Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/123

 

 

 

 

 

 

   2022             08            23

                             2022/ШЦТ/123

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

      Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Д даргалж,

      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

      Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Д,

      Шүүгдэгчийн өмгөөлөгчид С.А, А.С,

      Шүүгдэгч Х.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Дорждэрэмээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б х овогт Хгийн Гд холбогдох эрүүгийн 2213000000131 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.  

     

      Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      Монгол Улсын харьяат, 1995 оны 11 дүгээр сарын 02-нд Баян-Өлгий аймгийн Баяннуур сумд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс Казах, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б х овогт Хийн Г, регистрийн дугаар БВ95110218.

 

     Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

     Шүүгдэгч Х.Г нь 2022 оны 05 дугаар сарын 14-ний өглөө 05 цагийн үед Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 4 дүгээр багт байрлах иргэн Х.Мийн байшинд хууль бусаар нэвтрэн хохирогч М.Ггийн эзэмшлийн “Sumsung А-52” маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 850.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Нэг. Гэм буруугийн талаар:

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1.1. Улсын яллагч А.Дорждэрэм шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Х.Гы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнийг “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна.” гэв.

 

1.2. Шүүгдэгч Х.Г мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү”  гэв.

 

1.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ашүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Х.Г өөрийн үйлдсэн гэмт хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа боловч тухайн байшинийн хаалгыг хохирогч нар цоожлоогүй зөвхөн уяагаар ороож боосон байсан тул орон байранд нэвтэрсэн гэж үзэхэд эргэлзээтэй тул хуулийн зүйлчлэлийг анхаарч өгнө үү”  гэв.

 

1.4. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “..Миний үйлчлүүлэгч Х.Г нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, тухайн зүйл хэсэгт засаан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргах зүйлгүй” гэв.

 

2. Эрүүгийн 2213000000131 дугаартай хэргээс, улсын яллагч болон хэргийн оролцогч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

2.1. Хохирогч М.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32, 35-36 дахь тал/,

2.2. Гэрч Ш.Нинагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,

2.3. Гэрч С.Толхыны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг/хавтаст хэргийн 42 дахь тал/,

2.4. Гэрч Х.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/,

2.5. Гэрч М.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дахь тал/,

2.6. Гэрч З.Даулетханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

2.7. Мөрдөгчөөс хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, иргэн М.Т-ээс эд мөрийн баримтаар хураан авсан камерын бичлэг болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хулгайд алдагдсан гэх Sumsung А-52 маркийн гар утсыг оролцогч Х.Гаас хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 04-13, 14-20 дахь тал/,

2.8. Ашид Билгүүн ХХК-аас 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гаргасан БӨА-22-0144 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 57-62 дахь тал/,

2.9. Шүүгдэгч Х.Гы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 77-78 дахь тал/ зэргийг,

 

2.10. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А-аас:

2.10.1. Миний Х.Гд холбогдох эрүүгийн хэрэг шүүхэд шилжиж ирснээс хойш шүүгдэгчийн өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Улсын яллагчаас шүүгдэгчийг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгаж байгаа. Хэргийн нөхцөл байдлыг өнгөцхөн харахад тийм нөхцөл байдал ажиглагдаж болно. Энэ хэрэгт хэргийн зүйчлэлтэй холбоотой зарим асуудал байгаа. Шүүгдэгч, хохирогч нар ах дүү, төрөл садны холбоотоо хүмүүс учраас шүүгдэгч Х.Г хохирогчийн гэрээр орж гарч, гэрт хонож явдаг харилцаатай. Шүүгдэгч найз охиныхоо талаар мэдээлэл авах гээд хохирогчийн гэрт очиход М.Г унтаж амарсан байсан учраас өмнө орж гарч байдаг гэртээ ороод хохирогчийн утсыг аваад доторх зурвасыг унших гэсэн хөнгөмсөг зан гаргасныхаа төлөө хулгайн хэрэгт буруутгагдаж байгаа.  Үүнээсээ болж гэр орноо авч явж байгаа хэдэн тооны мал нь эзгүй үлдэх магадлалтай болоод байна. Ах дүүгийн холбоотой хүний гэрт орсныхоо төлөө хүнд гэмт хэрэгт буруутгагдаж ял авах гэж байгаа нь шүүгдэгчийн хувьд хэтэрхий хүнддэх юм биш үү? Тиймээс зүйлчлэлийг буруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэх боломж байгаа эсэхийг судалж өгөхийг шүүхээс хүсэж байна. Ингэснээр шүүгдэгчийг тэнсэн харгалзах боломжтой болох юм. Гэмт хэрэг үйлдсэн этгээд ял хүлээх нь гарцаагүй. Гэтэл үүний төлөө шүүгдэгчийн өндөр настай ээж нь давхар хариуцлага хүлээх ёсгүй гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан тодорхой ярьсан. Хөнгөрүүлэх талаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийг харгалзаж үзээд шүүгдэгчийг буруутгаж байгаа зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

2.11. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С-ас:

2.11.1. Миний үйлчлүүлэгч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй шүүх хуралдаанд ч гэсэн гэм буруугаа зөвшөөрч байгаагаа илэрхийллээ. Шүүгдэгч Балдырган гэдэг найз охинтойгоо муудалцсан байсан учраас 2022 оны 05 дугаар сарын 14-ны өдөр найз охиныхоо талаар мэдээллийг хохирогч М.Ггаас авах зорилгоор очсон боловч М.Г унтаж амарсан байсан учраас Б-наас зурвас ирсэн эсэхийг харах гээд хохирогчийн утсыг авсан байгаагаас харахад шүүгдэгчийн үйлдэлд хулгайлах гэмт хэргийн субьектив санаа сэдэл нь буюу шунахайн сэдэл байгаагүй. Тэгэхээр шүүгдэгч тоглоом шоглоом хийж байгаад гэмт хэрэгт холбогдсон гэсэн нөхцөл байдал харагдаж байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад миний үйлчлүүлэгч  урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, төлөв даруу зантай, сумандаа нэр хүндтэй сумын начин цолтой, дээд боловсролтой, өөрийн гэсэн эд хөрөнгөтэй, хараа муутай 86 настай хөгшин ээжийн хамт  ам бүл хоёулаа амьдардаг хувийн байдалтай гэдэг нь нотлогдож байна. Улсын яллагчаас санал болгосон 2 жилийн 2 сарын хорих ялыг оногдуулбал шүүгдэгчийн ар гэрийн амьдрал хэцүүдэж, түүний хөгшин ээжийн эрх ашгийн асуудал давхар яригдана. Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн гишүүд нэг нэгнээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй байдаг. Миний үйлчлүүлэгч одоо хүртэл хөгшин ээжийгээ асран хамгаалах үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн учраас цаашид хорих ял эдэлбэл ээжийн маань нөхцөл байдал хэцүүднэ гэж санаа зовж байгаагаа илэрхийлж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд шүүгдэгчийн хувьд тогтоогдсон бол эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх оршино. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасан. Иймээс миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж шүүгдэгчид 1 жилийн хорих ял оногдуулах хууль зүйн боломжтой гэсэн саналтай байна зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Х.Г болон хохирогч М.Г нар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

 

Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Гд холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

4.1. Хэргийн үйл баримт:

Шүүгдэгч Х.Г нь 2022 оны 05 дугаар сарын 14-ний өглөө 05 цагийн үед Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 4 дүгээр багт байрлах иргэн Х.Мийн байшинд хууль бусаар нэвтрэн орж, хохирогч М.Ггийн эзэмшлийн “Sumsung А-52” маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

4.1.1.Хохирогч М.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....Би 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр дүү М.Гын хамт гэрт хоносон. Харин аав, ээж гэрийн хажуу талд байдаг Шатахуун түгээх станцад ээлжинд хонохоор явсан байсан. Би тус өдөр шүд өвдөөд өвчин намдаах эм тариулсан байсан ба гэрт ирээд унтсан байна. Өглөө босож байхад манай аав гэрт орж ирээд хөлдөөгчөөс сүү аваад гарсан. Би тэр үед босоод утсаа хайхад миний утас байхгүй байсан ба гэрээс гараад аав, ээжийн ажлын газарт очиж миний утсыг та авсан уу гэж асуухад үгүй гэсэн. Дахиж гэрт ирээд гэрээс олж чадалгүй хайж байхад аав ирээд хаалга эвдсэнийг харсан. Тэгээд гэрт хулгай орсон байх гэж бодоод хажуу талын айлын болон шатахуун түгээх станцын хяналтын камерыг үзэхэд өглөө 05 цаг 30 минутын үед манай гэрийн хашааны гадна талд нэг цагаан өнгийн машин ирж зогсоод хоёр залуу бууж хэсэг хашаан дотор гэрийг тойрч байгаад эрийн хаалгыг татаж гэрт ороод гарсан бичлэг байсан ба тус машиныг болон хүнийг элж чадахгүй цагдаагийн байгууллагад манай ээж Ш.Нина дуудлага өгсөн....”, .........Бид хоёр Ерөнхий боловсролын сургуулиа хамт төгссөн болохоос нэг нэгнээ сайн танихгүй. Нэг нутгийн хүн учир мэнд устай явдаг. Харин Х.Гы үерхдэг найз охин болох Б.Б гэгч хөдөөнөөс сумын төвд ирэхэд манай гэрт ирдэг ба 'эр үед Х.Г тэрэнтэй харьцдаг учир надаас хаяа Б.Балдырган ирсэн эсэхийн асууж сурагладаг. Гэхдээ манай гэрт огт ирж байгаагүй. Утсаар л хааяа тэр охины талаар асуудаг болохоос бид нар тийм дотно сайн найзууд биш. Ер нь Х.Гы Ерөнхий боловсролын сургуульд сурч байхад манай нөгөө ангид сурч байсан гэдгийг мэддэг байсан болохоос биш өөр сайн танихгүй..., ...Бидний хооронд ямар нэгэн ойр дотнын асуудал байхгүй. Би түүнтэй ганцаарчлан уулзаж байгаагүй. Х.Г нь манай хамаатан дүү болох Балдыргантай найз байсан. Балдырган манай хамаатан болохоор хаяа нэг хөдөөнөөс сумын төвд ирсэн үед манайд ирдэг. Тийм учраас Балдырган ирсэн үед түүнтэй уулзах гэж манай гэрийн гадна ирээд Балдырганыг асуугаад явж байсан. Харин урьд өмнө манай гэрт орж ирж байгаагүй. Гэтэл хамгийн сүүлд манай гэрт хууль бусаар, нууцаар орж ирж миний гар утсыг ямар санаа зорилгоор авч явсныг би хэлж мэдэхгүй байна. ...Тэр намайг яах гэж айлгах ёстой юм вэ? би түүнээс айх ямар ч шалтгаан байхгүй. Ер нь бид хоёр тийм ч сайн дотнын найзууд биш, урьд өмнө нь ч гэсэн уулзаж, ярилцаж байгаагүй. ...Энэ хэргийн улмаас учирсан хохирол гэх юм бол би хулгайд алдсан гар утасны үнэлгээг гаргуулахад 20.000 төгрөг төлсөн. Гар утсаа олж авсны дараа хугарсан шилэн наалтыг авч хаяад, 20.000 төгрөгөөр дахин шинэ шилэн наалт авсан. Мөн энэ хэргийн улмаас хоёр дахь удаа аймгийн төвд ирж байгаа ба нэг удаа нь ирж буцахад 20.000 төгрөгөөр 40.000 төгрөг зарцуулсан. Өөрөөр хэлбэл надад энэ гэмт хэргийн улмаас нийт 80.000 төгрөгийн хохирол учирсан. Харин хаалга дотор талаасаа уяатай байсан ба гадна талаас нь хүчтэй татсан үед уяа нь тасарсан байна. Энэ асуудлаас болж манай байшинд хохирол учраагүй, манай аав энэ талаар гомдол гаргахгүй гэсэн. Х.Г өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч надад учруулсан хохирлыг бүрэн төлж өгсөн байгаа. Тийм учраас миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32, 35-36 дахь тал/,

4.1.2. Гэрч Ш.Нинагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....Би 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр шатахуун түгээх станцад нөхөр Х.Мтэй ээлжтэй хоносон. Өглөө ажлаас гараад гэрт очиж үхэр сааж байсан. Миний араас манай нөхөр Х.М ирээд гэрт ороод хөлдөөгчөөс сүү авахад гэрийн хаалга онгорхой байсан. Х.М сүү аваад гэрээс гарч буцаад шатахуун түгээх станцад ирэхэд араас нь манай том охин болох М.Г ирээд миний утсыг та хоёр аваад явсан уу гэж асууж ирсэн. Тэгээд Х.М аваагүй би гэрт очиход гэрийн хаалга онгорхой байсан та нар хаалгаа цоожлохгүй унтсан биш үү гэж асуухад манай том охин М.Г бид нар гэрийг цоожлоод унтсан та харин өглөө орж ирээд гарахад миний утсыг та аваад явсан байх гэж бодоод асууж ирсэн гэсэн. Тэгээд нөхөр бид хоёр гэрт очоод хаалгыг үзтэл дотроос цоожилсон байсан цоожийг мулт татсан байна. Бид нар хулгай орсон юм биш үү “Чи гэрт байж байгаад юу ч мэдээгүй юм уу” гэж охин Гүлнисагаас асуухад би мэдээгүй гэж хариулсан. Тэгээд колонкийн болон хажуу талын айл болох М.Тилекбергений хашаанд байдаг камерыг шүүж үзэхэд нэг цагаан өнгийн машин өглөө 05 цаг 30 минутын үед манай гэрт очоод хашаанд хоёр залуу орж ирээд нэг нь гадаа хүлээж байгаад нэг нь гэрт ороод гарсан бичлэгийг олж авсан. Тэгээд тус тээврийн хэрэгслийг болон 2 залууг олж авах гэхэд таних боломжгүй байсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,

4.1.3. Гэрч С.Ты мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....Би 2022 оны 05 сарын 13-ны орой 23 цаг өнгөрч байхад суманд ирсэн. Тухайн үед суманд хэсэг залуус хөзөр тоглож байсан ба тэд нартай цуг зогсож байхад Х.Г ирсэн. Бид нар багаасаа хамт өссөн байсан 5а тэр үед Х.Г миний мотоцикл руу хүргэж өг гэж хэлсэн. Хүргэж өгөх гээд явж байтал замдаа найз охины гэрт очно тэр гэрт ороод гарья тийшээ яваад оч гэсэн. Тэгээд иргэн М.Ггийн гэрийн хашааны гадна очоод тэд нарын хашаа руу яваад ороход нам гүм байсан. Бид хоёр тус хашаанд ороод гэрийн хаалгыг татахад дотроосоо цоожтой байсан. Х.Г бид хоёр хамт тэр гэрийг тойроод тус айлд аав, ээж нь байгаа эсэхийн шалгахад хоёр охиноос өөр хүн байгаагүй. Тэгээд Х.Г гэрийн хаалгыг дахиад татахад хаалга онгойж Х.Г гэр лүү яваад орсон. Би гадна талд үлдсэн. Х.Г удахаар нь гэрийг тойроод хойд талын цонхоор харахад Х.Г коридороор алхаад гадагшаа гарч байхаар нь би эргэж хаалга руу явах гэтэл Х.Г гарч ирээд над руу утас гаргаж үзүүлсэн. Би тухайн үед Х.Гаас утсыг нь яагаад авсан гэж хэлэхэд Х.Г тоглоод авсан өглөө дахиж ирээд авч ирж өгнө гэж хэлээд бид хоёр хашаанаас гарч машиндаа суугаад яваад өгсөн....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/,

4.1.4. Гэрч Х.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр эхнэр Ш.Нина бид хоёр суманд гэрийн хажууд байдаг шатахуун түгээх станц дээр ээлжтэй хоносон. Тэр өдөр манай охин болох М.Г, М.Г нар гэрт хоносон. Өглөө 08 цагийн үед босоод гэрт очиход гэрийн хаалга онгорхой байхаар нь хүүхдүүд хаалгаа цоожлоогүй байх гэж бодоод гэрээс сүү аваад буцаж шатахуун түгээх станц дээр ирсэн. Хэсэг хугацааны дараа манай том охин болох М.Г утсаа асууж ирсэн. Би аваагүй гэж хэлээд хамт гэрт ирэхэд гэрийн хаалганы цоожийг мулт татаж онгойлгосон байсан ба охиныхоо утсыг гэрээс хайгаад олоогүй. Би гэртээ засвар хийж байсан ба тухайн үед гэрийн хаалганд цоож байхгүй учир хаалганы нөгөө талд нугасны нэг талыг шүрүүвтээр бэхэлж нөгөө талын бариулаар уяхаар болгож хийсэн байсан тэрийг мулт татаад хаалганы нугас тогтоосон хоёр шүрүүвтийг хугалсан байсан. Бид нар тухайн үед ойр хавьд байдаг айлын хяналтын камеруудыг шүүж үзэхэд манай хажуу талд байдаг Тилекберген гэх айлын гадна талын камерт 2022 оны 05 дугаар сарын 14-ний өглөө манай гэрийн гадна талд цагаан өнгийн тээврийн хэрэгсэл ирээд дотроос нь 2 залуу бууж гэрийн хашаанд орж гэрийг тойроод харж нэг нь хаалгыг онгойлгоод гэрт ороод гарсан бичлэг байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/,

4.1.5. Гэрч М.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....Би 2022 оны 05 дугаар сарын 13-ны орой эгч болох М.Ггийн хамт гэртээ байсан. 2022 оны 05 дугаар сарын 14-ний өглөө 08 цаг өнгөрч байхад аав гэрт орж ирээд хөлдөөгчөөс сүү аваад гарсан. Хэсэг хугацааны дараа манай эгч Гүлниса утсаа хайж эхэлсэн. Тэгээд эгч утсаа хайгаад эхэлсэн ба тэр үед алга болсныг мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...”, “....Тус өдөр гаднаас манай гэрт ямар ч тээврийн хэрэгсэл болон хүн ирээгүй. 05 цаг 30 минутанд ирсэн гэх тээврийн хэрэгслийг бид нар утас алга болсны дараа камер шүүж байхад мэдсэн. Тэрнээс тэд нар ирснийг мэдээгүй. Өглөө босоход манай гэрийн хаалганы түгжээ хугарсан байсан ба тэрийг өглөө аав орж ирэхэд хугалсан байх гэж бодож байсан. Дараа нь ааваас асуухад би гэрт ирэхэд хаалга онгорхой байсан гэсэн ба тэр үед гэрт шөнө хулгай орсон гэж сэжиглээд камер шүүж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/,

4.1.6. Гэрч З.Дны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....Би 2022 оны 05 дугаар сарын 14-ний өглөө адуу малаа харах гээд морьтой явж байхад иргэн Махметийн гэрийн гадна талд цагаан өнгийн машин байсан ба намайг тус айлаас өнгөрөх гэж байхад хашаанаас нь хар өнгийн хувцастай 2 залуу гарч ирсэн. Тэгээд нэг нь надтай мэндэлсэн. Тэр мэндэлсэн гэх хүн Солтан гэгчийн хүүхэд байсан. Тэр хүүхэд цагаан алаг хувцас өмссөн байсан. Харин хажууд нь байсан гэх залуу хар юм уу хар хөх өнгийн цамцтай байсан. Тэр хашаанаас гарч ирээд машинд суусан. Тухайн залууг сайн анзаарч харж чадаагүй....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

4.1.7. Мөрдөгчөөс хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, иргэн М.Тилекбергенээс эд мөрийн баримтаар хураан авсан камерын бичлэг болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хулгайд алдагдсан гэх Sumsung А-52 маркийн гар утсыг оролцогч Х.Гаас хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 04-13, 14-20 дахь тал/,

4.1.8. Ашид Билгүүн ХХК-аас 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гаргасан БӨА-22-0144 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 57-62 дахь тал/,

4.1.9. Шүүгдэгч Х.Гы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний бие 2022 оны 05 дугаар сарын 13-ны орой 22 цагийн дэлгүүрээс хайч худалдаж авах зорилгоор Халаманы дэлгүүрт очиж хайч аваад буцаад хөзөр тоглох хүмүүст очиход тухайн газарт С.Толхынтай тааралдсан. Тэгээд Толхыны машинаар бид хоёр Бахытжаны гэрт очиж гадаа дуудсан үед Бахытжан гарч ирсэн ба Толхыны машин дотор Бахытжан бид хоёр 2,5 литрийн “Сэнгүүр” нэртэй нэг пивог хувааж уусан. Түүний дараа Бахытжаныг гэрт нь буулгаж үлдээгээд С.Толхын бид хоёр буцаад хөзөр тоглож байгаа газарт очсон. Тэр үед Толхын хөзөр тоглосон ба би Толхыныг хүлээж хажууд нь байсан. Тэгээд шөнийн 00 цагийн үед Еламаны дэлгүүрт очиход тухайн дэлгүүрт Еламан, Бота нар пиво ууж байсан. Тэгээд С.Толхын бид хоёр тэд нартай нийлж пиво ууж байгаад шөнийн 4 цагийн үед Еламаны дэлгүүрээс гараад Бахытын гэрт очсон. Бахытын гэрт очих болсон шалтгаан нь өвөл худалдаж авсан малын мөнгийг шилжүүлснийг хэлэх гэж очсон. Дараа нь С.Толхын намайг миний мотоциклд хүргэж өгөхөөр болж явж байх замдаа Мийн гэрийн гадна очиж М.Гтай уулзах санаа төрсөн. Уг нь өмнө хөдөөнөөс ирсэн үед Гүлнисагийн дэлгүүрт очиж уулзах талаар хэлж байсан. Тэгээд Гүлниса гэртээ байгаа болох уу гэж байшинг тойрч цонхноос нь харахад Гүлниса ганцаараа унтаж байгаа юм шиг харагдсан. Тэгээд байшингийн хаалгыг татаж үзэхэд дотор талаас нь уятай байсан ба гараараа хүчтэй татсан үед уг уяа нь тасарч хаалга онгойлгогдсон. Тэгээд гэрт ороход Гүлниса охин дүүгийн хамт нэг өрөөнд унтаж байсан. Тэгээд би Гүлнисагийн нэрийг хэлж дуудсан боловч сэрэхгүй байхаар нь хажууд нь байсан гар утсыг нь аваад гарсан. Би уг гар утсыг авч гарахад намайг хэн ч анзаарч хараагүй. Тэгээд маргааш нь буцааж өгнө гэж бодсон боловч би хөдөө явснаас болж Гүлнисатай уулзаагүй, гар утсыг нь буцааж өгч чадаагүй. Би тэр өдөр Гүлнисагийн гэрт очсон гол шалтгаан нь миний найз охин сумын төвд ирсэн үед Гүлнисагийн гэрт ирдэг байсан. Тэгээд миний найз охин хэзээ ирэхийг нь Гүлнисагаас асууж тодруулах санаатай очсон. Өөр ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Би эхэндээ гар утас хулгайлах гэж очоогүй. Дараа нь гар утсыг авч гарч ирсний дараа хамт явж байсан С.Толхынд гар утсыг харуулж тоглож авсан талаар хэлсэн. ...би өөрийн үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, маш их гэмшиж байна, бусдад учруулсан хохирлоо төлж өгч хоорондоо эвлэрсэн, иймд миний үйлдсэн хэрэгт хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77-78 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

5. Эрх зүйн дүгнэлт.

5.1. Шүүгдэгч Х.Г нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдад мэдэгдэлгүй бусдын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар орсон, хэн нэгэн хүнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан өмчийн эзэд нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх аргаар бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн дээрх баримтуудаар нотлогдож байна.

 

5.2. Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах боломжтой болсноор уг хэрэг үйлдэгдэж дууссанд тооцдог.

 

5.3. Шүүгдэгч нь хууль бусаар олсон эд зүйлсийг өөрийн дураар захиран зарцуулж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул дээрх хууль бус  үйлдэл нь төгссөн гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

5.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч энэ гэмт хэргийг хүсэж, шунахайн сэдэлтээр, санаатай үйлдсэнээр хохирогч М.Гд хохирол учирсан байна гэж үзлээ.

 

5.5. Шүүгдэгч нь иргэн Х.Мийн эзэмшлийн байшингийн хаалга нь уяатай байсныг татаж онгойлгож, хууль бусаар, нууцаар нэвтрэн орж “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг байшин нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хамаарна.

 

5.6. Шүүгдэгч Х.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзлээ.

 

5.7. Мөн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэргийн тайлбараас үзвэл орон байранд орж, машин механизм ашиглаж үйлдсэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хохирлын хэмжээ хэд байхаас үл хамаарч хүндрүүлэх нөхцөл байдалтай хулгай хийсэн гэж үзнэ.

 

5.8. Шүүгдэгч Х.Гы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул  дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

6. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

6.1. Шүүгдэгч Х.Гы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Гд 930.000 төгрөгийн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад 850.000 төгрөгийн хохирлын эд зүйлийг буцаан олгосон, гар утасны шилэн наалт авахад 20,000 төгрөг, үнэлгээ гаргуулахад 20,000 төгрөг, 2 удаа аймгийн төв орж буцахад гарсан зардал 40,000 төгрөг, нийт 80.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй байна гэж үзнэ.

Мөн шүүгдэгч Х.Г нь энэ хэрэгт гэрчээр асуугдсан Х.Мийн гэрт хууль бусаар нэвтэрсэн ба Х.М нь ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй гэдгийг хохирогч охин М.Г нь мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “..Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тоосон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгчийг 2 жил 2 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх дүгнэлтийг,

 

2.2. Шүүгдэгч Х.Гаас “Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх саналыг,

 

2.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Алтайгаас: “ Хуулийн зүйл заалтыг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял оноож өгнө үү”  гэх дүгнэлтийг,

 

2.4. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Саас: “.. Шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ял оноож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү”  гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн болно.

 

2.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Гы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

2.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” хэмээн хуульчилсан бөгөөд шүүгдэгч Х.Гы үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарна.

 

2.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

 

2.8. Шүүгдэгч Х.Г нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 82 дахь тал/-аар тогтоогдож байна.

 

2.9. Шүүхээс шүүгдэгч Х.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

2.10. Шүүгдэгч Х.Гы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэв.

 

2.11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг удирдлага болгон дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Х.Гд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар 1 ширхэг СД-ийг хэргийн хамт хадгалж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч М.Ггийн эзэмшлийн Sumsung А-52 маркийн гар утсыг худалдаж авсан үеийн баталгааны хуудас, гар утасны хайрцгийг хохирогчид буцаан олгож, байшингийн хаалгыг түгжсэн гэх улбар шар өнгийн даавуун бүс, төмөр нугас буюу бэхэлгээ төмөр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

 

2.13. Энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт тусгаарласан болон нэгтгэсэн хэрэг байхгүй болохыг дурдаж байна.

 

2.14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Х.Гд урд авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б х овогт Хийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Х.Гыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт тусгаарласан болон нэгтгэсэн хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 ширхэг СД-ийг хэргийн хамт хадгалж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч М.Ггийн эзэмшлийн Sumsung А-52 маркийн гар утсыг худалдаж авсан үеийн баталгааны хуудас, гар утасны хайрцгийг хохирогчид буцаан олгож, байшингийн хаалгыг түгжсэн байсан гэх улбар шар өнгийн даавуун бүс, төмөр нугас буюу бэхэлгээ төмөр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Х.Гд урд авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      А.Д