Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 397

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1 дүгээр баг, ............................тоотод оршин суух, *******  овогт С.Б /РД:........................./

Ажилласан байдал тогтоолгох нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б , нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “1991 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “З ” хувиараа эрхлэх аж ахуйн дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч С.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмж хэлэх зүйлгүй, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

  Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б  нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “З ” хувиараа эрхлэх аж ахуйн дэлгүүрт 1991 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал худалдагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт:

  1. Нэхэмжлэгч С.Б гийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт,
  2. Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 859 дүгээр албан бичгээр “З ” ХЭАА нь 1991-1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан  лавлагаа,
  3.  Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
  4. Гэрч З.Б, З.О нарын  иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримт авагджээ.

 

Нэхэмжлэгч С.Б  нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “З ” хувиараа эрхлэх аж ахуйн дэлгүүрт 1991 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал худалдагчаар ажиллаж байсан нь нэхэмжлэгчийн тайлбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 859 тоот С.Б  нь Даланзадгад сумын “З ” хувиараа эрхлэх аж ахуйн дэлгүүрт 1991 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал худалдагчаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, түүнтэй хамт тус үйлдвэрт ажиллаж байсан З.Б, З.О нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргээр нотлогдож байна.

Иймд дээрхи нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч С.Б г Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “З ” хувиараа эрхлэх аж ахуйн дэлгүүрт 1991 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Д овгийн С.Б /РД:.......... ын Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “З ” хувиараа эрхлэх аж ахуйн дэлгүүрт 1991 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал худалдагчаар ажилласан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Б гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                          А.ЭНХТӨР