжлэгч М.*******ын нийгмийн даатгалын дэвтэрт 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны сар тутамын нөхөн бичилт хийхийг ******* дүүргийн Хөдөлмөр,т даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88.548 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс 61.628 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг зохигчид шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Н.БАЯРСҮРЭН