Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/296

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0280

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч Г.У /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ч овогт Г-ын У-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218002970314 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ч  овогт Г-ын У, /РД: ......... /, ...... оны .....  дүгээр сарын ....... -ны өдөр ..........  аймгийн ........  суманд төрсөн, эрэгтэй, ........  настай, тусгай дунд боловсролтой, автын техникч мэргэжилтэй, ........... ХХК-д ......... ажилтай, ам бүл .... , ........-ийн хамт ......... аймгийн .......... сумын ....... дүгээр багийн ......  дугаар байрны ...... тоотод оршин суух хаягтай.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Г.У-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар үйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.У нь 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө 02 цагийн үед ..........  аймгийн ...... сумын ....  дүгээр багийн ..... дугаар байрны .......  тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Т.Б-ийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хацар, шагайнд зөөлөн эдийн няцрал, баруун хацар, зүүн дал, баруун, зүүн бугалга, бүсэлхий, зүүн гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт, бүсэлхийд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.У-ын мэдүүлсэн: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч улсын яллагчтай 450,000 төгрөгөөр торгох ял тохиролцсон.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2218002970314 дугаартай хэргээс:

Хохирогч Т.Б-ийн 2022 оны 06 дугаар сарын 21-ны өдөр, 07 дугаар сарын 22, 08 дугаар сарын 15-ны өдөр тус тус өдөр мэдүүлсэн: ...2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ажил 15 цагийн үед тарсан. Тэгээд ажлынхаа эмэгтэйчүүдтэй 19 цагийн үед уулзаад О-ын гэрт очиж бид нар хөзөр тоглоод пиво ууж суусан. Тэгээд манай нөхөр Г.У 2022 оны 06 дугаар сарын 16-ний шөнө 01:50 цагийн үед над руу залгаад архичин гичий минь ирж байна уу, юу хийгээд байгаа гичий вэ гэж хэлэхээр нь утсаа тасдаад 5 минутын дараа гэртээ очсон. Гэртээ ороод буйдан дээр унтах гээд хэвттэл У  босож ирээд гичий чинь битгий давраад байгаарай, яасан орой ирдэг юм гэж хэлэхээр нь би чимээгүй болчих хэрүүл маргаан хийгээд яахав амаръя гэж хэлтэл манай нөхөр У чи намайг өдөөд байна уу, басаад байна уу гэж хэлээд миний баруун хацар руу зүүн гараараа нэг удаа цохихоор нь би босож ирээд түлхтэл миний үснээс зулаагаад үүд рүү чирээд чамайг гаргана гэж хэлэхээр нь би чи намайг гэр орноос минь хөөдөг хэн юм бэ, алив боль гэж хэлээд барьцаа тавиултал У алх аваад чиний машиныг чинь эвдэнэ гэж хэлээд гарсан. Тэгэхээр нь би араас нь гараад болиулах гэтэл миний цээж хэсэг рүү жийж унагаад шилбэ рүү 2-3 удаа, нуруу руу 1 удаа  өшиглөөд миний хоёр гарын бугалга хэсэг рүү 3-4 удаа цохиод гэртээ орсон. Би гадаа орцны үүдэнд сууж байгаад гэртээ орж куртикээ өмсөөд буцаад гартал цагдаа ирсэн. Тэгэхээр нь цагдаатай уулзаж байтал нөхөр У ирээд хамт уулзаад болсон асуудлын талаар хэлээд орсон. ...Өмнө нь 4-5 жилийн өмнө намайг ажлаа хийгээд гэртээ орж ирэхэд У намайг хардаад зодож байсан. Харин сүүлд 06 дугаар сарын 19-ний өдөр шөнө гэртээ намайг зодчихоод цагдаа дуудсан. Харин би цагдаа ирхээс өмнө хутга аваад гэдсэн дээрээ бариад У-ыг айлгасан юм. Тэрнээс өөрийгөө гэмтээх ямар нэг бодол байгаагүй. Надад ямар нэг гэр бүлийн хүчирхийллийн дарамт шахалтад амьдарч байсан асуудал байхгүй. Манай нөхөр У ажил төрөл хийх дургүй гэр орон, үр хүүхэддээ анхаарал халамжгүй байдгаас болж хэрүүл маргаан үүсдэг. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10, 11-12, 14, 15 дэх тал/

 

Аюулын зэргийн /...0-3 буюу бага/ гэх үнэлгээ /хавтаст хэргий 6-7 дахь тал/

 

Насанд хүрээгүй гэрч У.Х-ын 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн: ...2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өглөө эрт 6-7 цагийн үед ажлын хамт олонтойгоо хөдөө амралтад явчхаад тэндээ хонолгүй орой 20 цагийн орчим ирээд аав унтчихсан. Харин ээж шөнийн 02 цагийн үед ирээд жижиг өрөөний буйдан дээр унтаж байхад аав У ээж Б дээр очоод юм ярьж байгаад хэрэлдээд эхэлсэн. Энэ үед би гэрийнхээ том өрөөнөөс аав, ээжийг хараад байж байсан. Аав, ээж хоёр хэрэлдэж байхад аав ээжийг түрүүлээд хацар луу нь нэг удаа цохисон. Яг одоо тухайн үеийн зүйлийг нарийн сайн санахгүй байна. Аав ээжтэй маргалдаж байгаад өөрөө цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирээд салгасан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 639 дугаартай ...Т.-Бийн биед тархи доргилт, хацар, шагайнд зөөлөн эдийн няцрал, баруун хацар, зүүн дал, баруун зүүн бугалга, бүсэлхий, зүүн гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

 

Гэмтлийн эмчийн ...Т.Б 33 настай, эмэгтэй, зовиур: толгой зүүн хөл өвдөнө, зодуулсан. Үзлэгт: Баруун хацар, эрүү хавдаж хөхөрсөн. Зүүн шилбэ хавдар хөхрөлттэй. Шилбэ нүүрний зөөлөн эдийн гэмтэл. тодорхойлолт /хавтаст хэргийн 29 дэх тал/,

 

Г.У-ын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр холбогдогчоор, 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчаар тус тус мэдүүлсэн: ...2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Б гэрт орж ирээд гал тогооны өрөөнд орж ирж суучхаад хүмүүсийн хажууд байхад муухай чанга орилж утсаар ярьлаа гээд уурлаад байхаар нь би хэрэлдэж маргалдаад яахав гэж бодоод чимээгүй бай гээд хэлтэл чи надаас сал зайл гэх мэтээр хэрүүл хийж байгаад над руу хуванцар сандал авч шидэхээр нь би гараараа хаагаад уурлаад Б-ийн хацар руу нь нэг удаа алгадсан чинь над руу дайраад миний цээж хүзүү хэсгийг хумсаараа маажхаар нь би цааш нь холдуулах гээд гэдэс гуя хэсэг рүү нь  2-3 удаа түлхэж өшиглөсөн. Тэгэхгүй бол миний нүүрийг маажих гээд байсан юм. Тэгээд байж байтал Б өөрийнхөө гар утсыг хоёр удаа газар салваад дараа ньминий утсыг аваад шидэх гээд байхаар нь би булааж авсан. Тэгсэн цаад өрөөнд унтаж байсан манай бага охин сэрээд уйлахаар нь би охин дээрээ оччихоод буцаад гал тогоонд орж ирэхэд Б хутга аваад би ер нь үхээд өгье гээд гэдсэн дээрээ хутгаа барьчхаад зогсож байхаар нь би хутгыг нь булааж авах гэтэл гарнаасаа салгахгүй хүчтэй барьчихсан байсан болохоор нь ингэж хүчээр хутгыг булааж авах гэж байгаад гэмтээгээд янз бүр болгочихвий гэж санаа зовоод цагдаад дуудлага өгсөн. Тэгээд би уурандаа гэрт байсан алхыг аваад гарч гадаа машиныг эвдэнэ гэж хэлчхээд алхаа гэрт нь цааш нь тавьж үлдээчхээд тамхи татах санаатай гадаа гартал Б араас гүйгээд гараад ирсэн. Тэгээд байрны гадаа орилж чарлаад байхаар нь хар шөнөөр битгий орилоод бай. Чимээгүй байгаач гээд хэлтэл улам чанга орилоод байхаар нь би очоод амыг нь дарсан чинь миний хүзүү хэсгээс маажхаар нь би баруун талын хацар руу нь нэг удаа алгадсан. Удалгүй цагдаа нар хүрч ирээд Б-ийг гэр лүү нь оруулаад надтай гэрийн гадаа уулзаад танай эхнэр чинь согтуу байна. Та эрүүл байгаа юм чинь одоо буцаж ороод хэрүүл маргаан хийгээд яахав өнөөдөртөө гэр лүүгээ орохгүйгээр өөр газар очоод амарчихгүй юу гэж хэлээд явсан. Би ч тухайн үед гэр лүүгээ буцаж ороогүй. Гадаа машин дотроо унтсан. ...Тухайн үед эхнэртээ уурласандаа л тийм зүйл хийсэн. Өөр ямар нэг шалтгаан байхгүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19, 47 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

 

Шүүгдэгч Г.У нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд улсын яллагчтай тохиролцсон эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж өгнө үү гэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.У-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Г.У-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Г.У-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Г.У-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Хохирогч Т.Б нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Г.У-аас энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч  овогт Г-ын У-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн Г.У-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР