Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/131

 

 

 

 

   2022           09            06

                        2022/ШЦТ/131

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Д даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

Орчуулагч, хэлмэрч Б.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.Алтай,

Шүүгдэгч К.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Дээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ботахара овогт Каривханы Бт холбогдох эрүүгийн 2213000790184 дугаартай хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2003 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, яс үндэс Казак, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7, эцэг, эх, ах, бэр эгч, дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт К-ны Б, регистрийн дугаар БЮ03302079

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч К.Б нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Мын тилек" хуримын ордонд 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хохирогч М.Еийн гээгдүүлсэн Самсунг А52 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшиж 700,000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэм буруугийн талаар:

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1.1. Улсын яллагч А.Дорждэрэм шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч К.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь өөрийн өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэв.

 

1.2. Шүүгдэгч К.Б мэдүүлэхдээ: “Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. хуулийн хөнгөлөлт үзүүлж  өгнө үү”  гэв.

1.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Алтай шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч К.Бийг гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй, хохирлыг төлж барагдуулсан”  гэв.

 

  1. Эрүүгийн 2213000790184 дугаартай хэргээс, улсын яллагч болон хэргийн оролцогч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

2.1. И.Иргэн М.Еээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 07 дахь тал/,

2.2. “Юнител” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 05-01/6116 дугаартай албан бичгийн хуулбар /хавтаст хэргийн 21 дэх тал/,

2.3. Эд зүйл буюу Самсунг А52 загварын гар утсыг хураан авсан болон түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 24-26 дахь тал/,

2.4. Шүүгдэгч К.Бээс гаргаж өгсөн хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 29 дэх тал/,

2.5. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 32-34 дэх тал/,

2.6. Хохирогч М.Еийн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-41 дэх тал/,

2.7. Гэрч Д.Калиматын мэдүүлэг /хавтаст хэргийн-ийн 43 дахь тал/,

2.8. Гэрч Л.Ж-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/,

2.9. Хөрөнгө,  даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн БӨА-22-088 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 53-57 дахь тал/,

2.10. Шүүдэгч К.Бийн мэдүүлэг /хавтаст хэргийн 69-70 дахь тал/,

2.11. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 73 дахь тал/,

2.12. Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 77-93 дахь тал/ зэргийг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч К.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч С.А нараас нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч К.Бт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

 

3.1. Хэргийн үйл баримт:

Шүүгдэгч К.Б нь хохирогч А М.Еийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Мын тилек" хуримын ордонд 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гээгдүүлсэн Самсунг А52 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

3.1.1. Иргэн М.Еээс гаргасан “...Самсунг А52 маркийн гар утсыг гээгдүүлсэн байна...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 07 дахь тал/,

 

3.1.2. Эд зүйл буюу Самсунг А52 загварын гар утсыг хураан авсан болон түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 24-26 дахь тал/,

 

3.1.3. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 32-34 дэх тал/,

 

3.1.4. Хохирогч М.Еийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баян- Өлгий аймгийн Толбо сумаас Өлгий суманд ирсэн. Тухайн үед миний найз болох Аллабергений хүүхдийн 1 дүгээр анги төгссөний баяр болж байсан. Би Толбо сумаас тухайн баярт оролцох гэж ирсэн. Тэгээд Өлгий сумын 11 дүгээр багт байрлах “Мын тилек” хуримын ордонд очсон. Намайг тус газарт очих үед цаг 20 цаг болж байсан тухайн газарт ойролцоогоор 200 орчим хүн ирсэн байсан. Тус газарт найзууд болох Мариям, К.Жархынгүл, Кунсулу нар байсан санагдаж байна. Тэгээд бид нар тус өдрийнхөө 23 цагийн орчимд тарсан. Тэгэхэд миний Самсунг А52 загварын гар утас байхгүй байсан...,

 ...гар утас imei 1: 354704170643331, imei  2: 35981549064 гэх кодтой...”, “...миний бие гар утасныхаа үнэ болох 700,000 төгрөг, үүнд дээр нэмээд үнэлгээ гаргасан 45,000 төгрөг, сим карт сэргээж авахад 5,000 төгрөг нийт 750000 төгрөгийг холбогдогч этгээдээс нэхэмжилж байна. Надад дээрх мөнгийг өгчихвөл ямар нэгэн гомдол, санал, өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 39-41 дэх тал/ хавтаст хэргийн 11 дэх тал/,

 

3.1.5. Гэрч Л.Жн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн “Мын тилек”-д болсон цайллага тарж байх үед миний эхнэр М.Е над руу ирээд миний гар утас байхгүй байна гэж хэлсэн. Эхнэрийн гар утсыг миний хүү болох Нурали барьж байгаад алга хийсэн талаар ярьж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/,

 

3.1.6. “...2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүргэн ах А.Алмабекийн охин болох А.Мадинад Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах МJS цамхгийн 2 дугаар давхарт гар утас худалддаг К гэх хүнээс Монголд үйлдвэрлэгдсэн Hulan 21 plus маркийн гар утас худалдаж авч өгсөн. Тэгээд би уг гар утсыг худалдаж аваад хайрцаг савыг нь өөрөө авч, утас дагалдах хэрэгслийг нь А.Мадинад өгөөд 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хот руу явсан..., ...Би Кээс гар утсыг 599.000 төгрөгөөр авч өгсөн. Уг гар утас нь цэнхэр өнгийн 354396900372958, 354396900372966 имей кодтой...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

 

3.1.7. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн БӨА-22-088 дугаартай “...2022 оны 2 дугаар сарын байдлаар Самсунг А52 загварын гар утас нь 700,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэх үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 53-57 дахь тал/,

 

3.1.8. Шүүгдэгч К.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна..., ...Миний бие 2022 оны 02 дугаар сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна, ямар ч байсан аймгийн төв, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хажуугаар ганцаараа явж байгаад засмал замын хажуу талын шороотой хэсэгт бараан өнгийн утас байхыг хараад авчихсан. Тухайн үед гар утас доошоо хараад хэвтэж байсан ба гар утсыг авахад Самсунг А52 загварын унтраастай гар утас байсан ба утсыг гэртээ авч очоод цэнэглэж асааж үзэхэд ямар ч кодгүй, мөн зургуудыг үзэхэд зураггүй байсан. Тэгээд маргааш нь уг утсанд өөрийн эзэмшлийн 80426482 гэх дугаарыг хийж ашигласан. Дараа нь 2022 оны 6 дугаар сарын үеэр хөдөө явж байгаад гар утсыг мориноосоо унагааж эвдчихсэн юм..., ...гар утсыг олж авах үед гар утас хэвийн ажиллагаатай, зүгээр ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69-70 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

4. Эрх зүйн дүгнэлт:

4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.

 

4.2. Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн БӨА-22-088 дугаартай дүгнэлтээр “Самсунг А52 загварын гар утас нь 700,000 төгрөг” үнэтэй болохыг тогтоосон байх тул шүүгдэгч К.Б нь бусдын гээгдэл хөрөнгийг завшсаны улмаас 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзнэ.

 

4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж заасан ба шүүгдэгч К.Бийн гэмт үйлдлийн улмаас учирсан 700.000 төгрөгийн хохирол нь бага хэмжээний хохирол болох гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох гурван зуун мянгаас дээш байна.

 

4.4. Шүүгдэгч К.Б нь тухайн “Самсунг А52” маркийн гар утсыг өөрийнх нь биш бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж цагдаагийн болон орон нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэхгүйгээр, хохирогчийн гээгдэл хөрөнгийг өөрөө дур мэдэн эзэмшилдээ авч, захиран зарцуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн обьектив болон субьектив шинжийг бүрэн хангаж байна.  

 

4.5. Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах дайчлан авахыг хориглоно. Төр түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, Тавдугаар зүйлд “Мал сүрэг бол үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна”, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй бөгөөд аливаа халдагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааж, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалж, баталгаажуулсан байна.  

 

Гэтэл шүүгдэгч К.Б нь хохирогчийн хуулиар баталгаажуулсан өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр, идэвхтэй үйлдлээр халдаж хохирол учруулсан нь тогтоогдож байна. 

 

4.6. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэйг ухамсарлан ойлгож байсан хэдий ч түүнийг хүсэж үйлдэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул К.Бийг бусдын гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

4.7. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох гэсэн шунахайн сэдэлт, хуулийн мэдлэггүй байдал шууд нөлөөлсөн байна.

 

4.8. Шүүгдэгч К.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

5.1. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

 

5.2. Уг гэмт хэргийн улмаас хохирогчид 700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Ашид билгүүн ХХК-ны 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн БӨА-22-088 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 53-57 дэх тал/-ээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч К.Б нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 750000 төгрөгийг төлж өгч,  хохирогчийг хохиролгүй болгосон тул  түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

5.3. Мөн түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

 

2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч К.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар  “500000 төгрөгөөр торгох” ял шийтгэх дүгнэлтийг,

 

2.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Алтайгаас “...Улсын яллагчаас санал болгосон 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг дэмжиж байна” гэх дүгнэлтийг гаргасан болно.

 

2.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.” хэмээн хуульчилсан бөгөөд шүүгдэгч К.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.

 

2.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

 

2.5. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч К.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.

 

2.6. Шүүгдэгч К.Б нь хувийн байдлын хувьд урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 74 дэх тал/-аар тогтоогдож байна.  

 

2.7. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгчийг гэм буруутай болохыг үндэслэл болгосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан yасанд хүрээгүй шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч К.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө цээрлүүлэн, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, нийгэмшүүлэх зорилгоор, эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохируулж, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

2.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 500 нэгж нь 500.000 төгрөгтэй тэнцэх юм.

 

2.9. Шүүгдэгч К.Б нь хуульд заасан хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.

 

2.10. Шүүгдэгч К.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

2.11. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч шүүгдэгч К.Б нь баривчлагдаж, цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна. 

 

2.12. Шүүгдэгч шүүгдэгч К.Бт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ  нь:

 

1. Шүүгдэгч Б овогт К-ы Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч К.Бийг 500 “таван зуу” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Бт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч К.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч К.Бт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДА