| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 143/2018/00380/И |
| Дугаар | 396 |
| Огноо | 2018-09-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 396
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Сэврэй сум, ............................... оршин суух, ******* овогт Б.Ц /РД: ..........................
Ажилласан байдал тогтоолгох нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ц , нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “1991 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн Сэврэй сумын “*******” хувьцаат компанид мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ц нь 1991 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн Сэврэй сумын “*******” хувьцаат компанид малчнаар ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт:
1.Нэхэмжлэгч Б.Ц гийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт,
2.Өмнөговь аймгийн Сэврэй сумын “*******” нэгдлээс нэхэмжлэгчид олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
3.Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 567 дугаар архивын лавлагаа,
4.Өмнөговь аймгийн Сэврэй сумын “*******” хувьцаат компанийн 1992 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гишүүдийн нэрс,
5.Өмнөговь аймгийн Сэврэй сумын ******* хувьцаат компаны хувьцаа эзэмшигчдийн хурлын 1993 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн тогтоол,
6.Гэрч Б.Ч шүүхэд өгсөн “Б.Ц нь 1982 оны 06 сарын 30-аас 1990 оны 04 сарын 30 хүртэл Сэврэй сумын Хонгорын гол хоршоололд ногоочин, конторын үйлчлэгчийн ажил хийж байсан. 1990 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 03 сар хүртэл Сэврэй сумын ******* нэгдэлд Сайншанд бригадад ямаачинаар, 1991 оны 03 сарын 05-аас 1993 оны 07 сарын 30-ны хүртэл Сэврэй сумын “*******” ХХК-д малчинаар, 1993 оны 08 сарын 01-ээс өнөөг хүртэл хувийн мал аж ахуй эрхэлж байгаа” гэх мэдүүлэг,
7.Гэрч М.С шүүхэд өгсөн “Б.Ц нь 1991 оны 03 сарын 05-аас 1993 оны 07 сарын 30-нд ******* хувьцаат компанид малчин байсан. Энэ үнэн. Би сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,
8.Гэрч Б.Ч , М.С нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримт цугларжээ.
Нэхэмжлэгч Б.Ц нь 1991 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Сэврэй сумын “*******” нэгдэлд малчин, 1992 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн Сэврэй сумын “*******” хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан нь дээр дурдсан бичмэл баримтаар нотлогдож байна.
Иймд дээрхи нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч Б.Ц г 1991 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Сэврэй сумын “*******” нэгдэлд малчин, 1992 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн Сэврэй сумын “*******” хувьцаат компанид малчнаар ажиллаж байсныг тогтоож, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ******* овогт Б.Ц /РД: .......................... /-г 1991 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Сэврэй сумын “*******” нэгдэлд малчин, 1992 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн Сэврэй сумын “*******” хувьцаат компанид малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Ц гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР