| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2022/0242/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/251 |
| Огноо | 2022-09-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Бат-Амгалан |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/251
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргал,
Улсын яллагч З.Бат-Амгалан,
Хохирогч *******************,
Шүүгдэгч *******************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******************* холбогдох эрүүгийн 2238002140531 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 01-11 тоотод 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хохирогч *******************тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *******************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 01-11 тоотод 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хохирогч *******************тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238002140531 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч *******************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төрсөн ахынхаа хүү болох *******************тын гэрт...очиход *******************т өглөөний хүмүүстэйгээ хамт архи уугаад л байж байсан. *******************тын гэрт очоод байж байхад *******************т: “Чам шиг авгай зайл, чамтай ах дүүгийн харилцаа холбоо тасарна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи юу яриад байгаа юм бэ, би танай гэрт орж ирж болохгүй юм уу, чи хөгшин хүнийг арай ингэж хүндэлж болохгүй” гэж хэлсэн. Тэгэхэд *******************т миний нүүр рүү гараараа тохойлдож нэг удаа цохиод, тархи толгой руу маань 2-оос 3 удаа цохисон. Мөн ууц нуруу руу маань 2-оос 3 удаа өшиглөж зодсон. Би *******************ттай ноцолдож байхдаа тогоотой хоолыг нь унагаж асгасан. Энэ үед *******************тын эхнэр цагдаад дуудлага өгсөн байсан...Эмчилгээний зардал 500,000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
Гэрч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Д.*******************тын гэрт эхнэр Нямаагийн хамт очсон юм...гаднаас ******************* “би Даваадоржийн төрсөн дүү байна шүү” гэж орилсоор согтуу орж ирсэн...тэр үед *******************т хойморт тэвэрчихсэн сууж байгаад “******************* эгчээ яагаад байгаа юм бэ” гэж хэлэхэд ******************* түүн рүү гэр дотор байсан нэг шоток шидсэн гэхдээ оноогүй. *******************т “хүүхэд онолоо шүү дээ” гэж уурлаад гараараа *******************ын зүүн шанаа хавьцаа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би эхнэрийнхээ хамт гараад явчихсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 36-37-р хуудас),
Гэрч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...та 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Мөрөн сумын 10-01-11 тоотод буюу Д.*******************тын гэрт Нармандах ах, Нямаа эгч, *******************т болон түүний эхнэр Саранчимэг нарын хамт хоол идээд сууж байтал 16 цагийн үед гаднаас ******************* эгч амнаас нь хөөс гарчихсан “талийгаач аавыг маань хочоор нь дуудаад би дүү нь байна” гэж орилсоор согтуу орж ирсэн. Тэгэхээр нь би ******************* эгчид хандаж “бурхан болсон аавын минь нэрийг битгий өндөлзүүлээд байгаач, та ингэж болохгүй шүү дээ” гэж хэлэхэд миний аягатай хоолыг цохиж асгасан. Тэгэхэд нь *******************т уурлаад ******************* эгчид хандаж “та одоо яагаад байгаа юм, нялх хүүхэд байхад” гэж хэлэхэд ******************* эгч *******************тыг толгойноос нь үстсэн. Тэгэхэд нь *******************т гараараа ******************* эгчийн зүүн хацар руу нь нэг удаа алгадсан...дараа нь ******************* эгч гэр рүүгээ яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 38-39-р хуудас),
Гэрч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нөхөр Нармандах бид хоёр 2022 оны 05 сарын 07-ны өдөр хөдөөгөөс Мөрөн суманд үдээс хойш орж ирээд орой 18 цагийн автобусаар Улаанбаатар хот орох ажилтай байсан юм. Тэгээд Д.*******************тын гэрт дөнгөж орж ирээд цай уугаад сууж байхад гаднаас ******************* гэх эмэгтэй согтуу орж ирсэн. Ганзориг орон дээр сууж байхад ******************* аягатай хоолыг нь өшиглөөд асгачихсан. Талийгаач аавыг нь л янз бүрээр хэлээд байх шиг байсан. Тэгсэн чинь *******************т хойморт хүүхдээ тэврээд сууж байхад нь бас аягатай хоолыг нь өшиглөөд асгачихсан, *******************т уурлаад гараараа *******************ын зүүн хацар луу нь нэг л алгадсан. Тэгээд ч нөхөр бид хоёр тэндээс шууд гараад явчихсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 40-41-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 289 дугаартай: “...*******************ын биед завжинд шарх, зулайн хуйх, дух зүүн хацар, эрүү хүзүү, хэвлий, хоёр бугалга, нуруунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо...дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн ба шарх нь тусдаа бусад цус хуралт нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хх-ийн 44-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон, иргэний үнэмлэхийн лавлагаа, Байнга оршин суугаа хаягийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, захиргааны зөрчлийн тоо бүртгэлийн лавлагаа (хх-ийн 53-59-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2238002140531 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *******************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 01-11 тоотод 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хохирогч *******************тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.*******************тын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч *******************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Гэрч *******************(хх-ийн 36-37-р хуудас), гэрч *******************(хх-ийн 38-39-р хуудас), гэрч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд (хх-ийн 40-41-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 289 дугаартай дүгнэлт (хх-ийн 44-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.*******************тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч *******************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *******************нь хохирогч *******************ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба хохирогч ******************* нь шүүгдэгч Д.*******************таас эмчилгээний зардал 500,000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна.
Хохирогч *******************ын нэхэмжилсэн 500,000 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хохирогч ******************* нь нотлох баримтаа бүрдүүлэн 500,000 төгрөгийн хохирлоо шүүгдэгч Д.*******************таас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.*******************тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******************нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 55-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******************нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2238002140531 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******************тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******************тыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 2238002140531 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******************* нь 500,000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Д.*******************таас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******************тад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР