| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 143/2018/00389/И |
| Дугаар | 398 |
| Огноо | 2018-09-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 398
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 4 дүгээр баг, ............................... тоотод оршин суух, ******* овогт Ш.Ц /РД:................ /
Ажилласан байдал тогтоолгох нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Ц , нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний 1985 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Барилга угсралтын контор, “*******” хувьцаат компанид 9 жил ажилласан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Ш.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмж гаргах тайлбаргүй, нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Ц нь 1985 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Барилга угсралтын контор, “*******” хувьцаат компанид ажилласан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт:
Нэхэмжлэгч Ш.Ц нь 1985 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Өмнөговь аймаг дахь Барилга угсралтын конторт Арматурын цехийн мастер, 1986 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл Өмнөговь аймаг дахь Барилга угсралтын конторт Зуурмагийн узелийн мастер, 1987 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өмнөговь аймаг дахь Барилга угсралтын конторт орд ашиглалтын инженер болон касс, бичээчийн ажлыг хавсран, 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн “*******” хувьцаат компанид нүүрсний орд ашиглалтын инженер болон касс, бичээчээр хавсран ажиллаж байсан нь дээр дурдсан баримтаар нотлогдож байна.
Иймд дээрхи нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч Ш.Ц г 1985 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Өмнөговь аймаг дахь Барилга угсралтын конторт Арматурын цехийн мастер, 1986 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл Өмнөговь аймаг дахь Барилга угсралтын конторт Зуурмагийн узелийн мастер, 1987 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өмнөговь аймаг дахь Барилга угсралтын конторт орд ашиглалтын инженер болон касс, бичээчийн ажлыг хавсран, 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн “*******” хувьцаат компанид нүүрсний орд ашиглалтын инженер болон касс, бичээчээр хавсран ажиллаж байсныг тогтоож, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар нэхэмжлэгч ******* овгийн Ш.Ц /РД:................ /-г
-1985 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг
хүртэл Өмнөговь аймаг дахь Барилга угсралтын конторт Арматурын цехийн мастер,
-1986 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл Өмнөговь аймаг дахь Барилга угсралтын конторт Зуурмагийн узелийн мастер,
-1987 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өмнөговь аймаг дахь Барилга угсралтын конторт орд ашиглалтын инженер болон касс, бичээчийн ажлыг хавсран,
-1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн “*******” хувьцаат компанид нүүрсний орд ашиглалтын инженер болон касс, бичээчээр хавсран ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Ц гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР